Н.Занди
Loading...
Товч нэр
Н.Занди
Бүтэн нэр
Нямжав Занди
Латин нэр
Nyamjav Zandi
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долгионтсон гишүүнээс зохицуулах үйлчлэлтэй шанз бэлтгэх технологийн судалгаа(2022-04-28) ;Г.Марал ;Н.Оюунцэцэг; ;М.ПүрэвжавТ.Дэлгэрмаа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн(2024-05-13) ;Сайнбуян ;Н.Оюунцэцэг; ;Х.АвдирахманҮндэслэл: Монгол анагаах ухааны ясны бариа засал нь Монгол үндэстний Монгол анагаах үлэмж баялаг соёлын өв хөрөнгийн чухал хэсэг болох бөгөөд тус арга ухаан нь монголчуудын амьдрал дундаас үүсч, нийгмийн хөгжлийг дагалдан Ясны бариа тасралтгүй хөгжин төгөлдөржиж, биеэ даасан өвөрмөц онцлогтой, засал онолын системтэй, эмчилгээний үйлдэлтэй уламжлалт ясны бариа засал Алга ясны болж хөгжжээ. Модон хавтсан бэхэлгээ нь уян хатан чанартай байдаг хугарал бөгөөд үений хөдөлгөөнийг алдагдуулах байх сайн талтайгаас гадна хугарсан ясны зөрүүг дахин зөрөхөөс маш сайн сэргийлж хамгаалдаг. Мөн эдгэрэлтийн явцыг рентгэн шинжилгээгээр хянаж, зөрүү үүсвэл ясны бариа заслыг хийж, засах боломжтой. Энэ нь мөчдийн физиологийн үйл ажиллагааг хангахаас гадна гаднах бэхэлгээний механик зарчимд нийцэж, нөхөн сэргээх нөлөөг хангаж, хугарлын эдгэрэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг. Тиймээс алга ясны хугарлын үед монгол анагаах ухааны бариа заслын аргаар эмчилж, үр дүнг тооцох нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 60 эмчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт архи шүршиж, илж нухалж, гар аргаар Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээгээр хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боосон. Хяналтын бүлэгт гар аргаар хугарлыг засч, гөлтгөнөн боолтыг хийсэн. Бугуйн үений үйл ажиллагааг «Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээ”-гээр (PRWE-Patient Rated Wrist Evaluation) үнэлсэн. Ясны бороололт, гарын жижиг үенүүдийн хөдөлгөөн, гарсан хүндрэлийг 1975 онд АНУ-ын Гарны мэс заслын нийгэмлэгээс боловсруулсан гар сарвууны хөдөлгөөний алдагдлыг үнэлэх “Нийт идэвхтэй хөдөлгөөний (TAM-Total Active Movement) үнэлгээ”-гээр үнэлэв. Үр дүн: Нэг сар эмчилгээ хийсний дараа эмчилгээний бүлэгт бугуйн үений өвдөлтийг үнэлэх Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо 40.75, хяналтын бүлэгт 50.25 байсан бөгөөд энэ нь бугуйн өвдөлт эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий буурсан байгааг харуулж байна (Z=-6.308, P<0.001). Эмчилгээ эхэлснээс хойш гурван сарын дараа Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо эмчилгээний бүлэгт 0.50, хяналтын бүлэгт 6.00 болж, бугуйн үений өвдөлт эмчилгээний бүлэгт статистик ач холбогдол бүхий буурсан байлаа (Z=-6.474, P<0.001). Гарны жижиг үенүүдийн үений хөдөлгөөний далайцын нийлбэрээр үнэлэгдэх нийт идэвхтэй хөдөлгөөн (TAM) 3 сарын дараа эмчилгээний бүлэгт 229.50 хэм, хяналтын бүлэгт 218.50 хэм болсон байсан нь үенүүдийн хөдөлгөөний далайц эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий нэмэгдсэн байгааг харуулж байна (Z=-2.345, P=0.019). Дүгнэлт: Алганы 2-5 дугаар ясны хугарлыг архи шүршин илж нухалж, гар аргаар хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боох Монгол анагаах ухааны ясны бариа засал эмчилгээ нь гөлтгөнөн боолт тавьж эмчлэх эмчилгээний аргатай харьцуулахад үр дүн сайтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүн(2026-02-03) ;Х.Тунгалагтуяа ;С.Сувд ;Б.Алтантулга ;Б.МөнхзулО.УранчимэгҮндэслэл: Дэлхийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталт (ҮАГӨХ) 3%-ийн тархалттай байдаг¹. Манай улсад 2017–2022 оны хооронд ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын амбулаториор үзүүлсэн нийт хүүхдүүдийн 16.7%-д, үүнээс 2–6 насны хүүхдийн 2%-д ҮАГӨХ оношлогдсон байна². Уг эмгэг нь оор бүртгэгддэг³. ҮАГӨХ нь Олон улсын өвчний ангилал (ICD-10) K59.00, K59.04 онош бүхий хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, өтгөн үлдсэн мэдрэмж, өтгөнөө гаргахаас айх, биеэ чангалах зэрэг шинж тэмдэг илэрч, удаан үргэлжилбэл шулуун гэдэсний сфинктер урагдах, цустай баах зэрэг хүндрэл үүсдэг эмгэг юм. Мөн бие засах мэдрэмж буурах, өтгөн гадагшлах үеийн сэтгэл зүйн асуудал, геморрой, шулуун гэдэсний урвалт, цагаан мах гарах зэрэг архаг эмгэгийн суурь шалтгаан болж хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг⁴. Иймээс өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, эрт үеийн эмчилгээний үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд бариа засал нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дархлааны хариу урвалыг сайжруулах, хүүхдийн хөдөлгөөний болон мэдрэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна⁶⁻⁸. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эмчилгээний бариа заслыг архаг өтгөн хаталтаас сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад өргөн хэрэглэж байна⁵. Гэвч манай улсад ҮАГӨХ-ын үед уламжлалт эмчилгээний бариа заслын үр дүнг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төвд 2025 оны 5-р сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд хүүхдийн үйл ажиллагааны өтгөн хаталт оношлогдсон (ICD-10 K59.04), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, сайн дураар оролцохыг зөвшөөрсөн, нийт 60 хүүхдийг сонгон авч, санамсаргүй байдлаар бариа засал эмчилгээний бүлэг (n=30), дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлэгт (n=30) хуваасан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1 сарын хугацаанд Bristol stool scale – гадагшилсан өтгөний хэлбэрийг үнэлэх оноо, CAS (constipation assessment scale) – өтгөн хаталтын илрэх хам шинжээр үнэлэх үнэлгээгээр үнэлж үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүүхдийн дундаж нас 3.75±0.94 жил байсан бөгөөд 2 бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.085) байв. Хүйсийн хувьд нийт хүүхдүүдийн 51.7% нь эмэгтэй, 48.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт өтгөн хаталтын илрэх хам шинжийн оноогоор үнэлэхэд (child CAS) 8.23±2.39 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.17±2.36 оноо болж буурсан байна. Гадагшилсан өтгөний хэлбэржилтийг үнэлэх оноогоор (Bristol score) үнэлэхэд эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 1.33±0.48 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.00±0.87 оноо болж сайжирч, эмчилгээний бариа засал нь дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлгээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Эмчилгээний бариа засал нь баас гадагшлах давтамжийг нэмэгдүүлж, гадагшилж буй баасны хэлбэржилтэнд нөлөөлөн удаан хугацааны үр дүн сайтай, хүндрэл багатай бөгөөд бүтцийн шалтгаангүй өтгөн хаталттай хүүхдүүдэд тохиромжтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр нөлөө(2026-04-16); ;Jin Ai Hua ;Ba Hu Shan ;Tа NaWu Da MuҮндэслэл: Монголын уламжлалт ясны бариа засал нь ясны хугарлыг эмчлэх мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд үр дүнг эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 6 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгт эмчлүүлсэн бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 тохиолдолыг санамсаргүй бус аргаар ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=64), мэс засал эмчилгээний бүлэгт (n=56 ) хувааж, эмчилгээний дараах 1, 3, 6 сард мөр, бугалганы үйл ажиллагааг үнэлэх Constant–Murley, Оксфордын үнэлгээ (OSS), өвдөлтийн түвшин үнэлэх VAS үнэлгээний аргаар тус тус үнэлэв. Үр дүн: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 өвчтөн эмчилгээний хоёр бүлэгт суурь үзүүлэлтүүдийн хувьд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Уламжлалт ясны бариа заслын бүлэгт эмчилгээний 1 болон 3 сард өвдөлт мэс заслын эмчилгээний бүлгээс статистик ач холбогдолтой буурсан байна. (p<0.01) Эмчилгээний дараах 3 болон 6 сард өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа сайжирч (p<0.01), 6 сард мөрний үйл ажиллагаа мэс заслын бүлгээс илүү сэргэсэн байв. (p=0.049). Мэс заслын бүлэгт эмчилгээний эхний 1 сард үений хөдөлгөөн болон булчингийн хүч хурдан сэргэсэн боловч эмчилгээний дараах 6 сард хоёр бүлэгт ижил түвшинд сайжирсан байв. Дүгнэлт: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний хөдөлгөөний далайц болон