Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нейрофиброматоз
    (2022-11-01)
    Б.Хостуяа
    ;
    П.Баясгалан
    ;
    ;
    Б.Батцэцэг
    ;
    Б.Ундраа
    Нейрофиброматоз нь 1 болон 2 гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. НФ 1 (Фон Реклинхаусны өвчин) нь мэдрэлийн эдийн эс дэхь өсөлтөнд анхдагч нөлөө үзүүлдэг эмгэг юм. Хэвийн бус нэвтрэлт болон хувьсах илэрхийлэгчтэй Аутосом давамгайлах генийн удамшлын (гений байршил 17q11) ойролцоогоор 50% нь НФ 2-ын шинэ мутац байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Б.А нь 12 настай, охин, Дорноговь аймгийн иргэн, 5 настайдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа үзүүлж 3-р шатлалын эмнэлэгт нейрофиброматоз оношлогдож байсан. Зовиур: Зүүн нүдний хараа муудна, дээд зовхи хавдана, аажмаар томорно, хааяа хөндүүрлэж өвдөнө, сүүлийн үед дээрхи зовууриуд нэмэгдэж байгаа гэнэ. Өвчний түүх: Анх 5 настайд буюу 2015 онд зүүн нүдний дээд зовхин дээр овойж улайж хөндүүрлэж эхэлсэн зовиуртай үзүүлж байсан. Зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засалд 2019, 2020, 2021 онуудад нийт 3 удаа орсон. Бодит үзлэгт: Ерөнхий биеийн талаас зовиур үгүй, онцлох шинж тэмдэг нь биеийн бүсэлхий, суга, нурууны арьсан дээгүүр кофе төст нөсөөт толбон тууралтуудтай (Café-Au Lait spots) мөн суурь ясны далавчны дутуу хөгжил (Sphenoid wing dysplasia) зэрэг шинжүүд илэрсэн. Нүдний үзлэг: VOD-1.0, VOS-0.4, OD (Баруун нүд) – Өөрчлөлтгүй хэвийн, OS (Зүүн нүд) – Зовхины завсар багассан, дээд зовхи птозтой, тэмтрэлтээр 3-4 см хэмжээтэй зөөлөн бүтэцтэй, хөдөлгөөнгүй, үрэвслийн шинж тэмдэггүй үүсгэвэртэй, Слит лампаар эвэрлэг тунгалаг, өмнөд хорго дундаж гүнтэй, хүүхэн хараа 3 мм хэмжээтэй хэлбэр зөв, урвалтай, солонгон бүрхүүл дээр зангилаат үүсгэвэр /Lisch nodule/ байгаагүй, арын сегментийн бүтцүүдэд эмгэг өөрчлөлтгүй байсан. Дүгнэлт: Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд ганц тохиолдож байгаа энэхүү тохиолдол маань зүүн нүдний зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засал эмчилгээнд 3 удаа орсон байна. Одоогоор хүүхдийн болон нүдний эмчийн хяналтанд тогтмол үзүүлж байгаа бөгөөд цаашид зүүн нүдний зовхи буултыг засах птозын мэс засал хийхээр төлөвлөөд байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нүдний тунгалгийн тогтолцооны бичил эргэлтийн гажиг
    (2022-11-01)
    Б.Хостуяа
    ;
    П.Баясгалан
    ;
    ;
    Ж.Уянга
    ;
    Ч.Бадамгэрэл
    Удиртгал: АНУ-ын Нүд Судлалын Академиас гаргасан судалгаагаар 2022 оны 07 сарын байдлаар нүдний лимфангиомын тархалт 10000 амьд төрөлтөд 1.1-5.3 тохиолдол байдаг гэж тооцоолсон. Эмнэлзүйн тохиолдол: Э.Н 42 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн 3-р багийн иргэн, багш мэргэжилтэй. Өвчний түүх: Анх 6 сартайгаас баруун нүдний зовхин дээр овойж улайсан үүсгэвэр гарч эхэлсэн. 1986 онд анх үзүүлээд Орбис эмнэлгээс зөвлөгөө авч стеройд эмчилгээ хийлгэж эдийн шинжилгээ өгч мэс засалд орж байсан. Түүнээс хойш байнгын хяналтанд байж 1991, 1994, 2002, 2006 онуудад нийт 5 удаа мэс засалд орж туяа эмчилгээ 10 удаа хийлгэсэн. 2021 оноос баруун нүд юм харахгүй цусархаг шүүс гарна гэсэн зовиуртай үзүүлж үзлэгт баруун нүдний салстын судсууд өргөссөн, гүн улаан өнгөтэй олон тооны уйланхай төст үүсгэвэртэй, цусархаг шингэн бага зэрэг хэмжээтэй гарсан, хавдар дахисан зовиур илэрсэн тул 3-р шатлал руу илгээгдэж онош батлагдсанаас хойш тогтмол хяналтанд үзүүлж эмийн эмчилгээ хийгдэж байна. 2021 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож одоо хяналтанд байдаг. Дүгнэлт: 1. Эмчилгээний хувьд хараанд өөрчлөлт ороогүй анатомийн бүтцийн талаас хүнд гажиг үүсээгүй тохиолдолд ажиглаж болно. Scleratherapy – олон төрлийн эмийн бодисыг /хэт авиан хяналтанд/ цистрүү тарьж соривжил үүсгэдэг. Эдгээр эмийн бодист ОК432 (Пицинибил), натрийн тетрадецил сульфат, доксициклин, этанол, пингянмицин, блеомицин зэрэг ордог байна. 2. Мэс заслын эмчилгээг үүсгэврийн байрлал, хэмжээнээс хамаарч хийдэг бөгөөд мэс заслын дараа дахин үүсэх эрсдэл өндөр байдаг байна. 3. Бидний энэ удаагийн танилцуулж байгаа ховор тохиолдолд дахин мэс засал эмчилгээ хийвэл ухархайд судасны гаж хөгжил байгаа учраас мэс заслын явцад хүндрэл гарах мөн цус алдах, харааны мэдрэлийн үрэвсэл (compressive optic neuropathy) үүсэх зэрэг эрсдэлүүд өндөр байгаа болохоор одоогоор хяналтанд ажиглаж байна. 4. Иймээс цаашид явцаас нь шалтгаалж судас хатууруулах тариа (блеомицин) эмчилгээг хэт авиа шинжилгээний хяналтан дор хийх төлөвлөгөөтэй байна.