Д.Ангармөрөн
Loading...
Товч нэр
Д.Ангармөрөн
Бүтэн нэр
Даян Ангармөрөн
Латин нэр
Dayan Angarmurun
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
11 results
Now showing 1 - 10 of 11
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад тохиолдож буй ходоодны өмөнгийн оношилгоо, эмчилгээний асуудалд(2019-11-18) ;С.Тамир ;Я.Эрдэнэ-Очир; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Blood-Borne Infection Among Healthcare Workers(Mongolian National University of Medical Sciences, 2021-12-31); ; ; ; Objectives: Needlestick and sharps injuries are a major cause of transmission of blood borne pathogens in health-care workers. The present study aims to examine the yearly incidence and causes of sharps injuries and assess the prevalence of blood-borne infection in provincial healthcare workers in Mongolia. Methods: A cross-sectional study enrolling 21 province hospitals across Mongolia was conducted from 2015 to 2019. Descriptive data presented as absolute numbers with percentage and a multivariate analysis was employed to identify the association between risk factors and occupational exposure to blood-borne factors. Results: Of the 20546 health care workers, 12.5% (n = 2566) employees were infected with hepatitis. Approximately 4.4% were infected with hepatitis B; 7.5% with hepatitis C; and 0.6% with hepatitis B, C or B, D. Among health care workers detected with hospital-acquired infection, most were women (n = 84.1%), aged between 41-55 years old (58.9%). Having sharp needlestick injuries, blood and body liquids splash, and a dental service was found to be associated with hospital-acquire infection in the study. Conclusion: Our study results demonstrated that 12 out of 100 health care workers were infected with HAI in Mongolia. This indicates that there be might serious occupational hazards. Public health authorities should consider increasing provision of public health programs such as vaccination, safety equipment and adjusted workload. Health care workers in Mongolia should be informed about the risks and consequences, as well as undertake preventive measures. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улс дахь элэгний анхдагч өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийн тохиолдол-хяналтын судалгаа(2021-09-01) ;Г.Үнэнбат ;Жулианна С. Хсинг ;А.Ерболат ;Б.МөнхдэлгэрБ.БямбадашҮндэслэл: Монгол улс дэлхий дээр элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-ийн тохиолдлын тоо, хепатит В болон С вирүсийн тархалтаар тэргүүлдэг. Зорилго: Монгол улс дахь элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлэхийг зорилоо. Арга зүй: 2015-2018 онд Хавдар Судлалын Үндэсний Төвд ЭАӨ шинээр оношлогдсон 249 өвчтөнийг тохиолдлын, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 249 хүнийг сонгон авсан. Хүн амзүйн мэдээлэл, архи, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, жимс ногоо, хооллолтын байдал, урьд өвчилсөн өвчний түүх, ЭАӨ-ийн удмын өгүүлэмж зэргийг хувьчлан ярилцлага хийж цуглуулсан. Хепатит В, С, D вирүсийн халдварыг илрүүлэхдээ цуснаас дээж цуглуулж, серомеркеруудыг шинжилсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн аргыг ашиглан дан ба олон хавсарсан хүчин зүйлүүдийг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 93.3% нь хепатит В эсвэл С вирүсийн халдвартай байсан бол хяналтын бүлэгт 41% нь уг вирүст хепатитын халдвартай байв (P<0.001). Мөн тохиолдлын бүлгийн 61.3% нь хепатит С вирүсийн, 39% нь хепатит В вирүсийн хавсарсан халдвартай байна. Түүнчлэн тохиолдлын бүлгийн 56% нь хепатит В вирүсийн халдвартайгаас 81% нь хепатит D вирүсийн хавсарсан халдвартай байлаа (P<0.001). Хепатит B, D вирүсийн хавсарсан халдвартай тохиолдлын бүлгийг хепатит В, С вирүсийн халдваргүй хяналтын бүлэгтэй харьцуулахад ЭАӨ үүсэх эрсдэл хамгийн өндөр (OR= 217.95, 95% CI 68.1-880.3, P<0.001) байсан бөгөөд хепатит В, С, D вирүсийн