З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
63 results
Now showing 1 - 10 of 63
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Changes in mental health following COVID-19 infection: Results of a prospective cohort study in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;aa Enkhtuvshin Regzed ;Mongoljin Altankhuyag; ; Yelik MadiObjective: COVID-19 has been associated with persistent neuropsychiatric complications, yet prospective evidence from low- and middle-income countries remains limited. This study evaluated 12-month longitudinal changes in depression, anxiety, insomnia, and post-traumatic stress disorder (PTSD) among hospitalized patients with COVID-19 compared with non-COVID-19 controls in Mongolia. Methods: This prospective cohort study included 459 adults (326 COVID-19 cases and 133 controls) recruited from hospitals affiliated with the Mongolian National University of Medical Sciences between 2021 and 2023. Participants without baseline mental disorders were assessed at 7–14 days, 3 months, and 12 months using the PHQ-9, GAD-7, ISI, and PCL-5. Data were analyzed using X² tests, independent t-tests, and relative risk (RR) estimates, with statistical significance defined as p < 0.05. Results: The mean age of participants was 46.3 ± 13.8 years, and 58.4% were female. At 12 months, depression (37.3% vs. 16.9%; RR = 2.22, 95% CI: 1.28–3.83; p = 0.003) and anxiety (28.0% vs. 11.2%; RR = 2.49, 95% CI: 1.25–4.96; p = 0.006) remained significantly more common in the COVID-19 group than in controls. Insomnia decreased over time (33.3% vs. 49.4%; RR = 0.67; p = 0.037), whereas PTSD prevalence remained low in both groups (<3%, p > 0.05). Female participants and those aged 40–59 years showed a higher risk of adverse mental health outcomes. Conclusions: COVID-19 infection was associated with a significantly increased long-term risk of depression and anxiety up to 12 months after infection. These findings support routine mental health screening and sustained psychological follow-up as part of post-COVID care and provide evidence to inform long-term mental health policy in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effectiveness of Cognitive Behavioral Therapy on Multi-drug Resistant Tuberculosis Patients in Mongolia: 10 years experiences(Mongolian National University of Medical Sciences, 2024-06-30); ; ; ;Anuzaya PurevdagvaKyung Hyun OhObjective: During multidrug-resistant tuberculosis (MDR-TB) treatment, patients face depression and anxiety. This study aims to evaluate the effects of cognitive behavioral therapy (CBT) on the psychological status and risk of loss to follow-up (LTFU) during MDR-TB treatment in Mongolia. Method: Eligible participants were randomly assigned to intervention and control groups. Intervention group participants underwent CBT, while control group participants received standard patient education. Psychological status was assessed before and after CBT. MDR-TB treatment outcomes were evaluated as internationally defined. Results: The study included a total of 83 patients. After CBT, depression and anxiety levels decreased by 12% and 16%, respectively, in the intervention group, whereas the control group showed a 4% decrease in depression