АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
40 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо(2020-05-01) ;С.Роломжав ;М.Мөнгөнхуяг ;Д.Эрдэнэсүрэн ;Ц.ОтгонтуяаБ.ЭрдэнэбулганЦээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 халдварын полимеразын гинжин урвалын шинжилгээг нэвтрүүлсэн дүн(2020-05-01) ;Д.Баяржаргал; ;Г.Уранбилэг ;Ц.УянгаНуклейн хүчлийг олшруулах оношлогооны арга нь коронавирус 2 (SARS-CoV-2) вирүсээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвслийг илрүүлэх анхдагч оношлогоо нь юм. Коронавирус 2 (SARS-CoV-2) вирусээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвсэлт хамшинжийн халдварын лабораторийн оношлогоонд амьсгалын замаас авсан сорьцонд вирусийн нуклейн хүчлийг олшруулах шинжилгээ хийж байна. УХТЭ-н Нэгдсэн Лабораторийн Тасаг covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн тестийн аргаар болон ПГУ-ын баталгаажуулах шинжилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. COVID-19 халдварын баталгаажуулах ПГУ-ын шинжилгээг нэвтрүүлэх зорилго тавьсан. Зорилгын хүрээнд лабораторийн боловсруулсан шинжилгээний САЗ, АЗ дагуу сорилыг хийж гүйцэтгэв. Судалгааны дүнд САЗ, АЗ боловсруулсан. Түргэвчилсэн оношлуураар 23 сорьцонд шинжилгээг хийж коронавирус 2 (SARS-CoV-2)-ийн эсрэгөрөгч, эсрэгбие бүгд сөрөг гарсан. Xpert Xpress SARS-CoV-2 оношлуураар 11 сорьцыг шинжилсэн ба SARS-CoV-2 вирусын РНХ тодорхойлогдоогүй, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Богино хугацаанд, аюулгүй, баталгаажсан аргаар COVID-19 халдварын оношлогоог хийх боломжтойг баталлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УХТЭ-ийн эрүүл мэндийн ажилтны коронавируст (COVID-19) халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлсэн нь(2020-05-01) ;Ц.Уянга ;М.Орхон ;Ш.Мягмарсүрэн ;Н.БаярмааХ.Болор2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Дэлхийн нийт хүн амын 2-3%-ыг эрүүл мэндийн ажилтан эзэлдэг. ДЭМБ-д мэдээлэгдсэн COVID-19 тохиолдлын 14 орчим хувь нь (зарим оронд энэ хувь хэмжээ 35% хүртэл) эрүүл мэндийн ажилтнууд байдаг. Мэдээллийн чанар хүртээмжээс шалтгаалан эрүүл мэндийн ажилтнууд ажлын байранд эсвэл олон нийтийн орчинд халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй юм. COVID-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын 7000 орчим нь амь насаа алдсан байна. Иймээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт эрүүл мэндийн ажилтны Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх замаар сургалтын хэрэгцээ тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ короновирүст халдвар (SARS-COV-2)-ын үед эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан тусламж авсан байдал(2020-01-01); ; ;Д. Оюунсүрэн ;Р.ОюунгэрэлҮндэслэл: 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-т халдварын дэгдэлт богинохон хугацаанд дэлхий дахинаа тархаж цар тахлын түвшинд хүрсэн. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийт хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсч байгаа тул хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг ДЭМБ-аас онцолж байгаа билээ. Иймд бид эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авсан байдлыг судлахыг зорилоо. Ёс зүй: Судалгааны ажлыг ЭМЯ-ны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2020 оны 7-р сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан болно. Арга зүй: Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор цахим аргаар судалгааг хийв. Үр дүн: Дэлхий дахинаа SARS-CoV-2 вирүсийн халдвар тархсанаас хойш буюу 2020 оны 3-р сарын 28-наас 9-р сарын 20 хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон Жаргалант, Сэнтий, Сүнжин Гранд, Тайж, Монголика зэрэг тусгаарлах байранд тусгаарлалтанд байгаа нийт 25 иргэнд 40 удаагийн ганцаарчилсан зөвлөгөө, эмийн эмчилгээний заалт бичиж, эргэн холбоо тогтоож эмчлэгч эмчид утсаар зөвлөгөө өгсөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эмчлүүлэгч, тусгаарлагсдын дунд сэтгэл түгших хамшинж (24%, n=6), хий үзэгдэл дэмийрлийн хамшинж (20%, n=5)-тэй үйлчлүүлэгчид хамгийн их хувийг эзэлж байв. Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгийн түгээмэл хамшинж илэрсэн эмчлүүлэгсэд, тусгаарлагсдад эмийн эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ(2020-01-01); ; ;Д.Оюунсүрэн; Д.НаранзулҮндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 вирусийн дельта дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн зарим арга хэмжээ ба хүүхдийн өвчлөл(2025-12-05) ;Ж.Байгалмаа; Д.ГантуяаҮндэслэл: Монгол Улсад 2021 оны 8-р сараас эхлэн SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар хүн амын дунд эрчимтэй тархаж байсан ба энэ нь бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа танхимаар нээгдэхтэй давхцаж байв. Зорилго: Дельта дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ хүүхдийн өвчлөлд үзүүлсэн нөлөө, хүүхдийн дундах халдварын ерөнхий нөхцөл байдал, сургуулийн орчинд голомтолсон халдвар бүртгэгдсэн эсэхийг судлах. Арга, аргачлал: Бидний судалгаанд улсын хэмжээнд 2021 оны 1-р сарын 1-нээс 2022 оны 2-р сарын 28-ны хооронд коронавируст халдварын цахим програмд бүртгэгдсэн нийт болон 0-17 настай хүүхдийн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо мэдээг ашигласан. Мөн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн орчинд голомтолсон халдварыг тандсан тоо мэдээг ашиглалаа. Дэгдэлтийн туршид хүүхдийн дундах коронавируст халдварын эзлэх хувийн 7 хоноги н хөдөлгөөнт дундаж, 10,000 хүн амд шинэ өвчлөлийн түвшинг тооцсон. Мөн 2021 оны 9-р сарын 1-нд ЕБС танхимаар эхлэх үеийн 0-17 настай хүүхдийн өвчлөл болон харьцангуй эрсдэл (Relative Risk)-ийг тооцон өмнөх хугацаа буюу SARS-CoV-2 Wuhan, Alfa, Omicron дэгдэлтийн өвчлөлтэй харьцуулсан. Коронавируст халдварын эсрэг вакцинд 12-17 насныхан хамрагдсан тул насны бүлгийг 0-4, 5-11, 12-17 нас гэж ангилан харьцуулав. Үр дүн: Улсын хэмжээний нийт коронавируст халдварын өвчлөлд 0-17 насны хүүхдийн халдварын эзлэх хувь SARS-CoV-2 вирусийн 4 өөр хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн туршид 0.73%-5.93% (min 0.73%; max 8.57%) байв. Харин 10,000 хүн амд тооцсон 14 хоногийн батлагдсан тохиолдлын түвшин дельта (107.57) болон омикрон (113.56) хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн үед өндөр байв. Өвчлөлийн түвшин 5-11 насанд хамгийн бага байсан ба энэ насны бүлгийг харьцуулах бүлэг болгож, дэгдэлт тус бүрээр бусад насны бүлгийг харьцуулахад зэрлэг омгийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлтийн үед 12-17 насныханд харьцангуй эрсдэл 47% буюу хамгийн бага (RR=0.47), харин дельта давалгааны үед хамгийн их буюу 78% (RR=0.78) байна. Дүгнэлт: Коронавируст халдварын цартахлын үед 0-17 насны хүүхдийн нийт өвчлөлд эзлэх хувь 0.73%-5.93% байсан нь бусад улсад хийгдсэн судалгаатай ойролцоо байна. Нийт өвчлөлийн түвшин 12-17 болон 0-4 насныханд өндөр байсан ба дельта хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн үед 0-4 насныханд өвчлөлийн түвшин хамгийн өндөр байв. Сургуулийн орчинд 6 буюу түүнээс дээш тохиолдол бүхий голомтолсон халдвар бүртгэгдээгүй. Цаашид сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийн дундах халдварын нөхцөл байдал, гэр болон сургуулийн орчинд халдвар тархах хүчин зүйлсийг судалж, амьсгалын замаар дамжих халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх нотолгоо бүхий хариу арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийсэн зарим дүн(2024-01-21) ;Н.Одонтуяа ;Э.Баярмаа ;П.Ганцэнгэл ;Г.ТулгаҮндэслэл: Манай улсад Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах зорилгоор анх 2020 оны 8 дугаар сард уушги, зүрх орлуулагч ECMO аппаратыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт ашиглахад бэлэн болгож байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4 аппарат ажиллаж байна. Манай оронд дээрх эмчилгээ уг цар тахлын үед анх удаа ХӨСҮТ-д 2021 оны 02 сард УНТЭ-ийн ECMO эмчилгээний баг хамтран амжилттай хийсэн. Манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 өвчний нэн хүнд үед ECMO эмчилгээг нэвтрүүлсэн ч, түүний хүндрэл, нас баралтыг судалсан дорвитой ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээний үр дүнг судлах, нас баралтанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг нэг агшингийн загвараар, 2021 оны 02 сараас 2023 оны 10 сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Цэргийн төв эмнэлэг (ЦТЭ), Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт КОВИД-19-ийн нэн хүнд үе шат гэж оношлогдсон ECMO эмчилгээ хийгдсэн 25, ECMO эмчилгээ хийгдээгүй 61 тохиолдлын цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57±11.9 жил байсан бөгөөд (23-84), хүйсийн хувьд авч үзвэл 55.8% (48) нь эрэгтэй, 44.2% (38) нь эмэгтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсдын 11.2% (1) нь вакцины эхний тунд, 58.1% (50) нь бүрэн тунд, 7.0% (6) нь нэмэлт тунд, 3.5% (3) нь 4 дэх тунд хамрагдсан бол 30.2% (26) нь вакцинд хамрагдаагүй байв. Нийт тохиолдлын 12.8% (11) нь эмчлэгдсэн бол 87.2% (75) нь нас барсан байна. ECMO эмчилгээ хийгдээгүй тохиолдлын 4.9% (3) нь эмчлэгдсэн бол 95.1% (58) нь нас барсан байна. Харин ECMO эмчилгээ хийгдсэн тохиолдлын 32.0% (8) нь эмчлэгдэж, 68.0% (17) нь нас барсан байна. Харин олон хүчин зүйлийн шинжилгээнд ECMO эмчилгээ хийх нь (OR 0.296, 95% CI 0.156-0.558, p<0.001) нь нас барах эрсдлийн бууруулж байв. Дүгнэлт: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийх нь нас баралтыг 29%-иар бууруулж байна. БЖИ өндөр, чихрийн шижинтэй, qSOFA оноо өндөр байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19) батлагдсан эмчлүүлэгчдэд зүрхний хэм алдагдлыг илрүүлж, нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн(2023-02-16); ;Ц.СумъяаӨ.