Ж.Үржинлхам
Loading...
Товч нэр
Ж.Үржинлхам
Бүтэн нэр
Жагдагсүрэн Үржинлхам
Латин нэр
Jagdagsuren Urjinlkham
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
14 results
Now showing 1 - 10 of 14
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавтгай хучуур эсийн гаралтай хэлний хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын дахилт болон тавиланг судалсан нь(2025-01-01) ;Д.Оюунцэцэг ;А.Мөнхдөл ;Б.Батбаяр ;Л.ХэнтийҮндэслэл: Амны хорт хавдрын 90-95%-ийг эзлэх хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар нь уруул, амны хөндийн салст бүрхүүлд байрлах кератиноцит эсийн хяналтгүй, эмх замбараагүй өсөлтөөс үүсдэг. Энэ нь нийт хорт хавдрын 2-3%, толгой хүзүүний хорт хавдрын 38%-ийг эзэлж байна.1 Зорилго: Хавтгай хучуур эсийн гаралтай хэлний хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын дахилт болон тавиланг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-ийн ТХМЗ, Туяа, Хими, Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2009 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эмгэг судлалын шинжилгээгээр АХХ болох нь батлагдсан 207 өвчтөний түүхэнд когорт ретроспектив судалгааны аргаар судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг 8ТАТА-15 программ ашиглан боловсруулав. Статистикийн магадлалыг бүлгүүдийн хооронд ач холбогдол бүхий ялгаа байгаа эсэхийг хи-квадрат тестийн аргыг ашиглан р<0.05 үед статистик ач холбогдол бүхий утгатай гэж үзсэн. АХХ-аар өвчлөгсдийн амьдрах чадварын түвшинг тооцохдоо Каплан-Мейерын аргыг ашигласан бөгөөд ялгаатай хувьсагчуудад амьдрах чадварын тархалтыг тооцохдоо логранк тестийн аргыг ашиглалаа. Үр дүн: Хавтгай хучуур эсийн гаралтай АХХ болох нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 21-88 насны нийт 207 хүн хамрагдсанаас дундаж нас 58.8 (±14.2) жил байлаа. Нийт АХХын тохиолдлын 47.3% (98)-ийг хэлний хорт хавдар эзэлж байна. Хэлний хорт хавдрын дахилт 60-аас дээш насны бүлэгт илүү их буюу 65% (13/20)-ийг эзэлж байгаа боловч статитистикийн хувьд ач холбогдолгүй (р=0.70) байв. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд 81.2% (17/20) илүү их дахилттай байгаа нь эмэгтэйчүүдтэй (18.8%, 3/20) харьцуулахад статитистик ач холбогдол (р=0.033) бүхий ялгаатай байна. Судалгаанд оролцогчдын тамхи татдаг, архи хэрэглэдэг эсэх нь хавдрын дахилтад нөлөөлөлгүй (р=0.30, р=0.80). Харин хавдар тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үе (Ш <) болон хавдрын ахисан үе шат (III, IV) нь хэлний хорт хавдрын дахилттай статитистик ач холбогдол бүхий холбоотой (р=0.025, р=0.003) байлаа. Хэлний хорт хавдраар өвчлөгсдийн 5 жил амьдрах чадвар 41.8% байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын хүйс, хавдрын ахисан үе шат, тунгалгийн булчирхайн үсэрхийлэл зэрэг нь хэлний хорт хавдрын дахилттай статистик ач холбогдол бүхий холбоотой (р=0.033, р=0.025, р=0.003) байна. 2. Хэлний хорт хавдрын 5 жил амьдрах чадварын түвшин амны бусад байрлалын хавдруудаас хамгийн бага байгаа нь хавдар ахисан шатанд оношлогдох, хэлний анатомийн онцлог зэрэг хүчин зүйлстэй холбоотой гэж бид үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны эрүүл ахуйд l.reuteri рrodentis-ийг ашигласан үр дүн(2024-04-13) ;З.Болорцэцэг ;Г.Ундрал ;Ц.Уранчимэг ;Г.МөрөнД.