АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
8 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын багтраа өвчний үеийн гуурсан хоолойн маннитолтой сорил ба агаарын бохирдолын хамаарлыг судласан дүн(2019-11-18) ;Б.Баяр-Өлзий; ; Л.НаранцэцэгДэлхий дахинд 339 сая хүн багтраатай байна[1]. Манай оронд 2010 оны байдлаар 6-7 насны хүүхдүүдийн дундах багтраа 20.9%, насанд хүрэгсдийн багтраа асуумжаар 15.8%, оношлогдсон багтраа 4.7% тархалттай байлаа[2]. Өдөөх сорилоор амьсгалын замыг хэт урвалж байдлыг илрүүлэн багтрааг эрт оношилж болно. Бид гуурсан хоолойн хэт урвалж байдлыг маннитолтой сорилоор тодорхойлж багтрааг эрт илрүүлэн агаар бохирдуулагч хүчин зүйлстэй уялдуулан судлах зорилго тавьсан. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд 40 төрлийн аллергены өвөрмөц IgE эсрэгбиеийг шингэний бичил орчинд суурилсан дархлааны урвалын бүрэн автомат төхөөрөмжөөр (Agnitio Technology and Sciences Inc, Taiwan), уушгины агааржилтын үйл ажиллагааг (Spirostar USB, Spiro pro 3.1.2 software Medikro OY) спирометрээр тодорхойлов. Маннитолтой сорилыг 9 шатлалаар (Aridol/Osmohale, Pharmaxis Ltd Frenchs Forest, Sydney Australia) хуримтлагдсан тун 635 мг хүртэл нэмэгдүүлэн FEV1 үзүүлэлт 15%-иас дээш бууралтыг ач холбогдолтой гэж үзсэн. Агаарын бохирдолын үзүүлэлтийг Орчны ус цаг уурын хүрээлэнгийн ажиглалтын цэгүүдийн мэдээлэлээр авсан. Үр дүн: Судалгаанд 18–69 насны (дундаж нас 32±8.8, 95%CI: 23.4–49.6) эрэгтэй 95, эмэгтэй 101 нийт 196 хүнийг хамруулсан. Маннитолтой сорилоор postFEV1 нь preFEV1 үзүүлэлтээс 43.2±8.9%-иар статистикийн ач холбогдол бүхий бууралт илэрч байна. Маннитолтой сорилын эерэг үр дүнгийн амьсгалын зам дахь маннитолын хуримтлалын дундаж тун нь (253±17мкг) байв. Өвөл хүйтэн сэрүүний улиралд амьсгалын доод замын хэт урвалж байдал илүү тод илэрч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын гуурсан хоолойн хэт урвалж байдлын сэдрэлтэд хүйтэн, сэрүүний улирал болон шарилжны цэцэглэлт, тоосжилтын улирал голлон нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үрийн шингэний чанарт гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх эрсдэлийг тооцох нь(2022-04-28) ;О.Номуударь; ;Д.Болормаа ;Р.НямсувдС.БурмааУлаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог нийслэл хотуудын нэг юм1. Өвлийн улиралд PM2.5 бохирдлын өдрийн дундаж үзүүлэлт 687 мкг/мл хүрч байгаа нь ДЭМБын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 80 дахин их байна2,3. БНХАУ-ын бээжингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаарын бохирдолд урт хугацаагаар өртөх нь үргүйдлийн эрсдэлийг 20%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ4. Арга, аргачлал: Судалгааны загвар: Судалгааг ретроспектив тууш судалгааны загвараар ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. ДЭМБ-ын аргачлалын дагуу спермийн хөдөлгөөн, концентрацийг тодорхойлон, агаарын чанарын үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлов. Үр дүн: Үрийн шингэний хэмжээ ба агуулагдах спермийн тоонд агаарын бохирдолын хэмжээ өндөр байх нь сөрөг нөлөө үзүүлж байна. Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх хандлагатай, 8-12 сард тогтмол буурсан байна. 2020 оны Улаанбаатар хотын агаар бохирдуулагч PM10 тоосонцорын жилийн дундаж 129.1±11.6 мкг/м3 байна. Дүгнэлт: 1.Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх, 8-12 сард тогтмол буурах хандлагатай байна. 2. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар агаар бохирдуулагч PM10 тоосонцрын жилийн дундаж үзүүлэлт бусад бохирдуулагчдаас 129.1±11.6 мкг/м3 байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын цусан дахь мөнгөн усны агууламжийг дотоод орчны агаарын бохирдолтой харьцуулан судалсан дүн(2022-04-28) ;М.Мөнх-Эрдэнэ; ; ;Г.ЖаргалсайханЭ.