АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
12 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалтыг судалсан үр дүн(2026-02-03) ;О.Дуламцо ;Б.Түвшинжаргал ;С.Дэмбэрэлдорж ;Ц.АлтанцэцэгН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалт (ТЭНЗОҮЦХ) гэдэг нь артерийн олон судасны бүсийг нэгэн зэрэг хамарсан тархины эдийн цус харвалт ба ховор тохиолдох эмнэлзүйн илрэл юм. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн гипертензи тооцогддог бол ТЭНЗОҮЦХ-ыг үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс бүрэн тогтоогдоогүй нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭНЗОҮЦХ-ын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүй болон тавиланг нэг тооны цусан хураа бүхий тархины эдийн цус харвалт (ТЭЦХ)-тай харьцуулан судлах. Арга, аргачлал: Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ТЭЦХ оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс асуумж авч, үзлэг хийж, тархины компьютерт томографи (КТ) шинжилгээ хийсэн. Толгойн КТ-иар тархины эдэд үүссэн цусан хурааны тоо болон байршлаас хамааран нэг тооны цусан хураа үүссэн бол ТЭЦХ, өөр өөр артерийн судасны бүсэд хамрагдах, тусгаар байршсан 2 ба түүнээс дээш тооны цусан хураа үүссэн бол ТЭНЗОҮЦХ гэж үзсэн. Цусан хурааны байршил, эзлэхүүнийг КТ-иар тодорхойлсон ба цусан хурааны эзлэхүүнийг “ABC/2” аргаар хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 718 тохиолдлын 709 (98.75%) нь ТЭЦХ, 9 (1.25%) нь ТЭНЗОҮЦХ тус тус байсан. 2 бүлгийн хооронд нас, хүйс, эмнэлзүй, үүнд, эмнэлэгт хэвтэх КГҮ болон ҮЭМХХҮ-ний оноо, эрсдэлт хүчин зүйлс, цусан хурааны байршил, эзлэхүүн, SMASH-U ангилалаар шалтгаан, тавиланг шалгахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүгд р>0.05). ТЭНЗОҮЦХ-ын бүлэгт SMASH-U ангилалаар артерийн гипертензийн шалтгаан 6 (66.7%) буюу давамгайлж, байршлын хувьд цусан хураа 2 талын таламус болон суурийн зангилаанд (33.3% ба 33.3%) хамгийн ихээр байршсан байв. 3 сарын дараах нас барах эрсдэлийг нас болон ҮЭМХХҮ-ний оноо (OR 1.018; 95% CI, 1.000-1.036; p=0.044 ба OR 1.080; 95% CI, 1.029-1.135; р=0.002) нэмэгдүүлж, харин КГҮ-ний оноо (OR 0.834; 95% CI, 0.734-0.948; р=0.006) бууруулдаг болох нь тогтоогдов. Дүгнэлт: ТЭНЗОҮЦХ-ын үеийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, ХЧА ТЭЦХ-тай адил боловч урт хугацааны тавиланд нас болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ сөргөөр нөлөөлдөг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын үеийн цусан хурааны байршил, эзлэхүүнийг эмнэлзүйтэй уялдуулан тавиланг тодорхойлсон дүн(2025-10-20) ;С.Дэмбэрэлдорж; ;Shin-Joe YehН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь гэнэтийн нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг эмгэг ба тавиланд эмнэлэгт хэвтэх үеийн артерийн даралтын түвшин, ухаан санааны байдлаас гадна цусан хурааны хэмжээ, байршил, ховдолд цөмөрсөн байдал нь нөлөөлнө гэж үздэг. Зорилго: ТЭЦХ-ын үеийн тавиланд цусан хурааны эзлэхүүн, байршил хэрхэн нөлөөлдөг болохыг эмнэлзүйтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмийн эмчилгээ хийлгэсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-25.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд ТЭЦХ оноштой 385 тохиолдлыг хамруулан эмнэлзүйг тавилантай уялдуулан судлахад цусан хурааны байршил, эзлэхүүнээс статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). Дэлбэнд байршсан тохиолдолд тавилан хамгийн сайн (OR, 0.458 [95% CI, 0.21-0.99]), ховдолд цөмөрсөн тохиолдолд хамгийн муу (OR, 2.03 [95% CI, 1.07-3.85]) байсан. 