АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
13 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал(2020-01-01) ;Baoyinbatu ;Wurihan ;Х.Анир ;Б.ХэрлэнЦ.СарнайЧихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Notch дохио дамжих замын дарангуйлагчийн амелобластомагийн эсийн ургалтад үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-12-05) ;Буянбат (Baoyinbatu) ;Урьхан (Wurihan) ;Baolidao; Ц.СарнайҮндэслэл: Амелобластома (AB) нь одонтоген хучуур эдийн хавдар юм. Амелобластомагийн 80% нь эрүүнд тохиолддог ба ихэвчлэн өвдөлтгүйгээр эрүүг тэлж нүүрний гажиг үүсгэдэг. Амелобластомийн үед ихэвчлэн бүрэн остеотоми хийж эмчилж байгаа ба түүнийг эрүүний захын хэсэгчилсэн, хоншоорын болон бүрэн тайралт гэж гурав ангилдаг. Эдгээр мэс заслын арга нь эрүүний гажиг үүсгэж, нүүрийг гэмтээдэг тул гэмтэл бага учруулах үр дүнтэй эмчилгээний аргыг анагаах ухаанд эрэлхийлсээр байна. Амелобластомагийг эмчлэх шинэ эм гарган авахад хорт хавдрын эсийн ургалтыг молекулын түвшинд хориглох механизмыг судлах хэрэгцээ зүй ёсоор тулгардаг. Сүүлийн жилүүдэд амелобластомагийг дохио дамжих замын хэвийн бус идэвхжилтээс үүсдэг болохыг тогтоосон. Дохио дамжуулах олон замын зохицуулах хүчин зүйлс, бай ген, молекул хоорондын харилцан үйлчлэл нь хавдрын эсийн үржил, апоптозд оролцдог. Өмнө нь хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад дохио дамжуулах гол замыг саатуулах нь эмнэл зүйд эмгэг жамын эмчилгээ болохоос гадна хавдрын тайрах хэсгийг сонгох зэрэгт ач холбогдолтой юм. Тиймээс амелобластомагийн үе дэх эсийн ургалтад Notch дохио дамжих замын үзүүлэх нөлөөг молекулын түвшинд судлах нь эмгэг жамын эмчилгээнд чухал ач холбогдолтой. Notch дохио дамжих замын олон хүчин зүйлүүд өөр өөр хавдрыг дэмжих эсвэл дарангуйлахад чухал үүрэгтэй оролцдог болохыг тогтоосон судалгаанууд цөөнгүй хийгдсэн ба Notch дохио дамжих зам нь CDK1, Cyclin D1, HES-1 болон COX-2-ыг зохицуулах замаар хавдрын эсийн ургалтыг дэмждэг байна. БНХАУ-ын судлаач Ли Вен Чао болон Baolidao нарын судалгааны баг AB-ийн ургалтай холбоотой хүчин зүйлсийг сүүлийн арван жилийн турш судалж COX-2, Survivin, Akt, PI3K зэрэг хүчин зүйлүүд нь AB-ийн ургалтад оролцох үүргийг тогтоосон ба амелобластомагийн анхдагч эсийг амжилттай өсгөвөрлөсөн. Гэвч Notch дохио дамжих зам нь AB эсийн ургалтад хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой судлагдаагүй байна. Зорилго: Notch дохио дамжих замын дарангуйлагчийн амелобластомагийн эсийн ургалтад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлэгт туршилт судалгааны баазыг түшиглэн тоон судалгааны арга, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. AB эс дэх Notch1, Сyclin D1, CDK1 генын экспрессийг бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээний аргыг ашиглан илрүүлэв. FLI-06-аар дарангуйлсны дараах AB эсийн ургалтад үзүүлэх нөлөөг эс тоолох (CCK8) аргаар судалсан. Судалгаанд ашигласан амелобластомагийн шугаман эсийг Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлгийн туршилт судалгааны баазаас авч ашигласан болно. Notch дохио дамжих замын дарангуйлагч FLI-06-г Шанхай хотын Absin Bioscience Inc. ( Absin® CAS: 313967-18-9 )-аас авч хэрэглэв. Үр дүн: Судалгаанд бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээд AB эс дэх Cyclin D1-ийн экспресс нь амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эс дэх экспрессээс 7.01 дахин их, CDK1-ийн экспресс 2.63 дахин их, Notch1-ийн экспресс 4.95 дахин их байсан. AB эсийн ургалтыг эс тоолох (CCK8) аргаар хяналтын бүлгийн эсийн ургалтыг 100% гэж тооцоолж туршилтын бүлэгтэй харьцуулахад 5.0μM концентрацтай FLI-06-ийг нэмсэн бүлэгт эсийн ургалт нь 53.98% байж, 10.0μM концентрацтай бүлэгт 46.53%, 20.0μM концентрацтай бүлэгт 22.33% байсан. Дүгнэлт: Амелобластома дахь Notch1, Cyclin D1, CDK1-ийн экспресс нь амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эсүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай илэрч Notch дохио дамжих замыг FLI-06-аар дарангуйлснаар амелобластома эсийн ургалтыг бууруулж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн сөрөг тохиолдлыг судалсан үр дүн(2025-12-05) ;Б.Лхагвасүрэн ;Э.Энх-Эрдэнэ ;Ш.Мягмарсүрэн ;Б.ГарамгайЛ.БаттөрҮндэслэл: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрт багтдаг. АНУ-ын Чанарын холбооны тайланд дурдсанаар жил бүр 44.000–98.000 хүн эмнэлгийн үйл ажиллагаанаас шалтгаалан нас бардаг. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын гол үзүүлэлт болох сөрөг тохиолдол (Adverse Events, AE) нь эмнэлгийн тусламжаас үүдэлтэй үйлчлүүлэгчдэд учирсан хор хөнөөл бүхий үр дагаврыг илэрхийлдэг. Сөрөг тохиолдлын үнэлгээ нь зөвхөн алдаа илрүүлэх хэрэгсэл бус, системийн найдвартай болон аюулгүй байдлыг сайжруулах стратеги юм. Иймээс сөрөг тохиолдлыг зөв үнэлэх нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эмнэлгийн санхүүгийн хувьд чухал гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт юм. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн сөрөг тохиолдлын түвшинг тодорохойлж, сэжүүр ба сөрөг тохиолдол хоорондын хамаарлыг тооцоход оршино. Арга, аргачлал: Бид судалгааны өгөгдлийг 2023-2024 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдээс зөвшөөрөл авч цахим мэдээллийн сан болон хэвтэн эмчлүүлэх тасгаас цуглуулсан. Судалгаанд АНУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний хөгжлийн институт (Institute for Healthcare Improvement)-ээс боловсруулан олон улсад ашиглагдаж буй “Тогтолцооны цогц үнэлгээ” (Whole System Measures) аргачлалын хүрээнд өгөгдлийг цуглуулж боловсруулалтыг SPSS-25.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Хоногт 1.000 өвчтөнд 8.3% сөрөг тохиолдол бүртгэгдсэн нь олон улсын лавламж үзүүлэлтээс 1.66 дахин өндөр байв. Дүгнэлт: Сөрөг тохиолдлыг урьдчилан илрүүлэх сэжүүрийн тоо болон сөрөг тохиолдлын хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал тогтоогдсон ба сэжүүр ашиглан сөрөг тохиоллдлыг идэвхитэй илрүүлэх аргаар сөрөг тохиолдлын хэмжээ (8.3%) нь олон улсад ашиглагдаж буй лавламж хэмжээтэй харьцуулахад өндөр тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-12-05) ;Буянбат (Baoyinbatu) ;Урьхан (Wurihan) ;Baolidao; Ц.