Г.Эрдэнэбал
Loading...
Товч нэр
Г.Эрдэнэбал
Бүтэн нэр
Ганхуяг Эрдэнэбал
Латин нэр
Gankhuyag Erdenebal
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг цээжний рентген, КТ-ийн шинжилгээтэй харьцуулан судалсан дүн(2024-11-07) ;Э.Цэндсүрэн; ; Үндэслэл: Уушгины хэт авиан шинжилгээ нь нэвтрэлтэт бус, хэрэглэхэд хялбар дүрс оношлогооны арга юм. Яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгчдийг дүрс оношилгооны тасагруу тээвэрлэх хугацааг богиносгох, нэн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд удирдан чиглүүлэх,туяаны ачааллаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой шинжилгээний арга болохыг судлаачид онцолсон байна.1 Тиймээс яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд нэвтрэлтэт бус аргаар эрсдэлгүй, амь тэнссэн үед уушгины хэт авиан шинжилгээгээр шуурхай оношлосноор эмчилгээг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Яаралтай тусламжийн тасгийн амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгсдийн уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг рентген болон КТ-н шинжилгээтэй харьцуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд 2023 оны 6-дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1-дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх МЯЭийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн амьсгалын цочмог дутагдалтай тохиолдлыг хамруулсан. Ингэхдээ эмнэлэгт суурилсан проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 23-90 насны нийт 40 хүн хамрагдав. Судалгаанд нийт хамрагдагсдын цээжний хэт авиа шинжилгээнд 90% (n=36)-д нь өөрчлөлт илэрснээс В шугам дангаараа (37.5%), плеврийн шингэн (20%), нэвчдэс болон B шугам хавсарсан (12,5%), нэвчдэс дангаараа (12.5%), уушги гулсах шинж үгүй+уушгины цэг (7.5%) тус тус тодорхойлогдлоо. Уушгины хэт авиан шинжилгээг КТ-ийн шинжилгээ болон цээжний рентген шинжилгээтэй харьцуулан судлахад уушгины нэвчдэсийн мэдрэг чанар цээжний рентгенд 66.7% (p=0.018) ба уушгины хэт авианд 86.7% (p=0.001), өвөрмөц чанар тус тус тодорхойлогдсон бол плеврийн шингэний мэдрэг чанар рентгенд 50% (p=0.001) ба уушгины хэт авианд 83.3% (p=0.005), өвөрмөц чанар тус тус 100% байлаа. Уушгины хэт авиан шинжилгээнд уушгины хатгааны өөрчлөлт илэрсэн судалгаанд оролцогчдыг уушгины хэт авиан хүндийн зэргийн оноогоор үнэлж, КТийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. (p=0.005 r=0.71) Дүгнэлт: 1. Уушгины хэт авиан шинжилгээ нь уушгины нэвчдэс болон плеврийн шингэнийг оношлоход цээжний рентген шинжилгээнээс мэдрэг чанар их байгаа нь тогтоогдлоо (p=0.001, p=0.018). 2. Уушгины хэт авиан хүндийн зэргийг КТ-ийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байв. (p=0.005) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь(2021-04-06); ;Д.Түвшинжаргал; ; О.ЭнхээМенингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан.
