Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төгсөгчдийн талаарх ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа(2021-03-21) ;Д.Даваачимэг ;Д.Сансармаа; ; Г.ЭнхцэцэгҮндэслэл: Ажил олгогчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд дутагдаж буй ерөнхий ур чадварыг үнэлүүлэх, ажил олгогчдын үнэлгээ, хүлээлтэд тулгуурлан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор тухайн судалгааг хийсэн болно. Зорилго: Төгсөгчдийг үнэлсэн сонирхогч талуудын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох. Материал арга зүй: Бүсийн аймгуудын ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээллийг цуглуулахдаа нүүр тулсан сурвалжилга /Face to face Interview/-ын аргыг ашигласан бөгөөд нээлттэй мэдээллийг кодолсны үндсэн дээр SPSS 23.0 программ дээр боловсруулсан юм. Үр дүн: сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсдын сэтгэл ханамжийн түвшингийн дээд утга 4.31, доод утга 3.79, дундаж утга 4.01 байгаа нь төгсөгчидтэй хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. ЭМБ-ын удирдлагуудын 42.8 хувь нь нь сургалтын хөтөлбөрийг хангалттай, 43 хувь нь дунд зэрэг, 14.2 хувь нь нь хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Дүгнэлт: Сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсан ажил олгогчдын сэтгэл ханамжийн түвшин 4.01 байгаа нь хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. Чанарын судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн тусгай мэргэжилтэн шаардлагатай байна. Оюутнуудад онолын мэдлэгийг сайн олгохоос гадна анхан шатны эмнэлгийн байгууллагад ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн орчинд, хүнтэй харьцах дадлага сургалтыг түлхүү оруулах, төгсөгчдийн бичгийн соёл, зөв бичих тал дээр анхаарах, хувь хүний хөгжлийг дэмжсэн soft skills ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтыг судалсан нь(2021-03-21) ;А.Болор-Эрдэнэ; ;Б.Хостуяа; Т.Тэгш-ЭрдэнэЭмнэлгийн үр дүнгийн буюу чанарын үзүүлэлт бол хоног болоогүй нас баралт юм. Эмнэлэг өвчтөнг хүлээн авч, өвчний түүх нээсэн цагаас хойш 24 цагийн дотор нас барсан тохиолдлыг хоног болоогүй нас баралт гэнэ. Зорилго: Сүүлийн 10 жилд нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтын тохиолдол, шалтгаан, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлоход оршино. Арга аргачлал: 2007-2016 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн нийт нас баралтын түүх, түүнээс хоног болоогүй нас барсан 69 тохиолдлын архивын материалыг ашиглан дескриптив судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эмнэлгийн тасаг нэгжээр нь ангилж үзвэл төрөх тасагт 28/40.5%/, дотрын тасагт 16/23.1%/, мэс заслын тасагт 9/13%/, мэдрэлийн тасагт 6/8.6%/, хүүхдийн тасагт 4/5.7%/, халдвартад 3/4.3%/, яаралтайгийн тасагт 2/2.8%/, сүрьеэгийн тасагт 1/1.4%/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хоног болоогүй нас баралтын 43% нь эмнэлэгт ирээд 8 цагийн дотор, 57% нь 8-24 цагийн дотор энджээ. 0-5 насны хоног болоогүй нас баралтад 0-7 хоногтой нь 90%, 8-28 хоногтой 7%, 2-5 нас нь 3%-ийг тус тус эзэлж байгаагийн 0-7 хоногтой нярайн нас баралтын гол шалтгаан нь уушгины үрэвслийн бус эмгэгшил, бүтэлт, ургийн гажиг, 1-5 насанд хатгалгаа, вирусийн халдвар, суулгалт байна. Дүгнэлт: 2007-2016 онд нийт 275 нас баралт бүртгэдсэнээс 69 тохиолдол буюу 25.9% хувь нь хоног болоогүй нас баралт байв. Сүүлийн жилүүдэд хоног болоогүй нас баралт 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Хоног болоогүй нас баралтыг шалтгаантай нь холбож судлахад дутуу төрөлт 8, цус харвалт 6, гавал тархины гэмтэл 2, бусад 10 тохиолдол байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмсөгний карцинома (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;Д.Эрдэнэсүрэн ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган; М.