С.Доржбат
Loading...
Товч нэр
С.Доржбат
Бүтэн нэр
Сосорбурам Доржбат
Латин нэр
Sosorburam Dorjbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 18-25 насны оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологид суурилан тодорхойлох нь(2025-01-01) ;Э.Дэлгэрэхзаяа; ;Н.Нямсайхан ;Т.ЖаргалмааҮндэслэл: Хувь хүний махбодын өвөрчлөл, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогц байдлаар судлах нь зүйтэй юм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадганы сургаал нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл тогтолцоонд авч үздэг ба бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг цогц байдлаар авч үздэг. Мөн нийт суралцаж буй оюутнуудын бие бялдрын үзүүлэлт хоорондын ялгаа биеийн бүрдэл болон хувь хүний төрөлх өвөрмөц чанар хоорондын хамаарал, ачаалал даах чадвар болон сэтгэл зүй хоорондын ялгааг гаргах нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Нийт оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологи ашиглан тодорхойлж бие бялдрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг харьцангуй эрүүл хүмүүст (харьцангуй эрүүл хүн гэж бие махбод дотоодод нь эмгэг өөрчлөлт орж байгаа боловч тэр нь уг хүний хөдөлмөрийн чадвар, амьдралын идэвхтэй байдлыг алдагдуулахгүй байхыг хэлнэ) эмнэлзүйн ажиглалт болон нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогсдын насны бүтцийн хувьд 19-25 насны хүмүүс оролцсон бөгөөд дундаж нас 21.5 настай хүмүүс байв. Биеийн өндрийн хувьд хамгийн багадаа 149см, хамгийн өндөр нь 198см дундаж нь 165.7см байна. Биеийн жингийн хувьд хамгийн багадаа 37кг, байсан бол хагийн ихдээ 111кг бөгөөд дундаж жин 61.55 кг байв. БЖИ-ийг харьцаанаас үзэхэд багадаа 15.3, ихдээ, 36.3 дундаж нь 22.36 байна. Судалгаанд оролцогсод хүйсийн хувьд эмэгтэй оюутнууд түлхүү (76.4%) оролцож эрэгтэй (23.6%) оюутнууд нь бага оролцсон байна. Судалгаанд оролцогчдын өвөрмөц чанарыг дийлэнх хоёр махбодоор нь салгаж үзвэл Шар дийлэнх хий хавсарсан өвөрчлөл 21.2%, шар дийлэнх бадган хавсарсан өвөрчлөл 30.8%, хий дийлэнх шар хавсарсан өвөрчлөл 19.6% тус тус эзэлж байв. Стрессийн асуумжийн хувьд хамгийн багадаа 0 оноотой ихдээ 50 оноотой байгаа бөгөөд дундаж нь 20.6 оноотой буюу дунджаас жаахан доогуур сэтгэл зүйн үзүүлэлттэй байгаа хэмээн гарч байгаа юм. Өвөрчлөл болон сэтгэл зүйн асуумж нь хоорондын хамаарал К=0.323** буюу Р=0.001 буюу эерэг бөгөөд сул хамааралтай байгаа юм. Энэ нь сэтгэл зүйн үзүүлэлт дунджаас доогуур байгаа нь өвөрчлөлөөс маш бага хамааралтай байна. Дүгнэлт: Хавсарсан төрөлх өвөрмөц чанартай судалгаанд оролцогчдын аль махбод дийлэнхээс хамаарч биеийн бүрдлийн үзүүлэлттэй шууд болон сөрөг хамааралтай байгаа нь хүн бүрийн биеийн бүрдлийн үзүүлэлт харилцан адилгүй байна. Төрөлх өвөрмөц чанар болон стрессийн төвшин хооронд эерэг бөгөөд сул хамааралтай байгаа нь лавшруулан үзэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын үзүүлэлт болон биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг судалсан дүн(2025-12-05) ;Г.Нямдорж; ;Г.ЭнхболдМ.ТуулҮндэслэл: МУАУ-д хий, шар, бадганы сургаалд үндэслэн хүний бие бялдрын өвөрчлөлийг хийн, шарын, бадганы дан 3, “хий-бадган”, “шар-бадган”, “хий-шар” гэсэн хавсарсан 3 өвөрчлөл, хий, шар, бадган гурвуулаа хурсан нэг өвөрчлөл бүгд 7 зүйл өвөрчлөл болгон авч үздэг байна. