Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихрийн шижин хэвшинж 2-той ба чихрийн шижингүй эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөл сулралыг харьцуулсан дүн
    (2020-02-15)
    Ж.Пүрэвдолгор
    ;
    Н.Нансалмаа
    ;
    Үндэслэл: Чихрийн шижин өвчний үед тохиолдох захын мэдрэлийн эмгэг болон вегататив мэдрэлийн эмгэг нь шодойн хөвчрөл сулралын алдагдалд хүрэхэд шууд нөлөөлдөг3 төдийгүй энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил манай оронд харьцангуй хомс байгаа судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той, чихрийн шижингүй эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөл сулралыг харьцуулан судлах Судалгааны материал, арга зүй: Судалгаанд агшингийн, дескриптив судалгааны арга ашигласан. Судалгаанд 2017-2018 онд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн төвөөр үйлчлүүлсэн, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн ЧШХШ 2-той 30 эрэгтэй, ЧШ-гүй 30 эрэгтэй үйлчлүүлэгчийг сонгон хамруулсан. Үр дүн: ЧШХШ 2-той эрэгтэйчүүдийн ШХОУҮ дундаж оноо 17.13±3.64, харин ЧШ-гүй эрэгтэйчүүдийн ШХОУҮ дундаж оноо 20.07±2.35 байна. ЧШХШ 2-той эрэгтэйчүүдийн 13.3% нь ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд хэвийн, 86.7% ШХС-тай үнэлэгдлээ. Дүгнэлт: Чихрийн шижинтэй эрэгтэйчүүдийн 13.3% нь ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд хэвийн, 86.7% ШХС-тай байв. ЧШ-гүй эрэгтэйчүүдийг ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд 26.6 %хэвийн, 73.4% ШХС-тай үнэлэгдлээ. ЧШ-тэй эрэгтэйчүүдэд хөнгөн, дунд, хүндэвтэр зэргийн ШХС тохиолдож байгаа бол ЧШ-гүй эрэгтэйчүүдэд хөнгөн зэрэг илүү байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Инсулин эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан нь
    (2021-03-21)
    Б.Баярцэцэг
    ;
    ; ;
    Ш.Мөнгөнчимэг
    ;
    Д.Болормаа
    Үндэслэл: Инсулин дааврыг нээснээс хойш 100 жилийн түүхэн хугацаанд түүний үр дүн, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор инсулины төрөл, хэлбэр, тарих арга техник жилээс жилд сайжирсаар байна. Манай орны хувьд инсулин эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын талаар хараахан судлаагүй байна. Материал, арга зүй: Судалгааг нэг-агшингийн загвараар Улаанбаатар хотын 3 дүүргийн Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд буй инсулин хэрэглэдэг нийт 262 Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийг хамруулсан. Асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47.3% (n=124) нь эрэгтэй, дундаж нас 52.4±12.9 байв. Нийт ЧШ-тэй хүмүүсийн 78.2% (n=205) нь хүний-рекомбинант, харин 21.8% (n=54) нь аналог инсулин хэрэглэж байна. Хүний инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл их байна (p<0.05). ЧШ-тэй хүмүүсийн 30.5% (n=80)-д инсулин эмчилгээтэй холбоотой гипогликеми илэрсэн байна. Регрессийн шинжилгээний дүнгээс харахад гипогликемид орох эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчин зүйлст глюкозын хэт хэлбэлзэл, инсулины хоногийн тун орж байна. Дүгнэлт: Инсулин эмчилгээний үр дүн нь түүний хэлбэрээс хамааралтай буюу аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл бага байна. Глюкозын хяналт муу байх нь гипогликемийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын хүн амын дунд чихрийн шижингийн шинэ тохиолдлыг судалсан дүн
    Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. 2030 он гэхэд 643 сая, 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай болохыг тогтоосон. ЧШ-гийн хүндрэлийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг судлаачид онцолсон байна. Монгол улсын хувьд Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-ийн тархалт 1999 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 10.8 хувь болж өссөн байна. ЧШ-гийн бүх хэлбэрийн шинэ тохиолдолыг судалсан судалгааны ажил ховор байгаа нь манай улсын хувьд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын хэмжээнд ЧШ-гийн шинэ тохиолдлыг сүүлийн 5 жилээр судлан тогтоох. Арга, аргачлал: ЧШ-тэй шинэ тохиолдолын мэдээлэлд ретроспектив агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Сүүлийн 5 жилд нийт 20582 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 хувь нь эрэгтэй, 52.8 хувь нь эмэгтэй байв. ЧШ шинээр оношлогдож байгаа хүмүүсийн дунд 50-59 насныхан хамгийн их буюу 31.6 хувь, хотод амьдардаг хүмүүс 