АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэ өвчний оношийн хожимдол ба хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2026-09-15) ;Б.Алтанчимэг; ;Б.Мөнхзул ;Р.ОюунгэрэлҮндэслэл: Сүрьеэ өвчин нь дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон оношилгооны хожимдол нь өвчтөний эмнэлзүйн тавиланд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эрүүл мэндийн байгууллага болон хувь хүнд үүсэх санхүүгийн дарамтыг үлэмж нэмэгдүүлдэг.1 Монгол Улсын хувьд сүрьеэгийн оношилгооны хожимдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардлын талаарх судалгааны мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Сүрьеэ өвчний оношийн хожимдлыг тогтоож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн шууд зардлыг тооцоолон, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эргэмж судалгааны загвараар гүйцэтгэв. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт 2024 онд шинээр оношлогдон хэвтэн эмчлүүлсэн 285 өвчтөний өвчний түүхэнд дүн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 болон Microsoft Excel программ ашиглан гүйцэтгэж, p утга <0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6±16.0 жил, 56.5% нь эрэгтэй (n=161) байв. Үйлчлүүлэгчийн оношийн хожимдлын медиан 14(IQR: 5–31) хоног, оношилгооны хожимдлын медиан 4 (IQR: 0–14) хоног, дундаж ор хоног 21.0±16.0 байв. Нэг өвчтөний эмнэлэгт хэвтэх үеийн оношилгооны зардлын медиан 262 (IQR: 187–363), эмчилгээний зардлын медиан 490.9 (IQR: 234.4–884.1), нийт зардлын медиан 761.7 (IQR: 460.4–1247.6) мянган төгрөг байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр үйлчлүүлэгчийн хожимдол 14-с дээш хоног байх нь нийт зардалд статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (=659.333, p=0.004). Дүгнэлт: Сүрьеэ өвчний үед үйлчлүүлэгчийн хожимдлын медиан 14 хоног (IQR: 5–31), оношилгооны хожимдлын медиан 4 хоног (IQR: 0–14) байсан бөгөөд нийт өвчтөнүүдийн 61.6% нь үйлчлүүлэгчийн, 63.5% нь оношилгооны хожимдолтой байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нийт шууд зардлын медиан 761.7 мянган төгрөг бөгөөд үйлчлүүлэгчийн хожимдол 14 хоногоос уртсах нь нийт зардлыг статистик ач холбогдол бүхий нэмэгдүүлж байна (=659.333, p=0.004). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ короновирүст халдвар (SARS-COV-2)-ын үед эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан тусламж авсан байдал(2020-01-01); ; ;Д. Оюунсүрэн ;Р.ОюунгэрэлҮндэслэл: 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-т халдварын дэгдэлт богинохон хугацаанд дэлхий дахинаа тархаж цар тахлын түвшинд хүрсэн. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийт хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсч байгаа тул хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг ДЭМБ-аас онцолж байгаа билээ. Иймд бид эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авсан байдлыг судлахыг зорилоо. Ёс зүй: Судалгааны ажлыг ЭМЯ-ны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2020 оны 7-р сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан болно. Арга зүй: Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор цахим аргаар судалгааг хийв. Үр дүн: Дэлхий дахинаа SARS-CoV-2 вирүсийн халдвар тархсанаас хойш буюу 2020 оны 3-р сарын 28-наас 9-р сарын 20 хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон Жаргалант, Сэнтий, Сүнжин Гранд, Тайж, Монголика зэрэг тусгаарлах байранд тусгаарлалтанд байгаа нийт 25 иргэнд 40 удаагийн ганцаарчилсан зөвлөгөө, эмийн эмчилгээний заалт бичиж, эргэн холбоо тогтоож эмчлэгч эмчид утсаар зөвлөгөө өгсөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эмчлүүлэгч, тусгаарлагсдын дунд сэтгэл түгших хамшинж (24%, n=6), хий үзэгдэл дэмийрлийн хамшинж (20%, n=5)-тэй үйлчлүүлэгчид хамгийн их хувийг эзэлж байв. Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгийн түгээмэл хамшинж илэрсэн эмчлүүлэгсэд, тусгаарлагсдад эмийн эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ(2020-01-01); ; ;Д.Оюунсүрэн; Д.НаранзулҮндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушигны хатгаа оношоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд вирус болон бактерийн халдварыг илрүүлсэн дүн(2025-10-20) ;Э.Ууганцэцэг ;Э.Миеэсүрэн ;Д.Орлом ;У.ЦэвэгмидР.ОюунгэрэлҮндэслэл: Монгол улсад хүүхдэд SARS-CоV-2 вирус, амьсгалын замын бусад вируст халдвар болон бактерийн хавсарсан халдварыг нэгэн зэрэг тодорхойлсон судалгаа хомс ба гаа нь энэхүү судалгааг хи х үндэслэл боллоо. Зорилго: Уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй хэвтэн эмчлүүлэгч хүүхдэд вирус болон бактерийн дан болон хавсарсан халдварыг мультиплекс ПГУ-ын аргаар илрүүлэх. Арга, аргачлал: Бид судалгаандаа агшингийн судалгааны загвар ашиглав. Судалгаанд Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрт уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй, хүнд, хүндэвтэр хэвтэн эмчлүүлсэн нийт 100 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Судалгаанд оролцогч хамар залгиурын арчдасыг зориулалтын бамбар ашиглан авч UTM тээвэрлэх орчин (Jiangsu, China)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ RV master assay (Seegene Inc, Korea) оношлуур, Allplex™ PneumoBacter Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) төхөөрөмжөөр бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 6.69 жил байсан ба 37% нь 1-4 насныхан байв. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эмэгтэй 49%, эрэгтэй 51% байлаа. Судалгаанд оролцогчдын биеийн байдал хүнд 49%, хүндэвтэр 51% байв. Судалгаанд оролцогчдоос метапневмовирус халдвар илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд вирусийн тархалт томуугийн томуугийн А хэвшинж 3% (n=3), томуугийн В хэвшинж 3% (n=3), иж томуугийн вирус 14% (n=14), амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), аденовирус 10% (n=10), риновирус 20% (n=20), SARS-CoV-2 вирус 5% (n=5) тус тус тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдвар Bordetella parapertussis, Legionella pneumoniae илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд Bordetella pertusis 1% (n=1), Chlamydophila pneumoniae 2% (n=2), Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) тус тус илэрлээ. Судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 6%-д нь томуу, томуу төст өвчний вирус илэрч, 43%-д нь вирус дангаар, 14%-д нь вирус хавсарсан байдлаар тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдварын 40%-д нь дангаар, 46%-д нь хавсарсан байдлаар тус тус илэрсэн. Судалгаанд оролцогчдын вирус, бактерийн хавсарсан халдвар 42%-ийг эзэлж байна. Хавсарсан халдвар нь 2 үүсгэгч тодорхойлогдсон-37% (n=37), 3 үүсгэгч тодорхойлогдсон-16% (n=16), 4 үүсгэгч тодорхойлогдсон-7% (n=7), 5 үүсгэгч тодорхойлогдсон-5% (n=5), 6 үүсгэгч тодорхойлогдсон-1% (n=1) байлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдад Метапневмовирус, Bordetella parapertussis, Legionella pneumoniae (0%) илрээгүй. Вирусийн халдваруудаас амьсгалын амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), риновирус 20% (n=20) харин бактерийн халдваруудаас Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) халдварууд нь өндөр хувьтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний дотоодын болон зөөвөрлөгдсөн халдварын эмнэлзүйг харьцуулан судалсан дүн(2024-03-20); ; ;Б.Цолмон ;Д.