and an 8.5% increase in anxiety levels. MDR-TB treatment outcomes revealed an 8% higher treatment success rate and a fivefold reduction in LTFU rate in the intervention group compared to the control group. In multivariable logistic regression, risk factors associated with increased LTFU were living alone (OR 12.7, p=0.031) and not being provided CBT (OR 16.1, p=0.040). Conclusion: Our study suggests that CBT not only alleviates these psychological challenges but also diminishes the risk of LTFU during treatment, leading to improved MDR-TB treatment success. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн амьдралын чанар, ачааллын хамаарлын судалгаа(2024-04-13) ;С.Дэлгэрмаа ;Г.Намуун; ; Үндэслэл: Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлийн түвшин харьцангуй бага (1000 хүн амын дунд 8.4 -13.2%) боловч гэр бүлийн нэг гишүүн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх нь асран халамжлагчийн бие бялдар, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж, амьдралын ерөнхий түвшин буурахад хүргэдэг. Манай оронд өнөөгийн байдлаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асрахуй, сувилахуй, өөртөө үйлчлэх чадварын түвшин, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн амьдралын чанар, ачаалал хоорондын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн 642 үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Асран хамгаалагчийн ачааллыг Буренс Заритын асуумж, амьдралын чанарыг WHOQOL-BREF асуумжаар үнэлэсэн. Судалгааны зөвшөөрөл авсны үндсэн дээр хэмжилтийг хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 програм ашиглан хийлээ. Үр дүн: Асран хамгаалагчийн дундаж нас 52.6±13.2, 23.1% нь эрэгтэйчүүд байна. Асран хамгаалагчдын 36.3% нь тэтгэвэрт гарсан, 34.6% нь ажилгүй байлаа. Асран хамгаалагчдын амьдралын чанарын үнэлгээнд бие бялдрын үзүүлэлтийн дундаж утга 54.4±12.6, сэтгэл зүйн дундаж үзүүлэлт 58.5±12.2, нийгмийн харилцаа 65.0±16.8, хүрээлэн буй орчны хувьд 66.8±13.7 байна. Асран хамгаалагчдын сэтгэл санааны амьдралын чанар нь ачаалалтай урвуу хамааралтай байв (-0.21; 95% CI: -0.33, -0.09; p = 0.001). Асран хамгаалагчийн ачаалал нь амьдралын чанарын орчинтой эерэг хамааралтай байна (0.21; 95% CI: 0.10; 0.33; p<0.001). Харин амьдралын чанарын бие бялдрын болон нийгмийн харилцааны үзүүлэлтийн хувьд ачаалалтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэх тусам амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, асруулагчийн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар муу байх тусам асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрсөн эхчүүдийн сэтгэлзүйн байдлыг судалсан дүн(2024-03-20) ;Б.Нямбаяр; Ж.ЭнхцэцэгҮндэслэл: 2000 оны байдлаар Монгол улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн Кесар мэс засал тохиолдол 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Сэтгэл түгшил 2022 оны байдлаар манай улс 3,457,548 хүн амтай байна. Нөхөн үржихүйн Сэтгэл хямрал насны эмэгтэйчүүд (15-49 нас 875,186)-ийн жирэмслэлт төрөлтийн явцад сөргөөр нөлөөлөх эрсдэл хүлээгдэж байгааг харуулж байна. Иймд жирэмсэн болон төрөх, төрсний дараах үе шаттай холбоотой эхэд үүсч буй сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг анхааралдаа авч жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх, улмаар