03 сарын дараах нас барах эрсдэл тархины баганад байршсан (OR, 3.36 [95% CI, 1.68-6.69]), ховдолд цөмөрсөн цусан хурааны үед хамгийн өндөр (OR, 4.91 [95% CI, 3.16-7.63]) байсан бол цусан хураа нь тенториумаас доор байрласан тохиолдолд нас барах эрсдэл хамгийн бага (OR, 0.42 [95% CI, 0.23-0.76]) байв. Цусан хурааны байршил хамааралт эзлэхүүнийг эмнэлзүйн сайн, муу тавилан, болон нас баралтаар үнэлэхэд бага тархи, таламуст үүссэн цусан хурааны эзлэхүүн бага (<10.2 мл ба <6.7 мл) байх тусам 03 сарын дараах тавилан сайн (AUC, 0.724 ба 0.725). Дүгнэлт: ТЭЦХ-ын үед тавилан нь эмнэлзүйтэй уялдан цусан хурааны байршил болон эзлэхүүнээс хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалт ба үр дүн (Монгол-Япон эмнэлгийн жишээ дээр)(2025-05-05) ;Л.ТамирҮндэслэл: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал (ACLF) нь ээнэгшил алдагдсан элэгний циррозын хүндрэлийн нэг хэлбэр ба 28 хоног доторх нас баралтын хувь өндөр байдаг. Монгол Улсад элэгний цирроз болон архаг элэгний өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр нас баралтын түвшинтэй байна. Гэсэн хэдий ч ACLF-ийн талаарх иж бүрэн судалгаа хангалтгүй байна. Иймээс энэхүү судалгаагаар цочмог хүндрэлтэй элэгний циррозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн дундах ACLF-ийн тархалт, шалтгаан, үр дүнг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалтыг тогтоож, эмнэлэгт хандах үеийн хүндийн зэргийг тодорхойлон тавиланг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний хооронд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ээнэгшил алдагдсан элэгний цирроз оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт тохиолдлуудыг хамруулан ретроспектив бичиглэлийн загвараар хийж гүйцэтгэсэн. Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тодорхойлолтод Европын элэгний архаг дутагдлын судлалын холбооноос гаргасан шалгуурыг ашигласан ба эрхтэн тогтолцооны алдагдлыг “элэгний архаг дутагдал-эрхтэн дутагдлын үнэлгээ CLIF-C-OF” үнэлгээгээр үнэлэв. Судалгааны хасах шалгуурт Mиланы шалгуурын дагуу элэгний хавдартай эмчлүүлэгчдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд ээнэгшил алдагдсан элэгний цирроз, элэгний архаг дутагдал оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 83 тохиолдол байсан ба үүнээс элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал 41% (n=34) илэрсэн. ACLF илэрсэн нийт эмчлүүлэгчдийн 58.8% нь эрэгтэй, дундаж нас 51+11.8 жил байв. Эмнэлэгт хэвтэх үеийн элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын зэрэг нь ACLF I -29.4%, ACLF II - 29.4%, ACLF III - 41.1% тус бүр эзэлж байв. Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн эмнэлэг дэх нас баралт 28.9% байсан бөгөөд ACLF илэрсэн бүлэгт 52.9%, ACLF илрээгүй бүлэгт 12.2% тус бүр байсан. Эмнэлэг дэх нас баралтын хувь нь ACLF-ийн гурван зэрэгт 20%, 50%, 78% тус бүр нэмэгдсэн байв (p < 0.00001). Дүгнэлт: 1. Ээнэгшил алдагдсан элэгний циррозтой өвчтөнүүдийн дундах элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын (ACLF) тархалт 41% байсан ба эмнэлэгт доторх нас баралтын хувь өндөр (52.9%) байв. 2. ACLF-ийн урьдал хүчин зүйлсийн дийлэнх нь (50%) элэгний дутагдлын шалтгаант бус, харин нянгийн халдвар байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Ц.СарантуяаҮндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээ: Хүн амд суурилсан судалгааны үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Б.УндрахЭ.НямбаярҮндэслэл: Дэлхий дахинд нийт нас баралтын гуравны хоёроос илүү хувь нь халдварт бус өвчнөөс (ХБӨ) шалтгаалж байгаа бөгөөд эдгээр нас баралтын 75 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна. ХБӨ-ийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлс нь архи, тамхи зэрэг зан үйлийн хүчин зүйлс бөгөөд дэлхий дахинд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь 8 сая орчим хүний нас баралтын шалтгаан болж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр архины хэрэглээ нь зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Тамхины хэрэглээ нь мөн эрт нас баралт болон хөгжлийн