НаранзулҮндэслэл: КОВИД-19 өвчнийг эрт илрүүлэх, эмнэлзүйн илрэлийг зөв үнэлж шинжлэх нь SARS-CoV-2 вирусийн шалтгаант хүндрэл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. КОВИД-19 цар тахлын эхэн үед Монгол улс гадаадаас ирсэн хүн бүрийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, тусгаарлан, эмчилснээр 8 сар дотоодын халдвар тархаагүй юм. Зорилго: КОВИД-19-ийн дотоодын болон зөөвөрлөгдсөн тохиолдлын эмнэлзүйг харьцуулан судлах. Арга, аргачлал: КОВИД-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн 276, дотоодод тархсан халдварын 1024 тохиолдлыг судалгаанд хамруулав. Судалгааны материалд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүүлсэн өвчний түүхийг ашиглаж, үр дүнг R Studio 4.1.3 програмаар шинжлэв. Ингэхдээ АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021/3-06 хурлаар зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид КОВИД-19 өвчний зөөвөрлөгдсөн тохиолдлын үед залуучуудын өвчлөл (дундаж нас 26.5±11.2 жил) болон асимптоматик хэлбэр (36.9%) дотоодын халдвартай харьцуулахад (дундаж нас 38.9±21.7 жил, p<0.001 болон 12.1%, p<0.001) харьцуулахад илүү тохиолдож байв. Хүйсийн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолын дунд эрэгтэйчүүд давамгайлж (67.8%) байсан бол дотоодын халдварын үед эмэгтэйчүүд давамгайлж (57.8%) байлаа (p<0.001). Симптоматик хэлбэр зөөвөрлөгдсөн халдварын үед 63.1%, дотоодын тохиолдлын дунд 87.9% тодорхойлогдсон бөгөөд эмнэлзүйн хөнгөн хэлбэр 30.5% ба 28.5%, дунд - 32.6% ба 37.8% байсан бол зөөвөрлөгдсөн халдварын үед хүнд болон нэн хүнд хэлбэр бүртгэгдээгүй бол дотоодын КОВИД-19 өвчний үед 18.5% ба 3.1% тус тус байв. Эмнэлзүйн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолд ханиах шинж 19.2%-д илэрсэн бол дотоодын халдварын үед 60.9%, халуурах -13.4% ба 29.2%, толгой өвдөх -14.9% ба 33.7%, дотор муухайрах шинж 3.9% ба12.2%, цээжээр өвдөх -5.1% ба 20.8%, амьсгал олшрох -1.1% ба 27.3% буюу дотоодын халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг илүү (p<0.001), тод ажиглагдаж байв. Дүгнэлт: Монгол улсад КОВИД-19 цартахлын дэгдэлтийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг эрт эхлүүлсэний үр дүнд зөөвөрлөгдсөн тохиолдлын дунд асимтоматик, хөнгөн хэлбэр зонхилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэгийн диспансерын бүртгэл мэдээллийг ашиглан сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг үнэлсэн дүн(2022-11-12) ;С.Төмөруяг ;С.Ариунзаяа ;Д.Хулан ;Р.ОюунгэрэлД.ГанмааҮндэслэл: Бид Zero TB Indicator Framework-ын хүрээг ашиглан сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг диспансерын түвшинд системтэйгээр үнэлж, сүрьеэгийн диспансерууд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэлтийг нарийн төлөвлөн зохион байгуулах, сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, диспансерууд үйл ажиллагаандаа дотоод хяналт тавих боломжийг бүрдүүлэх нөхцөлийг судлах шаардлагатай байна. Зорилго: Сүрьеэгийн диспансерийн бүртгэл мэдээлэлд чанарын үнэлгээ хийх - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлзүйгээр оношлогдсон цусан суулгаг өвчнийг нян судлалаар баталгаажуулсан дүн(2022-11-12) ;Э.Энэрэл ;Б.Нарангэрэл; ;Б.ТүмэнжаргалБ.