Loading...
18-25 насны оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологид суурилан тодорхойлох нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
201
End Page
205
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хувь хүний махбодын өвөрчлөл, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогц байдлаар судлах нь зүйтэй юм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадганы сургаал нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл тогтолцоонд авч үздэг ба бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг цогц байдлаар авч үздэг. Мөн нийт суралцаж буй оюутнуудын бие бялдрын үзүүлэлт хоорондын ялгаа биеийн бүрдэл болон хувь хүний төрөлх өвөрмөц чанар хоорондын хамаарал, ачаалал даах чадвар болон сэтгэл зүй хоорондын ялгааг гаргах нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Нийт оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологи ашиглан тодорхойлж бие бялдрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг харьцангуй эрүүл хүмүүст (харьцангуй эрүүл хүн гэж бие махбод дотоодод нь эмгэг өөрчлөлт орж байгаа боловч тэр нь уг хүний хөдөлмөрийн чадвар, амьдралын идэвхтэй байдлыг алдагдуулахгүй байхыг хэлнэ) эмнэлзүйн ажиглалт болон нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогсдын насны бүтцийн хувьд 19-25 насны хүмүүс оролцсон бөгөөд дундаж нас 21.5 настай хүмүүс байв. Биеийн өндрийн хувьд хамгийн багадаа 149см, хамгийн өндөр нь 198см дундаж нь 165.7см байна. Биеийн жингийн хувьд хамгийн багадаа 37кг, байсан бол хагийн ихдээ 111кг бөгөөд дундаж жин 61.55 кг байв. БЖИ-ийг харьцаанаас үзэхэд багадаа 15.3, ихдээ, 36.3 дундаж нь 22.36 байна. Судалгаанд оролцогсод хүйсийн хувьд эмэгтэй оюутнууд түлхүү (76.4%) оролцож эрэгтэй (23.6%) оюутнууд нь бага оролцсон байна. Судалгаанд оролцогчдын өвөрмөц чанарыг дийлэнх хоёр махбодоор нь салгаж үзвэл Шар дийлэнх хий хавсарсан өвөрчлөл 21.2%, шар дийлэнх бадган хавсарсан өвөрчлөл 30.8%, хий дийлэнх шар хавсарсан өвөрчлөл 19.6% тус тус эзэлж байв. Стрессийн асуумжийн хувьд хамгийн багадаа 0 оноотой ихдээ 50 оноотой байгаа бөгөөд дундаж нь 20.6 оноотой буюу дунджаас жаахан доогуур сэтгэл зүйн үзүүлэлттэй байгаа хэмээн гарч байгаа юм. Өвөрчлөл болон сэтгэл зүйн асуумж нь хоорондын хамаарал К=0.323** буюу Р=0.001 буюу эерэг бөгөөд сул хамааралтай байгаа юм. Энэ нь сэтгэл зүйн үзүүлэлт дунджаас доогуур байгаа нь өвөрчлөлөөс маш бага хамааралтай байна. Дүгнэлт: Хавсарсан төрөлх өвөрмөц чанартай судалгаанд оролцогчдын аль махбод дийлэнхээс хамаарч биеийн бүрдлийн үзүүлэлттэй шууд болон сөрөг хамааралтай байгаа нь хүн бүрийн биеийн бүрдлийн үзүүлэлт харилцан адилгүй байна. Төрөлх өвөрмөц чанар болон стрессийн төвшин хооронд эерэг бөгөөд сул хамааралтай байгаа нь лавшруулан үзэх шаардлагатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/126
Эшлэл
Э.Дэлгэрэхзаяа, Б.Лодойсамбуу, Н.Нямсайхан, Т.Жаргалмаа, Х.Цэрэнвандан, С.Доржбат нар. 18-25 насны оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологид суурилан тодорхойлох нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):201-205.
