Г.Баярбат
Loading...
Товч нэр
Г.Баярбат
Бүтэн нэр
Гомбо Баярбат
Латин нэр
Gombo Bayarbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Багш
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Item Analysis of Multiple Choice Questions in Medical Licensing Examination(Mongolian National University of Medical Sciences, 2019-06-25); ; ; ; Objectives: To evaluate multiple-choice questions of the Medical Licensing Examination. Methods: The study design was a cross sectional descriptive and item analysis method was used. This study was conducted in Health Development Center of the Ministry of Health. An item analysis was done on 1500 multiple-choice questions for the internal medicine licensing exam and of 2077 subjects from 2014 to 2016. The item analysis involved identifying reliability coefficient, difficulty index, and discrimination index for each question in relation to the doctors’ exam performance. Microsoft Excel 2010, and SPSS were used for the statistical analyses. Results: Reliability coefficient (KR20) of Mongolia’s medical licensing examination in 2014-2016 ranged from 0.79 - 0.92. The frequency of multiple-choice questions with a negative or zero discrimination index was 11.6 percent and a high difficulty index was 21.9 percent. Conclusion: Even though reliability of Mongolia’s medical licensing examinations were good, one-third of the multiple-choice questions used in the exams fail to evaluate examinee’s knowledge. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлсон үр дүн(2023-05-22) ;М.Булгантамир; ;Г.Мягмар ;А.НоминҮндэслэл: Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийг сайжруулах суурь шинэчлэлийн үйл явц зайлшгүй шаардлагатай байгааг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа”, “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний үр дүн харуулж байгаа нь тус судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн сургалтын хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргыг ашиглан Монгол улсын 4 бүсийн төлөөлөл 4 аймгийн 12 өрх, сумын эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийт 140 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Мэдээллийг тоон болон чанарын аргаар цуглууллаа. Менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо Хеннесси Хикс-ийн боловсруулсан аргаар сургалтын хэрэгцээг өнөөгийн түвшин болон ач холбогдлын түвшний үнэлгээний зөрүүгээр тодорхойлов. Үр дүн: Үнэлгээнд Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн 54 хүн хамрагдсанаас дундажаар 46.5%, орон нутгийн өрх, сумын эрүүл мэндийн 77 хүн хамрагдаж дундаж 38.9% байгаа нь менежмийн талаарх мэдлэг “Хангалтгүй” байгааг илтгэж байлаа. Гэвч менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. Судалгаанд хамрагдагсдын сургалтын хэрэгцээний үнэлгээ бүгд эерэг утгатай байна. Ач холбогдол болон бодит байдлын түвшин хамгийн их зөрүүтэй үзүүлэлт нь “Гүйцэтгэлийн удирдлага ба хүний нөөц”-ийн талаарх ойлголт байв. Дүгнэлт: Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн мэдлэгийн түвшин хангалтгүй, менежментийн сургалтын хэрэгцээ их байна. Менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Эрүүл мэндийн эдийн засагч хөтөлбөрийн үнэлгээ(2024-03-20); ;Б.Оюунтуяа; ; Үндэслэл: XXI зуунд Анагаахын боловсрол судлалын салбарт гарсан Эрүүл мэндийн томоохон дэвшил бол нотолгоонд суурилсан анагаах ухааныг түшиглэн эдийн засагч сургуулиуд сургалтаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд улмаар энэ нь Хөтөлбөр хамгийн үнэн бодит нотолгоонд суурилсан анагаах ухаан болсон Сумматив байна. Нотолгоонд суурилсан анагаах ухаан боловсролын арга зүй нь Үнэлгээ тухайн анагаах ухааны мэдлэг мэдээлэл сайн, муу эсэхийг эс харгалзан нотолгоо дэлгэн тавьдаг. Анагаахын боловсролын үнэлгээг үнэн бодит судалгааны үр дүн төдийгүй суралцагчид өөрсдийн хамрагдаж буй сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй байдлыг хэр ойлгож ухаарсанд тулгуурлаж хийнэ. Аливаа сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд тогтмол үнэлгээ хийж эргэх холбоотой ажиллах нь сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс юм1. Үнэлгээг 2 зарчмаар явуулдаг ба явцын (форматив) үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагаанд туслах тэднийг дэмжих, урамшуулах зорилгоор суралцах явцад нь хийдэг бөгөөд энэ нь эргээд сургалтын үйл ажиллагаанд эргэх холбоотойгоор нөлөөлдөг. Харин төгсгөлийн (сумматив) үнэлгээ нь сургалтын бүтэн мөчлөг явж өнгөрсний дараа оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох зорилгоор хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү? сайжруулах уу? эсвэл зогсоох уу? гэдэгт хариулах зорилгоор үнэлдэг2. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхим 2000 оноос Эрүүл мэндийн эдийн засагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт явцын болон төгсгөлийн үнэлгээ хийх, төгсөгчид ажлын байранд гарсны дараа тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгцээ, шаардлага өндөр байна. Мөн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход ямар мэдлэг, ур чадвар дутагдаж байгааг тодорхойлох, хөтөлбөрийн агуулгыг ажил олгогчдын хүрээнд хэрэгцээний үнэлгээ хийлгэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг нотолгоонд суурилсан мэдээлэлд тулгуурлан хийх нь үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Мэргэжилтэн бэлтгэсэн хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохдоо түүний агуулгыг бүрэн багтаасан асуулгын дагуу төгсөгч болон хамтран ажиллагч эмч, ажил олгогч нараас асуумж судалгаа авсан. Сургалтын сэтгэл ханамжийн талаар оюутан, багш, ажил олгогч, төгсөгчдийн үнэлгээг тооцохдоо лайкерт үнэлгээг ашиглаж (1-5), тойм статистикийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд 29 байгууллагын хамтран ажиллагч, ажил олгогч нарын нийт 92 удирдах ажилтны төлөөллийг хамруулсан. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч шаардлагатай эсэхэд 89.1% нь шаардлагатай гэсэн хариулт өгсөн байна. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр 2006-2017 оны хоорондох төгсөгчид Эрүүл мэндийн эдийн засагч сургалтын хөтөлбөрийг 85% нь дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. I-IV дамжааны оюутнууд сургалтын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн ба IV дамжааны оюутнуудын 91%, III дамжааны оюутнуудын 89.3%, II дамжааны оюутнуудын 80%, I дамжааны оюутнуудын 87% нь хангалттай гэж үзсэн байна. Мөн хичээл хоорондын уялдаа холбоог I-IV дамжааны оюутнуудын 79% нь дундаас дээш буюу сэтгэл ханамжтай гэж үнэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудаас эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгсөгчдийн сургалтын агуулгын хэрэгцээг үнэлэхэд 77.2% нь өөрчлөлтийн удирдлага, 79.3% нь гүйцэтгэлийн удирдлага, 83.7% нь үйл ажиллагааны удирдлага, санхүүгийн удирдлага, 78.3% нь төслийн менежмент, 87.1% нь төлөвлөлт, 79.3% нь удирдах ажилтны ёсзүй шаардлагатай гэсэн байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн эдийн засагч бакалаврын сургалтын хөтөлбөрийг үнэлэхэд оюутнуудын сэтгэл ханамжийн түвшин 4.36 ± 0.14, багш нар 4.14±0.66, төгсөгчид 4.11±0.78 дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. Ажил олгогчид 89.1% нь тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн шаардлагатай гэж үнэлсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах ньҮндэслэл: НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77.0%-ийг халдварт бус өвчин эзэлж байгаагийн 32.0% нь 30-70 насныхан байв. Монгол Улсын хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралт сүүлийн З0-аад жилд тогтмол эхний байрыг эзэлж, жил ирэх тутам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Халдварт бус өвчинд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS судалгаа байдаг тул ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улс 2005, 2009, 2013, 2019 онуудад уг судалгааг амжилттай хийсэн. Хамгийн сүүлд хийгдсэн STEPS-IV судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2% тамхи татдаг, 10 хүн тутмын 3 нь одоогоор архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Түүнчлэн нийт хүн амын 19.8% (эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5%) архи согтууруулах ундааг “хэтрүүлэн хэрэглэх” эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна. Иймээс бид Монгол Улсын хүн амын онцлог бүлэг болох залуучууд, түүн дотор эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй залуусын