хавсарсан халдвар (OR=56.1, 95% CI 18.8-201.4, P<0.001), харин хепатит В вирүс болон С вирүсийн дан халдвар нь (OR=15.5 ба 6.4) эрсдэлтэй байлаа. Тамхи татдаг байх нь 4.4 дахин их эрсдэлтэй (OR=4.4, 95% CI 1.90-10.6, P<0.001), долоо хоногт 11-20 нэгж хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь эрсдэлийг 65%иар бууруулж байв (OR=0.35, 95% CI0.12-0.99, P<0.001). Дүгнэлт: Элэгний анхдагч өмөнд вирүст хепатитын халдвар, тамхины хэрэглээ, боловсролын түвшин доогуур байх, хүнсний ногоо бага хэрэглэх, удамшил зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлүүд байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зонхилон тохиолдох эмгэгүүдийн эрэмбэлэн ангилалтын үр дүнгийн харьцуулсан судалгаа(2021-09-01); ; ; Яаралтай тусламжийн үйлчилгээнд амь насанд учирч буй эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламжийн эрэмбэлэн ангилалтыг цаг мөч алдалгүйгээр зөв дэс дараалалтайгаар үзүүлэх нь тухайн хүний амь нас болоод эрүүл мэндэд нэн чухал Бид энэхүү судалгаагаар 2 аргуудыг үр дүнг харьцуулан судлах, өөрийн орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн өдөр тутмын үйл ажиллагаанд амь тэнссэн тохиолдлыг цаг хугацаа алдалгүй илрүүлэх хийгээд амь насыг нь аврах, амин үйлийг зүгшрүүлэх тусламжийг хүртээмжтэй, чанартай хүргэх асуудлыг илүү үр дүнтэй зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн зонхилон тохиолдох эмгэгүүдийг тодорхойлохдоо дескриптив судалгааны загвар ашиглан судалгааны ажлын тоон мэдээллийг 2020 оны 1 сараас 2020 оны 4 сарын хооронд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 1376 үйлчлүүлэгчдийн хүн амзүйн болон яаралтай тусламжийн хуудасны мэдээллүүдийг ашиглан хийж гүйцэтгэв. Дүгнэлт: Зонхилон тохиолдох эмгэгүүдийг эрэмбэлэхэд тохиолдлуудыг “Эмнэлгийн яаралтай тусламжийн эрэмбэлэлт”-н дагуу ангилахад улаан 13(1.3%), шар 157(11.4%), ногоон 1189(86.41%), цагаан 13(0.94%) гэж харин эрт сэрэмжлүүлэлтийн үнэлгээгээр үнэлсэн улаан 13(0.94%), шар 43(3.13%), ногоон 199(14.46%), цагаан 1121(81.47%) үнэлгээгээр эрэмбэлэгдэж байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн эрэмбэлэлт болон эрт сэрэмжлүүлэлтийн үнэлгээг нь оновчтой шийдвэрлэж чадахгүй хугацааны хувьд зөрүүтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдрын тархалт, илрүүлэг, хяналтын тогтолцооны судалгаа(2022-06-12) ;П.Батсүх; ;Д.Саранзаяа ;Н.ЭрдэнэхүүҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын 4-р байранд орж байгаа бөгөөд нийт оношлогдож буй хөхний хорт хавдрын 1% нь эрэгтэй байна. Мөн 2004 онд 100 000 хүн амд 3.5 байсан бол 2018 оны байдлаар 100 000 хүн амд 8.5 болон өсөн нэмэгдсээр байна. Монгол улсад 2014-2018 онд оношлогдсон 1084 хөхний хавдрын тохиолдлын 58% хожуу үе буюу III-IV үе шатанд, насаар ангилж үзэхэд 35-49 насанд 458 буюу 42%, 50-65 насанд 382 буюу 35% байгаа нь барууны орнуудтай харьцуулахад харьцангуй залуу насанд хөхний хавдрын тохиолдол өндөр байгаа нь энэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх зайлшгүй шаардлага манай улсад байгааг харуулж байна. Монгол улсад хөхний хорт хавдрын тархалт, илрүүлгийг судлах нь хөхний хорт хавдрын хожуу оношлогдож байгаа шалтгаан, тухайн бүс нутагт илрүүлэг болон хяналтын тогтолцооны өнөөгийн байдал цаашид хөхний хорт хавдрын илрүүлгийн аргыг боловсронгуй болгох үндэслэл болно. Зорилго: Монголд улсад хөхний хорт хавдрын тархалт, үе шат, эрт илрүүлгийн өнөөгийн байдлыг үнэлж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулах. Арга, аргачлал: Хөхний хорт хавдрын өвчлөл, оношлогдсон үе шатны статистик мэдээнд Дескриптив судалгааны загвараар судалгааг хийлээ. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар хөхний хорт хавдрын тохиолдлын дундаж түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд Орхон аймагт 100’000 хүн амд 11.4 байгаа нь хамгийн өндөр буюу улсын дунджаас 6.9 –аар их, харин Завхан аймагт 100,000 хүн амд 2.6 Ховд аймагт 3.9 байгаа нь хамгийн бага буюу улсын дунджаас 2.8-аар бага үзүүлэлттэй байна. Дүгнэлт: Монгол улсад 2010-2019 онд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт 100,000 эмэгтэй хүн амд 2010 онд 9.1 байсан бол 2019 онд 16.54 болсон нь 2010 оноос 1.8 дахин өссөн. 