Dandii, Zulgerel
Loading...
Товч нэр
Dandii, Zulgerel
Бүтэн нэр
Dandii Zulgerel
Латин нэр
Dandii Zulgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, AB1341 PUBLIC AWARENESS OF RHEUMATOID ARTHRITIS IN MONGOLIA(BMJ, 2019-06-01) ;Lkham-Erdene Byambadoo ;Nandin-Erdene Danzan; ; Enkhjin Bat-Erdene - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад ревматологийн өвчлөлийн бүртгэлийн өнөөгийн байдал(2020-05-01); ;Д.Цолмон ;Д.Нандин-Эрдэнэ - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчин болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа(2025-01-01); ; ; ;Д.ЦолмонБ.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үений архаг үрэвсэлт өвчин юм. УДаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе, зөөлөн эдэд моносодиумуратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх, таргалалт, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн хэрэглээ зэрэг ордог. 2018 онд Ази номхон далайн №1гйюп сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд мах, архи, хийжүүлсэн ундаа, фруктоз болон сахароз агуулсан ундааны хэрэглээ хэт их байх нь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг судалсан байна. Зорилго: Амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд тулай болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. А рга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “8Р88-29.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 145 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан ба дундаж нас 55.0±13.9 ба хүйсийн хувьд 75.2% нь эрэгтэйчүүд байв. Оношилгооны шалгуурын дагуу 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихэссэн, 35.2% нь хэвийн байв. Судалгаанд хамрагдагсдын нэг сарын хугацаанд ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг судалгааны бүлгүүдээр авч үзэхэд архины хувьд статистик ач холбогдолтой байв. Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шээсний хүчил ихсэлтэд таргалалт, тулай өвчин үүсэлтэд эрэгтэй хүйс, харин архи хэрэглэх нь шээсний хүчлийн ихсэлт болон тулайн аль алины үүсэлтэд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихсэлттэй байна. Таргалалт, эрэгтэй хүйс, архины хэрэглээ зэрэг нь шээсний хүчил ихсэлт, тулайн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг тодорхойлсон дүн(2025-01-01); ;Д.Цолмон; ;Б.АлтанзулҮндэслэл: Ревматоид артрит (РА)-тай өвчтөн нь зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдэл өндөр байдаг1. Монгол улсад үений үрэвсэлт өвчнүүдийн бүртгэл жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт нь ямагт тэргүүлэх таван шалтгааны нэг болж байна2. Манай орны хувьд ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг үнэлсэн судалгаанууд хараахан хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ревматоид артрит өвчтэй хүмүүст зүрх судасны эрсдэлийн зэрэг, эмнэлзүйн үнэлгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар 2024 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ревматоид артриттай 64 өвчтөнийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ зүрх судасны эмгэгийн эрсдэлийг т8С О К Б болон ДЭМБ (ЖНО)-ийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийг тодорхойлох хүснэгтээр тус тус үнэлсэн. АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2024 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар (Хурлын тэмдэглэл №2024/3-05) судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд нийт РА-тай 64 өвчтөнийг хамруулснаас насны дундаж 55.2±9.7 жил, РА оношлогдсоноос хойших дундаж хугацаа нь 9.8±8.0 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 82.8% (п=53) нь эмэгтэй, 17.2% (п=11) нь эрэгтэй байлаа.Судалгаанд хамрагдсан РА-тай өвчтөнүүдийн зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэхэд ДЭМБ эрсдэлийн индексийн дундаж нь 10.25±11, т8С О К Е эрсдэлийн үнэлгээний дундаж нь 2.9±4 байв (р=0.001). т8С О К Е эрсдэлийн үнэлгээгээр 43.8% (п=28) бага, 34.4% (п=22) нь дунд эрсдэлтэй, 15.6% (п=10) нь өндөр эрсдэлтэй, 6.3% (п=4) нь маш өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Оролцогчдын 40-55 болон 56-65 насны бүлэг нь т8С О К Е түвшинтэй (р<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байна. Лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс СКР (ОК=0.05, г=0.35, 95% С1 0.9-3.2, р=0.004) статистик ач холбогдол бүхий ялгаатай, эерэг хамааралтай; И ^^-С нь (ОК=2.3, г=-0.25, 95% С1 2.9-10.0, р<0.0001) ач холбогдол бүхий ялгаатай, сөрөг хамааралтай байв. Мөн т8С О К Е эрсдэлийн үнэлгээ нь судалгаанд оролцогсдын тамхидалт (ОК=1.6, 95% С1 1.1-2.4, р=0,036), хүйс (ОК=2.1, 95% С11.52.8, р<0.0001)-тэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Судалгаанд нийт 64 оролцогч хамрагдсанаас ДЭМБ-ын үнэлгээгээр 17.2% нь ойрын 10 жилд зүрх судасны эмгэгээр өвдөх өндөр, маш өндөр эрсдэлтэй, шинэчлэгдсэн титэм судасны эрсдэлийн системчилсэн үнэлгээгээр 21.9% нь зүрх судасны эмгэгийн өндөр, маш өндөр эрсдэлтэй байв. Өвчний идэвхжилийн зэрэг нь зүрх судасны эрсдэлтэй ач холбогдол бүхий хамааралгүй байгаа ч үрэвслийн биомаркер болох Ц урвалж уураг нь зүрх судасны эрсдэлийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эерэг хамааралтай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа(2023-11-03); ; ;Д.Цолмон; Б.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчний үеийн оношилгоо, эмчилгээний удирдамж(2021-06-10); ;Д.Цолмон; Д. Нандин-Эрдэнэ. КОВИД-19 вирусын үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчтэй өвчтөнүүдийг өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулж байна. Эрхтэн тогтолцооны аутоиммун архаг өвчний үед дархлааг дарангуйлах эмийг тогтмол хэрэглэдэг ба ихэнхидээ дааврын эмтэй хавсрах нь зонхиолдог. Иймд дархлаа дарангуйлах, дааврын эм хэрэглэдэг эрхтэн тогтолцооны аутоиммун өвчтэй өвчтөнүүдийг аливаа халдварт өндөр эрсдэлтэй гэж үздэг. КОВИД-19 вирусын болон эрхтэн тогтолцооны аутоиммун өвчний зарим эмнэлзүйн давхцал, үүнд халуурах, ханиалгах, хоёр талын хатгалгааны шинжүүд ижил төстэй байх нь энэ хоёр өвчний оношилгоог будлиулах болон вирус нь архаг өвчнийг сэдрээх, өвчний явцыг хүндрүүлэх эрсдэлтэй байна. Ревматологийн Олон улсын нийгэмлэг холбоодын КОВИД-19–ийн үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчнийг удирдах зөвлөмжийг шүүн нэгтгэв.