УуганцэцэгҮндэслэл: ДЭМБ-ийн тодорхойлсноор пробиотик буюу ашигтай бактери гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр оршин, орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж, организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг ашигтай бактериудыг хэлдэг гэжээ. Prodentis Lactobacillus reuteri (DSM 17938 ба ATCC PTA 5289)-г агуулсан амны ашигтай бактер нь амны хөндийн хэвийн болон эмгэг бактеруудтай шим тэжээл, өсөлтийн факторын төлөө өрсөлддөг ба амны эрүүл ахуйг дэмждэг байна. Амны ашигтай бактери болох амьд бактериудыг тодорхой хэмжээгээр хэрэглэснээр хүний биед ашиг нөлөө үзүүлдэг (Walker and Buckley, 2006) байна. Зорилго: Амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Бид судалгааны ажилдаа амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis хэрэглэн үр дүнг тооцох зорилго дэвшүүлэн эмнэлзүйн туршилт судалгааны загвар ашиглан АШУҮИС, Био-АС-ийн Бичил Амь Судлал, Халдварын Сэргийлэлт, Хяналтын Тэнхимийн Дэргэдэх сургалт, судалгааны лаборатори, НАСТЭ-ийн Нүүр амны эмчилгээний тасгийг түшиглэн АШУҮИС-ийн НАСС-ийн оюутнуудаас тохиолдлын бүлэгт шалгуур хангасан 25 оюутан, хяналтын бүлэгт 25 оюутан сонгон судалгааг хийв. Судалгааны болон хяналтын бүлгийн оролцогчдын шүдний өнгөрөөс микробиологийн аргаар шинжлэгдэхүүн авч S.mutans нянг тоолсон, амны бодит үзлэгээр Грийн Вермилионы аргаар амны эрүүл ахуйн индекс, чулууны үзүүлэлт, хэлний өнгөрийн байдлыг Winkel (2003)-н аргаар, амны эвгүй үнэрийг Halimeter багажаар тодорхойлж, шүд угаах аргыг зааж шүдний өнгөр, чулууг цэвэрлэсэн. Судалгааны мэдээллийг SPSS 25.0 программ ашиглан боловсруулалт хийж, дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаагаар Амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis –ийн үйлчлэлийг судлахад хэлний өнгөр, шүдний өнгөрийн үзүүлэлт статистик ач холбогдолтой (p<0.005) буурсан. Амны ашигтай бактер хэрэглэх нь амны эрүүл ахуйг дэмжиж L.reuteri Prodentis нь Streptococcus mutans-ийн тоог статистик ач холбогдолтойгоор (p<0.002) бууруулж байв. Үүнээс үзэхэд L.reuteri Prodentis нь орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж, амны хөндийн эрүүл ахуйг сахихад эерэг нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдлаа. Дүгнэлт: L.reuteri Prodentis нь хяналтын болон судалгааны бүлгийн шүдний өнгөрийн биофильмийн идэвхийг бууруулсан. Иймээс S.mutansийн биофильмийн эсрэг нөлөөг үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Герпангин өвчний үүсгэгчийг эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан судалсан дүн(2022-04-28) ;Б.Булгамаа ;Б.Төгөлдөр; ; Герпангин нь Энтеровирүс (EVs)-ээс үүдэлтэй 0-14 насны хүүхдэд тохиолддог амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.1 EVs нь агаар дуслын замаар халдварлах ба өвчний эхэн үед хамар залгиурын салстад байж аажмаар хоол боловсруулах замд хадгалагдаж удаан хугацаанд өтгөний хамтаар биеэс гадагшилдаг гэж ном сурах бичигт тэмдгэлэгдсэн байна.2,3,5 Арьсан дээр тууралт гардаггүй амны хөндий ба залгиурт анхдагч болон хоёрдогч морфологи элемент гарч халуурах шинж тэмдэгээр илэрдэг.3 Монгол улсад амны салстын герпангин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, үүсгэгчийг илрүүлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Судалгааг Нүүр Ам Судлалын (НАС) Төв Эмнэлэгт үзүүлж буй Герпангинаар оношлогдсон нийт 30 хүүхдийг судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл (№2020/3-05) авсаны дагуу судалгаанд хамруулсан. Салстад гарсан тууралтын арчдас, өтгөний дээжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Полиомиелитын лабораторид шинжлэв. Герпангин