Л.Наранбат
Loading...
Товч нэр
Л.Наранбат
Бүтэн нэр
Лхагвасүрэн Наранбат
Латин нэр
Lkhagvasuren Naranbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагчийг хэрэглэсэн үр дүн(2024-01-21); ;А.Эрдэнэбилэг; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Цочмог түлэгдэлтийн тусламж үйлчилгээ сайжирснаар нас баралтыг бууруулж, биеийн нийт гадаргуугийн 90-95%-ийг хамарсан түлэгдэлтийн гэмтлээс амьд үлдэх боломжтой болсон. Эдгээр их хэмжээний түлэгдэлттэй өвчтөнүүдэд их хэмжээний сорви, агшилт, үений хөдөлгөөн хязгаарлагдах, загатнах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд олон жилийн турш физиологийн хэвийн үйл ажиллагаагаа алддаг. ГССҮТийн 2015-2021 оны байдлаар нийт түлэгдэлтийн 69.4% нь 0-18 насны хүүхдийн түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд 1-4 насны хүүхдийн түлэгдэлт 68.4% байгаа болохыг тэмдэглэсэн байна. Түлэгдэлтийн дараа үүсдэг мөчдийн хамгийн түгээмэл сорви нь гипертрофик сорви нийт тохиолдлын 70%-д тохиолддог болохыг судлаачид тогтоожээ. Иймд манай оронд хүүхдийн мөчдийн түлэгдэлтэнд арьс орлуулагчийг хэрэглэсэн мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагч-арьсны эдийн суулгацыг нимгэн давхраат арьстай хамт нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Бид эмнэлзүйн туршилт судалгааны загвараар түлэгдэлтийн дараах сорвийг чөлөөлж арьс нөхөх мэс засал эмчилгээ хийлгэж буй 96 хүүхдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт сорвийг үнэлэх POSAS-ын арга, фото зураг аван хэмжилт хийж үр дүнг тооцов. Үр дүн: Мэс засал эмчилгээ хийсэн донор талбайн хамгийн их талбайд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс засал (Alloderm Thin STSG) хийсэн байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001), донор талбайн шархны эдгэрлийн хугацаа Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац (Alloderm Thin STSG) нөхсөн бүлэгт хамгийн бага байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001). Реципиент талбайн шархны эдгэрэл хагас бүрэн давхраат арьс нөхсөн (Thick STSG) бүлэгт хамгийн бага хугацаанд эдгэрсэн байгаа нь ажиглагдлаа (P<0.0001). Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр 14 дэхь хоногт эмчилгээний үр дүн илэрхий сайжирсан хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс заслын үр дүнг судлахад илэрхий сайжирсан хэдий ч уламжлалт аргатай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Аллодермийг түлэгдэлтийн дараах сорвинд хэрэглэж эмчилгээний үр дүнг судлахад их хэмжээний сорвины талбайд хэрэглэх боломжтой бөгөөд донор талбайн шархны эдгэрэлтийг түргэсгэж гоо сайхны болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулж байна. Хүүхэд Түлэгдэлтийн дараах сорви Аллодерм Арьс нөхөх мэс засал POSAS арга - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүн(2022-04-28); ; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Түлэгдэлтийн дараах үлдэц сорвины улмаас 2015-2020 оны байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлснээс 18 хүртэлх насны 422 хүүхэд буюу 67.8% нь сорвины мэс засалд орсон байна. Манай орны хувьд түлэгдэл жил ирэх тусам нэмэгдэхийн хирээр түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зорилго: Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: 23 үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт POSAS-ын арга, Ванкуверийн арга, фото зураг авах, үений хөдөлгөөний далайцыг тодорхойлох, Фитцпатрикийн аргаар арьсны хэв шинж тодорхойлж, өвдөлтийн хүчийг үнэлэн хэмжилт хийж үр дүнг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд 1-17 насны 23 эмчлүүлэгч хамруулсан бөгөөд оролцогчийн дундаж нас 10±9 (95.0% ИИ: 2.03–18.58) байв. Мэс засал эмчилгээний өмнөх ба мэс засал эмчилгээний дараах хугацааны POSAS, Ванкувер үнэлгээний дундаж оноо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Дүгнэлт: Бүрэн давхраат арьс нөхөх (FTSG) мэс засал нь гар сарвуу зэрэг чухал хэсгүүдэд эмчилгээний үр дүнтэй, аюулгүй арга гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үений тал саран жийргэвчийн дурангийн мэс засал эмчилгээний үр дүнг сэтгэл түгшилт, сэтгэл ханамжтай харьцуулан судалсан нь(2026-02-03) ;З.Оргил ;С.Баатаржав; Үндэслэл: Өвдөгний үений тал саран (meniscus) жийргэвчийн дурангийн мэс засал нь хүрц хөнөөл багатай төдийгүй өвдөлтийг богино хугацааанд бууруулж, хэвийн үйл ажиллагаанд эргэн оруулах, үений эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлэх давуу талтай болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Тал саран жийргэвч мөгөөрсний гэмтлүүд, үүнтэй уялдсан өвдөгний үений өвдөлт, үйл ажиллагаа алдагдах, өвдөгний үений эргэшгүй өөрчлөлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Өвдөгний үений тал саран жийргэвч мөгөөрсний урагдлын мэс засал эмчилгээний богино хугацааны эмнэл зүйн үр дүнг сэтгэл түгшүүр, сэтгэл ханамжтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд 2020-2023 оны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Грандмед эмнэлэгт үений жийргэвч мөгөөрсний дурангийн мэс засал хийлгэсэн 103 өвчтөнийг хамруулан проспектив когорт судалгаа хийсэн болно. Үр дүн: 103 эмчлүүлэгчээс 69 нь тал саран жийргэвч мөгөөрс хэсэгчилэн өөлөх мэс засал, 34 нь жийргэвч мөгөөрс сэргээх мэс засал хийлгэсэн. Өвдөгний гэмтэл ба остеоартритын үр дүнгийн дэд оноо мэс заслын өмнө болон дараа өвдөлт 57.93±12.58, 80.93±5.70; шинж тэмдэг 54.13±12.73, 80.27±6.22; өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа 61.28±13.19, 79.61±4.91; спорт/чөлөөт цаг 42.28±13.21, 72.04±6.88; өвдөгтэй холбоотой амьдралын чанар 45.08±12.46, 77.85±7.96 тус тус болж мэдэгдэхүйц сайжирсан байв. Дүгнэлт: Өвдөгний үений тал саран жийргэвч мөгөөрсний дурангийн мэс засал эмчилгээ нь үр дүнтэй сайтай, богино хугацаанд өвдөлтийг намдааж үйл ажиллагаа, амьдралын чанарыг сайжруулж байна.