бэрхшээл үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм. Монгол Улсад архи, тамхины хэрэглээ нь хүн амын дунд түгээмэл бөгөөд 2019 оноос хойших хугацаанд хүн амын дундах хэрэглээний талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол Улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээний өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2022 оны 5 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 ба түүнээс дээш насны хүн амыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан. Бид судалгаанд хамрагдагсдын архи, тамхины хэрэглээг үнэлэхдээ хүн ам зүйн мэдээлэл, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлын талаарх асуултуудыг багтаасан асуумжийг ашиглав. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ тоон болон чанарын судалгааны аргыг тус тус хослуулан ашиглалаа. Үр дүн: Судалгаанд нийт 447,409 хүн хамрагдсанаас тамхины хэрэглээний нийт түвшин 17.6% байсан ба эрэгтэйчүүдийн 38.5%, эмэгтэйчүүдийн 4.8% нь тамхи хэрэглэдэг гэж хариулсан байна. Архины хэрэглээний түвшин нь нийт хүн амын 12.3%-д хүрч, эрэгтэйчүүдийн 14.6%, эмэгтэйчүүдийн 4.0% нь архи хэрэглэдэг болох нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо. Түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нийт архи хэрэглэдэг хүмүүсийн 30%-д тохиолдож байна. Архи, тамхины хэрэглээ нь ихэвчлэн боловсролын түвшин багатай, гэр бүлээс салсан эсвэл гэрлээгүй хүмүүст өндөр байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн архи, тамхины хэрэглээ нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд учруулах аюулыг нэмэгдүүлж байгаа тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин их байна. Боловсролын түвшин болон гэр бүлийн байдал нь архи, тамхины хэрэглээний түвшинд нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл ба энэ нь эрүүл мэндийн томоохон аюул болсныг илтгэж байна. Монгол Улсад архи, тамхины хэрэглээний эсрэг үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрөөс эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлж, архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд зорилтот арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол дахь боом өвчний эрсдэлийн судалгаа(2024-12-21) ;Х.Бурмаа ;З.Адъяасүрэн ;М.ДармааҮндэслэл: Манай орны хувьд анагаахын салбарт эрсдэлийг сүүлийн жилүүдэд ЗӨСҮТ-ийн захирлын 2018 оны 08 тоот тушаал1, ЭМСайдын 2017 оны 508 тоот тушаал2, Шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалаар3, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын дагуу эрсдэлийн үнэлгээ хийж хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Манай орны хувьд хүний боом өвчнийг 1964 оноос албан ёсоор8-10 бүртгэж эхэлсэн үүнээс хойш өнөөдрийг хүртэл 323 өвчлөлийн тохиолдол 20 нас баралт бүртгэгдсэн боловч өвчний байгалийн голомтот хөрс, мал, хүн гэсэн байгалийн цикл эргэлтийг төдийлөн сайн үр дүнтэй тасалж чадахгүй өвчлөл гарсаар байгаа бөгөөд эрсдэлийг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан судалж практикт ашиглаж буй байдал учир дутагдалтай энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол дахь боом өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, түвшин тогтоох, нийгэм, мал, хүний эрүүл мэнд үзүүлэх хор нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад 1964-2023 онд боомын өвчлөл, нас баралтын статистик бүртгэл, мэдээнд суурилан, ретроспектив, дескриптив судалгааны загвар, эрсдэлийн үнэлгээний математик загвар ашиглаж тооцсон. Үр дүн: Боомын хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл 10-4 зэрэгтэй буюу харьцангуй өндөр бус эрсдэлийн түвшинд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Улаанбаатар, Хэнтий зэрэг 7 аймаг 33.3%-ийг эзэлж байна. Түүнчлэн манай улсад боом өвчнөөр 332 тохиолдол бүртгэгдсэнээс 21 нас баралт гарсан бөгөөд бүсчлэн тооцож үзэхэд баруун: бүсэд 39 (12.1%) өвчлөл, нас баралт бүртгэгдээгүй, хангайн бүсэд: 134 (41.6%) өвчлөл, нас баралтын 12 (57.1%) тохиолдол, төвийн бүсэд: 103 (31.9%) өвчлөл, нас баралтын 7 (33.3%) тохиолдол, зүүн бүсэд 46 (14.2%) өвчлөл, нас баралтын 2 (9,5%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа нь тодорхойлогдлоо.