түүнээс урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Манай оронд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үетэй холбоотойгоор эхчүүдийн сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг судалсан судалгааны ажил ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Төрсөн эхийн сэтгэл зүйн онцлогийг судлан тогтоох. Арга, аргачлал: Нийт 240 төрсөн эхийг төрсний дараах 72 цагийн дотор судалгаандаа хамруулсан. Төрөх замаар хэвийн төрсөн ээжүүдийг хяналтын бүлгээр сонгосон. Судалгааг нэг агшны асуулга, тохиолдол хяналт бүхий дагаж хянах загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар нэг агшингийн судалгаа хийсэн. Статистик боловсруулалтыг Excel, SPSS-20 программаар тооцсон. Үр дүн: Төрөх үеийн оношийг үндэслэн нийт 240 эхийг 080.0 Хэвийн төрөлт, 080 - Эмгэг төрөлт, 082.0 - Кесар төлөвлөгөөт мэс засал, 082.1 - Кесар яаралтай мэс засал гэж 4 бүлэг *60 эхэд хуваан хэвийн төрсөн эхчүүд буюу хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Байгалийн жамаараа хэвийн төрсөн эхчүүдийн 35%-ийг 30-34 насныхан эзэлж байна. Харин байгалийн жамаараа төрсөн боловч төрөлтийн үйл ажиллагаа эмгэг байдлаар явагдсан эхчүүдийн 3.3%-ийг 19 наснаас доош төрөгч эх, 6.7%-ийг 40-44 насныхан эзэлж байна. Төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар 19 болон түүнээс доош насныхан төрөөгүй харин яаралтай кесар мэс заслын аргаар 19 нас болон түүнээс доош насны 6.7% төрж, 20-24 насны 10% нь төрсөн байна. Эдгээрээс үзвэл төрж буй эхийн нас нь төрөлтийн үйл явцад нөлөөлдөг, эхийн сэтгэл зүйтэй хамааралтай (P=0.02) байна. Төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 60% нь жирэмсний тээлтийн 11 долоо хоног хүртэлх хугацаанд, 40% нь жирэмсний тээлтийн 12 долоо хоног түүнээс дээш хугацаанд жирэмсний хяналтанд орсон бөгөөд байгалын жамаараа төрсөн эхчүүд, яаралтай кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдтэй харьцуулахад хяналтанд ороогүй тохиолдол бүртгэгдээгүй байна. Эндээс үзвэл төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрөхөөр төлөвлөгдсөн эхчүүд бусад төрөлтийн бүлгийг бодвол 100% жирэмсний хяналтанд ордог болох нь харагдаж байна. Тухайн эх жирэмсний хяналтанд орсон эсэх нь (P=0.03), мөн аль шатлалын эмнэлгийн эмчийн хяналтанд байсан нь эхийн сэтгэлзүйн байдалд нөлөөлдөг (P=0.02) байна. Судалгаанд оролцогч нийт эхчүүдийн 54.2% нь буюу талаас илүү хувь нь доорх өвчнүүдээр өвчилж байсан байна. Төрсөн нийт эхчүүдийн 0.4% - заг хүйтэн, 1.7% - бусад, 3.8%- сүрьеэ, 5%- вируст гепатит, 7.5%- тэмбүү, 8.7%ангина, 27.1%- шүд цоорох өвчнөөр өвчилж байсан байна. Тус бүрт нь авч үзвэл: хэвийн төрөлттэй эхчүүдийн 35%, эмгэг төрөлттэй эхчүүдийн 60%, төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 68.3%, яаралтай кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 53.3% нь дээрх өвчнүүдээр болон бусад төрлийн өвчнөөр өвдсөн байна. Эдгээрээс үзвэл төрж буй эхийн өвчлөл нь төрөлтийн үйл явцад нөлөөлж, төрөлтийн хэлбэрийг өөрчилдөг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өвчлөл их байх тусам кесар мэс заслын аргаар төрөх хувь нэмэгдэж байна. Өвчлөл нь эхийг сэтгэл түгшилт, сэтгэл хямралд оруулахад нөлөөлж (P=0.0001) байна. Дүгнэлт: 1. Хэвийн болон эмгэг төрөх үйл явц, эхийн сэтгэлзүйд нөлөөлж (P=0.0001) байна. Энэ нь төрөлтийн хэлбэрээс хамаарч өөр хоорондоо харилцан адилгүй байна. 