оноштой 2 сартайгаас 11нас хүртэлх нийт 30 хүүхдүүдийн дундаж нас нь 3 нас 2 сар (95% СI:2.4±0.1) байсан. Эдгээрийн 80%-д халуурах шинж тэмдэг илэрч дундаж халуун 38.1±0.49 тодорхойлогдов. Амьсгалын тогтолцооны ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэг 26.6%(8)-д, хоол боловсруулах замын биж шинж тэмдэг болох гэдэс өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг 13.3%(4)-д илэрсэн. Бодит үзлэгээр амны хөндийд 1-4 мм хэмжээтэй улайлтат толбо 6.7%-д, цэврүүнцэр ба шалбархай 16.7%-д, 76.6% (23)-д шалбархайнууд гарсан байна. Амны хөндийн байрлалаар зөөлөн тагнайд 37.5%, залгиурын арын хананд 16.67%, хавсарсан байрдлаар 12.5%-д зөөлөн тагнай ба залгиурын нум, 16.67%-д зөөлөн тагнай ба залгиурын арын хана, 16.67%-д зөөлөн тагнай, залгиурын нум ба залгиурын арын хананд тууралт илэрсэн тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан үйлчлэгчдээс цуглуулсан сорьцод эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд 70% (21)-д Энтеровирүс илэрсэн нь статистик ач холбогдол бүхий үнэн магадлалтай тодорхойлогдлоо (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үүдэн шүдний хатуу эдийн эмгэг элэгдлийн тохиолдол, элэгдлийн зэргийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Л.Ганцэцэг ;Ж.Билгээ; ; Background: Tooth wear is a physiological process, and scientists have found that it wears an average of 0.01 mm a year1. The research shows that, tooth wear could be a core sign of obstructive sleep apnea, which leads to bruxism in order to open obstruction of oxygen supply to the body. Thus, an early diagnosis of dental attrition could help dentists identify hidden health problem and prevent their patients from future medical/dental and life quality negative impacts of obstructive sleep apnea to cardiovascular, cerebral, and nervous systems, as well as endocrine2,6. Purpose: Cases of determining the degree of wear on anterior tooth. Materials and methods: The tooth wear was sampled from following studies. The study included 953 patients aged 2545 years with tooth wear. Results: Of the 5342 people treated at the dental clinic, 1013 were patients aged 25-45 with tooth wear. As a result, there were 953 clients with anterior tooth wear. Conclusion: 1. tooth wear at-14.06%, tooth wear combined with other solid tissue disorders at + ab 27.7%(264), at + ab + abf 18.25%(174), at + ab + abf + er 8.5%(81), at + ab + er 7.24%(69), at + abf 13.43%(128), at + abf + er 3.47%(33), at + er 7.35%(70). 2. The degree of tooth wear of dental hard tissue is determined by Bardsley's simplified score were 027.3%(260), 153.1%(506), 216.4%(156) and 33.2%(31). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэгч хүчин зүйлийг судалсан дүн(2023-05-22) ;Г.Сайнзаяа ;Ч.Батжаргал; Үндэслэл: Судалгаагаар шүдний эмч нарын талаас илүү хувь нь мэргэжлээс шалтгаалах стресст өртсөнөөс тэдний ажлын бүтээмж буурах төдийгүй амьдралын чанарт ч сөрөгөөр нөлөөлж буй нь батлагджээ.11 Стрессийн нөлөөнд тогтмол өртсөнөөр хувь хүн оюун санаа, бие махбод, сэтгэлзүйн хувьд ядарч үйлчлүүлэгч, хамтран ажиллагсаддаа сөрөг, хайхрамжгүй хандах, ажилдаа хэт их санаа зовсноос сэтгэл санааны тогтворгүй байдалд орж байгааг тэмдэглэсэн байна. Зорилго: Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар Улаанбаатар хотод мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй шүдний эмч нараас санамсаргүй түүврийн аргаар