АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
45 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хорт зуршлын хэрэглээг судалсан дүн(2020-05-01) ;Ц.Отгонзаяа ;Д.ОюунчимэгД.Хишигтогтохүндэслэл: Тархвар зүйн шилжилтийн улмаас сүүлийн 20иод жилд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, зан үйлийн сөрөг дадалтай хамаарал бүхий цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн өвчлөл, нас баралт нэмэгдэн, эдийн засагт учруулах дарамт нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хорт зуршлын (архи, тамхи) хэрэглээг судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, өрхийн эрүүл мэндийн төвд суурилж 2019 оны 7-11 сард явуулсан. Судалгаанд Ховд аймгийн Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй 165 насанд хүрсэн хүн хамрагдсан. Судалгааны мэдээ материалыг Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох Steps 2013 судалгааны стандарт асуумжийг ашиглан, биоанагаахын ёс зүйн зөвшөөрлийн (дугаар №2) дагуу цуглуулсан. үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 44.2% (n=73) нь эрэгтэй, 55.8% (n=92) нь эмэгтэй хүмүүс байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хими эмчилгээний зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх нь(2020-05-01); ;О.Уранчимэг ;С.Пагамдулам ;Н.БаясгаланВ.Бямбасүрэнүндэслэл: Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын бус нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Зарим хорт хавдрын эмчилгээний дэвшилт нь үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулж байгаа ч нөгөө талаар эдгээр эмчилгээнүүд нь зүрхэнд хор нөлөөтэйн дээр зүрхний дутагдалд хүргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачид тогтоосон. Зорилго: Хөхний хорт хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлэн, зүүн ховдлын цацалтын фракцаар зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээний тасгийг түшиглэн 2019 оны 06 сараас 12 сар өдөр хүртэл хөхний хорт хавдар эд эсийн шинжилгээгээр батлагдсан 36 оролцогчийг хамруулсан. Судалгааны эхэнд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлсэн ба судалгааны эхэнд (T0) болон 3 курс хими эмчилгээний дараа (T1) зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын цацалтын фракцыг тодорхойлсон. Хоёр хэмжилтийн цацалтын фракцын зөрүүг оролцогчдод илэрч буй зовиуртай харьцуулан зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг үнэлсэн. үр дүн: Зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй 88.9% (n=32), өндөр эрсдэлтэй 8.3% (n=3), дунд эрсдэлтэй 2.8% (n=1) байсан. Зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг цацалтын фракцаар үнэлэхэд Т0 хэмжилтээр цацалтын фракц 59.5%±7.9 хэмжигдэж байсан бол Т1 хэмжилтээр 53.6%±9.5 болж буурсан ба судалгаанд оролцогчд бүрт дунджаар 5.9% буурсан байв. Зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн эсэхийг үнэлэхэд судалгаанд оролцогчдийн 44.5% (n=16) нь зүрхний ямар нэгэн зовиуртай бөгөөд ∆LVEF 5%-с дээш алдагдсан бол 8.3% (n=3) нь ямар нэгэн зовиургүй боловч ∆LVEF 10%-с дээш алдагдсан буюу нийт оролцогчдийн 52.8%-д (n=19) нь зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн. Дүгнэлт: Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хими эмчилгээний өмнө эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай ба эмчилгээний явцад хянах эмнэлзүйн удирдамж болон хавдар болон зүрх судасны эмчийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины чимээгүй шигдээс(2022-04-28) ;Ц.Оюунчимэг ;Ц.ДэлгэрмааГ.ЦагаанхүүТархины чимээгүй шигдээс нь эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр явагдаж, дүрст шинжилгээгээр илрэх ишеми буюу шигдээст голомт юм. Дүрст оношилгооны хүртээмж, чанар сайжирснаар өмнө нь тархины цус тасалдах дайрал, харвалтын өгүүлэмжгүй олон тооны өвчтөнд тархины чимээгүй шигдээс илэрч байна. Чимээгүй шигдээс голчлон тэнэгрэл, тархины цус тасалдах харвалт, чихрийн шижин, тосгуурын жирвэгэнээ, артерийн гипертензи, атероклерозтой өвчтөнд төдийгүй эрүүл, өндөр настанд тохиодог. Сүүлийн үед тархины чимээгүй шигдээсийн шалтгаан, эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор цөөнгүй судалгаа хийгдэж, чимээгүй шигдээсийн тархалтыг нэмэгдүүлсэн олон тооны хүчин зүйлс тогтоогдсоноос дийлэнх нь тархины харвалттай холбоотой гарчээ. Тиймээс зарим судлаачид чимээгүй шигдээсийг шинж тэмдэгт харвалтын эмнэлзүйн өмнөх үе шат хэмээн