ЗолжаргалДэлхийн хүн ам бараг бүхэлдээ (99%) ДЭМБ-аас тогтоосон нарийн ширхэгтэй тоосонцор (PM 2.5)-аас давсан бохирдолд өртөж байгаа ба бага, дунд орлоготой орнууд агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинд өртөж байна. Агаарын бохирдлын нөлөөнөөс зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хавдар, амьсгалын замын хурц өвчлөл гарч жил бүр 4.2 сая хүн нас барж байна. Орчны бохирдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох металл мөнгөн ус (Hg) нь хүн амьтанд үзүүлэх нөлөөллийн хувьд маш хортойд тооцогддог. Бид Улаанбаатар хотын насанд хүрсэн зарим хүн амын цусанд агуулагдах мөнгөн усны агууламжийг агаарын бохирдолтой харьцуулан судлах зорилго тавьж ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 215 хүнийг хамруулсан. Судалгааг 2019 оны 1 ба 5 сард цуглуулж, цусны дээжийг антикоагулянт агуулсан хуруу шилэнд цуглуулж, цусанд мөнгөн ус (Hg) тодорхойлох шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар хийсэн. Үр дүн: Хүйтний улиралд цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0.462 мкг/л, дулааны улиралд 0.450 мкг/л байсан. Цусан дахь мөнгөн усны агууламж гэрийн дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой сул хамааралтай (ρ=0.13) байсан ба энэ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.306) байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүн амын цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0,456 мкг/л буюу лавламж утгаас хэтрээгүй байна. Цусан дахь мөнгөн усны агууламж судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчин дахь PM2.5 түвшинтэй хамааралгүй байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн эхийн цусанд С реактив уураг тодорхойлсон дүн(2021-11-01); ;Г.ГанзаяаГ.ЭнхжаргалҮндэслэл: Пренаталь үеийн агаарын бохирдолд өртөлт нь зүрх судас, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдардаг жирэмсэн эхчүүдийн цусан дахь C идэвхит уураг (CRP) уургийг тодорхойлох нь ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 404 жирэмсэн эмэгтэйн судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Судалгаанд хамрагдагсдын 50%-д гэрт агаар цэвэршүүлэгч ашиглан интервенц явуулсан. Судалгааны хугацаанд жирэмсний 10 ба 30 долоо хоногтойд хоёр удаа PM2.5-ийг 7 хоногийн хугацаанд хэмжсэн. Оролцогчдын хатаасан цусны толбыг цуглуулан, CRP-ийг тодорхойлж, асуумжийн аргаар мэдээлэл авсан. Үр дүнгийн тоон үзүүлэлтэд статистикийн STATA 15 програм ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29±5.4 байсан бөгөөд, үүний 80.4% нь дээд боловсролтой, 60.5% нь гэрлэсэн эсвэл гэр бүлтэй, 72.3% нь биеийн жингийн индекс (БЖИ) хэвийн байсан. Интервенцийн бүлгийн эмэгтэйчүүдийн хатаасан цусны толбо дахь CRP нь хяналтын бүлгийнхээс 0.44 мг/л (p>0.05) бага байна. Гэртээ тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг оролцогчдын CRP 0.13 мг/л-ээр их байв (p>0.05). РМ2.5 концентраци 1 мкг/м3 нэмэгдэхэд цусан дахь CRP уураг 0.02 мг/л нэмэгдэж байна. Илүүдэл жинтэй оролцогчид CRPийн хамгийн их концентраци 4.68 мг/л байна. Дүгнэлт: Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулснаар жирэмсэн эмэгтэйчүүдийн CRP буурч байна. Жирэмсэн эмэгтэйн биеийн жингийн индекс нэмэгдэх нь цусан дахь С реактив уургийн үзүүлэлт ихсэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Erratum to: Personal Exposure to Fine-particle Black Carbon Air Pollution Among Schoolchildren Living in Ulaanbaatar, Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25); ;Warburton, Nicole ;Brugha, Rossa ;Tserenkh, IchinkhorlooDavaasambuu, EnkhmaaCent Asian J Med Sci. 2015 November;1(1):67-74 , DOI: 10.24079/cajms.2015.01.011 In this study, personal monitoring of black carbon in the PM2,5 size fraction was conducted with children. In the article, several times measurements were referred to incorrectly as being personal PM2,5 exposure, which is not accurate since black carbon within the PM2,5 size fraction was measured, not total PM2,5. The stationary monitoring was referred to correctly since black carbon in the PM25 size fraction was measured with the AethLabs aethalometer in addition to the PM2,5 size fraction with the TSI DustTrak, but the children's exposure was only measured with the AethLabs aethalometer. As seen in Table 1 from the stationary monitoring, black carbon comprises only 5-31% of the total PM2,5 concentration. Therefore, if the children's exposure in Table 2, Figure 3, and in the text is interpreted as total PM2,5 exposure, their exposure to PM2,5 is underestimated. In all instances referring to the children's exposure, the measurement should be referred to as the black carbon in the PM2,5 size fractio. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Air Pollution Versus Humans: Are We Losing?(Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25)Praamsma, Meredith LThe "International Expert Consultation on Understanding and Addressing the Impact of Air Pollution on Child Health in Mongolia" was held in Ulaanbaatar, Mongolia on January 25-26, 2016. Even though conferences on environmental issues including air pollution are held in Ulaanbaatar, the air pollution situation seems to change very little. Astounding concentrations of air pollutants have become normal in the winter season of Ulaanbaatar, yet this city receives less media attention compared to Delhi, India or Beijing, China. Figure 1 shows a comparison of monthly average concentrations of one type of air pollutant, particulate matter of 2.5 micrometers or less in size (PM2.5), for November 2015 through April 2016 in the aforementioned cities. It can be seen here that PM2.5 concentrations are comparable between all three cities and even Beijing had much lower PM2.5 concentrations in January and February then the two other cities (maybe due to the Lunar New Year celebrations). Also note that these concentrations are averages from just one location in each city. Ulaanbaatar, Beijing, and Delhi have annual PM2.5 averageswell above the World Health Organization's (WHO) guideline of 10 g/m3. This seems to suggest that air pollution is winning the battle in these cities and unfortunately many other cities in the developing world. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Air quality analysis through measurement of pb levels in blood using atomic absorption spectrophotometer(2021-12-17)Air pollution is a problem that needs attention, especially pollution by heavy metals such as lead (Pb). This research was conducted to measure the levels of Pb in the blood of people who do a lot of daily activities on the highway in the Ulaanbaatar region, Mongolia, so that an overview of the level of exposure to Pb in the air is obtained. The study was conducted using an observational method by measuring the blood directly from the participants using an atomic absorption spectrophotometer. The participants involved were 20 people who met the criteria. The results showed that the average level of Pb in the blood of people who had daily activities on the highway was 8.97 ppm. Where the smallest level is 5.12 ppm and the highest level is 12.06 ppm. This value is far above the threshold value determined by WHO, which is 0.05 ppm. Therefore, it can be concluded that the air quality in the Ulaanbaatar area is in the poor category with a high level of Pb exposure. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Implementing Attitudes Measurement to Influence Winter Air Pollution Mask Wearing by Pregnant Women in Ulaanbaatar: A Pilot Study(Mongolian National University of Medical Sciences, 2017-11-25) ;Wigfall, Clarence; ; ;Warburton, DavidCrano, William D.Objective: The purpose of this study is to provide an evidence based foundation to implement interventions that improve the health of the population of UB, particularly pregnant women and their yet to be born children by reducing the impact of exposure to the ultra-high air pollution levels found in the city. Methods: This is a hospital based cross-sectional survey including 35 pregnant women, 26 doctors and 31 pregnant women participated in focus groups. All participants were selected from Family Health Centers and District Hospital in UB. Results: Pregnant women both lack accurate knowledge about the effects of extreme air pollution and mask wearing and desire to have more knowledge. Health practitioners scored much higher than pregnant women, in general, on knowledge about the health implications of air pollution and the benefits of wearing air masks. Pregnant women report an overall very negative perception about wearing air masks that is more negative than their report about their perceptions of other’s negative attitudes toward those who wear air masks. Conclusion: This pilot study exposes areas that can be used in a complementary manner in the design and implementation of the more detailed full survey that will lead to the design and implementation of the planned intervention.