сонгон, ерөнхий мэдээлэл, мэргэжлийн стресс үүсгэгч хүчин зүйлс, стрессийг даван туулах арга, үр нөлөөг үнэлэх 42 асуулт бүхий асуумжыг ашиглан хийж, үр дүнг SPSS-25 программаар боловсруулалт хийв. Үр дүн: Энэ судалгаанд 289 шүдний эмч хамрагдсанаас эмэгтэй 222 (77%) нь, эрэгтэй 67 (23%) нь байв. Нийт эмч нарын 60.6% нарийн мэргэшил эзэмшсэн байв. Шүдний эмч нарт 55.5%-д хүний нөөцийн дутагдалтай байдал, 51.5%-д цалин орлого хангалтгүй, 53.3%-д цагт баригдаж олон хүн үзэх зэрэг хүчин зүйлүүд нь хамгийн их мэргэжлийн стресс үүсгэж байв. Нарийн мэргэшил эзэмшсэн шүдний эмч нар ажлын орчны таагүй байдал болох хүний нөөцийн дутагдалтай байдал (p=0.028), багаар ажиллах чадвар хангалтгүй байх (p=0.004), ажилчидтай хамааралтай асуудлууд (p=0.011) зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан стресст илүү өртөж байгаа нь ажиглагдсан. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын дунд стрессийг даван туулахад хамгийн түгээмэл ашигладаг арга нь асуудалд эерэг байдлаар дахин хандах (72%) байв. Харин мэргэжлийн стрессээс хамааран ажлын байранд идэвхи санаачлага буурах сөрөг үр дагавар хамгийн (53.9%) түгээмэл тохиолдож байна. Улаанбаатар хотын шүдний эмч нарын дунд орлого санхүү, цаг хугацаатай холбоотой хүчин зүйлүүдэд хамгийн ихээр стресс үүсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэмбүүгийн үед амны салстад гарах эмнэл зүйн өөрчлөлтийг судласан дүн(2023-04-24) ;Б. Чилхаанямбуу ;Ж. Даваалхам - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахизунбер бэлдмэлийн технологийн зарим судалгаа(2021-03-21) ;Э.Эрдэнэчимэг; Б.БаясгаланАмны салстын үрэвсэл нь хүн амын дунд түгээмэл тохиолддог өвчний нэг юм. Амны салстын үрэвсэл нь салст идээлэх, шархлах байдлаар илэрдэг, хөндүүр, өвдөлт ихтэй төдийгүй амны салстын гэмтэл, стресс, тохиромжгүй хоол хүнс, эм бэлдмэл, дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдал, амин дэмийн дутагдал, элдэв буруу зуршил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.1 Амны салстын үрэвсэл, дахилтат афт үрэвслийн эмчилгээнд Зузаан навчит бадаан (Bergenia crassifolia (L) Fritsch), Азийн Төлөгч өвс (Achillea asiatica. Serg), Хонин арц (Juniperus sabina L)-ны найрлага бүхий “Ахизунбер” бэлдмэлийг хэрэглэсэн фармакологийн болоод эмнэлзүйн судалгааны үр дүн нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, шархны нөхөн төлжилтийг сайжруулах, нянгийн эсрэг үйлчлэлтэй болохыг нотолсон байдаг. (Ж. Үржинлхам 2009).1 Эмнэлзүйн судалгаа хийгдсэн тухайн бэлдмэлийн технологийн болон чанарын судалгааг хийх нь эмчилгээний практикт нэвтэрүүлэх боломжийг бүрдүүлнэ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг судалсан дүн(2026-05-22) ;С.Батцэцэг ;Ц.Хонгорзул; ;М.ЭнхжаргалҮндэслэл: Шүдний эмчийн ажлын байрны стресс нь хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын бүтээмжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Энэ нь цаашлаад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, байгууллагын хүний нөөц, тогтвортой хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Монгол улсад хийгдсэн зарим судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын ажлын ачаалал, цалин хөлсний түвшин, орон нутгийн хүний нөөцийн дутагдал нь тухайн байгууллагад тогтвортой ажиллахад нөлөөлж буйг дурдсан боловч шүдний эмч нарыг тусгайлан оролцуулсан судалгаа дутагдалтай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг үнэлэх, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт нүүр амны мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт 98 шүдний их эмчийг хамруулан цахим хэлбэрээр асуумжийг цуглуулав. Ерөнхий мэдээлэл болон ажлын байрны нөхцөл, сэтгэл ханамжийг үнэлэх 3 бүлэг 30 асуулт бүхий асуумжийг ашиглан үр дүнг Microsoft Excel, SPSS-31.0 программаар боловсруулан гаргав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт эмч нарын сэтгэл ханамж 3.68±0.77 дунджаас дээш үнэлэгдсэн. Судалгааны үр дүнгээс харахад ажлын байрны тав тух (r=0.570), хамт олны харилцаа (r=0.560), цалин (r=0.501), удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар (r=0.484), мэргэжлээрээ өсөж дэвших боломж (r=0.482) зэрэг хүчин зүйлүүд нь сэтгэл ханамжийн байдалтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв (p<0.001). Ажлын ачаалал нь сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий хамаарал үзүүлээгүй (p>0.05). Мөн судалгааны дүнгээс харахад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд үзүүлэх байгууллагын дэмжлэгийн үнэлгээ харьцангуй бага байна (1.87±0.86). Дүгнэлт: 1. Ажлын байрны тав тух, хамт олны харилцаа, цалин хөлс, удирдах ажилтны ур чадвар болон мэргэжлээрээ өсөж дэвших боломж зэрэг хүчин зүйлс нь шүдний эмч нарын ажлын байрны сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан (p<0.001). 2. Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш (3.68±0.77) үнэлэгдсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийг ба хооллох чадвартай уялдуулан судалсан дүн(2026-09-15) ;Г.Төрбат; ;Ч.Одгэрэл; Үндэслэл: Монгол Улсын хүн амын дундаж наслалт сүүлийн 30 жилд (1995–2025) 8.3 жилээр нэмэгдэж, 2025 онд 72.1 жилд хүрсэн баримт байна (Эрэгтэй 68.1, эмэгтэй 76.2) ҮСХ 2025 . Үүнтэй зэрэгцэн 60-аас дээш насны хүн амын тоо 1990 оноос хойш 2.65 дахин өссөн бөгөөд 2025 оны байдлаар 338 мянга гаруй ахмад настан байгаагаас 60–64 насны бүлэг 241%, 65–69 насны бүлэг 195%-иар өссөн нь хүн амын хөгшрөлийн хурд өндөр байгааг харуулж байна. Энэхүү хүн ам зүйн өөрчлөлт нь ахмад настанд тохирсон амны хөндийн тусламж, шүдэлбэр хийх, сэргээн засах үйлчилгээний эрэлтийг цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна. Зорилго: Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийн байдалыг хооллох чадвартай уялдуулан судлах. Арга, арагчлал: Бид улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 50 ба түүнээс дээш насны 301 ахмад настныг хамруулсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар судалсан. Амны хөндийн эрүүл мэндийг эмнэлзүйн үзлэг Шүдгүйдэл, шүдэлбэрийн хэрэглээ болон 8 бүрэлдэхүүн хэсэгтэй Oral Health Assessment Tool (OHAT)-аар үнэлж, сайн, муу гэсэн хоёр ангилалд хуваав. Хооллох чадварыг стандартчилсан асуумжаар дараах дөрвөн чиглэлээр үнэлэв: 1. хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим г.м)-ийг хазах, зажлахад хүндрэлтэй эсэх (Шатлалын ангилал); 2.хүссэн хүнсээ тааламжтай идэж чадах эсэх; 3.амны хөндийтэй холбоотой шалтгаанаар хоолны төрөл, хэмжээгээ хязгаарладаг эсэх; 4.