Г.Золжаргалан
Loading...
Товч нэр
Г.Золжаргалан
Бүтэн нэр
Гантөмөр Золжаргалан
Латин нэр
Gantumur Zoljargalan
Албан тушаал
Багш
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн(2023-11-03); ; ;Ч.Аззаяа; А.Ган-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан нь(2024-01-28) ;Ц.Цэлмэг; ;Ч.Аззаяа; Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, мэргэжилтнүүдийн тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний ажлын ачаалал их, ажлын байрны стресс өндөр байх зэрэг нь тэдний ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол ба түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хот, хөдөөгийн ЭМАШТҮ-ний 32 байгууллагын 252 эрүүл мэндийн ажилтан хамрагдсанаас 71.8 хувь нь хөдөө, 28.2 хувь нь Улаанбаатар хотоос, оролцов. Бид судалгаандаа Паркер нарын 2003 онд боловсруулсан байгууллагын уур амьсгалыг үнэлдэг стандарт асуумжийг ашигласан. Мөн үйлчилгээний салбарт ажиллах хүсэл, сонирхол, ажлаасаа гарах тухай бодлыг үнэлдэг стандарт асуумж (Auerbach, 2014)-ийг ашиглан мэдээлэл цуглуулав. Үр дүн: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байгаа бол 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байна. Хөдөө ажиллаж байгаа эмч, эх баригч,бага эмч нарын ажлаас гарах бодол бусад мэргэжлүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байна. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байгаа бөгөөд хөдөө ажиллаж байгаа эмч нар, харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Байгууллагын уур амьсгалын хувьд үүрэг тодорхойгүй байх, зөрчилдөөнтэй, хэт их үүрэг хүлээх, мэргэжлийн удирдлага сул байх, шударга байдал, дэмжлэг, инновац бага байх зэрэг хүчин зүйлс нь ажлаас гарах бодолтой илүү хамааралтай байгаа нь ажиглагдлаа.