2. Төрж буй эхийн нас (P=0.02), боловсролын түвшин, жирэмсний хяналтанд орсон эсэх нь (P=0.03), эхийн нийт жирэмслэлтийн тоо (P=0.01), нийт төрөлтийн тоо (P=0.0001), төрсөн эхчүүдийн биеийн өвчлөл (P=0.0001), жирэмсэний тээлтийн хугацаа (P=0.0001) нь эхийн сэтгэл түгшилт, сэтгэл хямралд шууд нөлөөлдөг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Солиорлын эсрэг эмийн гаж нөлөөний илрэлийг өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх сорилоор үнэлсэн дүн(2025-01-01); ; ;Э.ХонгорзулМ.ЕликҮндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа шизофренитэй 24 сая Шизофрени орчим хүн амьдарч байгаа бөгөөд шизофренийн үед солиорлын болон Паркинсонтөст солиорлын бус шинжүүд хавсран илэрдэг ба уг өвчний үүсэх шалтгаан хамшинж бүрэн тогтоогдоогүй учир эмчилгээнд шинж тэмдгийн эмчилгээ Үнэлгээ болох солиорлын эсрэг эмүүдийг хэрэглэдэг байна. Шизофренитэй Гаж нөлөөний эмчлүүлэгчдэд солиорлын эсрэг эмийн гаж нөлөө нь эмнэлзүйн олон менежмент хэлбэрээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмийн эмчилгээний дэглэм Хамаарал баримтлахгүй байх, үүний улмаас өвчин дахиж архагшдаг. СЭМҮТ-ийн 2022 оны статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд шизофренитэй 718 хүн идэвхитэй хяналтанд эмчлүүлж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй эмийн гаж нөлөөний илрэл болох хөдөлгөөний эмгэг өөрчлөлтийн илрэлийг судлаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн дэглэм баримтлах байдал, өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөний *79 хамаарлыг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, зорилтот түүврийн аргаар, асуумж судалгаа болон стандарт сорилын тусламжтайгаар хийв. Судалгааг хийх ёс зүйн зөвшөөрлийг судалгааны түшиц байгууллага (СЭМҮТ, Шийдвэр № 2023.01.30-3/77), АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос (Шийдвэр № 2023/3-02) авсан. Судалгаанд оролцогч бүрээс 5 бүлэг, 36 асуумж авсан ба эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал (Мопкку §са1е), өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх (АЬпогта1 т^о1ип!агу т о ^ ет еп ! 8са1е-А1М8) стандарт сорилыг ашигласан. Судалгааг 2023 оны 3-8-р сард хийж, 8ТАТА 14 программыг ашиглан судалгааны үр дүнд тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 1879 насны, шизофренитэй 209 эмчлүүлэгч хамрагдсанаас 47.4% (п=99) нь эрэгтэй, 52.6% (п=110) нь эмэгтэйчүүд байлаа (р=0.21). Судалгаанд хамрагдагчдын 28.2 % (п=59) нь бүрэн бус дунд боловсролтой, 76.5% (п=160) нь гэр бүл болоогүй ганц бие, 85.2% (п=178) нь сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон байв. Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн 32.5% (п=68) нь уламжлалт болон хэвшинжит бус эмийг хольж хэрэглэдэг бөгөөд солиорлын эсрэг эмүүдээс галоперидол (30.6%), хлорпормазин (26.8%), левомепормазин (25.8%), рисперидон (24.4%), кветиапин (21.1%) зэрэг эмүүдийг илүүтэй хэрэглэдэг байна. Эмчлүүлэгчдийн 1.4% (п=3) нь сайн, 52.6% (п=110) нь дунд зэрэг, 45.9% (п=96) нь эмийн эмчилгээний дэглэмийг муу баримталдаг (Кронбах а=0.781) байна. Харин өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх сорилын үр дүнгээр 49.76% (п=104) нь нүүр, ам орчмын хөдөлгөөн, 44.5% (п=93) нь мөчдийн хөдөлгөөнөө