Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 8 of 8
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шүдний тоо ба гарын атгах хүч, таргалалтыг илрүүлэх үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан нь
    (2021-03-21) ; ; ;
    С.Болормаа
    ;
    Ж.Цолмон
    Шүдгүйдлийн улмаас таргалалт үүсэх, биеийн булчингийн хэмжээ багасах зэрэг өөрчлөлт үүсч болохыг судлаачид тогтоосон. Манай орны хувьд шүдгүйдэл, таргалалтын тархалт өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: шүдний тоо ба таргалалт, бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 450 хүнийг хамруулсан. Шүдгүйдлийг нүүр амны гажиг заслын эмч, бие махбодийн хэмжилтийг дотоод шүүрлийн эмч нар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41% (n=188) нь эрэгтэй, дундаж нас 42.9±14.4 байв. Шүдгүйдлийн тоо нь бүсэлхийн тойргийн хэмжээ (эрэгтэйд r=0.219 эмэгтэйд r=0.279)-тэй эерэг, харин гарын атгах хүчний хэмжээ (эрэгтэйд r=-0.276 эмэгтэйд r=-0.255)-тэй урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Шүдний тоо цөөн байх нь биеийн жин нэмэгдэхэд хүргэж болзошгүй нэг хүчин зүйл болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Таргалалтын эрсдлийг идэвхитэй дасгал хөдөлгөөний давтамжтай холбон судалсан дүн
    Үндэслэл: Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор таргалалт, түүнтэй холбоотой эмгэгүүдийн тархалт нэмэгдсээр байна. Таргалалтын олон эрсдэлт хүчин зүйлсийн дотроос хөдөлгөөний идэвхийг нарийвчлан судалсан судалгаа ховор байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Таргалалтын эрсдлийг идэвхитэй дасгал хөдөлгөөний давтамжтай холбон судлах. Арга аргачлал: Энэхүү судалгааг хүн амд суурилсан санамсаргүй түүврийн, нэг-агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”ны хүрээнд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун, Хангай, Зүүн, Төвийн бүсийн 8 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн 1550 хүн амыг хамруулан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1550 хүн хамрагдсан ба тэдгээрийн дундаж нас 41.1±13.7 ба 27% (n=426) нь эрэгтэ чүүд ба в. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 797 (54.4%) нь идэвхитэй дасгал хөдөлгөөн, спортоор огт хичээллэдэггүй ба ДЭМБын зөвлөмж буюу долоо хоногт 150 минутаас дээш дунд зэргийн ачаалал шаардсан хөдөлгөөн хийдэг хүний эзлэх хувь маш бага буюу 16.7% байв. Долоо хоног бүр хичээллэдэг хүмүүстэй харьцуулахад огт хичээллэдэггүй хүмүүст таргалалтын эрсдэл 3.64 дахин өндөр байна. Дүгнэлт: Хүн амын дундах хөдөлгөөний идэвхийг үнэлэхэд идэвхитэй дасгал хөдөлгөөн огт хийдэггүй 54.4% байна. Энэ нь таргалалтын эрсдлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ХДХВ-ийн халдвартай хүн амд чиглэсэн үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний байдал
    (2026-04-28)
    Д.Хулан
    ;
    Г.Хишигдэлгэр
    ;
    Ч.Ууган-Оюун
    ;
    ;
    С.Эгшиглэн
    Үндэслэл: ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг "Хүн төвтэй" (client-centered) загварт шилжүүлэх нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, халдварын тархалтыг хянах гол арга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бодитой үнэлэх нь тусламж үйлчилгээний стратеги төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: ХДХВийн халдвартай хүн амын дунд "хүн төвтэй" эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлоход чиглэсэн. Арга, аргачлал: Судалгааг байгууллагад суурилсан агшингийн загвараар гүйцэтгэв. Судалгаанд 50 үйлчлүүлэгч, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн удирдах ажилтаныг сайн дурын үндсэн дээр хамруулж, асуумжийн дагуу ярилцаж мэдээлэл цуглуулсан. Асуумжийн баталгаат чанар (Кронбахын Альфа) 0.673-0.783 гарсан. SPSS 23.0 программ ашиглан үр дүнг дескриптив аргаар боловсруулсан. Тоон үзүүлэлтүүдэд арифметик дундаж утга, стандарт хазайлт тооцон p=<0.05 тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж дүгнэв. Үр дүн: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн (цусны шинжилгээ 96.8%, хэвтэн эмчлүүлэх 71.4%) байна. Нийт үйлчлүүлэгчдийн 84% нь ХӨСҮТөөс бусад байгууллагад тусламж авах хэрэгцээтэй байгаагаас доторын эмчийн үзлэг, шинжилгээ (32%), шүд (14%), мэс заслын үйлчилгээ (14%) хамгийн их эрэлттэй байна. Тусламж авахад тулгарч буй бэрхшээлийн 75%-ийг халдварын статустай холбоотой ялгаварлан гадуурхалт эзэлж байгаа ба 18% нь эмнэлгийн мэргэжилтний хандлагаас шалтгаалжээ. Байгууллагуудын 56.7% нь ХДХВ-ийн талаар сургалт явуулаагүй, зөвхөн 40% нь үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан орчин бүрдсэн байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага (R=0.614) болон нууцлал (R=0.578) шууд хүчтэй хамааралтай (р=0.0001) байна. Дүгнэлт: ХДХВ-ийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн бэлэн байдал хангалтгүй байна. "Хүн төвтэй" үйлчилгээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагыг сайжруулах, нууцлалыг хангах, тасралтгүй сургалт явуулах нэн шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ХДХВ-ийн халдвартай өвчтөнд үүссэн Капошийн сарком: эмнэлзүйн тохиодол
    (2026-04-28)
    П.Үнэнчимэг
    ;
    Ч.Ууган-Оюун
    ;
    П.Нарантуяа
    ;
    М.Оюунжаргал
    ;
    Удиртгал: Монгол Улсад хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2025 оны байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр ХДХВ-ийн тархалт харьцангуй бага хэвээр байгаа боловч дархлаа дарангуйлагдсантай холбоотой дагалдах халдварууд болон хавдрууд, тэр дундаа Капошийн сарком (КС) цөөн тохиолдлоор бүртгэгдсээр байна. Тохиолдлын танилцуулга: Монгол Улсад Капошийн саркомын нийт 3 тохиолдол (2003, 2010, 2018 онуудад) бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2 нь нас барж, 1 тохиолдол нь одоог хүртэл эмчилгээ, хяналтад амьдарч байна. Энэхүү судалгаанд амьд байгаа нэг тохиолдлыг сонгон авч, эмнэлзүйн онцлог, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг тодорхойлох замаар ретровирусийн эсрэг эмчилгээ болон хавсарсан эмчилгээний ач холбогдлыг харуулахыг зорьсон. Тухайн өвчтөнд ретровирусийн эсрэг эмчилгээ болон хими эмчилгээг хавсран хэрэглэсний үр дүнд дархлааны үзүүлэлт сайжирч, CD4 эсийн тоо нэмэгдэн, хавдрын шинж тэмдгүүд буурсан байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Таргалалтыг илрүүлэх биемахбодийн үзүүлэлтүүд ба гарын атгах хүчний хоорондын хамаарлыг судалсан нь
    (2021-03-21) ; ; ;
    Ж.Цолмон
    ;
    Ж.Сувд
    Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Таргалалттай хүмүүсийн дунд булчингийн дутагдал буюу саркопени элбэг тохиолддог. Зорилго: Таргалалт ба булчингийн хэмжээний хамаарлыг судлах. Материал, арга зүй: Судалгаанд нийт 1368 хүнийг хамруулсан. Биеийн өндөр, жин, БЖИ, бүслэхийн тойрог, биеийн нийт өөх, гарын атгах хүч зэргийг хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40.3% (n=551) нь эрэгтэй, дундаж нас 38.4±16.4 байв. Гарын атгах хүчний дундаж хэмжээ эрэгтэйд 38.1±10.6 кг/м2, эмэгтэйд 23.3±5.6 кг/м2 буюу статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв (p<0.05). Таргалалтыг илтгэх үзүүлэлүүд нь гарын атгах хүчний хэмжээтэй урвуу хамааралтай байна. Биеийн нийт өөх ба гарын атгах хүчний хамаарал эрэгтэйд r=-0.413, эмэгтэйд r=-0.364 (p<0.05) байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүс булчингийн дутагдлын эрсдэлтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүндэрсэн микоплазм, уреаплазмын халдварын эмнэлзүйн тохиолдол
    (2026-04-28) ;
    Б.Пүрэвдагва
    ;
    Л.Мөнх-Очир
    ;
    Б.Нандинцэцэг
    ;
    Удиртгал: Мусоplasma болон Ureaplasma нь шээс бэлгийн замын хэвийн бичил биетэн боловч хэт ихэссэн үедээ эмгэг төрүүлснээс шээхэд хорсох, үтрээнээс ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх шинж илэрнэ. Эмнэлзүйн өвөрмөц илрэл байхгүйгээс оношлогдохгүй эсвэл бусад шалтгаантай үрэвсэлтэй андуурагдах талтай. Микоплазм, уреаплазмын шалтгаантай тархмал халдвар ховор тохиолдоно Тохиолдлын танилцуулга: 27 настай эмэгтэй, аарцгийн хөндийн даамжирсан өвдөлттэй эмнэлэгт хандаж, онош тогтоохгүй буцааснаас өвчний явц даамжирч, бага аарцгийн хөндийд үүссэн халдварын хүндрэлтэй зэрэгцэн жирэмсэн болох нь лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээнд тогтоогдож, мэс заслын болон бусад эмчилгээ хийсэн ч бага аарцгийн эрхтэний идээт үрэвсэл, үжил, үжлийн шок, олон эрхтэний дутагдлын улмаас нас барсан. БХ-ПГУын шинжилгээнд Мусоplasma genitalium /+/, Мусоplasma hominis /+/, Ureaplasma parvum /+/, Ureaplasma urealiticum /+/ илэрсэн. Эмнэлзүйн төгсгөлийн онош эмгэг судлалын шинжилгээний дүгнэлттэй таарсан. Дүгнэлт: Мусоplasma болон Ureaplasma-аар үүсгэгдсэн бага аарцгийн хөндийн үрэвсэл ихэвчлэн өвөрмөц бус шинж тэмдэгтэй тул ялган оношлоход төвөгтэй ба энэхүү тохиолдолд жирэмсэн байсан, өвдөлт намдаах эмийг хэрэглэсэн нь өвчний явцыг төөрөгдүүлсэн байж болзошгүй. Өвчний байдлыг бүрэн дүгнэх, ажиглах, шаардлагатай шинжилгээг иж бүрэн төлөвлөх, БЗДХ-ын сэжигтэй тохиолдолд хавьтал, тархвар судлалын судалгаа хийх шаардлагатай.