АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын амны хөндийн эрүүл мэнд ба түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамааралыг судалсан дүн(2026-09-15) ;О.АлтаншагайЖ.ДэлгэрцэцэгҮндэслэл: Нисэхийн аюулгүй байдлын ажил нь өндөр хариуцлага, байнгын сонор сэрэмж, ээлжийн болон шөнийн ажлын зохион байгуулалт шаарддаг. Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын ажлын сэтгэлзүйн орчин, стресс, амны хөндийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг үнэлсэн судалгаа хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг үнэлж, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийж, 132 ажилтны мэдээллийг шинжилсэн. Ажлын сэтгэлзүйн орчныг JCQ, стрессийг PSS-10, амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг OHIP-14, амны хөндийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, зан үйл болон эрсдэлт хүчин зүйлсийг ДЭМБ-ын Oral Health Surveys: Basic Methods (2013) удирдамжийн дагуу насанд хүрэгчдийн стандарт асуумжийн холбогдох асуултуудаар үнэлж, эмнэлзүйн үзлэгээр ШЦӨий эрчим, АХЭА-н үзүүлэлт (OHI-S), шүдний тулгуур эдийн байдал (CPI) болон шүдний элэгдлийг тодорхойлж, статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 39.22±8.24 жил байв. Ажлын сэтгэлзүйн шаардлага PSS-10-тай (r=0.248, p=0.004), PSS10 OHIP-14-тэй (r=0.215, p=0.013), OHI-S ба CPI-тэй (r=0.568, p<0.001) эерэг хамааралтай байлаа. Бруксизм 67.4%, шүдний элэгдэл 91.7%-д илэрч, бруксизмтай ажилтнуудын элэгдэлд өртсөн шүдний тоо их байв (p<0.001). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр PSS-10 (B=0.776; 95% ИИ 0.337–1.214; p=0.001) болон тамхи хэрэглэх эрсдэл (B=4.679; 95% ИИ 0.671–8.688; p=0.022) OHIP-14-ийн өндөр оноотой хамааралтай байв. Дүгнэлт: Ажлын сэтгэлзүйн шаардлага нь өөрийн мэдэрч буй стресстэй, стресс нь амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанартай хамааралтай байв. Амны хөндийн эрүүл ахуй шүдний тулгуур эдийн байдалтай, бруксизм шүдний элэгдэлтэй хамааралтай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалтын тархалтыг нойрны үзүүлэлттэй холбон судалсан нь (Баянзүрх дүүргийн жишээ дээр)(2026-03-30) ;Э.Цэлмэг ;И.Туяажаргал; Үндэслэл: Эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь ажлын ачаалал, шөнийн ээлжийн хуваарь зэргээсээ шалтгаалан таргалалт, нойрны хямралд өртөх эрсдэлтэй байдаг боловч манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалт болон нойрны хэв маягийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалтын тархалтыг нойрны хэв маягтай холбон судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 10-12 сарын хооронд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуурыг хангасан 293 ажилтан сайн дурын үндсэн дээр хамрагдаж, ДЭМБ, НҮБ, АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвөөс хамтран боловсруулсан эрүүл мэндийн зан үйл, эрсдэлийг үнэлэх Питтсбургийн нойрны чанарын индекс (PSQI), Нойргүйдлийн хүндийн зэргийн индекс (ISI)-ийг тодорхойлох нийт 51 асуумжид хариулсан. Оролцогчдын өндөр, жинг хэмжиж биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тодорхойлон ДЭМБ-ын шалгуураар 6 ангилсан. Бүсэлхийн тойргийг хэмжиж төвийн таргалалтыг үнэлсэн. Статистик боловсруулалтыг SPSS-23.0 программаар гүйцэтгэн хамаарлыг корреляци, ANOVA шинжилгээгээр үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 83.3% нь эмэгтэй, 37.9% нь 25-34 насныхан байв. БЖИ-ийн үнэлгээгээр 40.6% нь хэвийн жинтэй, 42.0% нь илүүдэл жинтэй, 15.4% нь таргалалттай, эрэгтэйчүүдийн 