булчингийн хүчний сэргэлтэд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй. Харин ясны бариа засал эмчилгээ нь өвдөлтийг богино хугацаанд намдааж, булчингийн хүчийг сайжруулах давуу талтай байв. Эмчилгээний дараах 3 болон 6 сарын хугацаанд гар, мөрний үений үйл ажиллагааны сэргэлт мэс заслын эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэйг тодруулав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан эмчилсэн үр дүн(2025-05-05) ;Сувд (SUBUDE); ; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Бүслүүр үлд (Herpes zoster) нь салхин цэцэг-бүслүүр үлд үүсгэгч Varicella-zoster virus-ын дахин идэвхжилээр үүсдэг хурц үрэвсэлт арьсны өвчин юм. Олон улсын судалгаанаас үзэхэд өвчний явцад өвчтөний амьдралын чанар ноцтойгоор алдагддаг ба архаг өвдөлт нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Эмнэлзүйн практикт самнуур заслын аргыг бүслүүр үлд өвчний үед үр дүнтэйгээр хэрэглэж ирсэн бөгөөд самнуур засал нь өвчний зовуурийг бууруулах, арьсны үрэвслийг намжаах, арьсны нөхөн төлжилтийг дэмжих зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Иймд бүслүүр үлд өвчнийг самнуур засал, зүү эмчилгээтэй хослуулан эмчилсэн судалгаа ховор байгаа тул энэхүү эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Бүслүүр үлд оноштой эмчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилгээний дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй бус түүврийн аргаар эмнэлзүйн туршилт судалгааны загвараар АШУУИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо (ОУМЭХ)-г түшиглэн судалгаанд хамруулах шалгуур хангасан бүслүүр үлд (ICD 10–B02.9) оноштой 70 үйлчлүүлэгчийг хамруулж эмчилгээний бүлэгт самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийсэн. Хяналтын бүлэгт Ацикловир эмийг 800 мг-аар өдөрт 5 удаа 7-10 хоногийн турш, Прегабалин 75 мг-аар өдөрт 2 удаа 14 хоног уусан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ өвдөлтийн байдлыг VAS шугаман үнэлгээ, амьдралын чанарыг SF-12 (Short Form12 health survey) товч асуумжаар, Афины нойргүйдлийн шалгуураар (AIS) өвчтөний унтах чанарыг хэмжиж, нойргүйдлийн байдлыг үнэлэв. Эмчилгээний дүнд эдгэрсэн байдлыг “Монгол уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт”-аар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас эмчилгээний бүлэгт 47.29±11.11 жил, хяналтын бүлэгт 44.43±11.63 жил, хүйсийн хувьд 34% нь эрэгтэйчүүд, 66% нь эмэгтэйчүүд байв. Эмчилгээний үр дүнг VAS шугаман үнэлгээгээр үнэлэхэд өвдөлтийн байдал эмчилгээний бүлэгт өвдөлтийг илүү бууруулсан статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байв (P<0.001). Судалгаанд оролцогсдын амьдралын чанарыг SF-12 асуумжаар үнэлэхэд физиологийн талаас үнэлсэн (Physical component summary) онооны хувьд (SF-12-PCS) эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 32.71±7.38 байсан бол эмчилгээний дараа 52.99±2.02 болж нэмэгдсэн ба (t=-17.18, p<0.001), хяналтын бүлэгт 36.10±7.41ээс 51.56±7.9 (SF-12-3.9) болж нэмэгдсэн байна (p<0.001). Судалгаанд хамрагсдын нойрны байдлыг AIS асуумжаар үнэлэхэд эмчилгээний бүлгийн нойрны чанар хяналтын бүлгийнхээс өндөр байсан (P<0.05). Монголын уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандартаар үнэлэхэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилснээр эдгэрэлтийн байдал 100% байлаа. Дүгнэлт: 1. Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийхэд өвдөлтийг сайн бууруулж байна. 2. Бүслүүр үлд оноштой үйлчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулсан хийснээр нойрны болон бие, сэтгэцийн үйл ажиллагааны хувьд амьдралын чанарыг сайжруулах үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа(2026-02-03) ;Жин Айхуа (Jin Ai Hua) ;Сичень (Si Qin) ;Тана (Tа Na) ;Уудам (Wu Da Mu)Бо Туяа (Bao Tu Ya)Үндэслэл: Бугалга ясны мэс заслын хүзүү нь (Collum chirurgicum) бол (Unspecified fracture of surgical neck of humerus) бугалга ясны анатомийн хүзүүнээс (collum anotomicum) доош 2-3 см зайтай их бага төвгөр болон бугалга ясны их биеийн уулзвар хэсэг юм. Энэхүү хэсэг ясны нягт эд ба сиймхий эдийн уулзвар хэсэг учир амархан хугарч гэмтдэг. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал нь олон улсын өвчний ICD X ангилалаар S42.21.3, S42.22, S42.23 код оношоор оношлогддог. Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 210763 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос даруй 11.6%-иар өссөн байна. Үүнээс 11452 буюу 5.4%-ийг мөр ба бугалга ясны гэмтэл эзэлж байна. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн уламжлалт бариа засал ба мэс заслын эмчилгээний мөрний үений өвдөлт, хөдөлгөөний далайц, өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИС, МАУОУС-Уламжлалт эмчилгээний тэнхим болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны яс гэмтлийн тасаг зэргийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал оношоор оношлогдсон нийт 60 өвчтөнийг сонгон авч, санамсаргүй байдлаар Монгол уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=30 хүн), мэс заслын эмчилгээний бүлэг (n=30 хүн) гэж 2 бүлэгт хуваарилсан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1, 3 сарын хугацаанд мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley оноогоор, өвдөлтийг VAS онооны үнэлгээгээр тус тус үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 өвчтөний дундаж нас 60.8±20.6 жил байсан бөгөөд хоёр бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (P=0.524) байв. Насны бүлгээс харахад өвчтөнүүдийн дийлэнх нь 61–80 насны ангилалд хамрагдсан бөгөөд хоёр бүлэгт, статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (P<0.001). Хүйсийн хувьд нийт өвчтөнүүдийн 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө уламжлалт бариа засал эмчилгээний бүлэгт өвдөлтийг үнэлэхэд VAS (8.2±1.3) оноо, эмчилгээний дараах 1 сарын дараа (2.3±0.8) оноо, 3 сарын дараа (0.9±0.4)оноо болж буурсан байна. Мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний өмнө уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэгт (35.2±5.6) оноо, эмчилгээний 1 сарын дараа (62.4±7.9) оноо, 3 сарын дараа (86.3±6.7) оноогоор нэмэгдэж сайжирч, уламжлалт бариа засал эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Монгол уламжлалт ясны бариа засал нь бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралд богино хугацаанд өвдөлт намдааж, урт хугацааны явцад мөрний үйл ажиллагааны сэргэлт өндөр, хүндрэл бага, аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь тогтоогдлоо. Өндөр настай болон мэс заслын эсрэг заалттай хүмүүст тохиромжтой. Харин мэс заслын эмчилгээ нь эрт үед (эхний 1 сар) үр дүн өндөр ч урт хугацааны хувьд мөрний үйл ажиллагааны сэргэх байдал нь Монгол уламжлалт ясны бариа заслын эмчилгээний үр дүнгээс дутмаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол дахь “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа(2024-01-28) ;И.Дүүрэнжаргал ;Г.Мөнхзул ;Д.Цэнд-Аюуш ;Н.ОюунцэцэгҮндэслэл: Уламжлалт анагаахын засалч /УАЗ/ хөтөлбөр нь АШУҮИССэтгэл ханамж ийн МАУОУС нь Японы Токио Ариаке Их Сургуультай хамтран 2016 Уламжлалт онд шинээр нээсэн хөтөлбөр юм. 2023 оны 4 сарын байдлаар УАЗ анагаахын засалч хөтөлбөрийн 3 удаагийн төгсөлтөөр нийт 52 мэргэжилтэн төгсөж, 53 Хөтөлбөр оюутан суралцаж байна. Дээд боловсролын байгууллагын сургалтын үйлчилгээний чанарын нэг үзүүлэлт нь суралцагчдын сэтгэл ханамж байдаг бөгөөд суралцагчдын сэтгэл ханамж нь эргээд ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанарын баталгаа болдог учир бид тус хөтөлбөрөөр төгсөгчид болон суралцагчдаас хөтөлбөрийн талаар үнэлгээ хийхийг зорилоо. Зорилго: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагчдын сэтгэл ханамжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшингийн загвараар тоон судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Асуумж судалгаанд нээлттэй ба хаалттай асуулт хосолсон судалгааны картыг боловсруулж, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудаас 5 бүлэг бүхий 20 асуумж, УАЗ хөтөлбөрөөр төгсөгчдөөс 5 бүлэг 18 асуумжийг авсан. Үр дүн: УАЗ хөтөлбөрөөр төгссөн 50 мэргэжилтэн, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй 50 оюутныг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 22.04±2.24, хүйсийн байдлаар авч үзвэл 17% нь эрэгтэй, 83% нь эмэгтэй байв. Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр суралцагчдын сэтгэл ханамжийн асуулгад тус мэргэжлээр суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг тодруулахад 28% нь дунд зэрэг, 44% нь хангалттай, 28% нь хангалттай сайн гэж хариулсан байна. Энэ үзүүлэлтийг голч утгаар илэрхийлбэл 3.63±0.92 байв. Харин уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ 3.91±0.70 байв. Тус 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байхгүй байлаа (p=0.17). Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн нийт сэтгэл ханамжийн Ликертийн үнэлгээ 3.79±0.81 байсан нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг илтгэж байна (p=0.0001). УАЗ хөтөлбөрөөр суралцагчдын сургалтын орчин нөхцөл сайжрах, хичээлийн агуулга уялдаа холбоотой байдал хангалттай сайн байх, сонгон судлах хичээлүүд нэмэгдэж сайжрах нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, шууд хамааралтай байлаа. Суралцах мэдлэгээ эмнэлзүйд шууд хэрэглэх итгэл бага байх, сургалтын ачаалал их байх нь суралцагчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, урвуу хамааралтай байгаа нь регрессийн шинжилгээгээр харагдлаа. (p=0.032). Дүгнэлт: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамж Ликертийн үнэлгээгээр 3.79±0.81 байгаа нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг харуулж байна (p=0.0001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны бариа заслаар хүзүүний хуян өвчнийг эмчилсэн үр дүн(2025-12-05) ;Жанг Вэймин (Zhang Weimin) ;Н.Оюунцэцэг; ;Ж.БайгалмааҮндэслэл: Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд хүзүүний хуян өвчний тархалт 4.9-22.3% хүрч байна. Аж үйлдвэржсэн орнуудын оффисын ажилчдын дунд энэ үзүүлэлт 34.7%-д хүрдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвдөхөөс гадна хүзүүний хуян нь хүний сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодын үйл ажиллагаа, нийгмийн оролцоонд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгааны үр дүн харуулж байна. Тиймээс бид хүзүүний хуян өвчний үед монгол анагаах ухааны эмчилгээний үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Зорилго: Хүзүүний хуян өвчинд монгол анагаах ухааны бариа заслын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, МАУТЭ, БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны заслын тасагт түшиглэн санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт судалгааны дан нууцлалын аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хүзүүний хуян өвчтэй 50 оролцогчийг хамруулж, хоёр бүлэгт хуваан, эхний бүлэгт Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээг, хоёр дахь бүлэгт хөдөлгөөн эмчилгээг 14 хоногийн хугацаанд 10 удаа хийсэн. Эмчилгээний үр дүнг VAS үнэлгээ, хүзүүний чадвар алдалтын индекс (NDI), өвдөлтийн туйлын босгыг хэмжигч, амьдралын чанарын асуумж, хүзүүний үений хөдөлгөөний далайцыг хэмжих зэрэг үнэлгээний аргуудаар эмчилгээний өмнө ба дараа тус тус үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 52 хувь нь эрэгтэй, 48 хувь нь эмэгтэй, дундаж нас 43.3±21.3 жил байв. Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийг үнэлэх VAS оноо эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 5.44±0.96, харьцуулах бүлэгт 5.44±0.96 байсан бол эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.80±0.71, харьцуулах бүлэгт 1.44±0.77 болж тус тус буурсан байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.01). Өвдөлтийн туйлын босгыг эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 934±154.60, харьцуулах бүлэгт 934±154.60 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 1536±22.91, харьцуулах бүлэгт 1392±83.77 болж статистик ач холбогдол бүхий өссөн байв (p<0.01). Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн хүзүүний чадвар алдалтын индекс эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 11.44±2.87, харьцуулах бүлэгт 11.56±2.55 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.88), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.84±0.69, харьцуулах бүлэгт 1.40±0.87 болсон байв (p<0.05). Амьдралын чанарын асуумж эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 8.64±2.25, харьцуулах бүлэгт 8.16±1.60 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.39), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 5.28±0.54, харьцуулах бүлэгт 7.44±1.23 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Амьдралын чанарын асуумжийн үнэлгээ нь эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 58.84±8.50, харьцуулах бүлэгт 44.00±8.68 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.1), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 77.08±7.42, харьцуулах бүлэгт 51.00±8.03 болж тус тус статистик ач холбогдол бүхий сайжирсан байв (p<0.01). Хүзүүний урагш тонгойх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.60±2.45, харьцуулах бүлэгт 37.24±2.35 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.32±2.14, харьцуулах бүлэгт 39.32±2.14 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Хүзүүний хойш гэдийх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.20±1.89, харьцуулах бүлэгт 36.56±2.24 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.542), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.80±2.06, харьцуулах бүлэгт 39.76±1.88 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Дүгнэлт: 1. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн чадвар алдалтыг бууруулж байна. (p<0.05) 2. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийн туйлын босгыг нэмэгдүүлж байна. (p<0.01) 3. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах нөлөөтэй байна. (p<0.01) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн даралт ихсэлт, дислипидемийн түвшин ба биеийн өвөрмөц чанарын хамаарлын судалгаа(2025-12-05) ;Ван Шиао Ронг (Wang Xiao Rong) ;Б.Нарантуяа; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Сүүлийн жилүүдэд тархины харвалт нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд жил бүр 100,000 хүн тутамд 134.9-336.3 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 36.7-136.7 тохиолдол байна. Монгол анагаах ухаанд тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд идээ ундаа, явдал мөр зэргээс гадна биеийн өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын дадалтай хүмүүст бие махбодын талаар хоорондоо адилгүй тул, өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөлийн улмаас үүсэх өвчлөл нь өөр өөр байдаг. Иймээс хувь хүний биеийн өвөрмөц чанарын тухай болон тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлийг холбон судалж тархины харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны хувь хүний өвөрмөц чанар ба тархины харвалт өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэлт, дислипидемийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн (ӨМҮИС) харъяа эмнэлгийн зүрх судасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, хэт авианы оношилгооны тасгийг тус тус түшиглэн нийт 2086 оролцогчийг хамруулан асуумж, төрөлх өвөрмөц чанар, цусны даралт, цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлов. Мэдээллийг SPSS 18.0 программ ашиглан статистик боловсруулалт хийв. Тоон мэдээлэлд χ² ба ANOVA шинжилгээ, олон хүчин зүйлийн логистик регресс болон Correspondence Analysis аргыг хэрэглэж, p<0.05 үзүүлэлтийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оролцогчдын дунд “Хурмал” болон “Бадган-хийн” өвөрмөц чанартан хамгийн өндөр хувийг эзэлж (34.3% ба 26.7%), тархины харвалтын эрсдэлийн хүчин зүйлтэй статистикийн ач холбогдол бүхий хамаарал илэрсэн (p<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны даралт хоорондын хамаарлаар бадган хий хэлбэрийн өвөрмөц чанартай хүмүүст өндөр эрсдэлтэй байсан бөгөөд цусны даралт, эрсдэлийн ангилал бүхий бадган хий төрөл болон хурмал төрлийн шинж чанаруудын хооронд статистик ач холбогдолтой байсан (P<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны липидийн хоорондын хамаарлыг авч үзэхэд тархины цус харвалтын популяци болон цусан дахь липидийн харьцаа тодорхойгүй (58.3%), дислипидеми (33.3%), хэвийн цусан дахь липид (8.3%) байлаа. Цусан