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Anthropometric and Body Circumference Determinants for Hand Grip Strength: A Population-Based Mon-Timeline Study
    BACKGROUND: Hand grip strength (HGS) is a tool for diagnosing sarcopenia. In this study, we examined some anthropometric and body circumference measurements as determinants for HGS. METHODS: This cross-sectional study was conducted with participants (Mongolians, n = 1080, aged 18-70, mean age of 41.2 ± 13.9 years, 33.7% of men) from the "Mon-Timeline" cohort study. To measure HGS, a digital grip strength dynamometer was used. RESULTS: Mean HGS in men was 40.1 ± 10.4 kg and in women was 24.5 ± 5.6 kg. Correlation analysis showed that the strongest correlation with HGS was height (r = 0.712, p < 0.001). Moreover, HGS was inversely correlated with age (r = -0.239, p < 0.001) and thigh circumference (r = -0.070, p < 0.01), while it was positively correlated with body weight (r = 0.309, p < 0.001), neck circumference (r = 0.427, p < 0.001), upper arm circumference (r = 0.108, p < 0.0001), lower arm circumference (r = 0.413, p < 0.0001), and calf circumference (r = 0.117, p < 0.0001). In the multivariate linear regression analysis (unstandardized B coefficient, 95% CI), age (-0.159, -0.188; -0.129), sex (-9.262, -10.459; -8.064), height (0.417, 0.357; 0.478), lower arm circumference (1.003, 0.736; 1.270), and calf circumference (-0.162, -0.309; -0.015) were significantly associated with HGS. CONCLUSIONS: When detecting sarcopenia using HGS, it is important to take into account variables such as body height and body circumference.
    Scopus© Citations 11
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Association between hand-grip strength and risk of stroke among Mongolian adults: Results from a population-based study
    (2021-08-30) ; ;
    Anujin Tuvshinjargal
    ;
    ;
    Mongolia ranks third in the world in stroke-related deaths. Loss of skeletal muscle mass and function, known as sarcopenia, is associated with a higher risk of various metabolic disorders such as stroke. Thus, screening of sarcopenia is important. Hand-grip strength (HGS) can be used to predict sarcopenia in the short term. In this cross-sectional study, we used data (n=1180, mean age of 39.2 ± 15.2 and 33.2% males) from the Mon-Timeline cohort study, a multidisciplinary, prospective, population-based cohort study in Mongolia. A digital grip strength dynamometer (TKK 5401 GRIP D; Takei, Japan) was used to measure HGS. We performed binary logistic regression analysis between HGS and stroke risk. Suspected sarcopenia was defined when HGS is less than the 25th percentile of HGS. In this study, 3.3% of all participants had a stroke. The incidence of stroke was significantly higher (5.2% and 1.9%) in people with suspected sarcopenia. According to body composition, the incidence of stroke was more frequent in sarcopenic obese people: 1.3%, 2.4%, 2.8% and 6.2% in normal (non-obese and non-sarcopenic), sarcopenic (non-obese), obese (non-sarcopenic) and sarcopenic obese groups, respectively. In regression analysis, the OR (95% CI) was 2.84 (1.44; 5.59) for sarcopenic compared with non-sarcopenic. The adjustments for age, gender, education, body mass index, waist circumference and hypertensive status attenuated the associations, but lower HGS remained significantly associated with a higher risk of stroke. In conclusion, lower HGS was significantly associated with a higher risk of stroke independent of adiposity and hypertensive status in Mongolian adults.
    Scopus© Citations 5