М.Бүрнээ
Loading...
Товч нэр
М.Бүрнээ
Бүтэн нэр
Мөндөр Бүрнээ
Латин нэр
Mundur Burnee
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
22 results
Now showing 1 - 10 of 22
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A Herpetofaunal Survey of Northwestern Mongolia with the First Country Record of the Moorfrog, Rana arvalis Nilsson 1842(University of Kansas, 2020-07-17) ;Munkhbaatar Munkhbayar ;Terbish Khayankhyarvaa ;Onolragchaa Ganbold ;Zoljargal Purevdorj - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Study of Diagnostic Methods and Sequencing for Trichomoniasis in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2015-09-25); ; ;Enkhbaatar, Zanabazar ;Dogsom, OyungerelObjectives: The aim of this study was to determine the usefulness of a diagnostic method for trichomoniasis that uses sequencing of the Tv-E650 gene. Methods: Totally 109 patients visited Ulaan Tuuz Hospital, National Center of Communicable Disease, Ulaanbaatar and were examined for trichomoniasis using wet mount examination, Papanicolaou (Pap) smear, culture and PCR. A family of 650 base pair (bp) long repeats from the T. vaginalis genome, designated as the Tv-E650 family, was sequenced for five Mongolian strains. Results: As a result, 21.1% (23/109) were positive by wet mount, 18.3% (20/109) were positive by Pap smear, 28.4% (31/109) were positive by culture and 36.6% (40/109) were positive by PCR. The differences among the strains are single-nucleotide and 2-nudeotide substitutions and insertions or deletions. The sequence uniformity of the strains as well as the presence of identical mutations in different isolates suggest efficient sequence homogenization mechanisms. In blast results, the Tv-E650 repeat family is conserved in all T. vaginalis strains examined, regardless of their diverse geographical origin. Conclusion: TheTv-E650 repeat family of 7? vaginalis is a simple, rapid sensitive and specific accurate method for identification and diagnosis of trichomoniasis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Syphilis and HIV Diseases among Some Universities’ Students in Mongolia(David Publishing Company, 2017-12-06); ; ; ;Davaalkam JagdagsurenTungalag MagsarOur country level registered communicable diseases in 2014, 45.6% of them are STD (Sexually Transmitted Diseases).And 43.3% of the affected people by STD are aged between 15-24 years which demonstrated that they have more risky sexual behavior.This study aimed to identify level of prevalence of HIV and Syphilis within university students, to investigate their risky sexual behavior, and to treat them including their sexual partners.The survey included over 1,500 students for screening tests for HIV/Syphilis was performed locally using On Site TM Rapid Test Kits.Through the test not revealed any HIV case, only 40 (2.6%) students diagnosed by syphilis.Screening and confirmation tests for syphilis were performed locally using RPR (Rapid Plasma Reagin) and TPHA (Treponema Palladium Hem agglutination Assay), respectively.The test revealed the diagnosis for first time for 22 (55 %) of those 40 patients with syphilis and 18 (45%) are defined as the control of STD.Therefore, 28 (70%) of them manifested symptoms of STD, only 25 (89.2%) of them previously tested and 9 (32.1%) have not treated at all.The test revealed the diagnosis for first time for 22 (55 %) of those 40 patients with syphilis and 18 (45%) are defined as the control of STD.Finally, above 40 patients are entirely included in treatment with their partners and registered of STD can be controlled. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Brucella-ийн эсрэг IgV_CTLA-4 хэрчим агуулсан олон эпитопт вакцин гарган авах иммуноинформатик загвар(2024-05-13); ;Э.Урангоо; ; Үндэслэл: In vivo болон in vitro туршилтаар иммуно-информатик загвараар бүтээсэн вакцин нь антиген ба дархлаа тогтоох шинж чанартай болохыг баталсан. Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад Omp2b, Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг ашиглан молекул залгах технологитой хослуулан таамаглах нь үр дүнг улам оновчтой болгож, үр дүнгийн нарийвчлалыг сайжруулдаг. Иймээс Omp2b болон Omp31 уургуудыг хослуулан хэрэглэх нь Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад илүү үр дүнтэй юм. Зорилго: Brucella-ийн эсрэг CTLA-4 -ийн хувьсамтгай хэрчим агуулсан өндөр авцаал чанар бүхий вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: Omp2b ба Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийж, Т болон В эсийн эпитопийг тодорхойлоход IEDB онлайн сервер ашигласан. Хоёрдогч бүтцийг таамаглахад PRABI онлайн программыг ашиглаж, уураг болон вакцины гурван хэмжээст бүтцийг таамаглахад I-TASSER онлайн программуудыг тус тус ашиглав. Үр дүн: Omp2b уураг нь 362 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 38,676.57, молекул бүтэц нь C1734H2578N456O544S5, изоэлектрик цэг нь 4.58, тогтвортой байдлын индекс нь 23.54 гэж тодорхойлогдов. Omp31 уураг нь 240 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 25,323.20, молекул бүтэц нь C1135H1725N297O354S4, изоэлектрик цэг нь 5.22, тогтвортой байдлын индекс нь 8.61 байна. Omp2b-Omp31 уургийн Т-эсийн эпитопийг тодорхойлоход IEDB-MHCII онлайн сервер ашиглан шалгаж, хувийн зэрэглэл хамгийн бага буюу өндөр авцаал чанар бүхий дарааллуудыг тодорхойлов. Дүгнэлт: 1. Omp2b, Omp31 болон IgV_CTLA4 уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домэйний байршил зэрэг хоёрдогч бүтцийн мэдээллийн үзүүлэлтийг тус тус тодорхойлов. 2. Brucella -ийн эсрэг вакцины Т болон В эсийн эпитопийг тодорхойлон вакцины 3-н хэмжээст бүтцийн загварыг таамаглав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Баян-Өлгий аймгийн зарим сумдын нохойн популяци дахь гельминтофауныг судалсан дүн(2026-05-22); ;М.Цэрэнлхам ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Сystic echinococcosis (CE) буюу бэтэг нь нохойноос хүнд халдварладаг зооноз юм. Төв Азийн 270 сая хүн СЕ-ийн эрсдэлтэй бүсэд амьдардаг. Зоонозын халдвар үүсгэгчид нь хүн, мал, нохойн шилжилт хөдөлгөөн болон худалдаа, хил дамнасан харилцаатай холбоотойгоор улс орнуудын хооронд тархдэг тул урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зорилго: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяци дахь гельминтофауныг судлан, зоонозын халдваруудыг илрүүлэх. Арга, аргачлал: Баян-Өлгий аймгийн ОХУ болон БНХАУ-тай хиллэн оршиж буй 7 сумыг зорилтот түүврийн аргаар сонгож, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээнд хамрагдсан 300 иргэдийн гэрийн нохойг нь туулгах зөвшөөрөл авч, гельминтоксыг 5мг/ кг-аар өгч, 95 нохойны туулгалтын дараах баасны дээжийг цуглуулж, гельминтүүдийн өндөг илрүүлж, гельминтофауныг судлав. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа ДНХ ялгах цомог (Qiagen kit, Stool DNA kit, Germany) ашиглан, митохондрийн cox1 генийг F/COI, R/COI праймер ашиглан ПГУ-аар олшруулж, халдварлалтын түвшинг тодорхойлов. Үр дүн: Баян-Өлгий аймгийн нохойн популяцийн гельминтофауныг Taeniidae-ийн овог болон Ascaris төрөлд багтах гельминтүүдээс гадна Toxocara саnis, Trichurus vulpis, Macracanthorhynchus catulinus, Oncicola canis, Strongyloides canis, Alaria саnis зүйлийн гельминтүүд бүрдүүлж байна. Нохдын 10.5% Taeniidae, 4.2% T. canis, 3.2% S. canis, 2.1% A. canis, 2.1% Ascaris, 2.1% T. vulpis, 3.2% O. canis, 5.2% M. catulinus-аар халдварласан бөгөөд эдгээр зүйлүүдээс Т. саnis, T.vulpis, A. саnis болон Taeniidae-ийн овгийн гельминтүүд нь нохойноос хүнд халдварладаг зооноз өвчин үүсгэгчид юм. Taeniidae-ийн өндөг илэрсэн 10 дээжнээс ДНХ ялган, СО I праймер ашиглан cox I генийг олшруулахад 9 (90%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч, халдварлалттай болох нь батлагдав. Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяцийн гельминтофауныг 1 овог, 1 төрөл, 6 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Баян-Өлгий аймгийн зарим сумын нохдын 9.0% Taeniidae-ийн халдвартай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийн судалгаа(2021-11-01); ; ;Х.