халдварт бус өвчин болон зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлийг судалж тогтоохоор энэхүү судалгааг сонгон авсан. Зорилго: Сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зан үйлийн эрсдэлт хүчин зүйл (архи, тамхи, дам тамхидалт, жимс, хүнсний ногоо, өөх тос, давсны хэрэглээ, хөдөлгөөний идэвхи)-ийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Сувилахуйн сургуулийн “Сувилахуйн бакалавр”-ын мэргэжлээр суралцаж буй 510 оюутныг судалгаанд хамруулсан. ДЭМБ-аас 2017 онд шинэчлэн гаргасан Хоол боловсруулах өвчний шаталсан судалгааны асуумжийг Монгол орны онцлог, Засгийн газар ба ЭМЯ-ны хүсэлт, шаардлагад нийцүүлэн боловсруулсан STEPS IV судалгааны асуумжаас зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйсийг тодорхойлох асуулгын хэсгийг ашигласан6. Үр дүн: Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээгээр нийт оюутнуудын 4.8% (11) одоо тамхи татдаг бол 72.2% (164) нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан, 74.9% (170) жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 20.3% (46) дасгал хөдөлгөөний дутагдалтай байна. Судалгаанд оролцогчдын 7 хоногийн жимс, жимсгэний хэрэглээг судлахад 20.3% (46) нь 0-1 удаа, 43.1% (98) нь 2-3 удаа хэрэглэдэг байгаа нь нийт оюутнуудын дунд жимс, жимсгэний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна. Хүнсний ногооны 7 хоногийн хэрэглээг судлахад 31.3% (71) нь өдөр бүр, 25.1% (57) нь 7 хоногийн 5-6 өдөрт, 28.2% (74) нь 7 хоногийн 3-4 хоногт тус тус хэрэглэдэг байв. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээг сувилагч мэргэжлээр суралцагчдад судлахад ижил насны бүлгийн хүн амын хэрэглээтэй ойролцоо байна. Судалгаанд оролцогчдын 82.8% (188) нь хоолондоо ургамлын гаралтай тосыг хэрэглэдэг байсан бөгөөд гэртээ бэлтгэсэн хоолыг 10.6% (24) өдөр бүр, 1.8% (4) нь 7 хоногийн 6 өдөрт, 8.8% (20) 5 өдөрт, 12.8% (29) 4 өдөрт, 19.8% (45) 3 өдөрт, 46.2% (105) нь 2-оос цөөн өдөрт тус тус хэрэглэж байна. Судалгаанд оролцогчдын дасгал хөдөлгөөнийг үнэлэхэд өндөр эрчимтэй дасгалыг 95 (41.9%), дунд эрчимтэй дасгалыг 114 (50.2%) оюутан хичээл болон ажлын байрандаа 10 минутээс дээш хугацаанд хийдэг байсан. Харин чөлөөт цагаараа өндөр идэвхитэй биеийн хөдөлгөөн, фитнесс эсвэл зохиомол хөдөлгөөнийг 81 (35.7%), дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 133 (58.6%) оюутан 10 минутаас дээш хугацаанд хийдэг гэсэн нь чөлөөт цагаараа илүү их эрчимтэй хөдөлгөөн хийдэг болохыг харуулж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 74.9%-д жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 79.7% нь дасгал хөдөлгөөний хомсдолтой, 4.8% нь тамхи татдаг, дам тамхидалтад 13.7% нь өдөр бүр өртдөг, 72.2% нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан ба нийт оюутнуудын дунд давсны хэрэглээ өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Medical education in Mongolia: Challenges and opportunities(Informa UK Limited, 2024-09); ;Erkhembayar, Ryenchindorj; ; In the early twentieth century, Mongolia saw the establishment of Western medicine and educational system, supplementing its pre-existing history of eastern medicine. As a lower-middle-income country with vast landmass and low population density, Mongolia's medical education landscape has evolved significantly. The inception of the Mongolian National University of Medical Sciences in 1942 marked a pivotal moment, initiating the modern era of medical sciences and specialized training programs in the country. Initially shaped by Soviet Union-styled medical curriculum, the system has undergone substantial reform since the constitutional shift to a market economy in the 1990s. This transformation aligned the curriculum with international standards and modern educational approach, focusing on producing skilled medical professionals. Presently, over 10 public and private institutions of higher education in Mongolia provide comprehensive undergraduate, graduate and post-graduate training for medical training. These institutions vary in student enrollment, teaching staff, learning environments, and program models, contributing to the diverse landscape of medical education in the country.Scopus© Citations 6