10 жилийн хугацаанд оношлогдсон байдал 1 үе шатанд 6.5 хувь, 2 үе шатанд 31.1 хувь, 3 үе шатанд 45.1 хувь, 4 үе шатанд 16.7 хувь байна. 2. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 37.1%, хожуу үеийн хөхний хорт хавдар 62.9% байсан бөгөөд 2020 оны байдлаар эрт үеийн хөхний хорт хавдар 60.6% болон нэмэгдсэн бол хожуу үеийн хөхний хорт хавдар 39.4% болон буурсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний эрт үеийн өмөнгийн мэс заслын эд судлалын шинжилгээнд ирмэгийг үнэлэхийн ач холбогдол(2021-03-21) ;Н.Баасансүрэн ;Г.Ням-Од ;Д.Авирмэд ;Д.ЖаргалУмайн хүзүүний өмөнгийн үе шатны ангилал эд судлалын түвшинд шинэчлэгдсэн нь байгаа нь эмчилгээний арга барилд өөрчлөлт гарч нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал хийх боломжийг бүрдүүлж байна. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал эмчилгээний гол зорилго бол умайн хүзүүний өмөнгийн өөрчлөлттэй хэсгийн ирмэг буюу шилжилтийн бүсийг бүрэн хамруулж, умайн хүзүүг шаантаг хэлбэрээр тайрах явдал юм. Судалгааг ретроспектив болон нэг агшингийн судалгааны загвараар 2013-2014 оны хооронд хийсэн. Үр дүнд: Умайн хүзүүний эрт үеийн өмөн оношоор эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн 141 тохиолдолд эмчилгээний үр дүнг судалсан. Нийт 141 эмэгтэйн мэс заслын дараа 14.2% (20) дахилт илэрсэн бол 85.8% (121) эмэгтэйд дахилт илрээгүй буюу мэс заслаар бүрэн эдгэрсэн байна. Судалгаанаас харахад мэс заслаар авсан материалын ирмэг эерэг гарсан үйлчлүүлэгчдийн 56.3%(9) нь дараагийн 5 жилийн хугацаанд өвчлөл дахисан бол мэс заслын ирмэг сөрөг гарсан өвчтнүүдийн 4.9%-д нь өвчлөл дахисан байна. Дүгнэлт: Мэс заслын ирмэгийг тодорхойлох нь хавдар дахихаас сэргийлэх чухал ач холбогдолтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнхийн хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах чадварыг судалсан үр дүн(2021-09-01); ;П.ГанчимэгМанай орны хувьд төвөнхийн хорт хавдар нь (ТХХ) зонхилон тохиолдох хавдрын 10-р байрт жагсаж, 80 хувь нь хожуу шатанд оношлогдож байна.1 Төвөнхийн хорт хавдрын голлох шалтгааныг архи, тамхины тогтмол хэрэглээ, ажлын хортой нөхцөл, агаарын бохирдол, хүний хөхөнцөр вирусын халдвар, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин бүрдүүлж байна.2 Төвөнхийн хорт хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний үр дүн, анхдагч хавдрын дахилтын байдал, амьдарсан хугацаагаар нь үнэлсэн судалгаа олдохгүй, мэс засал ба мэс заслын бус эмчилгээний үр дүнг харьцуулан судлаагүй зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: 2014-2016 оны хооронд төвөнхийн хорт хавдар онош батлагдан Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д эмчлүүлсэн 64 тохиолдлыг ретроспектив судалгааны загвараар судлаж, амьдрах чадварыг оношлогдох үеийн нас, эмчилгээний төрөл, хавдрын үе шат, байрлал зэрэгтэй уялдуулан судлаж, үйлчлүүлэгч нарын амьдрах чадварыг Каплан Мейерийн аргаар үнэлэв.3 Үр дүн: 1. 2014-2016 оны хооронд 73 хүн төвөнхийн хорт хавдар батлагдсан ч, судалгааны шалгуурын дагуу 64 үйлчлүүлэгчийг тус судалгаанд хамруулав. Амьдрах чадвар нь төвөнхийн хавдрын эмнэлзүйн үе шатаас хүчтэй хамаарал бүхий байсан бол, эмчилгээний төрөл, хавдрын байрлал, оношлогдох үеийн наснаас сул хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. 