63.3%, эмэгтэйчүүдийн 67.6% нь төвийн таргалалттай байв. Судалгаанд хамрагдагсдын 56.7% нь өдөрт 5–6 цаг унтдаг, 67.2% нь нойр дутуу үед сэргэх зорилгоор кофе, энергийн ундаа хэрэглэдэг байв. Нойргүйдлийн хүндийн зэргийн индексээр үнэлэхэд 30.7% нь нойр хэвийн, харин 39.9% нь хөнгөн, 23.5% нь дунд, 5.8% нь хүнд зэргийн нойргүйдэлтэй байв. БЖИ болон нойргүйдлийн хүндийн зэргийн хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (p>0.05). Орондоо орсны дараа унтах хүртэлх хугацаа уртсах болон шөнийн ээлжинд ажиллах нь нойргүйдлийн хүндийн зэрэг нэмэгдэхтэй хамааралтай байв (p<0.05). Питтсбургийн нойрны чанарын индексээр оролцогчдын 63.8% нь нойрны чанар сайн, 35.8% нь нойрны чанар муу, БЖИ болон нойрны чанар хооронд маш сул хамаарал ажиглагдсан (r=0.135, p<0.05). Дүгнэлт: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өндөр, БЖИ болон нойрны чанар хооронд маш сул хамааралтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлсэн нь(2026-03-30) ;Т.Эрдэнэчимэг; Үндэслэл: Цусны хавдар нь цус төлжүүлэх эрхтэн тогтолцоог хамарсан хорт хавдрын бүлэг өвчин бөгөөд урт хугацааны эмчилгээ, олон төрлийн гаж нөлөөний улмаас эмчлүүлэгчдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Иймээс эмчилгээний үр дүнг зөвхөн эмнэлзүйн үзүүлэлтээр бус амьдралын чанарын үнэлгээгээр тодорхойлох шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх, ашигласан асуумжийн дотоод найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик агшингийн загвараар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийг түшиглэн 2020–2025 онд хийсэн. Судалгаанд нийт 118 эмчлүүлэгчийг магадлалт бус түүврийн аргаар хамруулсан. Амьдралын чанарыг үнэлэхдээ Hematological Malignancy Patient-Reported Outcome Measure (HM-PRO) болон EORTC QLQ-F17 асуумжийг ашиглаж, өгөгдлийг SPSS-28.0 программ ашиглан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн дундаж нас 52.9±1.2 байсан бөгөөд 53% нь эмэгтэй, 47% нь эрэгтэй байв. Оношийн хувьд 42% нь цочмог лейкеми, 42% нь лимфома, 16% нь түгмэл миелома байлаа. HM-PRO асуумжийн дотоод найдвартай байдлын индекс Cronbach›s Alpha =0.96 гарсан нь асуумжийн найдвартай байдлыг өндөр болохыг харуулсан. Эмчилгээний өмнөх амьдралын чанарын дундаж оноо 61.57 байсан бол эмчилгээний дараа 90.09 болж статистикийн ач холбогдол бүхий ялгаатайгаар (p<0.05) нэмэгдсэн нь эмчилгээний үр дүнд өвчний шинж тэмдэг буурч, амьдралын чанар сайжирсныг илэрхийлж байна. Дүгнэлт: Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанар нь эмчилгээний дараа мэдэгдэхүйц сайжирч байгаа нь тогтоогдлоо. Иймд эмчилгээний үр дүнг үнэлэхдээ амьдралын чанарын үнэлгээг эмнэлзүйн үзүүлэлттэй хамтатган ашиглах нь эмчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхдагч дисменорейн өвдөлтийн битүү бумбат төөнүүр эмчилгээний үр дүнҮндэслэл: Анхдагч дисменорей (Primary Dysmenorrhea) нь өсвөр нас болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 30–50%-д тохиолддог, хэвлийн доод хүчтэй өвдөлтөөр илэрч амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг нийтлэг эмгэг юм. Орчин үеийн анагаах ухаанд стероид бус үрэвслийн эсрэг эм болон жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийг эмчилгээнд хэрэглэдэг боловч ходоод гэдэсний гаж нөлөө, эсрэг заалт зэрэг сул талтай байдаг. Иймээс эмийн бус эмчилгээ уламжлалт анагаах ухааны “Битүү бумбат төөнүүр” зэрэг аргуудын өвдөлт намдаах болон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөг судлах шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анхдагч дисменорейн эмчилгээнд “Битүү бумбат төөнүүр”ийн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэсэн. Энэхүү судалгааг санамсаргүй хяналттай туршилтын аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 60 өвчтөн хамрагдах ба тэдгээрийг эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэг (n=30) гэж хоёр тэнцүү хэсэгт хуваарилсан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ Өвдөлтийн эрчийг Visual Analogue Scale (VAS)-аар, амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэлзүйн байдлыг Cox-ийн сарын тэмдгийн шинж тэмдгийн үнэлгээний шалгуураар тус тус үнэлсэн. Үр дүн: Битүү бумбат төөнүүр эмчилгээ хийсэн туршилтын бүлэгт COX үзүүлэлт эмчилгээний эхний үеийнхтэй харьцуулахад 3 сарын дараа ойролцоогоор 99% буурсан бол хяналтын бүлэгт ойролцоогоор 27% буурсан. Мөн VAS болон EQ-5D-5L оноонууд туршилтын бүлэгт эмчилгээний хугацаа уртассах тусам статистикийн ач холбогдолтойгоор мэдэгдэхүйц буурсан (P<0.001) нь битүү бумбат төөнүүр эмчилгээ өвдөлт болон зовуурийг үр дүнтэй бууруулсныг харуулж байна. Дүгнэлт: Бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед өвдөлт болон дагалдах зовуурьыг мэдэгдэхүйц бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах үр нөлөөтэй төдийгүй эмчилгээний хугацаа уртассах тусам эмчилгээний үр дүн нэмэгдэж, туршилтын бүлгийн үзүүлэлтүүд хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтойгоор илүү сайжирсан байна. Иймээс бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед хэрэглэх боломжтой, үр дүнтэй уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийн сүүлийн арван жилийн тохиолдолд хийсэн дүн шинжилгээ(2026-02-03); ; ;С.Батсүх ;Б.ЭрдэнэболдС.ЗолжаргалҮндэслэл: Шагайн холбоосны гэмтэл нь спорт болон ахуйн ослоос үүдэлтэйгээр түгээмэл тохиолддог, хөдөлмөрийн чадвар алдалт, эрүүл мэндийн ачаалалд хүрэгдэг чухал асуудал юм. Монгол Улсад шагайн холбоосны гэмтлийн тархалт, механизм, улирлын хэлбэлзлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байна. Судлаачдын тодорхойлсоноор эрс тэс уур амьсгал, хотжилт, тээврийн зорчих хөдөлгөөний онцлог нь гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад үндэсний өгөгдөл зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсад 2014–2023 оны хооронд бүртгэгдсэн шагайн холбоосны гэмтлийн тархалт, хэв шинж, хүн ам зүйн болон орчны хүчин зүйлсийг тодорхойлж, статистик дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Бид судалгаандаа өвчтөн тус бүрийн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик тандалт судалгааны албаны мэдээллийн сангаас цахим хэлбэрээр авч, шинжилгээнд хамруулахын өмнө бүрэн нэргүйжүүлэв. Судалгаанд шагайн холбоосны гэмтлийн ICD-10 кодоор бүртгэгдсэн бүх гэмтэлтэй өвчтөнүүдийг хамруулав. Гэмтлийн шалтгаантай оношнуудыг нийт 167 нарийвчилсан ангилалд хувааж, эдгээрийг 59 дэд бүлэг болон 14 үндсэн шалтгааны (этиологийн) бүлэгт нэгтгэн ангилав. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг STATA-22.0 программ ашиглан гүйцэтгэж, бүлгүүдийн хоорондын үр дүнгийн ялгааг p<0.05 түвшинд байхад статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: 2014–2023 оны хооронд Монгол Улсад шагайн холбоосны 4,757 гэмтэл бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 57.7% нь эрэгтэйчүүд тохиолдсоноос давтамж нь 15–44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 68.8% ажиглагдсан ба 45-аас дээш насны эмэгтэйчүүд давамгайлж байв. Газарзүйн хувьд гэмтлийн 75% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байв. Уналт нь гэмтлийн гол шалтгаан болж, нийт тохиолдлын 70%-иас дээш хувийг эзэлсэн бөгөөд өвлийн улиралд давтамж нэмэгдсэн байв. Тээврийн осол хоёр дахь түгээмэл шалтгаан байсан ба мотоциклийн осол хөдөө орон нутгийн эрэгтэйчүүдэд илүү түгээмэл байв. Яаралтай тусламжийн хандалт хугацааны явцад өссөн ч хэвтэн эмчлүүлэх түвшин бага, тогтвортой хэвээр байв. Дүгнэлт: Монгол Улсад шагайн холбоосны гэмтэл нь уналт болон тээврийн ослоос зонхилон үүдэж, өвлийн улирал болон хүн амын хөдөлгөөний нягтрал ихсэх үеэр нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо. Гэмтлийн тусламж үйлчилгээний ачаалал нь хот суурин газар ахмад насны хүн амын дунд хамгийн өндөр тохиолдож байсан бөгөөд улирлын тодорхой хэлбэлзэл ажиглагдав. Эдгээр үр дүн нь бүс нутгийн онцлогт нийцсэн, зорилтот урьдчилан сэргийлэх стратеги яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа(2025-10-20) ;Ч.Монголмаа ;Д.АлтанчимэгҮндэслэл: Дэлхийд 240 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 34 сая нь сонсгол, ярианы бэрхшээлтэй бөгөөд Монгол улсад 1538 нь амьдарч байна.1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ, амьдрах орчны саад бэрхшээлээс үүдэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй тэдний гэр бүлийн ядуурлын түвшин хөгжлийн бэрхшээлгүй гишүүнтэй гэр бүлийнхээс хоёр дахин өндөр байна.4 Монгол Улсад ХБХ-ийн талаар хийгдсэн судалгаануудад хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг хөндсөн ч гэр бүлийн амьдралын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан гэр бүлийн амьдралын чанарыг судалдаг 5 үндсэн чиглэл бүхий стандарт асуумжийг ашиглан 0-18 насны сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 120 эцэг, эх, асран хамгаалагчийг хамруулсан. Үр дүн: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын дундаж оноо 3.79±0.61 байна. Амьдралын чанарын үнэлгээний дэд үзүүлэлтээс эцэг эхийн үүрэг (3.94), гэр бүлийн харилцаа (3.92) хамгийн өндөр үнэлэгдсэн бол сэтгэл зүйн сайн сайхан байдал бага (3.57) үнэлэгдсэн. Хүүхдийн бэрхшээл хавсарсан байх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, стрессийн түвшин, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээ зэрэг нь гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлж байна. Дүгнэлт: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар сайн байна. Гэр бүлийн амьдралын чанарт хүүхдийн бэрхшээлийн төрөл, асран хамгаалагчийн нас, эрүүл мэнд, стрессийн байдал, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээтэй байдал нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодол(2025-05-05); ;Д.Алтанчимэг ;Г.ИчинхорлооС.ХонгорзулҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй олон оронд эрүүл мэндийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр нь тулгамдсан асуудал болоод байна. Ажил амьдралын тэнцвэргүй байдал нь ажилтанд сэтгэл санааны дарамт, эрүүл мэндийн асуудал, өөртөө итгэх итгэлгүй болгох, ажилдаа сэтгэл ханамжгүй байх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгээс ажлын бүтээмж буурч, эмчилгээ, үйлчилгээний чанар буурах, алдаа гаргах эрсдэл нэмэгддэг төдийгүй ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодлыг судлах Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар судаллаа. ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдлыг судлаач Хаяманы (2005) ажил-амьдралын тэнцвэрийг үнэлэх стандарт асуумж, ажлаасаа гарах тухай бодлыг судлаач Ауэрбах (2014) нарын боловсруулсан стандарт асуумжуудыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төвийн 123 ажилтныг хамруулав. Үр дүн: Судалгааанд оролцогчдын 95.1% нь эмэгтэй, дундаж нас нь 35.2±9.5 жил, тэдний 55.3% нь эмч, 29.3% нь сувилагч, 9.8% нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан, 5.7% нь эмнэлгийн бусад ажилтан байв. ӨЭМТ-ийн ажилтнуудын орлого нь хүрэлцээгүй, 8.9% нь амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, өрхийн наад захын хэрэгцээгээ хангах чадамж маш сул байв. Судалгаанд оролцогчдын ажил нь хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байдал (WIPL-23.5), хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал (PLIW-15) тус тус өндөр байна. Ажил-амьдрал нэг нэгэндээ эергээр нөлөөлөх байдал (WPLE-10.7) бага байгаа нь тэдний ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэж байна. Ажил амьдралын тэнцвэр алдагдахад илүү цагаар ажилладаг байдал (p=0.038) нь стастистик ач холбогдолтой байв. Нас, тухайн байгууллагадаа ажилласан жил нэмэгдэхэд ажил нь хувийн амьдралд, хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал нь буурч байна. Дүгнэлт: ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсан, ӨЭМТ-ийн ажилтнуудын 65 хувь нь одоо ажиллаж буй байгууллагаасаа, 41 хувь нь эрүүл мэндийн салбараа орхих бодолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагч нарын сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлс (ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн жишээ дээр)(2025-05-05) ;Бай Ювэ Лиан (Yue Liang Bai) ;Г. Намуун ;С.ДэлгэрмааГ.ГанхуягҮндэслэл: Сувилагч нь өндөр ачаалалтай орчинд ажилладаг бөгөөд 40% нь дунд ба түүнээс дээш түвшний стресстэй, сэтгэл түгшүүр, сэтгэл гутралын түвшин ерөнхий хүн амаас өндөр байгааг судлаачид тогтоосон байна. ДЭМБ-ын 2020 оны мэдээллээр сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүрийн тохиолдол энгийн хүн амаас 2-3 дахин их байна. Зорилго: Сувилагч нарын сэтгэл зүйн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшны судалгааны загварыг ашиглан, ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн 262 сувилагч нараас асуумж судалгаа авсан. Хүн амзүйн болон нийгмийн хүчин зүйлийн ерөнхий асуумж 18, WHOQOL-BREF амьдралын чанарын 26 асуумж, Сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хэмжүүр бүхий 21 зүйл (DASS-21), нийт 65 асуумжаар судалгаа авсан. Судалгааг SPSS-29.0 программыг ашиглан өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын амьдралын чанарын бие махбодын үзүүлэлт 50.5±7.8 оноо, сэтгэлзүйн үзүүлэлт 54.1±8.7 оноо, нийгмийн хүчин зүйл 58.2±10.5 оноо, орчны үзүүлэлт 52.3±10.4 оноотой байна. Сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хувьд, тус бүр 9.0±8.8 оноо, 9.3±8.6 оноо, 11.9±9.2 оноо байлаа. Сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүр, стресс болон амьдралын чанар хоорондын хамаарал ач холбогдол бүхий урвуу хамааралтай байна (p<0.01). Сувилагч нарын нас, ажилласан жил, хүүхдийн тоо, нэг сувилагчид хамаарах тасгийн орны тоо, шөнө унтах цаг зэрэг сэтгэл гутрал, түгшүүр, стрессийг нэмэгдүүлж байна (p<0.05). Дүгнэлт: 1. Сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүр, стресс зэрэг сэтгэлзүйн үзүүлэлт нь амьдралын чанарыг бууруулж байна. 2. сувилагч нарын нас, ажилласан жил, хүүхдийн тоо, өдрийн ээлжийн хүний тоо, өдөрт амрах хугацаа зэрэг нь сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний хий хатгалга өвчинд (TMK00.2) уламжлалт анагаах ухааны зарим эм хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа(2025-05-05) ;Болор (Bolor) ;Насандалай (Nasandalai)Т.