илүү мэдэрдэг гэж хариулжээ. Эмчлүүлэгчдийн эмчилгээний дэглэм баримтлах байдал нь нүүр, ам орчмын эмгэг хөдөлгөөн (п=104; р=0.036), биеийн ерөнхий хөдөлгөөний эмгэг шинжүүд (п=94; р=0.05)-тэй статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Шизофренитэй эмчлүүлэгчдийн 32.5% нь уламжлалт, хэвшинжит бус солиорлын эсрэг эмүүдийг хавсран хэрэглэдэг ба 45.9% нь эмийн эмчилгээний дэглэмийг муу баримталдаг, өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөний эмнэлзүйн хэлбэрүүдээс нүүр орчмын (р=0.036), биеийн ерөнхий хөдөлгөөний эмгэг шинжүүд (р=0.05) илүүтэй илэрдэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чанаргүй нойр, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Пүрэвдулам; ; ;Г.ЦагаанхүүЦ.ДэлгэрмааҮндэслэл: Нойрны чанар нь хүний бие махбодийн физиологийн хэвийн үйл ажиллагааг хангахад гол нөлөөтэй төдийгүй хувь хүний эрүүл мэндийн үндсэн тодорхойлогч болохыг судлаачид цохон тэмдэглэжээ. Нойрны чанар хангалтгүй байх нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж улмаар амьдралын чанарыг муутган, хувь хүний эдийн засагт хор хохиролтой хийгээд олон төрлийн хүчин зүйлсээс хамаардаг хэдий ч энэ талаарх судалгаа Монголд нарийвлан хийгдээгүй байна. Зорилго: Нойрны төвөөр үйлчлүүлэгчдийн дунд нойрны чанарыг үнэлэн, түүнд нөлөөлөх эрсдэлийн хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан агшингийн загвараар ТТАХНЭ-ийн Нойрны төвд 2024 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн 18-65 насны нийт 200 оролцогчдыг судалгаанд хамруулав. Судалгааны өгөгдөлийг цуглуулахдаа тусгайлан боловсруулсан бүтэцлэгдсэн асуумжийн аргыг ашигласан. Нойрны чанарыг Питтсбургийн нойрны ------------------------------чанарын индексийн Монгол хувилбарыг (ПНЧИ-М) ашиглан нойрны чанар “Сайн” (п=95), “Муу” (п=105) гэсэн шалгуураар (ПНЧИ-М нийт оноо < 5 ^8 > 6 ) оролцогчдийг хоёр бүлэгт хуваан шинжлэв. Мөн нас, хүйс, боловсролын түвшин зэрэг нийгэм-хүн амзүйн болон эмнэлзүйн эрсдэлийн хүчин зүйлсийг бүртгэсэн. Сэтгэл гутрал, түгшил, ба цочирдолын түвшинг ^ А 8 8 21 ферге88юп Апх^е1у 8йе88 8са1е) шалгуураар үнэлэн тодорхойлов. 1-тест, Манн-Витней Ю, Хи-квадрат эсвэл Фишерийн сорилыг ашиглан нэг хүчин зүйлийн дүн шинжилгээг хийв. Олон хүчин зүйлийн ложистик регрессийн загварыг ашиглан нойрны чанар “Муу” үр дүнд нөлөөлөх бие даасан эрсдэлийн хүчин зүйлийг тогтоов. Р<0.05 үед үр дүнг статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 52.5% -д ПНЧИ-М нийт оноо > 6 шалгуураар нойрны чанар “Муу” байв. Нэг хүчин зүйлийн дүн шинжилгээгээр нас, эмэгтэйчүүд, сэтгэл гутрал, түгшилтэй байх, БЖИ > 25, архидал, архаг өвчин, эмийн хэрэглэгээ зэрэг нь нойрны чанар “Муу”-тай статистик ач холбогдол бүхий холбоотой байлаа (бүгд р<0.05). Олон хүчин зүйлийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр 50 < нас (ОК 3.133, 95% С1, 1.245-7.884, р < 0.05), БЖИ > 25 (ОК 2.084, 1.0394.179, р<0.05), архидал (ОК 3.018, 95% С1, 1.495-6.093, р<0.01) сэтгэл гутрал (ОК 15.957, 95% С1, 1.592-159.922, р<0.05) нойрны чанар “Муу” үр дүнг таамаглах бие даасан хүчин зүйлс болох нь тодорхойлогдов. Сэтгэл гутрал, архидал нь нойрны латенци уртсах, өдрийн идэвхи алдагдахад хамааралтай байв (р<0.05). Дүгнэлт: 1. Чанаргүй нойрны давтамж 52.5%-аар тогтоогдож, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс давамгайлж, тавиас дээш насанд түгээмэл байна. 