БатмөнхTesticular cancer is the most common solid malignancy affecting males between the ages of 15 and 35, although it accounts for only 1 percent of all cancers in men. Testicular carcinoma is the most common malignancy in young adult men (aged 15–40 years). The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. Most patients with testicular germ cell tumor present with a painless scrotal mass. 41-years-old man presented with swelling left side testis and tenderness left side groin. Laboratory investigations revealed a high normal red blood cell count 5.7x1012/L, CRP-10.5 mg/L. Hemoglobin, renal and liver function tests were normal. Ultrasounds showed 10.5x7.2 cm measured inhomogeneous mass without infiltration in surrounding fatty tissue in left groin. On pelvic and abdominal CECT showed 18.0x8.5x8.0 cm sized big mass through left testis and groin region, and showed enhanced by contrast paraaortal lymph nodes metastasis and 1.5x2.2 cm sized diameter metastasis in lung. A diagnosis of testicular germ cell tumor with multiorgan metastasis (lymph node and lung) was made. The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейрофиброматоз(2022-11-01) ;Б.Хостуяа ;П.Баясгалан; ;Б.БатцэцэгБ.УндрааНейрофиброматоз нь 1 болон 2 гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. НФ 1 (Фон Реклинхаусны өвчин) нь мэдрэлийн эдийн эс дэхь өсөлтөнд анхдагч нөлөө үзүүлдэг эмгэг юм. Хэвийн бус нэвтрэлт болон хувьсах илэрхийлэгчтэй Аутосом давамгайлах генийн удамшлын (гений байршил 17q11) ойролцоогоор 50% нь НФ 2-ын шинэ мутац байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Б.А нь 12 настай, охин, Дорноговь аймгийн иргэн, 5 настайдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа үзүүлж 3-р шатлалын эмнэлэгт нейрофиброматоз оношлогдож байсан. Зовиур: Зүүн нүдний хараа муудна, дээд зовхи хавдана, аажмаар томорно, хааяа хөндүүрлэж өвдөнө, сүүлийн үед дээрхи зовууриуд нэмэгдэж байгаа гэнэ. Өвчний түүх: Анх 5 настайд буюу 2015 онд зүүн нүдний дээд зовхин дээр овойж улайж хөндүүрлэж эхэлсэн зовиуртай үзүүлж байсан. Зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засалд 2019, 2020, 2021 онуудад нийт 3 удаа орсон. Бодит үзлэгт: Ерөнхий биеийн талаас зовиур үгүй, онцлох шинж тэмдэг нь биеийн бүсэлхий, суга, нурууны арьсан дээгүүр кофе төст нөсөөт толбон тууралтуудтай (Café-Au Lait spots) мөн суурь ясны далавчны дутуу хөгжил (Sphenoid wing dysplasia) зэрэг шинжүүд илэрсэн. Нүдний үзлэг: VOD-1.0, VOS-0.4, OD (Баруун нүд) – Өөрчлөлтгүй хэвийн, OS (Зүүн нүд) – Зовхины завсар багассан, дээд зовхи птозтой, тэмтрэлтээр 3-4 см хэмжээтэй зөөлөн бүтэцтэй, хөдөлгөөнгүй, үрэвслийн шинж тэмдэггүй үүсгэвэртэй, Слит лампаар эвэрлэг тунгалаг, өмнөд хорго дундаж гүнтэй, хүүхэн хараа 3 мм хэмжээтэй хэлбэр зөв, урвалтай, солонгон бүрхүүл дээр зангилаат үүсгэвэр /Lisch nodule/ байгаагүй, арын сегментийн бүтцүүдэд эмгэг өөрчлөлтгүй байсан. Дүгнэлт: Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд ганц тохиолдож байгаа энэхүү тохиолдол маань зүүн нүдний зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засал эмчилгээнд 3 удаа орсон байна. Одоогоор хүүхдийн болон нүдний эмчийн хяналтанд тогтмол үзүүлж байгаа бөгөөд цаашид зүүн нүдний зовхи буултыг засах птозын мэс засал хийхээр төлөвлөөд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар нулимсны суваг (canalis nasolacrimalis)-ийн морформетрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны тойм(2021-03-13) ;Э.Энхзаяа; ; Үндэслэл: Цөөнгүй орны судлаачид хамар-нулимсны сувгийн анатоми бүтэц, морфометрийн үзүүлэлтийг орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох КТГ-ийн аргыг ашиглан нарийвчлан тодорхойлж тоон үзүүлэлтийг уг суваг дахь нулимсны цорго анхдагч болон хоёрдогчоор бөглөрөх, үрэвслийн нэвчдэс, гэмтэл, хавдрын эдээр дарагдах зэрэг олон эмгэгийн үед эмчилгээний тохирсон арга замыг сонгохдоо ашиглаж байна. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны ажлын талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Бид тус сэдэвтэй холбоотой 3140 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг КТГ ашиглан тодорхойлсон болон тус сэдэвтэй голлох хамаарал бүхий нийт 30 гаруй эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэхэд улс орон бүр өөрийн орны хүн амын харах эрхтний бүтэц үйл ажиллагаа тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тогтоосон байна. Улс орны байгал цаг уурын онцлог болон тухайн эрхтний бүтэцэд нас дагаж гарах өөрчлөлт, хувь хүний өвөрчлөл,морфометрийн үзүүлэлтүүдийг уялдуулан хамар нулимсны сувгийн урт, голч зэргийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тодорхойлжээ.Дүгнэлт: Хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлтийг бусад орны судлаачид иж бүрэн судлан тодорхойлсон боловч Монгол хүний хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлт тодорхой бус байгаа нь Монгол хүнд тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн(2026-03-30); ; ; ;З.БолорцэцэгҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа(2026-05-22) ;Д.Анужин; ; ; Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэдрэлийн гаралтай тархины гадна байрлах хавдар (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01); ;У.Энхбаяр; ;Д.ЭрдэнэсүрэнС.РоломжавChief complaint: Fever, dicreased appetite, skin turned yellow, pain of low part of belly, swollen belly and hydroperitoneum Anamnes: First child of family, born 3200 gr at 16 years of mother, development of body is normal, has not disorder of inheritance, diagnosed with Neuroblastoma in 2019 Anamnes morbi: in 2019.09.19, Arrived to Dornogobi medical center cause by symptom abdominal distention. in 2019.09.19-09.23, indoor treated in Children department of DMC with diagnosis Ileus, Pneumonia of 2 side, Urinary tract infection, Anemia, Cachexia, Immunodeficiency. Then moved to National center for Maternal and Child health of Mongolia for diagnosticate because symptom didn’t disappear. In 2019.09.24, diagnosed after checked up CT, took biopsy. Then did chemotherapy 14 times after lumpectomy. In 2021.03, Oncologist recommended palliative treatment because oncosis again and has not special treatment for antineoplastic Physical examination: General condition is difÏcult, mind is normal, coated tongue, skin turned yellow and dryness, lungs with normal breathing sound of 2 side, heart sounds are normal with regular rhythm, pulse 136 a minut, Spo294%, feels 5-6sm tissue under cicatrix of surgery for palpation, non edema Diagnosis: Neuroblastoma, stage 4, diffused in abdomen Accompanying diagnosis: Anemia, Cachexia, Immunodeficiency Complication: Toxic hepatitis, Hydroperitoneum, Syndrome cholestasis Conclusion: Neuroblastoma is a type of cancer that forms in certain types of nerve tissue. Diagnostic method is CT and tissue biopsy - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсголын дотор хонгилын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн(2022-04-28); ; ;Д.Цэцгээ ;О.ПүрэвдоржГ.АмарсайханҮндэслэл: Хүний сонсголын болон тэнцвэрийн эрхтэн нь дууны долгион болон биеийн тэнцвэрийн сэрлийн импульсийг хүлээн авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн дээд зэргийн хөгжилтэй нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм. Зорилго: Сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-АС-ийн Анатомийн тэнхим болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Дүрс оношлогооны тасгийг түшиглэн дескриптив судалгааны аргын ретроспектив загвараар хийж гүйцэтгэсэн. Бид судалгаанд 18 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 41 хүнийг КТГ-ийн зурагт сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлт болон хэлбэрийг тодорхойлов. Ингэхэд сонсголын дотор хонгилын бортогон хэлбэр хамгийн олон буюу 10 (52.6%) юүлүүр хэлбэр 5 (26.3%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 4 (21.1%) эмэгтэйд бортогон хэлбэр хамгийн олон буюу 13 (59.1%) юүлүүр хэлбэр 7 (31.8%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 2 (9.1%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. СДХ-ын морфометрийн үзүүлэлтүүдэд бэлгийн диморфизм илэрч байна. 2. СДХ-ын бортогон, юүлүүр, нахиан хэлбэрүүд тус тус тодорхойлогдож байна.