амны хөндийн мэдрэг байдал (Халуун, хүйтэн, чихэрлэг зүйлд өвдөх мэдрэмж). Ангиллын хувьсагчид хоорондын хамаарлыг Пирсоны χ² (Хи квадрат) шинжилгээгээр үнэлж, статистик ач холбогдлын түвшинг p<0.05 гэж авав. Насны бүлэг, хүйс зэрэг хүн ам зүйн хувьсагчийг давхар хувьсагч болгон харгалзав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 69.0±7.8 жил байсан бөгөөд үүнээс эмэгтэй 74%, эрэгтэй 26% байв. Судалгаанд хамрагдагсдын 98.6% нь шүдгүйдэлтэй, 23.6% нь бүрэн шүдгүй байв. Авагддаг шүдэлбэрийн хэрэглээ нас ахих тусам нэмэгдэж (χ²=8.83, p=0.032), эмэгтэйчүүдэд (65.9%) эрэгтэйчүүдээс (45.9%) илүү өндөр байв (χ²=8.45, p=0.004). OHAT үнэлгээгээр судалгаанд хамрагдагсдын 21% нь амны хөндийн эрүүл мэндийн байдал муу гэж үнэлэгдсэн бөгөөд энэ нь боловсролын түвшинтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (χ²=27.69, p<0.001). Хүссэн хүнсээ тааламжтай идэж чаддаг эсэхийг үнэлэхэд (n=240) 27.1% нь “Огт чаддаггүй” гэж хариулсан бөгөөд энэ нь насны бүлэг (p=0.823), хүйс (p=0.405)-тэй статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим)-ийг хазах, зажлахад 50.6% нь “Огт хэрэглэж чаддаггүй”, 11.3% нь “Хүндрэлгүй хэрэглэдэг” байв. Хоолны хязгаарлалттай бүлэгт хатуу хүнс идэж чадахгүй хүний хувь (82%) нь хязгаарлалтгүй бүлэгтэй (22%) харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байв (χ²=74.1, p<0.001). Амны хөндийн мэдрэг байдал нь хоолны хязгаарлалттай (χ²=11.5, p=0.022) болон амны хөндийн субъектив (Өөрийн үнэлгээт) байдалтай (χ²=7.7, p=0.021) статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол тодорхой хоолны төрөл (Мах, цитрус жимс гэх мэт)-тэй ач холбогдолтой хамааралгүй байв (p>0.05), энэ нь мэдрэг байдал ерөнхий хоолны хязгаарлалттай холбоотой боловч тодорхой нэг хоол хүнсний зүйлтэй сонгомол холбоогүй болохыг харуулж байна. Дүгнэлт: Ахмад настны амны хөндийн эмнэл зүйн байдал (Шүдгүйдэл, OHAT, мэдрэг байдал) нь тэдний хазах-зажлах чадвар болон хоолны хязгаарлалттай статистикийн өндөр ач холбогдолтой хамааралтай байна. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү хувь нь хатуу бүтэцтэй хүнс хэрэглэж чадахгүй, дөрөвний нэгээс олон хувь нь хүссэн хүнсээ тааламжтай идэж огт чаддаггүй байгаа нь ахмад настны хооллох чадварын хязгаарлалт өргөн тархсан, чухал эмнэл зүйн асуудал болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүр амны гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй үйлчлүүлэгчдийн амны хөндийн S.MUTANS нянгийн тоон үзүүлэлтэд ам зайлах уусмал болон ургамлын тосны үзүүлэх нөлөөг судалсан дүн(2021-03-13) ;А.Номин ;Х.Пунсалдулам; Үндэслэл: Гажиг заслын эмчилгээг авагддаггүй зэмсэг ашиглан хийх үед нум, брэкет, банд зэрэг зэмсгийн бүрэлдэхүүн хэсгүүд нь нян үржих таатай нөхцөл болж шүд цоорох өвчин, буйлны үрэвслийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Зорилго: Нүүр амны гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй үйлчлүүлэгчдийн амны хөндийн S.Mutans нянгийн тоон үзүүлэлтэд ам зайлах уусмал, ургамлын тосны үзүүлэх нөлөөг судлахад оршино. Аргачлал: Бид АШУҮИС-ийн НАСЭ-ийн гажиг заслын тасагт авагддаггүй зэмсгээр эмчилгээ хийлгэж буй 1835 насны нийт 60 үйлчлүүлэгчийг судалгааны болон хяналтын бүлэг болгон бүлгийн харьцаа 1:1:1 байхаар тооцон судалгаанд хамрууллаа. 1-р бүлэг усаар (хяналтын бүлэг), 2-р бүлэг ам зайлах уусмалаар, 3-р бүлэг ургамлын тосоор 30 хоногийн турш амыг зайлуулав. Судалгааны 1 дэх хоног болон 30 дахь хоногт амны хөндийн S.mutans нянгийн тоог тоолон үр дүнг үнэлэв. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад ам зайлах уусмал болон ургамлын тосоор ам зайлсан бүлэгт S.mutans нянгийн тоо статистик ач холбогдол бүхий буурсан байна (p<0.001). Дүгнэлт: Ургамлын тосоор ам зайлах арга нь амны хөндийн S.mutans нянгийн тоон үзүүлэлтийг бууруулахад ам зайлах уусмалтай ойролцоо эерэг нөлөө үзүүлж байна.