2. Тавиас дээш нас, сэтгэл гутрал, БЖИ > 25, архидал нь нойрны хямралтай холбоотой бие даасан чухал эрсдэлийн хүчин зүйл болов. Нойрны латенцийн өөрчлөлт, нойр тасалдал болон өдрийн идэвхит үйл ажиллагааны алдагдал чанаргүй нойртой холбоотой байх магадтай. Нойрны хямрал Нойр тасалдал Сэтгэл гутрал Нойрны латенци - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эпилепситэй эмчлүүлэгчдийн ой тогтоолтын өөрчлөлтийг үнэлсэн дүнгээс(2025-01-01); ;Su Fanna; Үндэслэл: Ой тогтоолт гэдэг нь мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санах үйл ажиллагааны цогц нэгдэл бөгөөд сэтгэцийн органик Үг цээжлэх шалтгааны улмаас тооны болон чанарын өөрчлөлтүүдээр илэрдэг. Санах ой Эпилепси нь мэдрэл, сэтгэцийн шинжүүд хавсран илэрдэг эмгэг Анхаарал бөгөөд өвчний явц, эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, Илүү үг уналт таталтын давтамжаас хамааран ой тогтоолт буурч, хагас, бүтэн Эмийн дэглэм тэнэгрэлийн байдалд ордог. Ой тогтоолтын тооны болон чанарын баримтлах байдал өөрчлөлтийг тодорхойлох олон арга байдаг боловч эпилепсийн үеийн ойн өөрчлөлтийг А.Я.Луриягийн сорилыг ашиглан тогтоосон судалгаа одоогоор хангалтгүй байгаа тул бид механик ой тогтоолтыг шалгах энэхүү сорилыг цаашид нутагшуулах зорилгоор судалгаанд ашиглав. Зорилго: Эпилепситэй эмчлүүлэгчдийн ой тогтоолтын өөрчлөлтийг стандарт асуумжаар илрүүлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан, дискрептив судалгааны агшингийн загвараар, асуумж судалгааны арга, 10 үг цээжлэх стандарт (А.Я. Луриягийн сорил) сорилыг ашиглан хийв. Судалгааг СЭМҮТ-ийг түшиглэн 2023 оны 7-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэлх хугацаанд хийсэн ба судалгааны Ёс зүйн зөвшөөрлийг түшиц байгууллага болох СЭМҮТ (2023 оны 06.14ний өдрийн 3/603) авсан ба мөн АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл (2023.06.16-ны 2023/3-08) тус тус авсан болно. Цуглуулсан мэдээлэлд Мшгөкой ЩэМ, Мшгөкой Ехсе1 программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа 8Р8821.0 программыг тус тус ашиглав. Үр дүн: Судалгаанд өвчин нь 4-59 жил үргэлжилсэн, 25-59 насны эрэгтэй 19 (62.5%), эмэгтэй 11(36.3%) нийт 30 эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд тэдгээрийн 60%-д өвчин нь тархины гэмтлийн улмаас үүссэн, 18 нь бүрэн дундаас доош боловсролтой, 26 буюу 86.6% нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% нь 7 хоногт 2-3 удаа унадаг, 73.3% нь эмийг эмчийн заавраар хэрэглэдэггүй, харин 56.7% нь эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй байна. 10 үг тогтоох сорилын үр дүнг тооцвол давталт бүрд 1-9 үг хэлсэн байх бөгөөд давталт бүрийн дундаж утга нь 3.2-3.9, илүү үг хэлсэн давтамж 0.8 байна. Үг тогтоох сорилын үзүүлэлт нь өвчний үргэлжлэх хугацаанаас хамаарч буй эсэхийг судлан үзвэл өвчин нь 59 хүртэлх жил үргэлжилсэн эмчлүүлэгчдийн эргэн санасан үгийн тоо 1-3 байгаа нь өвчин удаан хугацаагаар үргэлжлэх нь ой тогтоолтыг бууруулдаг болохыг харуулж байна. Дүгнэлт: Эмчлүүлэгчдийн 73.3% эмийг эмчийн заалтаар хэрэглэдэггүй (р=0.35), 56.7% нь эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй, механик ой тогтоолтын сорилын дундаж утга 3.2-3.9, өвчин удаан хугацаагаар үргэлжлэх тутам ой тогтоолт буурч байгаа үр дүнгээс үзвэл эмчлүүлэгчдийн ой тогтоолт буурахад олон шалтгаан нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ABA эмчилгээний үр дүнгийн судалгаа(2026-09-15) ;Б.