СарнайҮндэслэл: Хавдрын үүсэл, хөгжлийг тайлбарласан олон онол байдаг ба энэ нь олон үе шаттай үйл явц юм. Энэ нь ургалт, өсөлт, шилжилт хөдөлгөөн, нэвчилт, үсэрхийлэл, ангиогенез зэрэг үйл ажиллагааг хянадаг олон генээс хамаардаг. Амелобластома нь одонтогенийн хучуур эдийн хавдар бөгөөд түүний 80% нь эрүүнд тохиолддог ба ихэвчлэн өвдөлтгүйгээр эрүүг тэлж нүүрний гажиг үүсгэдэг. Хэдийгээр амелобластома нь хоргүй хавдар боловч энэ нь хэсэг газрын инвазив хавдар ба мэс засал эмчилгээний дараах дахилт нь 90% хүртэл тохиолддог байна. Мөн хорт хавдарт шилжих боломжтой байдаг. Судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластомагийн үед эсэд ургалт, нэвчилт явагддаг. Aмелобластомагийн одоогийн стандарт эмчилгээнд яс тайралт мэс засал багтдаг бөгөөд үүнийг хавдрын байршлаас хамааран захын доод эрүү, сегментчилсэн эрүүний мэс засал, хэсэгчилсэн дээд эрүүний мэс засал эсвэл нийт эрүүний тайралт гэж хуваадаг. Хэдийгээр эдгээр мэс заслын эмчилгээ нь тодорхой үр дүнтэй боловч үр дүн нь ихэвчлэн эрүүний гажиг үүсэх, нүүрний хэлбэрийн гажиг үүсгэдэг. Тиймээс эмчилгээний тодорхой стратегийг идэвхтэй эрэлхийлэх шаардлагатай байна.Сүүлийн үеийн судалгаагаар хэвийн бус дохио дамжих замын идэвхжүүлэлт ба амелобластомагийн нэвчилтийн талаар холбон судалж эхэлж байна. Дохио дамжих замын элемент, зорилтот ген ба молекулын биет хоорондох нарийн төвөгтэй харилцан үйлчлэл нь янз бүрийн дохио дамжих зам дахь хавдрын эсийн өсөлт, апоптоз болон бусад гол эмгэгийн үзэгдлүүдийг зохицуулдаг. Бусад судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластома эсийн нэвчилтийг дэмжихэд Notch дохио дамжих зам чухал болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч Notch дохио дамжих зам ба түүнтэй холбоотой уураг нь амелобластома эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөө тодорхойгүй хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС Эрдмийн сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлэгт туршилт судалгааны баазыг түшиглэн тоон судалгааны арга, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. FLI-06-аар Notch дохио дамжих замыг дарангуйлсны дараах AB эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөөг Transwell аргаар судалсан. Судалгаанд ашигласан амелобластомагийн шугаман эсийг Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлгийн туршилт судалгааны баазаас авч ашигласан болно. Notch дохио дамжих замын дарангуйлагч FLI-06-г Шанхай хотын Absin Bioscience Inc. ( Absin® CAS: 313967-18-9 ) -аас худалдаж авсан. Үр дүн: Transwell (Lower chamber)-ийн эсийг нил ягаан талстын будгаар (Amethyst dyeing) будсны дараа микроскопоор ажиглахад FLI-06-аар дарангуйлсан AB эсийн тоо нь хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байлаа. Хяналтын бүлгийн эсийн нэвчилтийг 100% гэж тооцоолон туршилтын бүлэгтэй харьцуулахад, туршилтын бүлгийн эсийн нэвчилт нь 25% байсан. Амелобластомагийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 1.37 ± 0.06 %, нэвчилтийн эсийн тоо нь 137.20±25.55 байсан бол амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 0.12±0.01 %, нэвчилтийн эсийн тоо нь 80.40 ± 3.36 байсан.FLI-06-аар дарангуйлсны дараах AB эсийн тоо нь 34.60±6.95 байж, энгийн өсгөвөрлөх орчинг ашигласан хяналтын бүлэгийн эсийн тоо 137.20±25.55 байв. Дүгнэлт: Notch дохио дамжих замыг FLI-06-аар дарангуйлснаар амелобластома эсийн нэвчилтийг бууруулж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг судалсан үр дүн(2025-10-20) ;Б.