З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Changes in mental health following COVID-19 infection: Results of a prospective cohort study in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;aa Enkhtuvshin Regzed ;Mongoljin Altankhuyag; ; Yelik MadiObjective: COVID-19 has been associated with persistent neuropsychiatric complications, yet prospective evidence from low- and middle-income countries remains limited. This study evaluated 12-month longitudinal changes in depression, anxiety, insomnia, and post-traumatic stress disorder (PTSD) among hospitalized patients with COVID-19 compared with non-COVID-19 controls in Mongolia. Methods: This prospective cohort study included 459 adults (326 COVID-19 cases and 133 controls) recruited from hospitals affiliated with the Mongolian National University of Medical Sciences between 2021 and 2023. Participants without baseline mental disorders were assessed at 7–14 days, 3 months, and 12 months using the PHQ-9, GAD-7, ISI, and PCL-5. Data were analyzed using X² tests, independent t-tests, and relative risk (RR) estimates, with statistical significance defined as p < 0.05. Results: The mean age of participants was 46.3 ± 13.8 years, and 58.4% were female. At 12 months, depression (37.3% vs. 16.9%; RR = 2.22, 95% CI: 1.28–3.83; p = 0.003) and anxiety (28.0% vs. 11.2%; RR = 2.49, 95% CI: 1.25–4.96; p = 0.006) remained significantly more common in the COVID-19 group than in controls. Insomnia decreased over time (33.3% vs. 49.4%; RR = 0.67; p = 0.037), whereas PTSD prevalence remained low in both groups (<3%, p > 0.05). Female participants and those aged 40–59 years showed a higher risk of adverse mental health outcomes. Conclusions: COVID-19 infection was associated with a significantly increased long-term risk of depression and anxiety up to 12 months after infection. These findings support routine mental health screening and sustained psychological follow-up as part of post-COVID care and provide evidence to inform long-term mental health policy in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effectiveness of Cognitive Behavioral Therapy on Multi-drug Resistant Tuberculosis Patients in Mongolia: 10 years experiences(Mongolian National University of Medical Sciences, 2024-06-30); ; ; ;Anuzaya PurevdagvaKyung Hyun OhObjective: During multidrug-resistant tuberculosis (MDR-TB) treatment, patients face depression and anxiety. This study aims to evaluate the effects of cognitive behavioral therapy (CBT) on the psychological status and risk of loss to follow-up (LTFU) during MDR-TB treatment in Mongolia. Method: Eligible participants were randomly assigned to intervention and control groups. Intervention group participants underwent CBT, while control group participants received standard patient education. Psychological status was assessed before and after CBT. MDR-TB treatment outcomes were evaluated as internationally defined. Results: The study included a total of 83 patients. After CBT, depression and anxiety levels decreased by 12% and 16%, respectively, in the intervention group, whereas the control group showed a 4% decrease in depression and an 8.5% increase in anxiety levels. MDR-TB treatment outcomes revealed an 8% higher treatment success rate and a fivefold reduction in LTFU rate in the intervention group compared to the control group. In multivariable logistic regression, risk factors associated with increased LTFU were living alone (OR 12.7, p=0.031) and not being provided CBT (OR 16.1, p=0.040). Conclusion: Our study suggests that CBT not only alleviates these psychological challenges but also diminishes the risk of LTFU during treatment, leading to improved MDR-TB treatment success. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, стрессийг даван туулах аргууд(2022-04-28) ;С.Дэлгэрмаа; ;Н.Эрдэнэтуул ;Т.ГанцэцэгОюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оюун ухааны чадварууд, ялангуяа өөртөө үйлчлэх чадвар хомс, байнгын хараа хяналт, асаргаанд байх нь асран хамгаалагчийн дунд нийгэм, сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн тусламж нь анзаардахгүйгээр сэтгэцийн тулгамдсан асуудал байж байдаг. Асран хамгаалагчдад байгаа сэтгэл гутрал, стрессийн асуудал нь асруулагчдад үзүүлж байгаа эмчилгээ, сувилгааны чанартай тусламж үзүүлэхэд хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад тулгарч байгаа стресс, түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд, даван туулах чадвар, асруулагчийн амьдралын чанарыг үнэлэхийг зорилго болгосон. Арга, аргачлал: Асран хамгаалагчаас асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх (DASS 42), асруулагчийн амьдралын чанарын асуумж (WHOQOL-BREF), асран хамгаалагчийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх (COPE) асуумжаар 642 асран хамгаалагчаас хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Үр дүн: Асран хамгаалагчийн дунд амьдралын чанар буурах, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал шинж тэмдгүүд ньилэрсэн ч түүнийг анзаарахгүйгээр эерэгээр даван туулах хэв маяг харагдаж байна. Дүгнэлт: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг нь асран хамгаалагч байна. Иймээс асран хамгаалагч өөртөө илэрч буй стресс, даван туулах хэв маягийг сайжруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ чухал болохыг энэхүү судалгаанаас харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн дараах сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт: проспектив когорт судалгааны үр дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;А.ЕркебуланҮндэслэл: Ковид-19 нь 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, ДЭМБ-аас 2020 оны 3-р сард дэлхийн цар тахал гэж зарласан бөгөөд дэлхий даяар 770 сая хүн халдвар авч, 7 сая нас баралт бүртгэгдсэн. Монгол улсад 2020 оны 3-р сараас халдвар бүртгэгдэн 1 сая гаруй хүн халдвар авч, 2100 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид -19 нь хүний олон эрхтэн тогтолцоо ялангуяа төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэцийн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг зэрэг шинж тэмдэгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Дээрх шинжүүд үүсэхэд биологийн шалтгаан (ACE-2 рецептор, цитокины шуурга) болон сэтгэлзүйн хүчин зүйлс (айдас, нийгмийн тусгаарлалт) хавсран нөлөөлсөн гэж үзэж байна. ДЭМБ-ын судалгаагаар цар тахлын эхний жилд хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилт 25–40%иар өссөн, халдвар авсан өвчтөнүүдийн 30–60%-д халдвар авсанаас хойш 6–12 сарын дараа ч дээрх шинж тэмдэг үргэлжилсээр байна. Цар тахлын эхний үед Монголд хийсэн агшингийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 28.7%-д сэтгэл гутрал, 22.4%-д сэтгэл түгшилт илэрсэн байна. Зорилго: Ковид-19-өөр өвчилсөн хүн амын дундах сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг урт хугацаанд дагаж, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийг түшиглэн агшингийн болон проспектив когорт судалгааны аргаар 2021–2023 онд ковид 19 өвчнөөр өвчилсөн 326, хяналтын бүлэгт 133, нийт 459 өвчтөнийг хамруулсан. Судалгааг асуумж судалгааны аргаар хийсэн ба Ковид19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхний 14 хоног, эмнэлгээс гарсны дараа 3 сар, 12 сарын дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны чанар, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг илрүүлэх стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд Ковид -19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 326, хяналтын бүлэгт 133 нийт 459 хүн хамрагдсан ба дундаж нас 46.3±13.8 жил, хүйсийн хувьд 58.4% нь эмэгтэй байв. 12 сарын дараа COVID бүлэгт сэтгэл гутрал (37.3% vs. 16.9%; RR=2.22, 95% CI:1.28–3.83, p=0.003), түгшүүр (28.0% vs. 11.2%; RR=2.49, 95% CI:1.25–4.96, p=0.006) өндөр байв. Нойргүйдэл буурсан (33.3% vs. 49.4%; RR=0.67, p=0.037), PTSD бага (<3%, p>0.05) хэвээр байгаа нь тодорхойлогдлоо. Засварласан харьцуулсан харьцаагаар Ковид нь сэтгэл гутрал (aOR=2.18), түгшүүр (aOR=2.41)-ийн бие даасан хүчин зүйл болох нь харагдаж байна. Эмэгтэй хүйснийхэн болон 40–59 насныхан илүү эрсдэлтэй. Дүгнэлт: КОВИД-19 халдвараар өвчлөгсөд нь эмчлүүлсэний дараах урт хугацаанд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинжүүд үргэлжлүүлэн илэрч байгаа учир ковидын дараах тусламжид сэтгэцийн эмгэгийг илрүүлэх асуумж авч, сэтгэцэд нөлөөт эмийн ба эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эмгэг ба Ковид-19(2022-06-12) ;Ж.