М.Сугармаа
Loading...
Товч нэр
М.Сугармаа
Бүтэн нэр
Мягмаржав Сугармаа
Латин нэр
Myagmarjav Sugarmaa
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Self-Rated Health In Mongolian Older Adults: Insights From Childhood And Life-Course Factors(University of Oxford, 2025-12-01); ; ; Abstract An upper-middle-income country in Asia, Mongolia, is experiencing rapid population aging, with the population aged 65 and above projected to triple by 2060. Healthy aging reflects socioeconomic, and health conditions accumulated across the life course rather than being determined only in old age. Recently, life-course factors have increasingly been emphasized in aging studies to understanding healthy aging better. A cross-sectional survey among 149 older adults aged 60 and above in Ulaanbaatar was carried out from January to March, 2025 to examine whether self-rated health across childhood, midlife, and later life is associated with socioeconomic conditions. A single-item question was used to measure self-rated health both in childhood and midlife. Life-course socioeconomic indicators included childhood (family financial status, parental income adequacy), midlife (education, occupation, salary satisfaction), and older age (pension, household income adequacy). Binary logistic regression examined associations between life-course factors and current health. Participants’ mean age was 68.8 ± 7.1 years, 40.3% were male, 61.8% married, and 57.7% urban residents. Overall, 43% reported poor health, with women more likely to report poor self-rated health than men. Childhood self-rated health was the only significant predictor of current health. Rural residence was also linked to poorer health, while education, marital status, and income showed no significant effects. Childhood health was a key predictor of current self-rated health. This study underscores the need to conduct future research with larger samples to validate the current results and identify additional life-course determinants of healthy aging. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Evaluating Smoking Cessation Counseling Bundle Behavioral Intervention for Mongolian Adults Who Use Nicotine Patches(Mongolian National University of Medical Sciences, 2023-03-20); ;Singh, Pramil; ; Objectives: The objective of this study is to evaluate the effectiveness of a behavioral intervention based on the World Health Organization (WHO) 5A and 5R guidelines in Mongolia who use the Nicotine Replacement Therapy (NRT) patch. The study aims to assess the impact of the intervention on smoking cessation rate. The finding of this study will contribute to the existing literature on smoking cessation interventions and provide valuable insights into the effectiveness of a behavioral approach in a Mongolian population. Methods: In the intervention study, out of total of 806 people interested in the part of this study. The study team excluded their eligibility criteria of the study participant. A sample of 625 people who fulfilled study inclusion criteria received advice about the negative consequences of tobacco. After that, 479 people decided to quit smoking and 41 people were excluded due to health contraindications, and the final sample 454 people began nicotine replacement therapy to quit smoking. Participants in the treatment group received nicotine replacement patches for 28 days, while those in the counseling group received four sessions of behavioral change counseling (5A, 5R). Results: 454 were found to be eligible to take part in the study and were subsequently assigned to one of two groups, with 230 and 224 participants assigned to each group, respectively. In the second month of follow-up, 90 (39.1%) of participants who received NRT patches quit smoking. The group that received NRT + Behavioral intervention was 1.02 times as successful, or 0.7% more effective, than the group that did not receive behavioral intervention (P=0.872). Conclusion: WHO 5A, 5R brief counselling were more effective than group without behavioral intervention for smoking cessation, but difference was insignificant. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Life Satisfaction among Older Adults in Rural and Urban Mongolia: A Cross-Sectional Survey Study(2023); ;Burnette, Denise; ;Casati, FabioINTRODUCTION: Life satisfaction is a strong indicator of well-being for older adults. In this study, we aimed to assess the level and correlates of life satisfaction among older adults in urban and rural Mongolia. METHODS: We recruited 304 community-dwelling older adults in urban and rural regions of Mongolia. We compared levels of life satisfaction for the two groups, and then used hierarchical regression to examine the association of sociodemographic, health, psychosocial factors, and urban/rural status with life satisfaction. RESULTS: Older adults in urban areas reported higher levels of life satisfaction than their rural counterparts. In the final step of the hierarchical regression model, more grandchildren in the household, better self-rated health, and reporting more positive than negative affect were associated with better life satisfaction at p < 0.05 as were engaging in paid work and lower levels of loneliness at p < 0.10. Net the effects of all other variables in the analysis, older adults in rural areas reported lower levels of life satisfaction. CONCLUSION: Our findings indicate that living in rural areas of Mongolia leads to lower levels of life satisfaction. We identify potential points to intervene through policies, programs, and practices that target the strengths and needs of older adults in rural areas by addressing inequities in socioeconomics, health, mental health, and opportunities for social integration. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах эмчилгээ, зан үйлийг өөрчлөх интервенцийн үр дүнг үнэлэх нь(2023-04-24); ;Прамиль Сийнгх ;Еркебулан; Ч.Аззаяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн хүчин төгөлдөр байдлыг судалсан үр дүн(2025-12-05) ;Б.Бадамням; Д.ЭнхмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний хэрэглээ эрчимтэй өсөж, хүмүүс хоорондоо мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүлээн авах, бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлж байна. Үүнтэй уялдан нийгмийн сүлжээний нөлөөг хувь хүний өдөр тутмын амьдралд хэрхэн тусгаж байгааг хэмжих олон төрлийн судалгааны хэрэгсэл, хэмжүүрүүд боловсруулагдсан боловч эдгээр нь зөвхөн ашиглах хугацаа, давтамжид төвлөрсөн байдгаас шалтгаалан нийгмийн сүлжээний бодит нөлөөг бүрэн хэмжээнд судлах хэрэгцээ шаардлага байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн найдвартай, хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшингийн загвараар 12–17 насны (15.1±3.6) нийт 421 сурагч (эрэгтэй 43.7%, эмэгтэй 56.3%) хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумж (SMUIS)-ийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр ба найдвартай байдлыг үнэлсэн. Судалгааны хүчин төгөлдөр байдлыг хүчин зүйлийн шинжилгээ (EFA, CFA)-ээр, найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициентоор тооцлоо. Үр дүн: Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн Монгол хувилбарыг өсвөр үеийнхэн дунд ашиглахад 2 дэд бүлэг (e<1.0) тодорхойлогдож, үндсэн бүрэлдэхүүн тодорхойлох шинжилгээгээр 10 хувьсагчийн латент хувьсагчид үзүүлэх ачаалал 0.4 ба түүнээс дээш хангалттай, давхар ачаалал үүсгэсэн хувьсагч тогтоогдоогүй (<0.4). Бүтцийн регрессийн шинжилгээгээр дэд бүлгүүдийн хувьсагчдад үзүүлэх нөлөөлөл эерэг хангалттай байна (B=0.42-0.82). Хүчин төгөлдөр асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Кронбахын альфа 0.6-аас дээш байлаа. Дүгнэлт: Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдал хангалттай, өсвөр үеийн цахим хэрэглээний байдлыг үнэлэхэд хэрэглэх бүрэн боломжтой байна. Цаашид энэхүү асуумжийн Монгол хувилбарын найдвартай байдлыг бусад хүн амын бүлэгт судлах, хэрэглэх хэрэгцээтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн(2023-11-03); ; ;Ч.Аззаяа; А.Ган-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл дэх санхүүгийн дарамт ба амьдралын чанарын хамаарал(2026-04-16); ;Ч.