55.3 хувь буюу давамгайлж байна. ЧШ-гийн шинэ өвчлөл 10,000 хүнд амд Төвийн бүсэд 13.6 буюу хамгийн өндөр, Хангайн бүсэд бага буюу 7.6 бүртгэгдсэн байна. ЧШ-гийн шинэ өвчлөл Булган (20.5), Сэлэнгэ (20.1), Өмнөговь (15.9) аймгуудад хамгийн их бүртгэгдсэн, харин Өвөрхангай (4,5), Хөвсгөл (5,1), Сүхбаатар (5,9) аймгуудад хамгийн бага байна. Дүгнэлт: Монгол улсад сүүлийн 5 жилд 10,000 хүн амд тохиолдох ЧШ-гийн шинэ өвчлөл 11.5-18.7 болж нэмэгдсэн байна. Чихрийн шижингийн шинэ өвчлөл хүн ам зүйн хувьд эмэгтэйчүүдэд, 50-59 насныханд их тохиолдож, харин газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хот, Төвийн бүсэд илүү, аймаг ба дүүргүүдэд шинэ тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа нь тогтоогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрийн халдвартай, Чихрийн шижин хэв шинж-2 хавсарсан тохиолдлын эмнэлзүй, нөлөөлөх хүчин зүйл, хүндрэлийг судалсан дүн
    (2023-05-22)
    Б.Уянга
    ;
    ;
    Үндэслэл: Ковид-19-ийн халдвар авах эрсдэл болон нас баралт, цаашдын тавиланд хавсарсан эмгэгтэй байх нь сөргөөр нөлөөлж байгаа ба тэр дундаа чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2)-той эмчлүүлэгсдэд илүүтэй байсан. Ковид-19 тархсан томоохон улс орнуудад хийгдсэн олон судалгааг харж болох ч Монгол Улсад Ковид19-ийн халдвараар өвдсөн хүнд болон нэн хүнд эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгсдэд эрсдэл болоод тавилан, нас баралтын тархалтыг ЧШ-тэй холбон хийгдсэн судалгаа ховор байна. Зорилго: ЧШ хавсарсан Ковид-19-ийн эмнэлзүйн онцлог, хүндрэл, тавиланг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан эргэмж, баримтын судалгааны аргаар хийнэ. Судалгааны хугацаанд ковид-19 халдвар батлагдаж АШУҮИС-н Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т 2021 оны 04 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 202 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийг чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй 2 бүлэгт хуваан ЧШ-тэй бүлэгт олон буюу 3-5 хавсарсан эмгэг (p<0.0001) илүүтэй тохиолдож байв. Хавсарсан эмгэгүүдийн дундаас артерийн даралт ихсэх өвчин (p=0.002) 71.1%-ийг эзэлж байна. Мөн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн биеийн байдал хүнд, нэн хүнд (p=0.032) байснаас гадна хүчилтөрөгчийн хэрэгцээ (p=0.023) илүү их шаардлагатай байсан. Эдгээр эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн дүрс оношилгооны шинжилгээг харьцуулан үзэхэд ЧШ-тэй бүлгийн 66.6%д уушгины хатгаа 2 талыг хамарсан (p=0.002) өөрчлөлттэй байсан. Түүнчлэн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн 73.3% (p=0.032) АЦДХШ, 23.3% (p<0.0001) нь үжлээр хүндэрч цус эргэлтийн дэмжлэг шаардлагатай буюу вазопрессор эмчилгээ хийлгэсэн байна. Эмнэлгийн нийт ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног (p=0.016, p=0.046) ЧШ-тэй бүлэгт ач холбогдол бүхий ялгаатай байлаа. 30, 90 хоногийн нас баралтанд ач холбогдол бүхий ялгаа тодорхойлогдсонгүй. Дүгнэлт: Судалгаанд нийт хамрагдсан эмчлүүлэгсдийн 44.5% нь ЧШ-тэй байсан. ЧШ-тэй эмчлүүлэгсдэд хавсарсан эмгэг илүү олон байсан ба артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг дийлэнх хувийг эзэлж байлаа. Эдгээр эмчлүүлэгсэд Ковид-19 халдвараар нэн хүнд өвдөж, амьсгалын дутагдал, уушгины хатгаа, АЦДХШ, үжлээр илүү хүндэрч эмнэлгийн ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног ихэсч байлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижинтэй хүмүүст инсулин ялгаралтыг судалсан дүн
    (2022-04-28) ;
    Д.Ганчимэг
    ;
    Б.Ундраа
    ;
    ;
    Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ ховор тохиолдох бусад хэлбэрүүд бүртгэгдэх болсон. Зорилго: Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижин (НХТДХАЧШ)-тэй хүмүүст инсулин ялгаралтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт НХТДХАЧШтэй 19 хүнийг хамруулсан. ЧШ-тэй хүмүүст инсулины ялгаралт, өвчин үргэлжилсэн жил, хийгдсэн эмчилгээ хоорондын хамааралд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42.1% (n=9) нь эрэгтэй, дундаж нас 38.4±10.6 байв. ЧШ-гийн үргэлжилсэн жил нэмэгдэхийн хирээр инсулины ялгаралт буурч (Ц-пептидын хэмжээ <10 жил бүхий хүмүүст 0.728, >10 жилд 0.582) байв. Дүгнэлт: ЧШ-гийн ховор хэлбэрүүдийн ялган оношилгоог сайжруулан инсулины нөөцийг удаан хадгалах менежментийг сайжруулах шаардлагатай байна.