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөлийн тухай сургаал нь хувь хүний мөн чанарыг биеийн, физиологийн, оюун сэтгэцийн, зан үйлийн онцлог шинжээс гадна түүний оршин байгаа орчны нөлөөг тооцон тайлбарладаг.1-4 Дэлхийн улс орнуудад хүүхдийн таргалалт өндөр тархалттай тулгамдсан асуудал болж байгаа төдийгүй Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79.648 буюу 19%-д хүрнэ гэж тооцоолсон байна.7 Иймд хүүхдийн хувь хүний төрөлх чанар, бие бялдрын үзүүлэлт, биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг холбон судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн (1117 нас) хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тогтоож, бие бялдрын үзүүлэлт, биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийв. Судалгааг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58-р сургуулийн 11-17 насны 459 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан 11-17 насны хүүхдийн хувь хүний өвөрмөц чанарыг судлаач Б.Дагвацэрэн, Ө.Батчимэг (2003) нарын боловсруулсан “Монгол уламжлалт анагаах ухааны хүний биеийн өвөрчлөлийн хэв шинж”-ийг тодорхойлох аргаар WEB1 өгөгдөлд суурилсан 19 өгөгдөлд 44 шинжээр тодорхойлов. Биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг Tanita DC430a загварын аппарат ашиглан тодорхойлов. Статистик боловсруулалтыг SPSS-27.0 программыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Хүүхдийн 11-13 насанд бадган шар, хий бадган, хий шар, бадган хий, шар хий, өвөрмөц чанар давамгайлж бадган хий илүү бол 14-17 насанд шар хий, хий шар, шар бадган өвөрмөц чанар давамгайлж шар хий, хий шар давамгай ажиглагдлаа. Энэ нь хүүхдийн өсөлтийн онцлогтой холбоотой байж болно. Хөвгүүдийн биеийн өндрийн дундаж 158.35±1.13 (118-175 см), охидынх 154.94±0.61 (116-175 см), хөвгүүдийн биеийн өндөр 3.41 см-ээр охидоос илүү (p<0.05) байна. Хөвгүүдийн бэлхүүсний тойргийн дундаж 69.66±0.79 (60-110 см), охидынх 67.77±0.66 (29.50-108 см), хөвгүүдийн бэлхүүсний тойрог 1.89 см-ээр охидоос илүү (p<0.05 ) байгаа нь статистик магадлалтай байна. Судалгаанаас үзэхэд охидын бие дэх өөхний хувь, бие дэх өөхний жин хөвгүүдээс илүү, хөвгүүдийн араг ясны булчингийн эзлэх хувь, араг ясны эзлэх жин, булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин охидоос их байна. Үүнийг 11-17 насны охид, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үеийн дааврын ялгаатай холбон тайлбарлаж болно. Биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, бие дэх өөхөн эдийн эзлэх хувь, дотор өөхний эзлэх хувь, өдөрт зарцуулдаг бодисын солилцоо, таргалалтын зэрэг, ясны жинтэй хий шар, шар хий өвөрмөц чанар урвуу сул хамааралтай байна. Дүгнэлт: 1. Хүүхдийн 11-13 насанд бадган шар, хий бадган, бадган хий, шар хий өвөрмөц чанар давамгайлж бадган хий илүү бол 14-17 насанд шар хий, хий шар, шар бадган өвөрмөц чанар давамгайлж шар хий, хий шар давамгай байна. 2. Хүүхдийн бие бялдрын үзүүлэлтийг хүйсээр харьцуулахад хөвгүүдийн биеийн өндөр, бэлхүүсний тойрог охидоос илүү байна. Хүүхдийн биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулахад охидын бие дэх өөхний хувь, бие дэх өөхний жин хөвгүүдээс илүү, хөвгүүдийн араг ясны булчингийн эзлэх жин, булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин охидоос их байна. 3. Биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, бие дэх өөхний эзлэх хувь, таргалалтын зэрэгтэй бадган дан, бадган хий өвөрмөц чанар шууд сул, араг ясны булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин, бие дэх усны эзлэх хувь, булчингийн эзлэх хувь, бие дэх уургийн эзлэх хувьтай хий шар, шар хий өвөрмөц чанар шууд сул хамааралтай байна.