Дүгнэлт: 1. Монгол оронд бүртгэгдсэн хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл харьцангуй аюулгүй түвшинд байгаа хэдий ч дэгдэлт болон биотерроризмын түвшинд оношилгоо, эмчилгээний чадавхаа тогтмол сайжруулах халдлагын үед нөхцөл байдал өөрчлөгдөж аюултай түвшинд хүрэх боломжтой учир мэргэжлийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо. 2. Хангайн болон төвийн бүс эрсдэлийн аюултай түвшинд хүрэх магадлалтай өндөртэй байна. 3. Хүн ба байгалийн шалтгаантай гэнэтийн нас барах эрсдэл хүн амын хувьд 10-310-2 хүн/жил хэмжээнд байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хувьд ийм хэмжээний эрсдэлийг зөвшөөрч болохгүй аюултай түвшинд байна гэж үздэг ба эрсдэлийг бууруулах арга хэмжээг заавал авах шаардлагатай. Ямар ч үйл ажиллагааны хувьд үхэлд хүргэх эрсдэлийн хэмжээг ердийн үхлийн түвшин буюу 10-2 хүн/жил хэмжээнээс хэтэрч болохгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоо(2024-03-20); ; Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2022 оны тоон мэдээгээр дэлхийд нийт 7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 55.4 сая орчим хүн жил бүр нас барж байна. Эдгээр нас баралтаас 4.4 сая хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдсан тухай баримт. Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2022 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Зорилго: Монгол Улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ дискретив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгдсэн дата сангаас Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 1454 тоон мэдээг ашигласан. Таван жилийн хугацааны осол гэмтлийн шалтгаант 1454 нас баралтын тоон мэдээлэлд үндэслэн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоог ДЭМБ-ын өвчний дарамт тооцох аргачлалын дагуу тооцоолсон. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд 2016-2020 оны хооронд осол гэмтлийн шалтгаант 13551 нас баралт бүртгэгдсэний 10.7%-ийг 0-15 насныхан эзэлж байна. 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 61.6%-ийг эрэгтэй, 38.4%-ийг эмэгтэй хүүхдүүд эзэлж байна. 5 жилийн хугацаанд осол гэмтлийн шалтгаанаар нийт 1454 хүүхэд нас барснаар нийт 97559 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 жилийг алдаж байна. Хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэйчүүд 57925 жил, эмэгтэйчүүд 39634 амьдрах боломжтой жилийг алдаж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Осол гэмтлийн улмаас амьдрах боломжтой алдсан жилийг насны бүлгийн хувьд авч үзэхэд 0-4 насныхан 61226 (62.8%) жил, 5-9 насныхан 15240 (15.6%) жил, 1015 насныхан 21093 (21.6%) жилийг алдсан байна. 0-4 насныхан бусдад хорлогдох шалтгаанаар 12138 жил, 5-9 насныхан зам тээврийн ослоор 5110 жил, 10-15 насныхан амиа хорлолтын шалтгаанаар 6800 амьдрах боломжтой жилийг хамгийн их алдсан байна. Дүгнэлт: Монгол Улсад 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар 1454 хүүхэд нас барснаар амьдрах боломжтой алдсан жил 97559 байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их жилийг алдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийсэн зарим дүн(2024-01-21) ;Н.Одонтуяа ;Э.Баярмаа ;П.Ганцэнгэл ;Г.