АлимааҮндэслэл: Монгол уламжлалт анагаах ухаанд зүрхний хий хатгалга өвчнийг махбодыг тэгшитгэж, хий цусны гүйдлийг нэвтрүүлэн, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулж, хатгалгааг даран, зүрхний тамирыг төлжүүлж, өвдөлт намдаах, өвчний бодит байдалтай нь уялдуулан эмчилдэг. Тиймээс зүрхний хий хатгалга өвчний үед Зүрхний агар-8, Зандан-3 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлахаар энэ судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Зүрхний хий хатгалга өвчний үед хэрэглэх зарим уламжлалт эмийн эмчилгээний үйлдлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг хяналтын бүлэггүй, нээлттэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуур хангасан хүмүүсээс 48 үйлчлүүлэгчийг сонгон авч Зүрхний агар-8 эмийг 3 граммаар өглөө, Зандан-3 эмийг орой 3 граммаар тус бүр өдөрт 1 удаа, нийт 3 долоо хоногийн турш уулган эмнэлзүйн туршилт судалгааг хийв. Судалгааны үр дүнг SAQ асуумж, зүрхний өвдөлтийн зэргийн ангилал, 6 минутын алхалтын сорил, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзүүлэлтээр судалгааны өмнө болон дараа үнэлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо (№24-25/03-01) болон ӨМӨЗО-ны ОУМЭХ (№2024-077)-с тус тус авч судалгаанд хамрагдсан хүмүүсийн сайн дураар хамрагдсан таниулсан зөвшөөрлийн хуудсаар баталгаажуулав. Эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг T-test, repeated ANOWA тестийг ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд зүрхний хий хатгалга (TMK00.2) гэж оношлогдсон нийт 48 хүн хамрагдав. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.94±1.69 жил ба үүнээс хамгийн залуу нь 44, хамгийн ахмад нь 60 настай байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсийн байдлаар авч үзвэл 15 (31,25 %) нь эрэгтэйчүүд, 33 (68,75%) нь эмэгтэйчүүд байв. SAQ үнэлгээгээр эмчилгээний өмнөх үр дүнг эмчилгээний дараах үр дүнтэй харьцуулан үзэхэд хөдөлгөөн (p<0.000), цээжний тогтвортой байдал (p<0.012), цээжний өвдөлт (p<0.000), эмчилгээний сэтгэл ханамж (p<0.001), амьдралын чанарын үнэлгээ (p<0.000) зэрэг сайжирсан үзүүлэлттэй байна. Титэм судасны архаг хам шинж буюу зүрхний өвдөлтийн Канадын ангиллаар үнэлгээ хийхэд судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 44 буюу 91.6%-д эмчилгээний өмнө II түвшинд байсан бол эмчилгээний дараа 37 буюу 77.08% нь I түвшинд орсон үнэлгээтэй байсан нь эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах үзүүлэлтүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.034) байв. Зүрхний үйл ажиллагааг 6 минутын алхалтын сорилоор тооцоход эмчилгээний өмнө 393.9±36.73 метр буюу үйл ажиллагааны зэрэг II зэрэг байсан бол эмчилгээний дараа 456.83±48.6 метр буюу I зэрэг болж сайжирсан (p<0.000) байна. Дүгнэлт: 1. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст уламжлалт Зүрхний агар-8, зандан-3 эмийг хавсруулан уулгаж эмнэл зүйн сорилуудаар үнэлэхэд статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүн үзүүлж байна. 2. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст хөдөлгөөн, ердийн үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий сайжирч, амьдралын чанар дээшилж, зүрхний титэм судасны дутагдлын үед үйл ажиллагааны зэрэг нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанар, сэтгэл гутрал, түгшилт, стресс хоорондын хамаарлыг судалсан дүн (Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн жишээ дээр)(2024-11-07) ;Б.