Буяндэлгэр ;Э.Насантогтох; ;Ц.СарнайҮндэслэл: Эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төдийгүй хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын гүйцэтгэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын гүйцэтгэл нэмэгдүүлдэг бол буурах нь стресс, ажлаас халшрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай орны хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа цөөнгүй хийгддэг хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд тодорхойлж түүнд ямар хүчин зүйл нь түлхүү нөлөөлж байгаа болохыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамж болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 20222024 онд 11 аймаг, Улаанбаатар хотын 18-65 насны 1883 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан тоон судалгааны арга, агшны загвараар гүйцэтгэсэн. Сэтгэл ханамж 6 дэд бүлэг (дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл, тусламж үйлчилгээний чанар, ажлын байрны аюулгүй орчин) –ээс бүрдсэн асуулгыг ашиглан Ликертийн 1-3 оноогоор үнэлэв. Статистик боловсруулалтыг IBM, SPSS-26.0 ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн түвшин 77.6% байв. Дэд бүлгүүдээс ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин 71.7% буюу дунджаас бага, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 83.4% дунджаас их байна. Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын эмнэлэгт удирдах албан тушаалд, анхан шатлалын эмнэлэгт эмчээр ажиллах нь сэтгэл ханамжид эерэг нөлөөтэй байв (p<0.05). Нас нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол ажилласан жил нэмэгдэх тусам буурч (r=−0.09, p<0.001) урвуу хамааралтай байв. Судалгааны үр дүнгээс харахад ажилчдын сэтгэл хамамжийг сайжруулахын тулд дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин зэргийг бэхжүүлэх, дэмжих замаар сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл зэрэг нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахын тулд байгууллагын дэмжлэг, хөгжих боломж, ажлын байрны аюулгүй байдлыг оновчтой зохион байгуулах замаар нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн С вирусийн архаг халдварын үед илрэх сийвэнгийн криоглобулинеми ба эмнэлзүйн хамаарлын судалгаа(2025-05-05) ;Г.Амин-Эрдэнэ ;Д.Гантогтох ;Ц.Юмчинсүрэн ;Д.ДолгионХ.ЭнхмэндҮндэслэл: ХСВ-ийн халдварын үед эмнэлзүйд элэгний болон элэгний бус шинжүүд илэрдэг хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэгт холимог криоглобулинеми ордог ба энэ нь цусанд агуулагддаг тодорхой уургууд 370С-ээс доош хэмд (in vitro) тунадасжиж, бүлэгнэн жижиг болон дунд судаснуудын хананд хуримтлагдаж васкулитийг үүсгэснээр эмнэлзүйд үе мөч өвдөх, ядарч сульдах, хөлийн шилбээр тууралт гарах гэсэн гурвал шинж тэмдгээр илэрдэг. ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинеми түгээмэл тодорхойлогддог бөгөөд тархалт 10-70%-ийн хооронд байна. Криоглобулинемийн илэрсэн үед үүссэн васкулит нь арьс, бөөр, захын мэдрэлийн жижиг судсуудад голчлон нөлөөлж бусад эрхтэн тогтолцоонд хүндрэлийг үүсгэдэг байна. Манай орны хувьд эдгээр өвчтөнүүдэд элэгний шинж тэмдгүүдэд чиглэсэн үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тухайн өвчтөнүүдийн элэгний бус шинж тэмдгүүдэд чиглэсэн, ялангуяа криоглобулинемийн талаар хийсэн судалгаа, мэдээлэл нэн ховор байгаа юм. Тиймээс бид ХСВийн архаг халдварын үеийн криоглобулинемийн эмнэлзүй судалгааг хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинемийн тархалтыг тодохойлж, элэгний фиброзын үе шаттай уялдуулан судалж, эмнэлзүйн хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: судалгаанд оролцогчдыг хамруулах болон хасах шалгуурын дагуу дагуу ХСВ-ийн архаг халдвартай 200 хүнийг хамруулсан. Оролцогч тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны дараа асуумжийн хуудсаар мэдээлэл авч, бие махбодийн хэмжилт хийж захын цусны сорьц цуглуулав. цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ (элэг, бөөрний үйл ажиллагаа) хийсэн. Элэгний фиброзын зэргийг инвазив бус (APRI, FIB-4) аргаар үнэлсэн. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг MDRD GFR Equation цахим аргаар тооцлоо. Арьсны үзлэг хийж криоглобулинемийн хөлийн шилбэ, шагай хэсгийн тууралт, шарх шархлаа, сорвижилтын байдлыг үнэлсэн. Криоглобулинемиг тодорхойлохдоо үл бүлэгнүүлэгч агуулаагүй хуруу шилэнд 8 мл цус авч, авсан дээжийг бүлэгнэж дуустал 1 цаг хөдөлгөөнгүй, тасалгааны хэмд байлгасан. Дээжийг центрифугт эргүүлж, ийлдсийг ялгасны дараа +4С хэмийн хөргөгчид 7 хоногийн турш хадгалж, улмаар тасалгааны температурт 30 минут байлгасны дараа тунадас арилсан байдлыг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 200 хүн хамрагдсан ба үүнээс эрэгтэй 71 (35.5%), дундаж нас 53.38±13.09 нэгж оруулах жил байв байв. Криоглобулинемийн уургийн тунадсыг нийт 148 хүнд тодорхойлсон ба үүнээс эрэгтэй 50 (33.8%), дундаж нас 52.95±13.0 жил байв. Криоглобулинемийн уургийн тунадас 89 хүнд буюу судалгаанд оролцогчдын 60.1% илэрсэн. Нийт судалгаанд оролцогчдоос элэгний архаг үрэвсэлтэй (ЭАҮ) 176 (88.0%) байв. Үүнээс криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй нийт 57 хүн байсан. Лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулахад криоглобулинемитэй бүлэгт элэгний үйл ажиллагаанаас ГГТ-ийн дундаж түвшин криоглобулинеми илэрсэн бүлэгт илрээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (p=0.039). Харин лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг ихэссэх багассан байдлаар бүлэглэн үзэхэд АсАТ болон АлАТ түвшин нь Криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй бүлэгт мэдэгдэхүйц өндөр байсан нь элэгний эсийн гэмтэл илүү байгааг илтгэнэ (p<0.000). Креатининий хэмжээ нэмэгдсэн нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй. FIB-4 индекс болон APRI индекс нь фиброзын илүү хүнд шатлал Криоглобулинеми илэрсэн бүлэгт түгээмэл байгааг харуулж байна (p<0.005; p<0.000). Нэг хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр криоглобулинеми илрэхэд нас (OR = 2.48; 95% CI:1.31–4.70; p=0.005) хамааралтай байгаа нь тодоорхойлогдлоо. Тромбоцитын хэмжээ нэг олон хүчин зүйлийн шинжилгээнд статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлсэн байв (OR=14.38; 95% CI: 1.26–163.89; p=0.032). Дүгнэлт: ХСВ-ийн халдвартай өвчтөнүүдийн дунд криоглобулинемийн тархалт 60.1%, халдвартай хүмүүсийн дунд нас ахих болон тромбоцитийн хэмжээ багасах нь криоглобулинемийн тунадас үүсэхтэй хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах бэлдмэл гарган авах судалгааны зарим үр дүнгээс(2024-04-13) ;Л.