ТулгаҮндэслэл: Манай улсад Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах зорилгоор анх 2020 оны 8 дугаар сард уушги, зүрх орлуулагч ECMO аппаратыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт ашиглахад бэлэн болгож байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4 аппарат ажиллаж байна. Манай оронд дээрх эмчилгээ уг цар тахлын үед анх удаа ХӨСҮТ-д 2021 оны 02 сард УНТЭ-ийн ECMO эмчилгээний баг хамтран амжилттай хийсэн. Манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 өвчний нэн хүнд үед ECMO эмчилгээг нэвтрүүлсэн ч, түүний хүндрэл, нас баралтыг судалсан дорвитой ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээний үр дүнг судлах, нас баралтанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг нэг агшингийн загвараар, 2021 оны 02 сараас 2023 оны 10 сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Цэргийн төв эмнэлэг (ЦТЭ), Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт КОВИД-19-ийн нэн хүнд үе шат гэж оношлогдсон ECMO эмчилгээ хийгдсэн 25, ECMO эмчилгээ хийгдээгүй 61 тохиолдлын цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57±11.9 жил байсан бөгөөд (23-84), хүйсийн хувьд авч үзвэл 55.8% (48) нь эрэгтэй, 44.2% (38) нь эмэгтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсдын 11.2% (1) нь вакцины эхний тунд, 58.1% (50) нь бүрэн тунд, 7.0% (6) нь нэмэлт тунд, 3.5% (3) нь 4 дэх тунд хамрагдсан бол 30.2% (26) нь вакцинд хамрагдаагүй байв. Нийт тохиолдлын 12.8% (11) нь эмчлэгдсэн бол 87.2% (75) нь нас барсан байна. ECMO эмчилгээ хийгдээгүй тохиолдлын 4.9% (3) нь эмчлэгдсэн бол 95.1% (58) нь нас барсан байна. Харин ECMO эмчилгээ хийгдсэн тохиолдлын 32.0% (8) нь эмчлэгдэж, 68.0% (17) нь нас барсан байна. Харин олон хүчин зүйлийн шинжилгээнд ECMO эмчилгээ хийх нь (OR 0.296, 95% CI 0.156-0.558, p<0.001) нь нас барах эрсдлийн бууруулж байв. Дүгнэлт: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийх нь нас баралтыг 29%-иар бууруулж байна. БЖИ өндөр, чихрийн шижинтэй, qSOFA оноо өндөр байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын артерийн гипертензийн өвчлөл, нас баралтын төлөв байдлыг судалсан дүн(2021-11-01) ;Х.Хулан ;Л.Мөнх-Эрдэнэ; Д.ОюунбилэгДэлхийн хүн амын өвчний дарамтын 2019 оны судалгаагаар артерийн гипертензи тэргүүлж байна. Монгол улсын хэмжээнд артерийн гипертензи зүрх судасны тогтолцооны өвчний дотор сүүлийн 10 жилийн дунджаар 46.9 хувийг эзэлж, 2.8 хувиар өссөн байна. Бид Улаанбаатар хотын 2008-2019 онуудад хүн амын дундах артерийн гипертензийн өвчлөл нас баралтын динамик өөрчлөлт, түүнд нөлөөлж буй цаг уурын хүчин зүйлсийг судлах зорилгоор ретроспектив дескриптив загварыг ашиглан амбулатори, стационарийн өвчлөл, нас баралтын динамик өөрчлөлтийг судлав. Улаанбаатар хотод 2008-2019 онд артерийн гипертензийн улмаас 262469 хүн амбулаторид үзүүлсний 65% нь эмэгтэй, 35% нь эрэгтэй, дундаж нас 58 байна. Амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 81% нь анхдагч гипертензи, 14.2% нь зүрхний гаралтай артерийн гипертензи 1.8% нь бөөрний гаралтай артерийн гипертензи, 0.3% нь зүрх ба бөөрний тодорхой бус шалтгаант артерийн гипертензи, 2.7% нь хоёрдогч гипертензи гэж оношлогдсон байна. Улаанбаатар хотод 2014-2019 онд артерийн гипертензийн улмаас 629 хүн нас барж, хүйсийн хувьд эмэгтэй 347 (55.2%), эрэгтэй 282 (44.8%) байна. Дүүргээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 156 (24.8%), Сонгино хайрхан дүүрэгт 179 (28.5%), Хан-Уул дүүрэгт 122 (19.4%) өндөр үзүүлэлттэй байна. Нийт нас баралтын анхдагч гипертензи 517 (82.2%), зүрхний гаралтай артерийн гипертензи 96 (15.3%) эзлэн тэргүүлж байна. Улаанбаатар хотын хүн ам артерийн гипертензийн өвчлөл, нас баралт 40-өөс дээш насны хүмүүст илүү тохиолдож, нас ахих тусам нэмэгдэж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Артерийн гипертензийн улмаас нас барж байгаа хүмүүсээс тэтгэврийн насныхан дийлэнх буюу 87.6 хувийг эзэлж байна. Тэтгэврийн насны хүмүүсийн нас барах голлох шалтгаан нь анхдагч гипертензи (нийт нас баралтын 82.2%) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