2. ТХХ-ын онош батлагдсан үйлчлүүлэгч нарын 1 жилийн амьдрах чадвар 79 хувь, 3 жилийн амьдрах чадвар 53 хувь, 5 жилийн амьдрах чадвар 31 хувь болж буурсан үзүүлэлт тус тус тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis B, C, and D Virus Infections and AFP Tumor Marker Prevalence Among the Elderly Population in Mongolia: A Nationwide Survey(Korean Society for Preventive Medicine, 2022-05-31); ; ; ;Khuyag, Ser-OdScopus© Citations 9 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A cohort study of chronic diseases for Mongolian people: Outline with baseline data of the Moncohort study(Springer Science and Business Media LLC, 2016-09); ; ;Kotani, Kazuhiko ;Aoyama, YasukoTsuboi, SatoshiMany Mongolian people suffer from non-communicable chronic diseases. In order to plan preventive strategies against such diseases, we designed a community-based prospective cohort study of chronic diseases, called the Moncohort study, in Mongolia. This is the first nationwide large-scale cohort study of chronic diseases. This paper describes the study's rationale, design and methods with baseline data. Mongolian residents aged ⩾40years were selected nationwide from many geographic regions in 2009. Data were collected on demographics, socioeconomic status, lifestyle, and anthropometric and biochemical measurements. In total, 2280 Mongolian residents were registered in the survey. Socioeconomic, lifestyle, anthropometric and biochemical characteristics were differentiated by gender and geographical area in descriptive data. Aging, low social class, physical inactivity and infrequent fruits intake were positively associated with histories of chronic disease in men, while aging was positively associated with histories of chronic disease in women. Factors associated with chronic diseases reveal gender-oriented strategies might be needed for their prevention. Detailed prospective analyses will illustrate the impact of risk factors on chronic diseases and lead to evidence for designing programs aimed at preventing chronic diseases and related disorders in Mongolia.Scopus© Citations 5 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Type 2 Diabetes in Mongolia: Results from Population-Based Survey Compared with 1999 Study(Informa UK Limited, 2023); ;Erkhembayar, Ryenchindorj ;Luvsandavaajav, Oyunbileg; Enkhtuvshin, BolormaaPURPOSE: The burden of diabetes in Mongolia has risen tremendously over the last three decades, and an individually tracked, national registry of diabetes is lacking. Therefore, we aim to investigate diabetes prevalence in Mongolia and analyze some associated factors. MATERIALS AND METHODS: A cross-sectional, nationally representative, population-based survey was carried out in Mongolia. We recruited participants from randomly selected six different clusters for the required 3113 ± 311 sample size. We collected detailed demographics, diabetes condition and medications, anthropometric measurements, body composition, and glucose profiles. Oral glucose tolerance tests were used to diagnose diabetes using the International Diabetes Federation algorithm. Chi-square and multinomial logistic regression tests were used to determine associated factors. Age-standardized prevalence rates were estimated. RESULTS: We recruited 3272 participants in the study between June and October 2019. Crude prevalence rates for prediabetes and diabetes were 10.8% (95% CI; 9.8-11.9) and 11.2% (95% CI; 10.1-12.3), respectively. Sixty-one adults were newly diagnosed with diabetes. Age-standardized prediabetes and diabetes prevalence rates were 9.8% (95% CI; 8.5-11.1) and 10.0% (95% CI; 8.7-11.3) among adults 30 or older. Higher BMI, central obesity, diabetes inheritance, sedentary habitus, and hypertension are significantly associated with diabetes in adjusted analysis for sex and age group. CONCLUSION: The prevalence of diabetes has increased at least threefold since 1999 in Mongolia. In addition, numerous modifiable risk factors were associated with diabetes. Therefore, future investigations and programs should focus on combating obesity and sedentary lifestyles and propose dietary recommendations in the context of expanding diabetes in Mongolia.Scopus© Citations 8