Ариунзаяа ;Ц.Амаржаргал ;Б.Мөнхзул ;М.УянгаБ.ДаваапүрэвҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд ургамлын гаралтай эмийн хэрэглээ нэмэгдэж, уламжлалт анагаах ухаанд хэрэглэх эмийн түүхий эдийн судалгаа болон эмийн бэлдмэл гарган авах, уламжлалт эмийг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах судалгаа өргөн далайцтай хийгдэх боллоо. Монгол Улсад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа, эх орны эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах инновацын бүтээгдэхүүн гарган авах фармакологи болон технологийн зарим судалгааг гүйцэтгэх. Үүнд: Бүтээгдэхүүнд агуулагдах биологийн идэвхит бодисын агууламжийг Монгол Улсын үндэсний фармакофейн өгүүлэлтэй (МУҮФ) уялдуулан судлах, эсийн өсгөвөр болон фармакологийн судалгаагаар бүтээгдэхүүний хорон чанарыг судлах, биологийн идэвхит хүнсний нийлмэл бүтээгдэхүүн (БИХНБ) гарган авах технологийн судалгааг гүйцэтгэх, уушгины хурц үрэвслийн эмгэг загварт инновацын бүтээгдэхүүний үзүүлэх үйлдэл, түүний механизмыг тодорхойлох Арга, аргачлал: Чихэр өвсний ханданд глицирризиний хүчлийн хэмжээг өндөр идэвхт шингэнийн хроматографийн арга (ӨИШХ), нохойн хошууны жимсэнд нийлбэр флавоноидын хэмжээг спектрфотометрийн (СФМ), аскорбины хүчлийн хэмжээг титриметрийн аргаар, хүнд металлын хольцыг атом шингээлтийн спектроскопийн (АШСФМ) аргаар, биологийн идэвхт фракцын эсэд хоргүй тунг МТТ аргаар, хий, шар, бадганыг дарах жишиг итгэлцүүрийг Б.Дагвацэрэн нарын (1996) боловсруулсан аргачлалын дагуу тогтоов. Антиоксидант идэвхийг DPPH (дифенилпекрилгидразал) чөлөөт радикал зайлуулах аргаар тодорхойлов. Үр дүн: Чихэр өвсний өтгөн ханданд глицирризиний хүчил 2.87±0.082%, нохойн хошууны өтгөн ханданд нийлбэр флавоноид 6.244±0.46%, аскорбины хүчил 4167.3мг/% агуулагдаж байна. Чихэр өвс болон өндөр зоосон цэцгээс гарган авсан биологийн идэвхт фракцын 1, 10, 100, 500, 1000 мкг/мл тунгаар үйлчлэхэд чихэр өвс болон өндөр зоосон цэцэг тус бүр 100 мкг/мл тун, нохойн хошууны жимснээс гарган авсан биологийн идэвхтэй фракцын 10 мкг/мл тун нь эсийн амьдрах чадварт нөлөөгүй байна. Чихэр өвсний IC50 утга нь 522мкг/мл, нохойн хошууных 52.8мкг/ мл болох нь тогтоогдов. Дүгнэлт: Чихэр өвс, нохойн хошууны өтгөн хандны үйлчлэгч бодисын агууламж МУҮФ-ийн шаардлагыг хангасан. Чихэр өвсний үндэсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.41, нохойн хошууны жимсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.75 байна. Чихэр өвснөөс гарган авсан биологийн идэвхтэй бодисыг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гепатитийн вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа өөрчлөгдөх нь(2024-01-21) ;Suriga ;Suriguga ;Ц.СарнайБ.БатболдҮндэслэл: Гепатит В вирус (ГВВ) болон гепатит С вирус (ГСВ) нь цочмог болон архаг Гепатит, элэгний хатуурал, цаашлаад элэгний хорт хавдарт хүргэдэг гол шалтгаан бөгөөд эмнэлзүйд элэгний, элэгний бус шинжүүд илэрдэг. Зорилго: Гепатитын вирусийн халдварын үед элэгний фиброзын зэргийг бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд буурахтай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан ретроспектив когорт загвараар гүйцэтгэв. Судалгааны хүн амыг БНХАУ-ын Бугат хотын эмнэлэгт 2022 оны 09 сараас 2023 оны 09 сар хүртэл ГBB/ГСВ-ийн архаг халдвар батлагдсан 200 өвчтөнүүдийн мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж биохимийн бүрэн автомат анализатор ашиглан өвчтөний элэг, бөөрний үйл ажиллагааг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 52.4±13.97 жил, хүйсийн хувьд эрэгтэй 126 (63%), эмэгтэй 74 (37%) байлаа. ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт нас (46.68±14.77 жил) бага байх, ялтаст эсийн тоо (227.65±64.75) ихсэх, FIB4 оноо (1.48±1.74) бага байх, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд (100.40±20.73) ихсэх зэрэг үзүүлэлтүүд ГСВ-ийн архаг халдвартай бүлгээс статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд хүйс (эмэгтэй) (OR-0.397, 95% CI:0.208-0.757, р-0.005), ГСВ-ийн халдвар (OR-0.378, 95% CI:0.200-0.711, р-0.003) болон элэгний фиброзын зэрэг (OR-0.288, 95% CI:0.129-0.646, р-0.003) нь бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурахад нөлөөлдөг хүчин зүйлүүд болохыг харуулж байна. Дүгнэлт: ГСВ-ийн халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагааг бууруулах гол хүчин зүйл болж байна. Эдгээр өвчтөнүүдэд элэгний фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний үе дэх фиброзын зэргийг тогтоох инвазив бус зарим аргуудыг харьцуулан судласан дүн(2024-01-21) ;Suriguga ;Suriga ;Б.БатболдЦ.СарнайҮндэслэл: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) (ICDЭластографи 10: K-76.0)-д архины бус шалтгаант элэг өөхжилт (NAFLD) болон Элэгний өөхжилт архины бус шалтгаант элэгний өөхжилтөт үрэвсэл (NASH) хамаардаг. Фиброз Элэгний эсэд өөхжилт үүссэнээс 10-15 жилийн дараа элгэнд фиброз, Архины бус цирроз, элэгний эсийн өмөн (HCC) зэрэг хүндрэл явагддаг. Уг өвчний тархалт дэлхий дахинд дунджаар 25.4%, Өмнөд Америкт 30.45%, Африкт 13.48% тархалттай бол Азид 30% хүртэл тохиолдож байна. Элэгний эластографийн шинжилгээ нь инвазив бус, үйлчлүүлэгчдэд зовуурь бөгөөд элэгний эс дэх өөхөн хуримтлал, фиброзын зэргийг өндөр нарийвчлалтайгаар үнэлэх боломжтой шинжилгээний арга юм. Сүүлийн жилүүдэд АБШЭӨӨ-ний оношилгоо, элэгний фиброзын үнэлгээг төрөл бүрийн инвазив бус аргууд ашиглан хийж байна. Тухайлбал: Аспартат аминотрансфераза (АсАТ) болон аланин аминотрансфераза (АлАТ) ферментийн харьцаа, FIB-4 оноо, ба AсАТ ба тромбоцит эсийн харьцааны индекс (APRI) зэрэг маркеруудыг ашиглан фиброзын зэргийг үнэлж байна. АБШЭӨӨ-тэй үйлчлүүлэгчийг хянахад инвазив бус, хямд өртөгтэй, хүрэлцээ сайтай шинжилгээний арга байх нь олон талын ач холбогдолтой. Зорилго: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тогтоох инвазив бус оношилогооны зарим аргуудыг харьцууулан судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан зөвшөөрлийг авсан ба 2023 оны 10 дугаар сарын 15-аас 2023 оны 11 дугаар сарын 15-ны хооронд Бугат хотын Анагаах Ухааны Их Сургуулийн II харьяа эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, насанд хүрсэн, лаборатори болон багажийн шинжилгээгээр элэг өөхлөлт оношлогдсон нийт 201 оролцогчийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгааны бүх оролцогчдод элэгний эластографийн (FibroScan 502) шинжилгээ хийж элэг