Аззаяа; ;М.БогеншутцҮндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ, тусгай хэрэгслийн зардал нь өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулж, өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсгэдэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээл нь гэр бүлийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засаг болон нийгмийн үйлчилгээний тогтолцоо сайн хөгжсөн орнуудад судалгаа өргөн хийгдэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй гэр бүл дэх санхүүгийн дарамт болон амьдралын чанар хоорондын хамаарлын талаарх нотолгоо нэмэгдэж байна. Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн дарамт болон гэр бүлийн амьдралын чанар хоорондын хамаарлыг тодорхойлов. Арга, аргачлал: 2024-2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудад түшиглэн Улаанбаатар, орон нутгаас нийт 735 асран хамгаалагчийг оролцуулан агшингийн судалгааг хийв. Мэдээлэл цуглуулахад өрхийн дундаж орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардалд зарцуулсан өрхийн орлогын хувь, санхүүгийн дарамт хэр зэрэг тулгардаг тухай өөрийн үнэлгээ, 5 үзүүлэлт бүхий гэр бүлийн амьдралын чанарыг үнэлэх Хоффманы (2006) стандарт асуумжийг тус тус ашиглав. Тойм болон шугаман регрессийн шинжилгээг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өрхийн дундаж орлого 2905277.16±2141515.84 төгрөг байв. Нэг жилийн хугацаанд өрхийн нийт орлогоос хувиар тооцоход уналт таталт, сэтгэц, тархины саажилттай, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүл илүү зарцуулж байна. Санхүүгийн дарамтын давтамж нэмэгдэхэд гэр бүлийн амьдралын чанарын нийт оноо 0.22 нэгжээр (p<0.001), өрхийн орлогоос хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан хувь нэгээр нэмэгдэхэд зөвхөн биет болон бодит сайн сайхан байдал 0.007 (p<0.001) оноогоор, гэр бүлийн амьдралын чанар 0.003 (p=0.037) тус тус буурч байна. Харин өрхийн орлого 100000 төгрөгөөр өсөхөд гэр бүлийн амьдралын чанарын оноо (B=0.00249; p<0.001) нэмэгдэж байна. Дүгнэлт: Өрхийн орлого, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зарцуулж буй орлогын хувь хэмжээ нь амьдралын чанарыг нэмэгдүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тулгарч буй санхүүгийн дарамт нь гэр бүлийн амьдралын чанарыг буруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настнуудын эрсдэлт зан үйлийг үнэлсэн дүн(2023-05-22) ;М.Нарангэрэл; ; Д.ГантуяаҮндэслэл: Монгол Улсын хувьд 60 болон түүнээс дээш насны ахмадын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4% байсан бол 2030 онд 11.9%, 2050 он гэхэд 21.1% болж өсөх магадлалтай байгааг 2021 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 70.71 жил байсан бөгөөд эрэгтэйчүүдэд 66.7 жил, эмэгтэйчүүдэд 76.2 жил байна. Иймд бид ахмад настны амьдралын хэв маяг, зан үйлийн өнөөгийн байдлыг судлан үнэлгээ өгснөөр цаашид ахмад настны эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх боломжийг хангах, зөвлөмж боловсруулах, нотолгоо бүрдүүлэх шаардлага гарч байгаа юм. Зорилго: Ахмад настнуудын амьдралын хэв маяг, зан үйлийн зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба мэдээллийг ДЭМБ-ын стандарт SAGE (Study on Global AGEing and Adult Health) асуумжийг ашиглан цуглуулсан. Улаанбаатар хотын 5 дүүрэг, хөдөө орон нутгийн 2 аймгаас олон үет шаталсан түүвэрлэлтийн аргыг хэрэглэн 60-аас дээш настай 950 настанг хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын насны бүлгийн хувьд 60-69 насныхан 60.9%, 70-79 насныхан 29.8%, 80 дээш насныхан 9.4%, хүйсийн хувьд 38.7% эрэгтэй, 61.3% эмэгтэй байсан. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их тамхи татдаг, хото хөдөөгийн хувьд ялгаагүй байв. Сүүлийн 30 хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг хүйсээр харьцуулан судлахад эрэгтэй настнуудын 40%, эмэгтэй настнуудын 20% хэрэглэсэн, 60-69 насныхны 37.4%%, 70-79 насныхны 25.7%, 80 дээш насныхны 12.7% согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Дүгнэлт: Урьдчилан сэргийлэх зан үйлийг нас хүйсийн байдлаар харьцуулан авч үзэхэд нас ахих тутам хорт зуршлын хэрэглээ багасч, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх байдал нь буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ(2026-04-16); ;Т.