АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
39 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн(2026-09-15) ;С.Энхтуяа ;Ш.Орхонтуул ;Б.Ариунзаяа; С.ЦогтсайханҮндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УХТЭ дээр Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх талаар хийгдсэн үйл ажиллагааны танилцуулга(2020-05-01) ;С.Энхболд ;Ц.Ганзориг; ;З.АръяасүрэнБ.Дулмаа2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газар 2017 оны Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн 2020 оны 1-р сард Улсын Онцгой Комиссыг ажиллуулав. Үүний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн талаар янз бүрийн арга хэмжээ авч, КОВИД-19-ийн анхны батлагдсан тохиолдол 2020 оны 3-р сарын 10 хүртэл илрээгүй. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн “Гамшгийн Штаб”-ын зүгээс КОВИД-19 халдварын эсрэг зохион байгуулж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг энд танилцуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эсийн программчилсан үхэлд транскрипцийн факторуудын үүрэг(2020-05-01) ;Ж.Өлзийсайхан ;С.Цогтсайхан ;Т.Ёокочи ;Ц.ГандолгорХулганы RAW 264.7 макрофаг эсийн системд вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхэлд липополисахаридийн нөлөөг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо. RAW 264.7 макрофаг эсийн өсгөврийг ашиглан эсийн амьдрах чадварыг МТТ аргачлалаар, эсийн программчилсан үхлийг TUNEL аргачлалаар, уургийн экспрессийг иммуноблотинг шинжилгээгээр тус тус тодорхойлсон. Липополисахарид нь апоптозын үеийн уургуудыг (caspase 3 and poly (ADP-ribose) polymerase (PARP)) дарангуйлснаар вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн үхлээс хамгаалж байсан. Энэхүү липополисахаридийн хамгаалах идэвхи нь вальпроатийн хүчлээр өдөөгдөх р53 уургийг идэвхгүйжүүлсэнтэй холбоотой байсан. Түүнчлэн липополисахарид нь апоптозыг өдөөгч уургуудыг (Bax) дарангуйлж, харин апоптозоос хамгаалагч уургуудыг (Bcl-2) идэвхжүүлсэн. Транскрипцийн факторуудын (p53, NF-κB) химийн ингибиторуудыг ашигласан баталгаажуулах шинжилгээнд липополисахаридийн хамгаалах идэвхи давтагдсан. Толл лайк рецепторын бусад лигандууд (Pam3CSK4, poly I:C, CpG DNA) нь липополисахаридийн адил хамгаалах идэвхтэй тодорхойлогдсон. Эдгээр үр дүнгээс үндэслэн липополисахарид нь транскрипцийн факторуудын (NF-κB, p53) харилцан үйлчлэлээр вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхлээс хамгаалж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын тоосны харшлын үед хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг тодорхойлсон нь(2020-04-13) ;Б.Туул ;У.Хулан ;О.Болормаа ;С.ЦогтсайханҮндэслэл: Хүнд метал нь бага хэмжээгээр хүрээлэн буй орчин, хоол хүнсэнд агуулагддаг боловч их хэмжээгээр хэрэглэвэл хурц ба архаг хордлогод хүргэдэг. Хүнд металийн хордлого нь төв мэдрэлийн систем, уушиг, бөөр, элэг, хоол боловсруулах системийг гэмтээгээд зогсохгүй арьс, ясны бүтцэд сөрөг нөлөө үзүүлэн дархлаа тогтолцооны үйлийг хямрааж, өөсөө-дархлааны, халдварт ба хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудад харшлын ринитийн тархалт жил бүр өсч, нийт хүүхдийн дунд нэг ба түүнээс олон харшилтай хүүхдийн эзлэх хувь Өмнөд Солонгост 40%, Японд 35%, Орост 21%, Монголд 18% байна. Иймээс бид ургамлын тоосны харшилтай хүүхдийг сонгож, хүүхдийн үсэн дэх хүнд металийн агууламжаар хар тугалга, хүнцэл, кадмийн өртөлтийг тандан судлав. Зорилго: Хүүхдийн үсэн дэх зарим хүнд металийн агууламжийг ургамлын тоосны харшлын үед тодорхойлох Зорилт: Ургамлын тоосны харшилтай 3-16 насны хүүхдийн үсэнд хар тугалга, хүнцэл, кадми зэрэг хорт бичил элементийн агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Ургамлын тоосны харшилтай ба эрүүл 3-16 насны хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг харьцуулан тодорхойлохдоо тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Дүгнэлт: Эрүүл хүүхэдтэй харьцуулахад харшлын риниттэй хүүхэд хүнд металд илүү өртөмтгий байж болзошгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед ийлдэс дэх Aquaporin-4, IL-6, TNF-α-ийн түвшинг тодорхойлсон дүн(2025-10-20) ;Д.Байгалмаа ;Ш.Орхонтуул ;С.Энхтуяа ;С.