С.Энэбиш
Loading...
Товч нэр
С.Энэбиш
Бүтэн нэр
Сундуй Энэбиш
Латин нэр
Sundui Enebish
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургийн бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн бүрдэл ба хөгжлийг морфометрийн аргаар судалсан дүн(2022-06-12) ;М.Лхагважаргал; ;Х.ПүрэвсүрэнҮндэслэл: Ургийг эхийн хэвлийд байх үед оношлодог орчин үеийн аргууд нэвтэрч байгаа нь пренаталь үеийн анатоми, топографи,хөврөлийн хөгжлийн үе дэхь эрхтэн тогтолцооны бүрдлийн тухай мэдээлэл ихээр шаардах боллоо. Үүний дотроос бөөр, шээс дамжуулах замын хөврөл болон ургийн хөгжлийн явц нь зөвхөн түүний морфогенез талаас төдийгүй төрөлхийн гажиг согог талаасаа эмнэлзүйн хувьд сонирхол татдаг. Бөөрний тоо хэмжээ, байрлалтай холбоотой гажиг, бөөрний тэвшний цорго хоёрлох юмуу аль нэг үзүүр нь ацлан салах, аль нэг хэсэгтээ нарийсч, өргөсөх, цүлхэн үүсэх, мөн давсагны урд хана ээрцэгний заадасны хөгжил зэрэг зогссоноос давсаг арьсан доор ил байрлах гажиг ургийн хөгжлийн үед их тохиолддог. Иймээс энэхүү асуудлыг судлах нь манай орны хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болж байна. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн явц дахь бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн хөгжил, өсөлт, эдийн бүрдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа эрэгтэй, эмэгтэй хүйсийн 14.9-32.9 долоо хоногтой хөгжлийн гажиггүй 37 ургаас бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийг авч эд судлалын аргаар боловсруулан Герман улсад үйлдвэрлэсэн Leica фирмийн компьютер микроскопоор (DISKUS 3.2) version программаар хэмжилт хийлээ. Үр дүн: Бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн ургийн үеийн хөгжлийг макроморфометрийн үзүүлэлтээр органогенезийн үйл явцыг судалж, бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийг тус бүрд нь хэмжиж тодорхойлсон дүнгээс харахад 14.9 долоо хоногтой урагт бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүд хэлбэрээ олж хөгжсөн гэж дүгнэж болохоор байна. Дүгнэлт: Ургийн 14.9-32.9 долоо хоногт бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүд жигд биш асинхрон хэлбэрийн эрчимтэйгээр өсч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүнҮндэслэл: Монгол хүүхдийн бие бялдрын онцлогийг судлан тогтоох нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төдийгүй анагаах ухаан, хүн судлалын тулгамдсан асуудлын нэг юм. Өнөө үед Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн онцлогийг насны бүлгээр дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна. Зорилго: 0-14 насны хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлах. Зорилт: 1. Бөөрний дээд булчирхайн үлэмж бүтцийг насны бүлэг болон хүйстэй нь уялдуулан судлах 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг настай нь уялдуулан судлах Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны агшингийн загвараар “ЭХЭМҮТ”-ийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 144 хүүхдийг сонгох шалгуурын дагуу судалгаанд хамруулж бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүйсийн 0-14 насны нийт 144 хүүхэд хамрагдсан ба хүйсийн харьцаа 59% (n=85) нь эрэгтэй, 41% (n=59) нь эмэгтэй тус тус байв. Бид нас болон бөөрний дээд булчирхайн морфометрийн үзүүлэлтийн хооронд корреляцийн коэффициентийг тодорхойлж үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p<0.01, 0.4<R<0.7), харин өндөр болон жингийн үзүүлэлт нь хоорондоо хүчтэй хамааралтай байв (p<0.01, R=0.966). Түүнчлэн 0-14 насанд нийт үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн зураглал 0-30 хоногтой нярайд ерөнхий хэлбэржилтээ олсон, бүрхүүл хальс болон холтослог, тархилаг бодис ялгаран хөгжсөн хэдий ч холтослогийн бүсүүд тод ялгарч хөгжөөгүй нь харагдаж байлаа. 