Loading...
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал
Зохиогч
С.Мөнхнаран
Ж.Баярсайхан
Л.Мөнх-Эрдэнэ
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
32
End Page
36
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/11
Эшлэл
А.Пүрэвгэрэл, Э.Батмандуул, Г.Баярбат, С.Мөнхнаран, Ж.Баярсайхан, Г.Надмидцэрэн нар. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):32-36.