Мөнхгэрэл; XXI зуунд боловсролын бүх шатны байгууллагууд SARS-CoV-2 коронавирусын халдварт өвчний сорилттой тулгарсан. Боловсролын байгууллагууд COVID-19 цар тахлын үед танхимаар хичээллэх боломжгүй учраас зайлшгүй цахим сургалтанд шилжих шаардлагатай болж байна. Оюутнууд COVID-19 цар тахлын үед тасралтгүй суралцахын тулд мэдээллийн технологиор дамжуулан суралцах шинэ нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Зорилго: 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд АСБД-ны I дамжааны оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийг үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Судалгаанд биологийн хичээлийг цахимаар судалсан нийт 855 оюутныг хамруулав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт (n=855) оюутнуудын сэтгэл ханамжийг 2 бүлэг асуултаар бүлэглэн үнэлэхэд дундаж утга нь 4.3±0.46 буюу нийт оюутнуудын 86.3% (n=737) маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Дүгнэлт: Танхимын сургалтын үеэр багшийн удирдсан дадлагын хичээл оюутанд ойлгомжтой, эерэг харилцаа хандлага үүсгэдэг бол, багш онлайн сургалтын үед дадлагын хичээлдээ илүүтэйгээр цаг зарцуулан бэлтгэж, оюутнуудтай харилцах хандлага нь сайн хэвээр, оюутнуудыг шинэлэг сурах арга барилд суралцуулж байгаа нь багшаас их чадвар шаардаж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Echinococcus granulosus-ийн эсрэг EgTeg уургийн вакциныг immuno-informatic загвараар тодорхойлсон дүн(2023-05-22); ;Б.Өлзийсайхан; ; Үндэслэл: Echinococcus granulosusийн эсрэгтөрөгчийн эпитопуудыг урьдчилан таамаглах, В ба Т эсийн эпитоп агуулсан олон эпитопт вакциныг зохион бүтээхэд иммуно-информатикийн хэрэгсэл, молекул загварчлалын аргыг ашигласан үр дүн цөөнгүй нийтлэгдсээр байна. Иймд Echinococcus granulosus–ийн антигений нуклеотидийн дарааллыг ашиглан олон эпитопт вакцины иммуно-информатик загвараар таамаглах, пептид вакцины загвар гарган авах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Зорилго: Echinococcus granulosus -ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: EgTeg уургийн амин хүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийн, EgTeg уургийн фосфоржилтыг NetPhos3.1 онлайн сервер ашигласан. Sopma болон swiss-model онлайн программыг ашиглан уургийн орон зайн бүтцийг тодорхойлов. Үр дүн: EgTeg уураг нь 105 аминхүчлийн дарааллаас тогтох бөгөөд нийт атомын тоо нь 1705, молекул бүтэц нь C547H848N142O165S3, молекул жин нь 12кДа байв. Sopma онлайн программаар EgTeg уургийн хоёрдогч бүтцийг тодорхойлоход нийт амин хүчлийн дараалал дахь alpha helix(Hh) 36.54%, Extended strand (Ee) 23.08%, Beta turn (Tt) 8.65%, Random coil (Cc) 31.73%-иар дээрх утгаар тодорхойлогдов. Дүгнэлт: EgTeg уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домейны байршил, хоёрдогч бүтцийн мэдээллийг үзүүлэлтийг тус тус тодорхойлов. Echinococcus granulosus-ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг EgTeg уургийн В эсийн эпитопийг тодорхойлон таамаглав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаахын мэргэжлээр суралцагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалсан дүн(2026-05-22) ;Ө.Түмэнцэцэг ;Ш.Жамсранжамц; ;Д.Цэнд-АюушҮндэслэл: Орчин үед уламжлалт анагаах ухааны салбарт хиймэл оюун ухаан (AI) -г ашиглан судалгаа, сургалт, клиник практикт инновацыг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний олон талт байдлыг сайжруулахад идэвхтэй ашиглаж байна. Иймд ирээдүйн мэргэжилтнүүд зөвхөн мэргэжлийн мэдлэгээр хязгаарлагдахгүйгээр, түүнийгээ орчин үеийн технологийн шийдлүүдтэй хослуулан хэрэглэх чадамжтай байх бодит хэрэгцээ тулгарч байна. Зорилго: Уламжлалт анагаахын мэргэжлээр суралцагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлж, тэдгээрийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд уламжлалт анагаахын хөтөлбөрөөр суралцаж буй МАУОУС-ийн нийт оюутны 256 төлөөлөл хамрагдлаа. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг оноожуулан түвшингээр ангилав. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийг R4.5.2 программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 20.9±2.1 жил, тэдний 20.0% нь эрэгтэй, 80.0% нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэгийн түвшинг тодорхойлоход 21.9% нь дунд, 55.9% нь хангалтгүй үнэлэгдлээ. Ихэнх оролцогчдод хандлага төлөвшиж (84.4%), дадал хэвшээгүй (65.6%) байв. Судалгаагаар мэдлэг, хандлага, дадал хоорондоо статистик ач холбогдол (r=0.36, p=0.001) бүхий хамааралтай байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг хангалтгүй гэж үнэлэгдлээ. Гэсэн хэдий ч оролцогчдын ихэнх (84.4%) нь хиймэл оюун ухааны талаарх хандлага төлөвшиж буй түвшинд хамаарч байна. 2. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлын хооронд (r=0.36, p<0.001) статистик ач холбогдол бүхий хамааралтай байгаа нь мэдлэгийг дээшлүүлэх нь хандлага болон дадлыг хөгжүүлэх чухал нөлөөтэйг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2025-10-20) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна.