дахь липид болон эрсдэлийн ангилалтай хий шар төрлийн ба бадган хий төрлийн шинж чанаруудын хооронд статистикийн хувьд ач холбогдолтой үр дүн тодорхойлогдлоо (P<0.05). Дүгнэлт: Тархины харвалтын эрсдэлт хүйчин зүйлүүд болох цусны даралт ихсэх, дислипидеми зэрэг нь хувь хүний төрөлх өвөрмөц чанартай хамааралтай байна. Хий давамгай төрлийн хүмүүсийн хувьд симпатик мэдрэлийн тогтолцоонй идэвхжил, даралт, судасны хариу урвал өндөр байдгийг судалгаагаар баталж, харвалтын эрсдэлийн биологийн үндэслэлтэй холбон тайлбарлалаа. Бадган давамгай төрлийн хүмүүсийн хувьд бодисын солилцооны алдагдал, липидийн хуримтлал нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай, архин заслаар эмчилсэн дүн(2024-12-21) ;Адъяа (Adiya) ;Н.Оюунцэцэг; Үндэслэл: Нурууны өвдөлт нь дэлхий дахинд хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэх тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн өвчний ачааллын (GBD) 2021 оны судалгаагаар 2020 онд дэлхий дахинд 619 сая хүн нурууны өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 843 саяд хүрэх төлөвтэй гэж мэдээлсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь нурууны өвдөлтийн 90 орчим хувийг дангаар эзэлдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь Монгол анагаах ухаанд хүйтэн шар усны гэмээр үүсэх өвчний бүлэгт багтдаг. Монгол анагаах ухааны цай архин засал нь голдуу өвдөхийг зогсоон, хавдрыг хариулан, хөрснийг бүлээтгэн, үйл ажиллагааг сэргээх үйлдэлтэй халуун чанартай засал тул бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг эмчлэх тохиромжтой арга болохыг ном сударт цөөнгүй тэмдэглэсэн байна. Зорилго: Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай архин заслаар эмчилж, үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооны таван заслын тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 62 эмчлүүлэгчийг судалгаанд авч, эмчилгээний бүлэгт цай архин засал, хяналтын бүлэгт улаан гэрлийн шарлага эмчилгээг 7 хоног хийсэн. Эмчилгээний үр дүнг эмчилгээний өмнө, эмчилгээний 3, 7, 14, 30, 60 дахь хоногуудад нурууны өвдөлтөөс шалтгаалсан чадвар алдагдлыг Освестрийн чадвар алдалтын индексээр (ODI), амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэл гутралыг Бекийн сэтгэл гутралын үнэлгээгээр (BDI) үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 37 хувь (23) нь эрэгтэй, 62 хувь нь эмэгтэй (39), дундаж нас 49.54±9.9 жил байв. Эмчилгээ эхлэхийн өмнө ODI эмчилгээний бүлэгийн оноо 48.06±5.19, хяналтын бүлэгийн оноо 44.90±3.41 байсан ба 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан нь 2 бүлгийг харьцуулж болохуйц ижил гэдгийг харуулж байна (p=0.33). Энэ үзүүлэлт эмчилгээний 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.32±5.93 байсан бол хяналтын бүлэгийн оноо 16.68±10.96 байсан нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байсан (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө амьдралын чанар EQ-5D-5L үнэлгээгээр эмчилгээний бүлэгийн оноо -0.26±0.09, хяналтын бүлэгийн оноо -0.26±0.089 байв (p=0.909). Эмчилгээний 30 дахь хоногт EQ-5D-5L эмчилгээний бүлэгийн оноо 0.971±0.08 байсан бол хяналтын бүлэгийн оноо 0.669±0.209 байсан ба цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө BDI эмчилгээний бүлэгийн оноо 59.52±2.59, хяналтын бүлэгийн оноо 58.39±3.19 байв (p=0.123). Эмчилгээний 7 дахь хоногт BDI эмчилгээний бүлэгийн оноо 3.71±6.28 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.35±11.65 (p=0.0001), 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.74±6.15 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.32±11.68 байсан ба энэ нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Дүгнэлт: 1. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүст Монгол анагаах ухааны цай архин заслын эмчилгээ хийх нь улаан гэрлийн эмчилгээтэй харьцуулахад нурууны өвдөлтөөс шалтгаалах чадвар алдагдлыг илэрхий бууруулж байна (p=0.001). 2. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж байна (p=0.001). 3. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн сэтгэл гутралыг бууруулж байна (p=0.0001).