3 сартай хүүхдэд бөөрний дээд булчирхайн холтослог бодисын түүдгэн бүс хурдацтай ялгаран хөгжсөн, 5 настайд холтослог, тархилаг бодис төдийгүй холтослогийн 3 бүс тод ялгаран хөгжсөн, цусан хангамж нэмэгдсэн, 11 настайд булчирхайн цусан хангамж бүхэлдээ сайжирч, насанд хүрсэн хүний бүтэцтэй ижил болсон зураглал ажиглагдаж байлаа. Дүгнэлт: 1. Хүүхдийн баруун, зүүн бөөрний дээд булчирхайн хэмжилтийн үзүүлэлтүүд нь 1-3 нас хүртэл жигд өсөж, 4-5 нас болон 6-11 насанд өсөлтийн эрчим нэмэгдэж, 12-14 насанд өсөлтийн эрчим бага зэрэг буурч хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн холтослогийн 3 бүс, тархилаг давхарга 5 настайд тод ялгаран хөгжиж, булчирхайн цусан хангамж нэмэгдэн, 11 настайд насанд хүрэгсдийнхтэй ойролцоо болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагай болон шагайн доод үений бүтэц түүний гэмтлийн талаар хийгдсэн судалгааны тойм(2026-05-22); ;Г.Болормаа; ;Д.АнужинҮндэслэл: Шагайн үений холбоосны анатомийг судлах нь үений тогтвортой байдал, тэнхлэг, хөдөлгөөнд холбоосны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан хамаарал төдийгүй хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалт, судалгаанд лавламж хэмжээ, гэмтэл согог судлалын практикт анхдагч тоон мэдээлэл болдог. Эмнэлзүйн практикт үений бэртэл, гэмтлийг зөв оношлох, эмчлэх, гэмтлийн механизмыг ойлгох үндэс суурь болдог.1,2 Шагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна.3 Манай орны хувьд шагайн үений гэмтлийн 81.1% нь шинэ, 9.4% нь анхны гэмтэлтэй адил дахисан, 8.1% нь өмнөх гэмтэл дахисан, 0.7% шалтгаан тодорхойгүй байдаг.4 Гэмтлийн механизмаас хамааран тодорхой холбоос болон холбогч эдийг гэмтээж болно.5 Шагайн холбоосны гэмтэл нь шагайн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Шагайн архаг өвдөлт нь шагайн холбоосны аль нэг нь бүтцийн алдагдалд хүргэдэг байна.6 Тиймээс бид тойм судалгааг нэгтгэж, холбоосын анатомийн бүтэц, байрлалын онцлогоос шалтгаалан эмнэлзүйд зонхилон тохиолдох гэмтлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломжийг судлах нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гаргалгааны аргаар шагай болон шагайн доод үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн судалгааны ажлуудыг тоймлох. Арга, аргачлал: Судалгааны эх сурвалжуудад хайлт хийхдээ эрдмийн бүтээлийг сонгох шалгуурыг боловсруулан Thomson Reuters, Pubmed central database, google scholar, Web of science мөн Эрүүл мэндийн хөгжлийн төв, гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээ баримт, өгөгдлийг сонгон тоймын стандартын дагуу чанарын үнэлгээ хийж ankle joint, subtalar joint, шагай болон шагайн доод үений гэмтэл зэрэг түлхүүр үгийн хослолоор хайлт хийж сонгов. Цахим эх сурвалжид нийтлэгдсэн шагай болон шагайн доод үе, үений гэмтлийн талаар судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж тойм өгүүллийг боловсруулав. Бид нийт 330 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс гаргалгааны аргаар шагай, шагайн үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн голлох хамаарал бүхий нийт 34 эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Шагайн үе нь шагайт чөмгөний доод үзүүрийн үений гадаргуу болон шагай ясны булын хооронд үүсдэг. Хөндлөн тэнхлэгээр өлмий, у л р у у нугалах хөдөлгөөн хийнэ. Шагайн үеэр өлмий рүү нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 300 хэм, ул руу нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 500 хэм байна. Шагайн доорх үе нь шагай ба өсгийн ясны үений хойд гадаргуунууд болон өсгийтэй нийлэх үений хойд гадаргуу хоёрын хооронд үүсдэг. Шагайн доод үеэр саггиталь тэнхлэгээр тавхайгаар дотогш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 350 хэм , гадагш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 200 хэм байна. 