ЦогтсайханҮндэслэл: Глиома нь глиал эсийн гаралтай насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог тавилан муутай тархины анхдагч хавдар юм. IL-6, TNF-α зэрэг хавдар өвөрмөц, үрэвслийн цитокин болон AQP-4 уураг нь глиомагийн үед илрэлтэй болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Манай орны хувьд тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэст AQP-4 уураг болон IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокины түвшинг тодорхойлох, оношилгооны ач холбогдлыг үнэлсэн судалгааны ажил хомс байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэс дэх Aquaporin-4 (AQP-4), үрэвслийн цитокинууд болох интерлейкин-6 (IL-6), хавдрын үхжлийн хүчин зүйл альфа (TNF-α)-ийн агууламжийг тодорхойлж, эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тэдгээрийн оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Тархины анхдагч хавдар (ТАХ) оношлогдсон 28, хяналтын 26 үйлчлүүлэгчдэд AQP-4 уургийг цусны ийлдэс дэх агууламжийг ФХЭБУ-ын аргаар үнэлсэн бол тархины анхдагч хавдартай 59, хяналтын 52 үйлчлүүлэгчдэд IL-6 болон TNF-α цитокины агууламжийг урсгал эс тоолуурын аргаар тус тус тодорхойлж үр дүнг тооцлоо. Үр дүн: Нийт тархины анхдагч хавдрын 45.61% нь менингиома, 26.32% нь анапластик астроцитома, 8.77% нь глиобластома, 12.28% нь бусад хавдар (хондрома, эпиндиома, шваннома, краниофарингиома) байсан. Тархины анхдагч хавдрын үед IL-6, TNF-α болон AQP-4-ийн ийлдэс дэх түвшин нь эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад агууламж их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тархины анхдагч хавдартай үйлчлүүлэгчдийн захын цусанд AQP-4, IL-6, TNF-α-ийн түвшин хяналттай харьцуулахад статистикийн үнэн магадтай ялгаатай байсан бөгөөд ТАХ-ын инвазив бус, эрт үеийн оношилгооны биомаркер байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнгийн судалгаа(2024-12-21) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: 2020 онд коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласанаас хойш 2023 оны байдлаар нийт 772 сая гаруй хүн халдварлаж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Монголд улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19 халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхий дахинд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар SARS-CoV-2 вирусийн эсрэг 380 гаруй вакциныг хөгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт нь зорилтот бүлгийн хүн амыг халдварын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэлт болохыг судлаачид нотолсон. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг халдварын хүнд хэлбэрийн өвчлөл, нас барах эрсдлийг хэрхэн бууруулж байгаагаар үнэлдэг. Монгол улс хүн амаа коронавируст халдварын эсрэг 4 төрлийн вакцинаар өндөр хамралттай дархлаажуулан цөөнгүй судалгаа хийгдсэн хэдий ч дархлаажуулалтын үр нөлөө, үр дүнг үнэлэх, судлах шаардлага тавигдсан хэвээр байна. Зорилго: Mонгол улсад хийгдсэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (follow-up study) судалгааны загвараар 2021 оны 2 сарын 23-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоног даган ажигласан өгөгдлийг ашигласан. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш нийт 1.5 жил(80 долоо хоног)ийн өвчлөл ба нас баралтын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (ЭМХҮТ)-өөс, дархлаажуулалт, нэмэлт дархлаажуулалтын мэдээг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас, полимеразын гинжин урвалын шинжилгээ(polymerase chain raction, PCR)-гээр халдварын тохиолдол бүртгэгдсэн мэдээг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанаас тус тус мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS-26.0 программд боловсруулсан. Судалгаанд 5 аймгийн болон Улаанбаатар хотын коронавируст дархлаажуулалтад хамрагдсан зорилтот бүлгийн насанд хүрсэн хүн ам хамрагдсан. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан, өмнөх ба үргэлжилж буй коронавируст халдвар үгүйсгэгдсэн 1833 хүнээс оруулах шалгуур хангасан 1709 хүнээс 839 хүнд буюу 49.1%-д нь вакцины эхний тун хийснээс хойш полимеразын гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын халдвар, 107 хүн буюу 12.7%д нь (нийт хамрагдагсадын 6.3%) шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын хоёр дахь халдвар бүртгэгдсэн. Ажиглалтын хугацаанд 281(33.5%) хүн (нийт хамрагдагсадын 16.4%) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тэдний 2(0.71%) нь (нийт хамрагдагсадын 0.12%) КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. КОВИД-19-ийн эсрэг вакцины 2 дах тунг хийлгэсний дараах 12 долоо хоногт тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугаманд ажиллагсад бусад аймгийнхнаас, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй бусад хүн амаас өндөр эрсдэлтэй байсан. Улаанбаатар хотын тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугамны ажиллагсад бусад аймгийн ажиллагсадаас, жирэмсэн эмэгтэйчүүд бусад хүндрэх эрсдэлтэй хүмүүсээс, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү халдварт өртөж байсан байна. Дүгнэлт: Цар тахлын тэргүүн шугаманд, тэр дундаа улаан бүсэд ажиллах нь дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Судалгаанд хамрагдагсдын 39 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дахин халдварт өртөх харьцангуй эрсдэл бусад хүн амаас даруй 1.1 дахин өндөр байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн(2024-05-13); ; ;А.Ариунаа ;Ж.СаранцэцэгТ.ӨлзийхүүҮндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна.