УянгаIntroduction: Each year diarrhoea kills around 525 000 children under five. Diarrhoeal disease is the second leading cause of death in children under five years old, and was responsible for the deaths of 370,000 children in 2019. Dysentery accounts for 20-30% of all diarrheal infections in developing countries. As of the first quarter of 2022, 301 cases of gastrointestinal infectious diseases were registered in Mongolia, of which 68.8%, 1.7%, 16.9%, 10.3%, 0.7%, 1.7% were dysentery, food poisoning caused by bacteria, hand, foot and mouth disease (enteroviral infection), salmonellosis, gastroenteritis or diarrhea caused by infection and hepatitis A infection, respectively. Antibiotic resistance of microorganisms is considered an emerging infectious disease. Bacteriologic confirmation of every case of diarrheal infection registered throughout Mongolia is relatively lacking. Therefore, there is an urgent need to effectively implement bacteriological tests in the diagnosis of diarrheal infections. Objective: We aimed to isolate microorganisms from the samples of dysentery patients, confirm the causative agent by bacteriological test and determine its antibiotic sensitivity. Material and method: In April 2020, we collected stool samples from 63 cases hospitalized patients with the diagnosis of “dysentery” at the National Center for Communicable Disease (NCCD), and carried out bacteriology and antibiotic sensitivity tests at the bacteriological laboratory at Institute of Veterinary Medicine. Result: Totally 63 patients included in the study, 41 (65%) were children between the ages of 1 and 5 years. Moreover, 57 (90.5%), 32 (50.7%), 23 (36.5%), 1 (1.6%) and 45 (71.4%) of the patients complained about fever, vomiting, diarrhea, convulsion and abdominal cramping pain, respectively. By physical examination, it was revealed that 14 (22%) of the patients developed bloating and 14 (22%) of them had tenderness at left lower quadrant of abdomen. Furthermore, 54 (85.7%), 21 (33%), 1 (33%), 28 (44%), 34 (54%) and 23 (36.5%) of the them experienced stool with blood, stool with dark green color, stool with mucous, stool with watery consistency, stool with mucus and stool with undigested particles, respectively. Of the total 63 specimens, 42 (66.6%) of the cultures were isolated by bacteriologic test. Furthermore, in 9 (21.4%), 12 (28.5%), 10 (23.8%), 4 ( In 9.5%) and 7 (16.6%) of these cultures, Shigella ssp, E.coli spp, Salmonella spp, coliforms and mixed form of bacterias found respectively. When determining the antibiotic sensitivity of Shigella, E.coli, and Salmonella, it was found that 86-100% were sensitive to Chloramphenicol, Streptomycin, Cefotaxime, Ciprofloxacin, Nitrofurantoin, Gentamicin, Doxycycline, Tetracycline, and 33-61% were resistant to Ampicillin, Amoxicillin, Vancomycin, Nalidixic acid, and Erythromycin. Conclusion: 1. According to our research, children aged 1-5 years (65%) were dominantly developed dysentery. In the majority of cases (66.6%) bacteria were cultured and 9 (21.4%) were Shigella spp, 12 (28.5%) were E.coli spp, 10 (23.8%) were Salmonella spp, alone, 4 (9.5%) were coliform and in 7 (16.6%) these bacteria were detected in a mixed form. 2. Shigella spp, E.coli spp and Salmonella spp were 86-100% sensitive to Chloramphenicol, Streptomycin, Cefotaxime, Ciprofloxacin, Nitrofurantoin, Gentamicin, Doxycycline, Tetracycline and 33-61% resistant to Ampicillin, Amoxicillin, Vancomycin, Nalidixic acid and Erythromycin. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндрэх эрсдэлийг тодорхойлсон дүн(2022-11-12); ;Р.Оюунгэрэл ;Б.Цолмон ;Д.