Loading...
Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн
Зохиогч
Ж.Нямдорж
М.Болор
Э.Маралмаа
Д.Гантуяа
Грегори Грэй
Жунфэнг Жанг
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
25
End Page
29
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/45
Эшлэл
Ж.Нямдорж, М.Болор, Э.Маралмаа, М.Еркебулан, Х.Сэр-Од, С.Мягмарчулуун нар. Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):25-29.