Баасандорж ;Э.ХонгорзулҮндэслэл: Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь нийгмийн харилцааны бэрхшээл, хязгаарлагдмал сонирхол эсвэл давтагдах зан үйлээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн эмгэг юм. АХЭ-тэй хүүхдийн эмчилгээний ахиц, үр дүнг богино хугацаанд үнэлэх нь цаашдын эмчилгээний төвлөгөөний зорилтыг тодорхойлох үндэс болдог. Зорилго: Өдөр тутмын хэрэглээний зан үйлийн шинжилгээнд суурилсан (Applied Behavior Analysis, ABA) эмчилгээний эхний 3 сарын үр дүнг аутизмын эмчилгээний үр дүнгийн үнэлгээний (ATEC) оноотой хамааралтай эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг проспектив, ажиглалтын аргаар хийж АХЭ бүхий 21 хүүхдийг хамруулан асран хамгаалагчдаас 77 асуулт бүхий ATEC үнэлгээг эмчилгээ эхлэхийн өмнө болон 3 сарын дараа бөглүүлж авсан. Хэл яриа ба харилцаа, нийгмийн харилцаа, мэдрэхүй ба танин мэдэхүйн байдал, эрүүл мэнд, бие махбод ба зан үйл гэсэн ATEC-ийн дөрвөн дэд бүлгээр оноог тооцсон. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 5.51±1.45 жил, хүйсийн хувьд авч үзвэл76.19% (16) нь эрэгтэй хүүхэд байв. Суурь хүндрэлийн оноо (CGI-S) 4.71±0.72 байсан ба хүүхдүүд долоо хоногт дунджаар 10.00±1.38 цаг ABA эмчилгээнд хамрагдсан. Нийт ATEC үнэлгээний оноо 72.71±7.60-аас 67.14±7.81 болж буурч, дундаж өөрчлөлт -5.57±2.18 оноо буюу -7.66% байв (t=11.706, p<0.001, d=2.55). Хэл яриа, харилцаа -7.05%, нийгмийн харилцаа -6.96%, мэдрэхүй ба танин мэдэхүйн байдал -6.56% өөрчлөгдсөн. Хамгийн их харьцангуй өөрчлөлт эрүүл мэнд, бие махбод ба зан үйлийн хэсэгт ажиглагдсан (-1.90±1.14; -9.80%; p<0.001) ба үнэлгээний бүх дэд бүлэгт Wilcoxon signed-rank сорил p<0.001 байсан. Нийт 16 хүүхэд (76.19%) судалгааны урьдчилан таамагласан 5-аас илүү онооны буурах шалгуурт багтсан. Суурь CGI-S болон эмчилгээний өмнө, дараах ATEC онооны өөрчлөлтийн Pearson хамаарал r=0.466, p=0.033 байсан боловч Spearman шинжилгээнд статистикийн ач холбогдолгүй байв (ρ=0.349, p=0.121). Иймээс уг хамаарлыг тогтвортой таамаглагч гэж үзэх боломжгүй байв. Долоо хоногт ABA эмчилгээнд хамрагдсан цаг, ATEC-ийн онооны өөрчлөлттэй хамааралгүй (r=-0.183, p=0.427), мөн нас хамааралгүй нь тодорхойлогдов. (r=-0.043, p=0.855). Дүгнэлт: Хүүхдүүд ABA эмчилгээнд хамрагдсан хугацаанд ATEC-ийн бүх дэд бүлгүүдэд өөрчлөлт ажиглагдсан нь өөрчлөлтийг өдөр тутамд, богино хугацаанд шууд ажиглагдах боломжтойг илтгэж буй боловч хоёрхон хэмжилтийн цэгтэй тул өөрчлөлтийн хурд, дарааллыг тогтоох боломжгүй байв. Цаашид судалгааны түүврийг нэмэгдүүлэн бүлэгтэй, 6-12 сарын давтан үнэлгээтэй, бие даасан хөгжлийн болон клиник хэмжүүрүүдийг хавсарган хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 халдварын улмаас АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судалсан дүн(2022-12-26) ;А.