ЦолмонҮндэслэл: Коронавируст халдварт өвчин нь амьсгалын замын хүнд Коронавируст халдвар хэлбэрийн цочмог хам шинж үүсгэгч SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг Зүрхний цахилгаан бөгөөд уг вирус анхдагчаар уушгины эдийг үрэвсүүлж улмаар бичлэг амьсгалын дутагдалд хүргэхээс гадна зүрх судасны тогтолцоонд Хавсарсан өвчин нөлөөлж цусны бүлэн үүсэх, хэм алдагдал зэрэг хүндрэлийг үүсгэж Лабораторийн байна. Зорилго: Коронавируст халдвар батлагдсан эмчлүүлэгчдэд шинжилгээ зүрхний хэм алдагдлыг илрүүлэх, хэм алдагдал үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Улаан бүсийн тасагт 2021.11.01-нээс 2022.03.01-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдээс судалгаанд хамруулах шалгуур хангасан 85 эмчлүүлэгчийг хамруулсан. Эмчлүүлэгчдээс асуумж авч, амин үзүүлэлтүүдийг хэмжин, лабораторийн шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, С-урвалж уураг, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тропонин, электролит гэх мэт), зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийг тус тус 1 удаа хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсадын дундаж нас нь 50±15.1 жил, хүйсийн хувьд эмэгтэй44, эрэгтэй41 эмчлүүлэгч байв. Зүрхний хэм алдагдал 27.1% (23)-д, дамжуулалтын алдагдал 12.9% (11)-д илэрсэн, хэм алдагдлын төрлүүдээр авч үзвэл: 15.3% (13) нь синусийн брадикарди, 4.7% (4) нь синусийн тахикарди, 2.4% (2) нь тосгуурын жирвэгнээ, 2.4% (2) нь тосгуурын экстрасистол, 1.2% (1) нь ховдлын экстрасистол, 1.2% (1)-д ховдлын тогтворгүй тахикарди тус тус тохиолдсон. Хэм алдагдалтай эмчлүүлэгчдийн лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс: цусны цагаан эсийн тоо, Д-димер, ЛДГ-лактатдегидрогенеза, АЛАТ (аланинаминотрансфераз), нийт холестерол, сийвэнгийн калийн хэмжээ хэм алдагдалгүй эмчлүүлэгчээс статистик үнэн магадлалтай их байв. Биеийн байдал хүндрэхэд ЗЦБ дэх өөрчлөлт (хэм алдагдал, дамжуулалтын алдагдал) нэмэгдэж байлаа (p=0.029). Биеийн байдал хүндрэхэд насжилт нэмэгдэх (p=0.005), зүрх судасны хавсарсан өвчинтэй байх (p=0.03), бусад архаг эмгэгтэй байх (p=0.001) нь нөлөөлж байна. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчдэд зүрх судасны эмгэгүүдээс: синусийн гаралтай брадикарди, тахикарди, тосгуурын хэм алдагдлууд зонхилон илэрч байв. Зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын алдагдал үүсэхэд хэвтэх үеийн биеийн байдал хүнд байх, хавсарсан архаг өвчин эмгэгтэй байх нь ковидын халдвартай хавсран нөлөөлж байна гэж үзэж байна. Харин насжилт өндөр байх, зүрх судасны хавсарсан өвчин, бусад архаг эмгэг нь эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэх эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвартай эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа(2023-02-16) ;Н.Даваажав ;М.Мөнхцэцэг ;М.Цэрэннадмид ;Б.ОюунгэрэлҮндэслэл: КОВИД-19 өвчний эмнэлзүйн шинж, түүнд нөлөөлж буй Хавсарсан эмгэг хүчин зүйлсийн талаар судалсан эмнэлзүйн судалгаа хангалтгүй байна. КОВИД-19 Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, чихрийн шижин, Үхэл артерийн даралт ихсэх өвчин, таргалалт, хорт хавдар, бөөрний цочмог Эдгэрсэн дутагдал зэрэг нас баралтанд хүргэх гол шалтгаан болж буйг судлаачид SARS-CoV2 тэмдэглэсэн байна. Манай улсад КОВИД-19-ийн улмаас эмчүүлж буй өвчтнүүдийн SARS-CoV2-вирусийн хэвшинжийг тодорхойлох, эмнэлзүйн үе шат, онцлогийг судалж байгаа ч үхэлд хүргэсэн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Манай орны нөхцөлд коронавируст халдвар (КОВИД-19)– аар эмчлүүлэгчдийн амь насанд аюултай хүндрэл, үхлийн шалтгаанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2020 оны 4 дүгээр сарын 1-ээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Улсын төв эмнэлнүүдэд КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 161 тохиолдол, уг өвчний хүндрэлээр нас барсан 554 тохиолдлыг хамруулж, баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн хувьд 51.5% нь эмэгтэй 48.5% нь эрэгтэй байв. Тэдгээрийн дундаж нас нь 65.5 жил (18-100) байсан бөгөөд эмчлэгдэж эдгэрсэн бүлгийнхнийг нас барсан бүлгийнхтэй харьцуулахад 60-аас дээш настай хүмүүс эзэлж байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв [57 нас, 69 нас, p<0.001]. Эмчлүүлэгчдийн нас ахих (OR: 1.034, 95% CI: 1.018-1.051, p<0.001), амьсгаадах (OR: 5.209; 95% CI, 3.218-8.430, p<001), халуурах (OR: 0.489, 95% CI, 0.305–0.784, p<0.001), толгой өвдөх (OR: 0.334; 95% CI, 0.205-0.543, p<0.001), амт үнэр мэдрэхгүй болох ( OR: 0.142; 95% CI, 0.073-0.275, p<0.001), цэртэй ханиалгах (OR: 0.509; 95% CI, 0.283-0.917, p=0.025), хоолой өвдөх (OR: 0.956) % CI, 0.251–0.865, p=0.016) зэрэг эмнэлзүйн шинж нь эдгэсэн болон нас барсан бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Артерийн даралт ихдэх (OR: 5.065, 95% CI, 3.065-8.368, p<0.001) нь эдгэрсэн болон болон нас барсан бүлгийн ооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчид 60-аас дээш настай, амьсгал давчдах, ханиалгах, цээжээр өвдөх эмнэлзүйн шинж тэмдэг илрэх мөн зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчин зэрэг нь КОВИД-19 өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг сурах идэвх оролцоотой харьцуулж судалсан нь(2022-11-01) ;Б.Энхзаяа ;Т.Энхсайхан ;Ц.Дэлгэрмаа ;Д.ДолгорсүрэнҮндэслэл: Ковид-19 өвчний улмаас үүссэн хөл хорио нь оюутан, сурагчдын сурч боловсрох, нийгмийн харилцаанд ороход тодорхойгүй нөхцөл байдлууд үүсгэх, сурах идэвхи буурах зэргээр сөрөг нөлөө үзүүлж байна. Зорилго: Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцоог судлах. Зорилт: Судалгаанд оролцогчдын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцооны түвшинг олон улсад ашиглагддаг асуумжуудаар үнэлж тодорхойлох. Арга, аргачлал: Их сургуулиудад суурилж агшингийн загвараар мэдээллээ Google forms платформийг ашиглан онлайнаар цуглуулсан. Тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг IUS-12, сурах идэвх оролцоог UWES-17 гэсэн стандарт асуумжуудыг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS 24 программыг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд 17-29 насны нийт 697 оюутан хамрагдсаны дундаж нас нь 21.03±1.85 жил байв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар сул буюу асуумжийн нийт онооны дундаж нь 38.65±8.48 байсан ба үнэлгээний дэд бүлгээр авч үзвэл оюутнууд өнгөрсөнд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдлаас (15.87±4.03)-ээс илүүтэй ирээдүйд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдалд (22.78±4.96) илүү тэвчээргүй хандаж байв. Түүнчлэн нийт оюутнуудын дийлэнх хувь нь сурах эрч хүч (дундаж 47.1%, сул 34.3%), сурах үйл явцдаа өөрийгөө зориулах чадвар (дундаж 62.7%, сул 26.3%), хичээлдээ уусан орох чадвар (дундаж 58.5%, сул 23.8%) зэрэг чадварууд дундаж ба сул түвшинд байсан. Дүгнэлт: Манай улсын оюутнууд нь тодорхойгүй нөхцөл байдлыг тэвчих чадвар сул бөгөөд сурах идэвх оролцоо нь хангалтгүй түвшинд байна.
