АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
10 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-04-16); ; ; ; Үндэслэл: Чихрийн шижинтэй холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс нь нийгэм-сэтгэлзүйн дарамтыг үүсгэдэг байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа ч чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмнэлзүйн хүчин зүйлсийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой зарим өөрчлөлтүүдийг өвчний хүндрэл, хяналтын үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны загвараар нийт чихрийн шижинтэй 172 насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа стандарт үнэлгээний хэрэгслүүд болох Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, Diabetes Distress Scale асуумжуудыг ашиглав. Хоёр ба түүнээс дээш сорилд эерэг илэрсэн тохиолдлыг “Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт” хэмээн тодорхойлсон. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай холбоотой хүчин зүйлсийг нэг хүчин зүйлсийн болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээ хийж, судалгааны үр дүн тус бүртэй холбоотой нэмэлт статистик загваруудыг боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 58.3±10.4 жил ба 57.6% нь эмэгтэйчүүд, 42.4% эрэгтэйчүүд байна. HbA1c-ийн дундаж утга 9.0% (IQR 7.5–11.0), чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 10 жил (IQR 6–16) байлаа. Нийт оролцогчдын 16.9% нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай, чихрийн шижинтэй холбоотой нэг архаг хүндрэл 47.7%-д илэрсэн бол 17.0%-д нь хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй байв. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, чихрийн шижингийн шалтгаант дистрессийн оноонууд хооронд эерэг хамааралтай байлаа (бүгд p<0.001). Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр архаг хүндрэл нэгээр нэмэгдэх тутамд нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт өсч байна (OR=1.93, 95% CI1.31– 2.87; p=0.001). Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр HbA1c өндөр байх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай (1%-иар нэмэгдэх тутам OR=1.14, 95% CI1.01–1.28; p=0.040) байв. Архаг хүндрэлийн тоо болон HbA1c-ийг хамруулсан олон хүчин зүйлсийн шинжилгээгээр архаг хүндрэлийн тоо нь эрсдэлийг нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл (adjusted OR=1.92, 95% CI1.21–3.05; p=0.005) болж байсан. Харин HbA1c нь статистикийн ач холбогдолгүй байв. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын тархалт нь хүндрэлээс хамааран өсөх магадлалтай байв. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрээгүй оролцогчдын дунд 8.9%, нэг хүндрэлтэй бүлэгт 19.2%, хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй бүлэгт нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт 37.9% тус тус эзэлж байв. Дунд ба хүнд зэргийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, өндөр түвшний чихрийн шижингийн дистрессийн тархалт мөн л адил архаг хүндрэлийн тоо нэмэгдэхийн хэрээр өсч байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн 6 хүн тутмын 1-д нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт илэрч байна. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрэх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт үүсэх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ короновирүст халдвар (SARS-COV-2)-ын үед эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан тусламж авсан байдал(2020-01-01); ; ;Д. Оюунсүрэн ;Р.ОюунгэрэлҮндэслэл: 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-т халдварын дэгдэлт богинохон хугацаанд дэлхий дахинаа тархаж цар тахлын түвшинд хүрсэн. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийт хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсч байгаа тул хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг ДЭМБ-аас онцолж байгаа билээ. Иймд бид эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авсан байдлыг судлахыг зорилоо. Ёс зүй: Судалгааны ажлыг ЭМЯ-ны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2020 оны 7-р сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан болно. Арга зүй: Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор цахим аргаар судалгааг хийв. Үр дүн: Дэлхий дахинаа SARS-CoV-2 вирүсийн халдвар тархсанаас хойш буюу 2020 оны 3-р сарын 28-наас 9-р сарын 20 хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон Жаргалант, Сэнтий, Сүнжин Гранд, Тайж, Монголика зэрэг тусгаарлах байранд тусгаарлалтанд байгаа нийт 25 иргэнд 40 удаагийн ганцаарчилсан зөвлөгөө, эмийн эмчилгээний заалт бичиж, эргэн холбоо тогтоож эмчлэгч эмчид утсаар зөвлөгөө өгсөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эмчлүүлэгч, тусгаарлагсдын дунд сэтгэл түгших хамшинж (24%, n=6), хий үзэгдэл дэмийрлийн хамшинж (20%, n=5)-тэй үйлчлүүлэгчид хамгийн их хувийг эзэлж байв. Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгийн түгээмэл хамшинж илэрсэн эмчлүүлэгсэд, тусгаарлагсдад эмийн эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн дараах сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт: проспектив когорт судалгааны үр дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;А.ЕркебуланҮндэслэл: Ковид-19 нь 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, ДЭМБ-аас 2020 оны 3-р сард дэлхийн цар тахал гэж зарласан бөгөөд дэлхий даяар 770 сая хүн халдвар авч, 7 сая нас баралт бүртгэгдсэн. Монгол улсад 2020 оны 3-р сараас халдвар бүртгэгдэн 1 сая гаруй хүн халдвар авч, 2100 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид -19 нь хүний олон эрхтэн тогтолцоо ялангуяа төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэцийн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг зэрэг шинж тэмдэгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Дээрх шинжүүд үүсэхэд биологийн шалтгаан (ACE-2 рецептор, цитокины шуурга) болон сэтгэлзүйн хүчин зүйлс (айдас, нийгмийн тусгаарлалт) хавсран нөлөөлсөн гэж үзэж байна. ДЭМБ-ын судалгаагаар цар тахлын эхний жилд хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилт 25–40%иар өссөн, халдвар авсан өвчтөнүүдийн 30–60%-д халдвар авсанаас хойш 6–12 сарын дараа ч дээрх шинж тэмдэг үргэлжилсээр байна. Цар тахлын эхний үед Монголд хийсэн агшингийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 28.7%-д сэтгэл гутрал, 22.4%-д сэтгэл түгшилт илэрсэн байна. Зорилго: Ковид-19-өөр өвчилсөн хүн амын дундах сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг урт хугацаанд дагаж, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийг түшиглэн агшингийн болон проспектив когорт судалгааны аргаар 2021–2023 онд ковид 19 өвчнөөр өвчилсөн 326, хяналтын бүлэгт 133, нийт 459 өвчтөнийг хамруулсан. Судалгааг асуумж судалгааны аргаар хийсэн ба Ковид19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхний 14 хоног, эмнэлгээс гарсны дараа 3 сар, 12 сарын дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны чанар, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг илрүүлэх стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд Ковид -19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 326, хяналтын бүлэгт 133 нийт 459 хүн хамрагдсан ба дундаж нас 46.3±13.8 жил, хүйсийн хувьд 58.4% нь эмэгтэй байв. 12 сарын дараа COVID бүлэгт сэтгэл гутрал (37.3% vs. 16.9%; RR=2.22, 95% CI:1.28–3.83, p=0.003), түгшүүр (28.0% vs. 11.2%; RR=2.49, 95% CI:1.25–4.96, p=0.006) өндөр байв. Нойргүйдэл буурсан (33.3% vs. 49.4%; RR=0.67, p=0.037), PTSD бага (<3%, p>0.05) хэвээр байгаа нь тодорхойлогдлоо. Засварласан харьцуулсан харьцаагаар Ковид нь сэтгэл гутрал (aOR=2.18), түгшүүр (aOR=2.41)-ийн бие даасан хүчин зүйл болох нь харагдаж байна. Эмэгтэй хүйснийхэн болон 40–59 насныхан илүү эрсдэлтэй. Дүгнэлт: КОВИД-19 халдвараар өвчлөгсөд нь эмчлүүлсэний дараах урт хугацаанд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинжүүд үргэлжлүүлэн илэрч байгаа учир ковидын дараах тусламжид сэтгэцийн эмгэгийг илрүүлэх асуумж авч, сэтгэцэд нөлөөт эмийн ба эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2022-11-12) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Халдварт өвчинд нэрвэгдсэнээр ялгаварлан гадуурхалт болон гутаан доромжлолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь аливаа халдварт өвчин бол халдвартай хүмүүсийг нийгэм дэх үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт үүсгэх, эсвэл халдварт нэрвэгдэгсдийг үхэлд хүргэснээр олон нийтийн амьдрах чадварт заналхийлэл учруулах болно (Smith RA, Hughes D; 2014). Бид КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг тодорхойлох зорилго тавин энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эмгэг ба Ковид-19(2022-06-12) ;Ж.Гантулга ;П.Долгор ;Т. Энхсайхан ;Л.УянгаЛ.ЭрдэнэсувдҮндэслэл: ДЭМБ-ийн 2020 оны 10 дугаар сарын 05 өдрийн тайлан Сэтгэл гутрал мэдээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг Ковид-19 халдвар авах эрсдэл Шизофрени ихтэй, халдварын үр дагавар муу, нас барах эрсдэл өндөртэй байх Оюуны хомсдол магадлалтай тул эрсдэлт бүлэгт оруулжээ. Сүүлийн үед хийгдсэн Эмчилгээ судалгаануудад Ковид-19 халдвар авсан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн дунд амьсгалын аппаратанд орох, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хэрэгцээ өндөр байгаа төдийгүй, нас барах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Харин манай улсад Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн талаар дорвитой судлагаа хийгдээгүй байна. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загварыг ашиглаж асуумж болон баримтын судалгааны аргаар 2021 оны 4 дүгээр сарын 22-оос 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн Ковидыг эмчлэх тасгуудад хэвтэн эмчлүүлсэн сэтгэцийн эмгэг болон Ковид-19 өвчин хавсарч тохиолдсон эмчлүүлэгчид болон эмчлэгч эмчээс асуумж судалгаа авсан ба тэдний зарим мэдээллийг өвчний түүхийн цахим мэдээллийн санг ашиглаж тусгайлан боловсруулсан 4 бүлэг 126 асуулттай судалгааны картаар цуглуулсан. Судалгааны мэдээллийг SSPS 21.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар ёс зүйн зөвшөөрөл (дугаар 2021/3-08) авсан. Үр дүн: Судалгаанд 22-71 насны 39 (48.8%) нь эрэгтэй, 41 (51.3%) нь эмэгтэй, нийт 80 Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгч хамрагдсаны дундаж нас нь 44.5±12.5 байлаа. Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 43.8% нь Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, 28.8% нь хүндэвтэр, 1.3% нь хүнд илэрчээ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах чадварыг судлахад оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчдийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чадвар нь хангалтгүй байсан ба зөвхөн эмнэлгийн ажилтны дэмжлэгтэй баримталж байв. Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр архинд донтох эмгэгтэй өвчтөн өвдсөн байхад шизофрени оноштой эмчлүүлэгчдийн 40.0%, шизофренийн хүрээний эмгэгүүдийн 33.3%, органик солиорох эмгэгтэй хүмүүсийн 36.4%, оюуны хомсдолтой хүмүүсийн 15.4% нь Ковид-19 өвчний хүндэвтэр хэлбэрээр өвдсөн байлаа. Дүгнэлт: Оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчид нь халдвар хамгааллын дэглэмийг бие дааж баримтлах чадваргүй байсан бөгөөд сэтгэцийн талаас архинд донтох эмгэг, шизофрени, шизофренийн хүрээний эмгэгүүд болон органик солиорох эмгэгтэй хүмүүст Ковид-19 өвчний явц хүндрэх эрсдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрсний дараах үеийн эхийн сэтгэл гутралыг үнэлсэн судалгааны дүн(2022-04-28) ;Б.Сүхбат; ;Э.Мөнхтуяа ;Т.Ганчимэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг судалсан нь(2022-04-28) ;Д.Цэвээнжав; ;Г.СүхбатГ.ГанхуягҮндэслэл: Сувилагч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад их үүрэг гүйцэтгэдэг, эрүүл мэндийн салбарын чухал гишүүн билээ. Тэд ээлжийн ажил хийх, эмнэлзүйн гардан үйлдэл хийх, яаралтай тусламж үзүүлэх, өвтөнийг нас барах үед нь дэргэд нь байх зэргээр хүний эрүүл мэндийн төлөө хариуцлагатай ажилладаг. Зорилго: Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүрийг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн дескриптив судалгааны загварыг ашигласан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 8 дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт ажилладаг 360 сувилагчийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн авсан. Хүн амзүйн 9 асуумж болон сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг үнэлэх 42 нийт 2 бүлэг, 51 асуумжаар судалгаа авсан. Судалгааны боловсруулалтыг SPSS-22 программын хи квадрат, Пирсоны корреляци ашиглан хийсэн. Үр дүн: Сувилагч нарын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн түвшин: хэвийн 64.4%, 44.2%, 77.8%; сул 15%, 10.0%, 10.8%; дунд зэрэг 15.6%, 24.2%, 8.9%; хүнд 3.6%, 13.6%, 1.9%; маш хүнд 1.4%, 8.1%, 1.6% байв. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стресст ээлжийн сувилагч илүү өртөж байна. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн хоорондын хамааралыг судлаж үзэхэд: сэтгэл гутрал, айдас түгшүүр хооронд өндөр хамааралтай (r=0.718, p<0.01) байв. Сэтгэл гутрал, стрессийн хооронд статистикийн үнэн магадлалтай өндөр хамаарал ажиглагдсан (r=0.765, p<0.01). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, стрессийг даван туулах аргууд(2022-04-28) ;С.Дэлгэрмаа; ;Н.Эрдэнэтуул ;Т.ГанцэцэгОюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оюун ухааны чадварууд, ялангуяа өөртөө үйлчлэх чадвар хомс, байнгын хараа хяналт, асаргаанд байх нь асран хамгаалагчийн дунд нийгэм, сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн тусламж нь анзаардахгүйгээр сэтгэцийн тулгамдсан асуудал байж байдаг. Асран хамгаалагчдад байгаа сэтгэл гутрал, стрессийн асуудал нь асруулагчдад үзүүлж байгаа эмчилгээ, сувилгааны чанартай тусламж үзүүлэхэд хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад тулгарч байгаа стресс, түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд, даван туулах чадвар, асруулагчийн амьдралын чанарыг үнэлэхийг зорилго болгосон. Арга, аргачлал: Асран хамгаалагчаас асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх (DASS 42), асруулагчийн амьдралын чанарын асуумж (WHOQOL-BREF), асран хамгаалагчийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх (COPE) асуумжаар 642 асран хамгаалагчаас хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Үр дүн: Асран хамгаалагчийн дунд амьдралын чанар буурах, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал шинж тэмдгүүд ньилэрсэн ч түүнийг анзаарахгүйгээр эерэгээр даван туулах хэв маяг харагдаж байна. Дүгнэлт: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг нь асран хамгаалагч байна. Иймээс асран хамгаалагч өөртөө илэрч буй стресс, даван туулах хэв маягийг сайжруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ чухал болохыг энэхүү судалгаанаас харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний гажиг сэтгэл зүйд нөлөөлөх байдал(2021-03-21) ;Б.Золзаяа ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонДЭМБ-ын мэдээллээс үзэхэд нүүр амны зонхилох эмгэгт шүд цоорох өвчний дараа шүдний байрлалын гажиг орж байна. Шүдний Шүдний гажиг байрлалын гажиг нь хэл болон тагнай тал уруу, орсгой, цөмөрхий эсвэл Шүдний бөөгнөрөл давхар гэх мэт хэлбэрээр ургах нь элбэг тохиолддог. Эдгээр шүдний Шүд хоорондоо байрлалын гажиг нь шүд цоорох, шүдний тулгуур эдийн өвчин үүсгэж, зайтай байх гажиг зажлах механизм, нүүр амны булчингийн тэнцвэрийг алдагдуулж хувь Нүүрний төрх хүний гоо сайханд сөргөөр нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлснээр Сэтгэл гутрал сэтгэл ханамжгүй байдал үүсгэж өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх Сэтгэл түгшил үнэлэмжийг бууруулж, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд шүдний байрлалын гажгийн тохиолдлын тоо нь ихэсч байгаа нь гажгийн тархалт, түүний гоо сайхан болоод сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг олон талаас нь судлах шаардлага урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний байрлалын гажгуудын сэтгэл зүйд үзүүлэх зарим сөрөг нөлөөг судлах. Арга аргачлал: Судалгаанд агшингийн загварыг ашиглан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сарын хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-60 насны 436 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаандаа хамруулсан. Шүдний байрлалын гажгийг амны хөндийн эмнэлзүйн үзлэг болон асуумжийн аргаар, сэтгэл гутрал, сэтгэл түгшилийг олон улсад түгээмэл хэрэглэдэг Hospital Anxiety and Depression Scale (HADS) -ийн илрүүлгийн асуумжаар тус тус судалж тусгайлан боловсруулсан карт бөглөж мэдээллээ цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дунд шүдний байрлалын гажгийн зарим үзүүлэлтүүдийн тархалт 85.1% байв. Хувь хүний гоо сайхан нүүрний төрх улмаар үйл зүйд нөлөөлөх шүдний бөөгнөрөл 27%, шүд хоорондоо зайтай байх гажиг 17.2%, overjet (үүдэн шүднүүдийн дагуу чиглэл дэх харьцаа-OJ) хэвийн бус 55.8% байлаа. Сэтгэл гутралыг илрүүлэх асуумжуудын дундаж оноо нь шүдний гажигтай (5.54±2.79) хүмүүст шүдний гажиггүй (4.55±2.64) хүмүүсийнхээс өндөр гарсан нь статистик ач холбогдол (p=0.008) бүхий ялгаатай байсан. Шүдний бөөгнөрөл нь сэтгэл гутралтай байх статистик хамааралтай байсан (p<0.001). Дүгнэлт: Хүн амын дунд шүдний гажгийн зарим үзүүлэлтийн тархалт 85.1%-тай буюу харьцангуй өндөр байгаа нь цаашид хүн амын дунд насны онцлогт нь тохируулж амны хөндийн эрүүл мэнд ба эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олгох шаардлага байгааг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны сэтгэл зүйн өөрчлөлтийг ирүүлэх судалгаа(2021-03-21) ;О.Мөнхөө; ;Ж.ОдонтуяаО.МөнхжаргалНастны сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Настан гэдэгт 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг тооцно. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ахимаг насныхан бол газрын доорхи баялаг алтнаас ч үнэтэй капитал юм. Учир нь ажил мэргэжлийн хувьд жигдэрсэн, их зүйлийг үзээд туулчихсан, маш их сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аль нэгэн мэргэжлийг сонгож ажилласан хүмүүсийн хувьд бол тухайн албан газар, салбарынхаа бүх ажлыг мэддэг, асар их ажлын туршлагатай хүн. Настангуудад стресс хамгийн түгээмэл илэрдэг. Энэ нь нойргүйдэл,архаг ядаргаа зэргээс үүдэлтэй бөгөөд цаашид тархины цусан хангамжийн дутагдалд орж даралт,зүрх судасны өвчин үүсгэх өндөр магадлалтай.