өөхлөлт, фиброзыг үнэлсэн. Архины шалтгаант элэгний өөхлөлт болон АБШЭӨӨ-ийг Архи согтууруулах ундааны хэрэглээ, архидалтыг бууруулах үндэсний хүрээлэнгээс гаргасан AUDIT тест ашиглан ялган оношилгоо хийсэн. Статистик боловсруулалтыг Microsoft Exсel, SPSS 20 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд 18-76 насны 201 хүн хамрагдсан ба дундаж нас 47±11 жил байв. Үүнээс эрэгтэй 117 (58.2%), эмэгтэй 84 (41.8%) оролцогчид хамрагдсан. Эластографийн шинжилгээгээр фиброзын зэргээр нь ангилж үзвэл F0 зэрэгтэй 24 (12%), F1 зэрэгтэй 22 (11%), F2 зэрэгтэй 61 (30%), F3 зэрэгтэй 20 (10%), F4 зэрэгтэй 74 (37%) оролцогчид байв. Фиброзын зэргийг (F3 ба F4) тогтооход аспартат аминтрансфераза (АсАТ)/ тромбоцит эсийн харьцааны индекс (APRI), Фиброз-4 оноо (FIB-4) ба аспартат аминтрансфераза (АсАТ)/Аланин аминтрансфераза (АлАТ)-ийн харьцаа зэрэг аргуудыг ашиглан ROC муруйг байгуулахад FIB-4 онооны өвөрмөц болон мэдрэг чанар бусад аргуудтай харьцуулахад өндөр байв. FIB-4 онооны оновчтой захын утга нь 1.337 буюу мэдрэг чанар 79.8%, өвөрмөц чанар 38.3% тус тус байлаа. Дүгнэлт: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тооцоолоход FIB4 оноог ашиглах боломжтой болохыг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон үйлчлүүлэгчийн цөсний хүүдий авхуулсны дараах амьдралын чанарын судалгаа(2023-05-18) ;С.Долгормаа ;Д.БадамсүрэнЦ.СарнайҮндэслэл: Дэлхий даяар болон манай улсын хүн амын дунд цөс чулуужих өвчний тархалт өндөр байгаатай холбоотой цөсний хүүдий авах мэс заслын тоо буурахгүй байна. Монголчуудын хувьд Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оноштой үйлчлүүлэгч цөсний хүүдий авах мэс засал хийлгэх асуудал одоог хүртэл маргаантай байна. Зорилго: Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг цөсний хүүдий авах мэс засал эмчилгээний өмнө болон дараа харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон 128 үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг проспектив эмнэлэгт суурилсан ажиглалтын судалгааны аргаар цөсний хүүдий авах мэс засал эмчилгээний өмнө болон дараа үнэлж, дагаж судалсан. Цөсний хүүдий авах мэс заслын өмнө болон дараах амьдралын чанарыг SF–36 асуумжаар үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM SPSS-26 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдож цөсний хүүдий авхуулах мэс засалд орсон 25-84 насны 128 эмчлүүлэгч хамрагдсан. Судалгаанд оролцогсдын дундаж нас 52.3±12.5 жил, хүйсийн хувьд 19.5% (n=25) нь эрэгтэй, 80.5% (n=103) нь эмэгтэй байв. Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон эмчлүүлэгчийн биеийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар мэс заслын өмнө 88.7±9.4 хувь, мэс заслын дараа 84.0±9.6 хувь байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.000). Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар мөн адил мэс заслын дараа статистик ач холбогдол бүхий буурсан байв (p=0.000). Цөсний хүүдий авах мэс заслын дараах амьдралын чанар буурсан байна. Дүгнэлт: Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон, цөсний хүүдий авах төлөвлөгөөт мэс заслын дараа эмчлүүлэгчдэд биеийн эрүүл мэнд болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар буурсан байгаа нь тодорхойлогдлоо.