Ундармаа; ; Үндэслэл: ЭМНА бакалаврын хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг анх 2016 онд боловсруулж, 2023 онд Фулбрайт мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажлын эксперттэй хамтран, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, Монгол дахь ЭМНА хөтөлбөрийн онцлогтой уялдуулан шинэчлэн боловсруулсан. Тус цогц чадамж нь “Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, цогц эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх” бакалаврын сургалтын зорилгын хүрээнд 9 ерөнхий, 40 дэд чадамжаас бүрдэж байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийг /2016/ шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Зорилго: ЭМНА-ын бакалаврын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай харьцуулж, сайжруулах чиглэлийг тодорхойлох Арга, аргачлал: ЭМНА хөтөлбөрийн 30 (Ерөнхий суурь 6, Мэргэжлийн суурь 9, Мэргэшүүлэх 12, Дадлага 3) хичээлийг сонгон шинэчилж боловсруулсан 9 цогц чадамжид тулгуурлан агуулгын шинжилгээ, хөтөлбөрийн зураглал хийх аргыг ашигласан. Зураглал хийх арга нь хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг хичээл тус бүрээр мэдлэг, чадварыг I-танилцуулах, A-ашиглах, M-үнэлэх гэсэн 3 түвшинд харгалзуулан шинжилсэн. Судалгааны боловсруулалтад Nvivo программ ашиглав. Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн 30 хичээлд үнэлгээ хийж шинээр боловсруулсан 9 цогц чадамжтай харьцуулахад (нөхцөл байдалд үнэлгээ хийх), (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх), (нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах) цогц чадамжууд хангалттай тусгагдсан. Харин (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх), (нийгмийн бодлогын үйл явцад оролцох) цогц чадамжууд хичээлийн хөтөлбөрт бага тусгагдсан байв. Шинэчилсэн 40 дэд цогц чадамжаас хөтөлбөрт огт тусгагдаагүй, хангалтгүй тусгагдсан 11 дэд цогц чадамж байв. Хөтөлбөрийн зураглалаар сонгогдсон хичээлийн 38% нь танилцуулах түвшинд, 60% нь ашиглах түвшинд, 2% нь үнэлэх түвшинд байна. Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн суралцахуйн үр дүнгийн түвшин нь танилцахаас ашиглах руу чиглэлтэйгээр ахиж байна. Дүгнэлт: Шинэчлэгдсэн цогц чадамжууд нь одоогийн сургалтын хөтөлбөртэй нийцэж байгаа боловч, үйлчилгээг үнэлэх болон бодлогын үйл ажиллагаанд оролцох чиглэлүүдийг цаашид илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд танилцуулах болон ашиглах түвшин зонхилж байгаа тул цаашид үнэлэх түвшнийг нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлдээ тусгах хэрэгцээ байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан нь(2024-01-28) ;Ц.Цэлмэг; ;Ч.Аззаяа; Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, мэргэжилтнүүдийн тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний ажлын ачаалал их, ажлын байрны стресс өндөр байх зэрэг нь тэдний ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол ба түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хот, хөдөөгийн ЭМАШТҮ-ний 32 байгууллагын 252 эрүүл мэндийн ажилтан хамрагдсанаас 71.8 хувь нь хөдөө, 28.2 хувь нь Улаанбаатар хотоос, оролцов. Бид судалгаандаа Паркер нарын 2003 онд боловсруулсан байгууллагын уур амьсгалыг үнэлдэг стандарт асуумжийг ашигласан. Мөн үйлчилгээний салбарт ажиллах хүсэл, сонирхол, ажлаасаа гарах тухай бодлыг үнэлдэг стандарт асуумж (Auerbach, 2014)-ийг ашиглан мэдээлэл цуглуулав. Үр дүн: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байгаа бол 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байна. Хөдөө ажиллаж байгаа эмч, эх баригч,бага эмч нарын ажлаас гарах бодол бусад мэргэжлүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байна. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байгаа бөгөөд хөдөө ажиллаж байгаа эмч нар, харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Байгууллагын уур амьсгалын хувьд үүрэг тодорхойгүй байх, зөрчилдөөнтэй, хэт их үүрэг хүлээх, мэргэжлийн удирдлага сул байх, шударга байдал, дэмжлэг, инновац бага байх зэрэг хүчин зүйлс нь ажлаас гарах бодолтой илүү хамааралтай байгаа нь ажиглагдлаа.