7 Шагайн холбооснуудыг анатомийн байрлалаар нь гадна холбоос, дотно холбоос, шаант тахилзуурын доод синдесмоз холбоос гэж н ь 3 бүлэг болгоно.8,9 Шагай, шагайн доорх үений холбоосны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь тавхай дотогш хэт эргэх хөдөлгөөн байдаг. Тавхай дотогш хэт эргэх нь үений уутны гэмтэл, гадна дотно дагуу зэрэгцээ холбоос, шаант тахилзуурын холбоосны гэмтэл хүргэдэг. Мөн шагайн үеэр өлмий рүү, ул руу хэт нугалах нь ихэвчлэн хашлага хоорондын хойд холбоос, шагайн хүзүүний остеохондраль бүс, шаант ясны урд доод ирмэг зэрэг бүтцэд гэмтэл учруулдаг байна.5,10,11 Дүгнэлт: Шагайн үений бүтцийг цогцоор нь судалснаар гэмтлийн механизмыг бүрэн тайлбарлах үндэс суурь болно. Цаашид манай улсад гаргалгааны арга, дүрс оношлогоонд суурилсан биомеханикийн хосолмол судалгаа хийх, эмнэлзүйн үр дүнтэй уялдуулсан, стандартчилсан үнэлгээний протокол боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Алхахын өмнө болон дараах үеийн шагайн болон шагайн доорх үений хөдөлгөөний далайцыг тодорхойлсон дүн(2021-03-13) ;Г.Болормаа; Х.ПүрэвсүрэнШагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна. Шагайн үений гэмтлийн 20-25 хувьд сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг зэрэг гүйх, үсрэх хөдөлгөөнтэй спорт эзэлдэг1,2. Спортод шагайн болон шагайн доод үений холбоос, тавхайн холбоосны гэмтэл хамгийн түгээмэл тохиолддог3. Бид дөрөө хэлбэрийн суналтгүй наалтын 1/2, 1/3, V хэлбэрийн хөдөлгөөн хязгаарлах (V lock) төрөл нь алхах үед шагайн үений хөдөлгөөний далайцыг хязгаарлаж байгаа нөлөөг тодорхойлох зорилго тавин спортоор хичээллэдэг 20-24 насны 28 хүнийг хамруулан дескрептив судалгааны нэг агшингийн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд дөрөө дэмжих хэлбэрийн суналтгүй наалтын 1/2 төрөл нь алхах үеийн шагайн үений хөдөлгөөний далайцыг илүү сайн хязгаарлаж байгаа нь тогтоогдсон. Мөн дөрөө дэмжих хэлбэрийн суналтгүй наалтгүй болон суналтгүй наалттай бүлгүүдийн хооронд алхааны үе шатны явцад хугацааны ялгаагүй байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүрний ясны морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарлыг ургийн хөгжлийн үед тодорхойлсон дүнҮндэслэл: Хүний бүх эрхтэн тогтолцоо ургийн хөгжлийн явцад хоорондоо эрчим нь ялгаатай боловч тодорхой хамааралтай өсөж хөгждөг.1 Харин нүүрний яснуудын морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарал ургийн хөгжлийн үед ямар шинж чанартай байдаг талаар хийгдсэн судалгааны ажил, ялангуяа манай улсад нэн ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Ургийн нүүрний ясны морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа АШУҮИС-ийн Био-АС-ийн Анатомийн тэнхмийн лабораторид хадгалагдаж буй нийт 23 ургийн насыг долоо хоногуудаар тодорхойлж, ургийн нүүрний ясыг гаргалгааны аргаар гарган нүүрний ясны морфометрийн үзүүлэлтийг хэмжив. Үр дүн: Бид ургийн нүүрний ясны морфометрийн үзүүлэлтийг хэмжин ургийн насыг долоо хоногуудаар тодорхойлж гаргалаа. Эдгээр үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн шинжилгээгээр бикорреляцийн матрица хийн тодорхойлоход дээрх бүх үзүүлэлтүүд хоорондоо ижил биш хамааралтай байгаа нь бикорреляцийн матрицанаас харагдаж байна. Бидний тодорхойлсноор хамгийн өндөр хамгийн хүчтэй шууд хамаарал биорбиталь өргөн ба эүүрний дээд өргөн хооронд (0.98), P<0.01 байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Ургийн хөгжлийн явцад нүүрний яснуудын хамаарал харилцан адилгүй байгаа нь жигд биш эрчимтэй өсөж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа(2021-03-21) ;Х.Пүрэвсүрэн; ; ; Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.