Оюунбилэг ;Я.Энхжаргал ;Х.АриунааҮндэслэл: Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл Амьдралын чанар мэндийн тулгамдсан асуудал нь оюун санаа, бие бялдар болон нийгмийн Сэтгэл гутрал харилцаа, соёлд аажмаар нөлөөлдөг бөгөөд энэ нь хувь хүний амьдралын Сэтгэл түгшилт чанарт сөргөөр нөлөөлдөг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Чихрийн Стресс шижинтэй хүний амьдралын чанар сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хоорондын хамаарлыг үнэлснээр тусламж үйлчилгээний мэргэшсэн олон мэргэжлийн багийн тусламжийг хөгжүүлэх ач холбогдолтой байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин оношлогдсон үйлчлүүлэгчийн амьдарлын чанар, сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн кабинетийг түшиглэн нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Чихрийн шижинтэй хүмүүсийг судалгааны хамрах хүрээ түүврийн хэмжээг тооцохдоо 95%-ийн итгэх хязгаарт, 10%-ийн алдааны нарийвчлалтайгаар, эх олонлогийн хэмжээг дүүргийн хэмжээнд үйлчлүүлдэг чихрийн шижинтэй хүний тоонд үндэслэн 352 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдэд тайлбарлан таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч 2024 оны 4-дүгээр сараас 6-дугаар сарын хооронд мэдээлэл цуглуулсан. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх эмнэл зүйн товч асуумжийн Монгол хувилбарыг ашиглан оролцогчдын амьдралын чанарыг үнэлэв.1 Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг DASS21 асуумжаар тодорхойлов.2 Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанар ба сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшин хоорондын хамаарлыг тооцоолов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-21.0 программ ашиглан, статистик ялгааг p утга 0.05-аас бага байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 53.4±12.1 жил байв. Хүйсийн хувьд 47.7% нь эрэгтэйчүүд, 52.3% нь эмэгтэйчүүд байв. Чихрийн шижингийн хэлбэрээр авч үзвэл чихрийн шижин хэв шинж 1 нь 7.4%, чихрийн шижин хэв шинж 2 нь 90.6%, бусад хэлбэрийн чихрийн шижин нь 2% тус тус байв. Чихрийн шижингээр оношлогдсоноос хойшхи хугацаа 1 жил хүртэлх нь 87 буюу 24.7%, 2-5 жил нь 81 буюу 23%, 6-9 жил нь 64 буюу 18.2%, 10 ба түүнээс дээш жил нь 120 буюу 34.1% тус тус байв. Судалгаанд хамрагдагсдын амьдралын чанарын үзүүлэлтийн онооны дундаж 38.7±8.9 жил байв. Оролцогчдын дунд сэтгэл гутралын илрэлийг тодорхойлход 52.31% нь сэтгэл гутралтай, 47.69 % нь сэтгэл гутралгүй байв. Сэтгэл түгшилийн хувьд 59.38% нь сэтгэл түгшилтэй, 40.62% нь сэтгэл түгшилгүй байв. Стрессийн хувьд 65.23% нь стресстэй, 34.77% стрессгүй байв. Харин амьдралын чанарын үзүүлэлт мөн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс хоорондын хамаарлыг судлахад чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл гутралтай (r=0.159, p=0.003) эерэг хамааралтай байв. Харин сэтгэл түгшилт (r=0.200, p=0.000) стресс (r=0.219, p=0.000) тус тус байгаа бөгөөд амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл түгшилт, стресстэй сул хамааралтай байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амьдралын чанар дунджаас доогуур түвшинд байна. Чихрийн шижинтэй хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдлын хувьд оролцогчдын талаас илүү нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресстэй байв. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн үеийн амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл гутрал, түгшилт, стресстэй сул хамааралтай байв. (r=0.179, p<0.001)