Гантулга ;П.Долгор ;Т. Энхсайхан ;Л.УянгаЛ.ЭрдэнэсувдҮндэслэл: ДЭМБ-ийн 2020 оны 10 дугаар сарын 05 өдрийн тайлан Сэтгэл гутрал мэдээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг Ковид-19 халдвар авах эрсдэл Шизофрени ихтэй, халдварын үр дагавар муу, нас барах эрсдэл өндөртэй байх Оюуны хомсдол магадлалтай тул эрсдэлт бүлэгт оруулжээ. Сүүлийн үед хийгдсэн Эмчилгээ судалгаануудад Ковид-19 халдвар авсан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн дунд амьсгалын аппаратанд орох, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хэрэгцээ өндөр байгаа төдийгүй, нас барах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Харин манай улсад Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн талаар дорвитой судлагаа хийгдээгүй байна. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загварыг ашиглаж асуумж болон баримтын судалгааны аргаар 2021 оны 4 дүгээр сарын 22-оос 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн Ковидыг эмчлэх тасгуудад хэвтэн эмчлүүлсэн сэтгэцийн эмгэг болон Ковид-19 өвчин хавсарч тохиолдсон эмчлүүлэгчид болон эмчлэгч эмчээс асуумж судалгаа авсан ба тэдний зарим мэдээллийг өвчний түүхийн цахим мэдээллийн санг ашиглаж тусгайлан боловсруулсан 4 бүлэг 126 асуулттай судалгааны картаар цуглуулсан. Судалгааны мэдээллийг SSPS 21.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар ёс зүйн зөвшөөрөл (дугаар 2021/3-08) авсан. Үр дүн: Судалгаанд 22-71 насны 39 (48.8%) нь эрэгтэй, 41 (51.3%) нь эмэгтэй, нийт 80 Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгч хамрагдсаны дундаж нас нь 44.5±12.5 байлаа. Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 43.8% нь Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, 28.8% нь хүндэвтэр, 1.3% нь хүнд илэрчээ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах чадварыг судлахад оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчдийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чадвар нь хангалтгүй байсан ба зөвхөн эмнэлгийн ажилтны дэмжлэгтэй баримталж байв. Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр архинд донтох эмгэгтэй өвчтөн өвдсөн байхад шизофрени оноштой эмчлүүлэгчдийн 40.0%, шизофренийн хүрээний эмгэгүүдийн 33.3%, органик солиорох эмгэгтэй хүмүүсийн 36.4%, оюуны хомсдолтой хүмүүсийн 15.4% нь Ковид-19 өвчний хүндэвтэр хэлбэрээр өвдсөн байлаа. Дүгнэлт: Оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчид нь халдвар хамгааллын дэглэмийг бие дааж баримтлах чадваргүй байсан бөгөөд сэтгэцийн талаас архинд донтох эмгэг, шизофрени, шизофренийн хүрээний эмгэгүүд болон органик солиорох эмгэгтэй хүмүүст Ковид-19 өвчний явц хүндрэх эрсдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2022-11-12) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Халдварт өвчинд нэрвэгдсэнээр ялгаварлан гадуурхалт болон гутаан доромжлолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь аливаа халдварт өвчин бол халдвартай хүмүүсийг нийгэм дэх үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт үүсгэх, эсвэл халдварт нэрвэгдэгсдийг үхэлд хүргэснээр олон нийтийн амьдрах чадварт заналхийлэл учруулах болно (Smith RA, Hughes D; 2014). Бид КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг тодорхойлох зорилго тавин энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-04-16); ; ; ; Үндэслэл: Чихрийн шижинтэй холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс нь нийгэм-сэтгэлзүйн дарамтыг үүсгэдэг байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа ч чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмнэлзүйн хүчин зүйлсийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой зарим өөрчлөлтүүдийг өвчний хүндрэл, хяналтын үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны загвараар нийт чихрийн шижинтэй 172 насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа стандарт үнэлгээний хэрэгслүүд болох Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, Diabetes Distress Scale асуумжуудыг ашиглав. Хоёр ба түүнээс дээш сорилд эерэг илэрсэн тохиолдлыг “Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт” хэмээн тодорхойлсон. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай холбоотой хүчин зүйлсийг нэг хүчин зүйлсийн болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээ хийж, судалгааны үр дүн тус бүртэй холбоотой нэмэлт статистик загваруудыг боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 58.3±10.4 жил ба 57.6% нь эмэгтэйчүүд, 42.4% эрэгтэйчүүд байна. HbA1c-ийн дундаж утга 9.0% (IQR 7.5–11.0), чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 10 жил (IQR 6–16) байлаа. Нийт оролцогчдын 16.9% нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай, чихрийн шижинтэй холбоотой нэг архаг хүндрэл 47.7%-д илэрсэн бол 17.0%-д нь хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй байв. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, чихрийн шижингийн шалтгаант дистрессийн оноонууд хооронд эерэг хамааралтай байлаа (бүгд p<0.001). Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр архаг хүндрэл нэгээр нэмэгдэх тутамд нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт өсч байна (OR=1.93, 95% CI1.31– 2.87; p=0.001). Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр HbA1c өндөр байх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай (1%-иар нэмэгдэх тутам OR=1.14, 95% CI1.01–1.28; p=0.040) байв. Архаг хүндрэлийн тоо болон HbA1c-ийг хамруулсан олон хүчин зүйлсийн шинжилгээгээр архаг хүндрэлийн тоо нь эрсдэлийг нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл (adjusted OR=1.92, 95% CI1.21–3.05; p=0.005) болж байсан. Харин HbA1c нь статистикийн ач холбогдолгүй байв. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын тархалт нь хүндрэлээс хамааран өсөх магадлалтай байв. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрээгүй оролцогчдын дунд 8.9%, нэг хүндрэлтэй бүлэгт 19.2%, хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй бүлэгт нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт 37.9% тус тус эзэлж байв. Дунд ба хүнд зэргийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, өндөр түвшний чихрийн шижингийн дистрессийн тархалт мөн л адил архаг хүндрэлийн тоо нэмэгдэхийн хэрээр өсч байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн 6 хүн тутмын 1-д нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт илэрч байна. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрэх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт үүсэх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Dose-Dependent Association Between Chronic Complication Burden and Multi-Psychosocial Conditions in Adults with Diabetes(Multidisciplinary Digital Publishing Institute, 2026-08-05); ; ; ; (1) Background: Depression, anxiety, and diabetes-related distress commonly coexist in adults with diabetes and may contribute to cumulative psychosocial burden. This study examined the prevalence of multi-psychosocial burden and its association with chronic diabetes-related complications. (2) Methods: A cross-sectional study was conducted among 172 adults with diabetes using the Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, and Diabetes Distress Scale. Multi-psychosocial burden was defined as the presence of at least two positive psychosocial conditions. Sociodemographic and clinical data were collected through structured assessment and medical record review. (3) Results: The mean age was 58.3 ± 10.4 years, and 57.6% were female. Overall, 16.9% of participants met criteria for multi-psychosocial burden. Chronic diabetes-related complications were present in 47.7% of participants. Each additional chronic complication was independently associated with higher odds of multi-psychosocial burden (adjusted OR 1.92, 95% CI 1.21–3.05; p = 0.005). The prevalence of multi-psychosocial burden increased from 8.9% among participants without complications to 37.9% among those with two or more complications, demonstrating a dose-dependent pattern. (4) Conclusions: Chronic complication burden was independently associated with concurrent psychosocial conditions in adults with diabetes, supporting the importance of routine psychosocial screening in patients with chronic complications, while future longitudinal studies are needed to clarify causal pathways.