НаранзулBackground: The clinical assessment is necessary for the reduction of COVID-19 death. Objective: To determine of the criteria of serverrity for the COVID-19 Materials and methods: We were descriptively studied 150 patients who were treated in NCCD during 11 November 11-2020 to July 1-2021. Data analysis was done by SPSS 25 software. Results: In sever cases of COVID-19 was determined the following parameters, which were confirmed statistically that the main risk of severity of this disease: obesity or in women the BMI > 30.6 kg /m2 (RR = 4.8; p <0.001), the age in men 63<, in women 59< years old (RR = 3.4; p <0.001), occurrence of diarrhea in women (RR = 2.7; p <0.005), heart rate> 87 beats per minute (RR = 2.7; p <0.005), eosinophil in men <0.25, R < 0.15 (RR = 5; p <0.001), neutrophil > 70 in men, > 67.6 in women (RR = 4; p <0.001), neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men,> 4.36 in women (RR = 3.8; p <0.001), monocyte percentage <6.2 in men, <4.7 in women (RR = 3.1; p <0.001), and lymphocytes percentage <26.0 for men and <27 for women (RR = 2.7; p <0.001) respectively. Conclusions: If men above 63 and women above 59 years old, BMI is more than 30.6kg/m2 , heart rate> 87, neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men and > 4.36 in women, these are showed that the COVID-19 had a risk to be severe. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 2015-2016 онуудад бүртгэгдсэн улаанбурханы дэгдэлтийн үеийн тархвар судлал, эмнэлзүйг судалсан дүн(2022-11-12); ;С.Уянга ;М.Оюунгэрэл ;Р.ОюунгэрэлБ.БатзоригBackground: Since March 2015, the measles outbreak started to be registered in Mongolia, which was registered a total of 23464 cases (79.2 per 10000), out of it, a total of 18938 (138.5 per 10000) were registered in Ulaanbaatar area (Health Development Center, 2015) within 2015. Among these cases, children aged 0-8 months, 15-29 were consisted of 64%. Objective: To study the epidemiology and clinical characteristics of measles outbreaks among children aged 0-5 years in Ulaanbaatar city Materials and method: A specially developed study was carried out by selecting 4813 cases of 0-5 years of age from the medical history of 12785 patients who were admitted to the National Center for Communicable Diseases during the 2015-2016 measles outbreak. According to the card, it was studied by the method of descriptive model. When analyzing the research data using Microsoft Excel and SPSS 26 programs, statistical processing was performed for each year 2015 and 2016. Results: Among total cases, a total of 2653 (55.1%) cases were males, and a total of 2160 (44.9%) were females (p=0.05). The age group 3-9 months were the majority of registered cases (n=3307, 69.7%). During this outbreak period, the children measles cases (n=3116, 65.7%) registered due to the status of not vaccinated for measles mumps rubella vaccine due to their age requirement. By clinical characteristics of children cases, moderate symptom cases were 2.9%, mild severe 83%, severe 13.8%, extreme severe 0.3%, and not registered mild cases. The severe and extremely severe cases were registered among children of pre-vaccination age compared to other age groups (p=0.0001). The skin rashes appeared on average 2.8±1.6 days skin rashes, in 2±1.1 days inpatient hospitalization was referred. During the admission, 30.3% were with pneumonia diagnosis when they had referred admission, and during the inpatient period, 60.5% were registered with a pneumonia diagnosis which increased two times (p=0.0001). Conclusion: By the patient information, during the measles outbreak 2015-2016 in Ulaanbaatar, among the total cases of under-five children. The average of 2.8±1.6 days the cases had skin rashes, mild severe (83%), severe (13.8%) cases were majority registered, and each 2-3 cases (30.3-60.5%) were complicated with pneumonia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ-ын нян судлалын оношилгооны чадавхийг судалсан дүн(2022-11-12) ;Н.Цогзолмаа ;Г.Хишигдэлгэр; ;Ц.УранцэцэгД.Нармандах
