Loading...
Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн
Зохиогч
О.Амарсанаа
Ц.Батцэнгэл
З.Жанчивдорж
Э.Цээпил
Б.Одончимэг
Г.Түмэн-Өлзий
Б.Солонго
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
19
End Page
23
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/93
Эшлэл
Д.Дэнсэнбал, Д.Ичинноров, Г.Анхболд, О.Амарсанаа, Ц.Батцэнгэл, О.Зэсэмдорж нар. Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):19-23.
