О.Хатанболд
Loading...
Товч нэр
О.Хатанболд
Бүтэн нэр
Отгонбаяр Хатанболд
Латин нэр
otgonbayar khatanbold
Албан тушаал
Багш
ORCID
Scopus Author ID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа(2024-04-13) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын харьцуулсан судалгаа(2024-03-20) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар жагсаалттай харьцуулан хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2019 оны 21 дэх загвар жагсаалтад 29 бүлгийн 570 эм 652 эмийн хэлбэрээр орсноос 47.4%-ийг ууж хэрэглэх эмийн хэлбэр, 28.6%ийг халдварын эсрэг эм, 0.18%-ийг диализийн уусмал, 92%-ийг дан найрлагатай эм, 8%-ийг нийлмэл найрлагатай эм эзэлж байна. 2023 оны 23 дэх загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэрэглэх хэлбэрээр орсон байна. Нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭ-ийн Х дэх жагсаалтад 30 бүлгийн 519 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Нийт 84 эмийн молекул эм судлалын ангилалаар давхардан орсон байна. Дүгнэлт: МУ-ын ЗШЭ-ийн IX, X дэх жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтуудтай ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг үнэлсэн дүн(2025-05-05) ;Г.Бат-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийт хог хаягдлын 10–20% нь аюултай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж үздэг. Эрүүл мэндийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийт хог хаягдлын 3%-ийг эмийн хог хаягдал эзэлдэг байна. Жил ирэх тутам хүн амын эмийн хэрэглээ өсөж түүнтэй холбоотойгоор эмийн хог хаягдлын зохисгүй устгал нь байгаль орчин, ан амьтан, хүний эрүүл мэнд, хоол хүнсэнд хортой нөлөө үзүүлэх болсон. Эмийн хог хаягдлаас үүдэх бохирдол, антибиотикийн дасал зэрэг асуудлууд нь эмийн мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой талаар олон улсын судалгаанд тэмдэглэх болсон нь бидний ажлын үндэслэл болсон. Зорилго: Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын талаар мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх. Арга, аргачлал: Уг судалгааг нэг агшингийн загварын дагуу асуумжаар хийсэн бөгөөд улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж буй 4959 эмийн мэргэжилтнийг эх олонлогоо хэмээн тодорхойлж, 360 жор баригчаас мэдээллийг цуглууллаа. Судалгааны мэдээллийг Лайкертын 5 онооны системээр үнэлсэн бөгөөд судалгааны үр дүнг MS Excel, SPSS-26 программыг ашиглан гаргалаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмийн мэргэжилтний 71.9% (259) нь Улаанбаатар хотын 9 дүүргээс, харин 28.1% (101) нь 21 аймгийн эмийн мэргэжилтнүүд байв. Судалгаанд оролцогчдын дундаж нас 30.8±5, 335 (93.1%) нь эмэгтэйчүүд байсан бол эм зүйч 276 (76.7%), эм найруулагч 84 (23.3%) мэргэжилтнүүд хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан эмийн мэргэжилтний хог хаягдлын мэдлэгийн онооны дундаж 3.30±0.23, чадварын онооны дундаж 3.06±0.79, хандлагын онооны дундаж 3.26±0.63 тус тус байв. Дүгнэлт: Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, чадвар, хандлага хангалтгүй байгаа ба жор баригч нарыг энэ чиглэлийн сургалтад хамруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 3 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Pharmacy technician training in Mongolia: Past, present, and future(International Pharmaceutical Federation (FIP), 2022-10-22); ; ; ; Scopus© Citations 2
