Loading...
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжлтний хөдөлмөр урамшууллын судалгаа
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
34
End Page
35
ISSN
2959-6947
Хураангуй
Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр-урамшууллын тэнцвэрт байдлыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-ийн 93 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан И.Зигристийн 1996 онд боловсруулсан хөдөлмөр-урамшууллын загварын стандарт асуумжийг ашиглан судалсан. Энэхүү асуумж нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх 5, урамшууллыг үнэлэх 11 асуултаас бүрддэг ба тус бүрийн онооны нийлбэрээр үр дүнг тооцоолдог ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр зүтгэлийн дундаж оноо 12.04 байсан. Хөдөлмөр зүтгэлийн оноо мэргэжил хооронд статистик ялгаагүй, ӨЭМТийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд урамшууллын дундаж оноо ойролцоо, хөдөлмөр урамшууллын харьцааны дундаж утга 0.61 байна. Энэ үр дүн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилдаа хөдөлмөр зүтгэл их гаргаж байгаа ч урамшуулал бага байгааг илтгэж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1330
Эшлэл
Г.Надмидцэрэн, О.Даариймаа, Д.Отгонцэцэг. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжлтний хөдөлмөр урамшууллын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):34-35.