үздэг. Түүнчлэн чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйлийг эрт таньж, зохицуулахыг чухалчлан, цаашдын судалгаа хийх шаардлагатайг онцолж байна. Тархины чимээгүй шигдээс дийлэнхдээ тархины гадрын удаах цагаан бодист байршиж, 10% нь тархины гадрын байрлалтай хэлбэрждэг. Чимээгүй шигдээс эмнэлзүйн илрэлтэй харвалтаас 5-10 дахин их тохиолдож, ихэнх нь 1.5 см хүртэл хэмжээний хонхлойт шигдээс эзлэн, артерийн гипертензийн жижиг судасны өвчин голлох байр суурийг эзэлж байна. Чимээгүй шигдээсийг эмнэлзүйд харвалт төст шинж тэмдэггүй хэмээн тодорхойлдог боловч ихэнхдээ үл анзаарагдах бие махбодийн болон танин мэдэхүйн үйл ажиллагааны нарийн алдагдалтай холбоотой. Түүнчлэн чимээгүй шигдээс нь дараагийн харвалт, тэнэгрэлийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Цаашдын судалгаагаар чимээгүй шигдээсийн өндөр эрсдэлтэй хүмүүст илрүүлэг хийх, эмчлэх явдал бол цаашдын шигдээс, цус харвалт, тэнэгрэлийн эрсдэлийг үр дүнтэй бууруулж чадах юм. Энэхүү тоймд бид тархины чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйл, шалтгаан, эмгэгжам, хүндрэл болон дүрст шинжилгээнд илрэх өөрчлөлтийн талаар өгүүлнэ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал ба зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн харьцуулсан судалгаа(2021-09-01) ;Б.Индэрмаа; Ц.СумъяаСудалгааны зорилго нь Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн дундах тосгуурын жирвэгнэх хэм алдагдлыг илрүүлж, зүрх судасны зарим эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулан судлахад оршиж байв. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 127 өрхийн эрүүл мэндийн төвөөс нийт 4515 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, тосгуурын жирвэгнэх хэм алдагдлын эрсдэлт хүчин зүйлсийг судлахдаа асуумж, биемахбодийн хэмжилтүүд, оношийг батлахын тулд багажийн шинжилгээг хийсэн. Судалгаанд оролцсон 4515 хүнд microlife аппаратыг ашиглан тосгуурын жирвэгэнх хэм алдагдлыг илрүүлэхэд 49 тохиолдол буюу 1.1%-д нь тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн. Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн хүмүүсийн дундах зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг судлахад хорт зуршлын хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь зонхилох эрсдэлт хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дундах эмэгтэй үргүйдлийн тархалт, зарим эсрдэлт хүчин зүйлийг тодорхойлсон нь(2021-09-01) ;Ө.Хишигжаргал ;Н.Түвшинбаяр ;С.Даваахүү ;Г.АриунааЭ.ОдхүүДэлхий даяар ойролцоогоор гэр бүлийн 72.4 сая хос үргүйдэлтэй байгаа бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй орнуудад үргүйдлийн тархалт харилцан адилгүй байдаг байна.2 Бид ДЭМБ-ийн тодорхойлолтын дагуу Монгол улсын эмэгтэй үргүйдлийн тархалтыг хүн амд суурилсан судалгааны аргаар Монгол улсын 4 бүс болон Улаанбаатар хотын 1920 эмэгтэйд тодорхойлсон. Судалгаанд нийт хамрагдагсдын 7.2%(n=138) үргүйдэлтэй байсан ба үүнээс анхдагч үргүйдэл 2.4%(n=49), хоёрдогч үргүйдэл 4.8%(n=89) тус тус тодорхойлогдсон. Үргүйдэлд хүргэх эрсдэлт хүчин зүйлүүдэд эмэгтэйн нас, оршин суугаа газарзүйн онцлог, боловсролын төвшин бага байх, эмэгтэйчүүдийн зарим эмгэг, бамбай булчирхайн эмгэгээр өвдөж байсан нь статистик ач холбогдол бүхий хамааралтай (p<0,05) байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хачигт риккетсиозийн үүсгэгчийг ийлдэс судлалын аргаар илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханМонгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 1720 оролцогчдийг судалгаанд хамрууллаа. Шинжлүүлэгчдийн ийлдэснээс риккетсийн эсрэгбие илрүүлэн онош баталгаажуулав. Ийлдэс судлалын шинжилгээгээр 2018-2020 онуудад Rickettsia IgM 14.5% (202/1720), Rickettsia IgG 51.3% (461/1720) тус тус илэрсэн. Хачигт хазуулсан ба хазуулаагүй бүлэгт мэдээлэл авсан байдал, хачигт халдварын дамжих замын талаарх мэдлэг статистик холбогдол бүхий ялгаатай байна (p=0.005). Судалгаанд оролцогчдын хачигт хазуулсан бүлгийн 14.2 хувь нь хачигт риккетсийн халдвар агаараар дамждаг буюу буруу ойлголттой байгаа нь хачигт хазуулаагүй бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлттэй байгаа эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна (p = 0.012). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханЭнэхүү судалгаанд Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 346 оролцогчдийг хамруулсан. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээгээр нийт сэжигтэй тохиолдлын 17.8 хувьд IgM (95% итгэх интервал 14.5-19.6), 18.1 хувьд IgG (95% итгэх интервал 15.3-19.5) тус тус илэрсэн байна. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын IgG шинжилгээнд хачигт халдвар эерэг илэрсэн тохиолдлын 38.5% тодорхой эрхэлсэн ажилгүй, 23.1% эмч эмнэлгийн мэргэжилтэн, 23.1% малчин, гэртээ байгаа болон ажилчдын өртсөн хувь бусад бүлгээс харьцангуй бага байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Улаанбаатар, Булган, Дорнод, Төв аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 50 ба түүнээс дээш хувьд хачигт боррилиоз оношлогдсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association of Anthropometric Parameters and Severity of SARS-COV-2 Infection among Hospitalized Patients in a Tertiary care Center in Western Maharashtra – an Analytical Cross-Sectional Study(Mongolian National University of Medical Sciences, 2023-06-30) ;Shewte, Mamta Kishor ;Dhok, Rajeshree Sushil ;Pachange, Priyanka Narayanrao ;Suryawanshi`, Prachi ManoharSayed, Naila NazirBackground: On March 11, 2020, the World Health Organization (WHO) confirmed COVID-19 as a pandemic. COVID-19 has infected more than 5.5 million people worldwide, resulting in more than 3,47,000 fatalities. Obese individuals may be more susceptible to infection with SARSCoV-2. This study was conducted to assess the association between anthropometric parameters and the severity of SARS-CoV-2 infection. Methodology: This analytical cross-sectional study was undertaken on COVID-19-positive patients admitted to COVID-dedicated wards at a tertiary care center in Pune. The data was collected using a convenient sampling method from 185 COVID-19-positive patients. Result: Among those Positive for SARS-COV-2, 128 (69.19%) patients had mild COVID-19, and 57 (30.81%) patients were having severe COVID-19 disease. 36 patients (28.13%) with mild COVID-19 disease were average weight, 48 patients (37.50%) were overweight, and 42 patients (32.81%) were obese. Three (5.26%) of the 57 patients with severe COVID-19 disease were overweight, and 54 (94.74%) were obese. 19 (10.2%) patients had previously been diagnosed with hypertension, and 22 (11.8%) patients had both hypertension and diabetes. Conclusion: Obesity in patients with COVID-19 was associated with severe diseases, particularly pneumonia. Patients having underlying medical illnesses like hypertension and diabetes were found to be at higher risk of severe COVID-19. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 Surveillance in Nowshera District, Pakistan(Mongolian National University of Medical Sciences, 2020-06-25) ;Khan, Hamzullah ;Khalid, Muhammad ;Akhtar, MansoorHaris, MuhammadObjectives: To determine the frequency of 2019-nCoV infectivity and correlation of different variables with COVID-19 in the population of Nowshera District, Pakistan. Methods: In this prospective observational study, a total of 365 people suspected of having COVID-19 were included from February5, 2020, to April 25, 2020. Spearman's correlation was used to assess the correlation of various factors with COVID-19 test positivity. Results: The mean age and standard deviation of those assessed were 35 ± 16 years. Of the total, 264 (72.3%) were males and 101(27.7%) females. Of the 365 people suspected of having COVID-19, 148(40.54%) were selected for viral detection through PCR. Of 148, 41(27.70%) were COVID-19 positive. One hundred ninety-three (52.9%) of the participants had a history of contact with COVID-19 people suspected of having COVID-19, and 68 (18.6%) had a history of travel to an epidemic area with COVID-19. there was a positive correlation of PCR positivity of the participants with exposure (rs=0.23, p = 0.001) and travel history (rs = 0.12, p = 0.02), respectively. In gender groups, we observed a positive correlation of male gender with travel history (rs = 0.13, p = 0.02) and an increase in age (rs = 0.14, p = 0.006). Conclusions: The prevalence of infection was 27.70% using the PCR technique. Male gender and older age people were more at risk of developing COVID-19. There was a statistically significant correlation between viral infection and a history of travel to an epidemic area and close contact with COVID-19 patients.