Монголжин; ; Yндэслэл: SARS-CoV-2 халдвар дэлхий дахинаа эрчимтэй тархаж Цар тахал цар тахлын хэмжээнд хүрсэн нь хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн Сэтгэцийн эрүүл мэнд хэрэгцээ, тусламж үйлчилгээ хэчнээн чухал болохыг илүүтэй ойлгох, Хэрэгцээ мэдрэх боломжийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл цар тахал нь хүн амын Тусламж үйлчилгээ сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхан байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн. Ялангуяа SARS-CoV-2 халдвар батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд халдварын алсын үр дагавраас айх, халдвар бусдад тараах, үхэхээс айх зэрэг айдас, нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх, сэтгэл түгшилтийн шинжүүд илүүтэй илэрснээр сэтгэл гутрал, нойрны хямралд өртөж зарим тохиолдолд амиа егүүтгэх оролдлого хийх, амиа егүүтгэхэд ч хүрэх эрсдэлтэй болох талаар дурджээ. Иймд бид SАRS-CoV-2 батлагдан АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: SARS-CoV-2 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судлан тогтооход оршино. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, асуумж судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2021 оны 5-8-р сард АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 399 эмчлүүлэгчийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Статистик боловсруулалтыг STATA 15.1 программаар тооцоолсон. Үр дүн: Бидний судалгаанд 18-85 насны 399 эмчлүүлэгч хамрагдсан ба дундаж нас нь 40.5±0.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 56% нь эмэгтэй (n=224), хүйсийн харьцаа 1.28:1 байв. Эмчлүүлэгсэд нь судалгаанд хамрагдах үедээ эмчилгээний 1-12 дахь хоногтоо эмчлүүлж байсан ба дундаж ор хоног 8.4±0.9 байв. Судалгааны үр дүнгээс үзвэл 52.4% (n=209) нь сэтгэл гутрал, 80% (n=318) нь сэтгэл түгшилттэй, 49%-д (n=194) нойрны хямрал илэрсэн ба 6%-д (n=24) нь гэмтлийн дараах стрессийн эмгэг, 98% (n=392) нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 97.5% (n=389) нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байв. Ялгаварлан гадуурхалтын түвшинг үнэлэх сорилын найдвартай байдлыг Кронбахын коэффициентоор тооцож үзэхэд нийгмийн ялгаварлан гадуурхалтыг үнэлэх сорил α=0.90, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг үнэлэх сорилынх α=0.89 байв. Судалгаанд хамрагдагсдаас “Ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй юу?” гэсэн асуултанд дийлэнх хувь нь буюу 69% (n=276) нь хэрэгтэй гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал илэрсэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувь нь ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа боловч бусад бүлгүүдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Судалгаанд ашигласан хувь хүний сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлох-EPI сорилын найдвартай байдлыг судлан үзэхэд α=0.81 байв. Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил, нойрны хямралтай, нийгмийн болон өөрийгөө ялгаварлан гадуурхах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан байдалтай, асуумжаар 69% нь тусламж хэрэгтэй хэмээн хариулснаас үзвэл өвчлөгсдөд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалд нөлөөлөх зарим хүчин зүйлс(2023-11-03) ;М.Елик ;М.АкеркеҮндэслэл: Шизофрени нь хүний сэтгэж танин мэдэхүй, мэдэрч танин мэдэхүй, зоригийн үйл ажиллагаа зэрэг сэтгэцийн олон үйл ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг сэтгэцийн архаг өвчин. Дэлхий дахинаа 300 хүн тутмын нэг нь шизофренигээр өвчилдөг бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50%-ийг эзэлдэг гэж үздэг. Манай улсын хувьд СЭМҮТ-ийн амбулаторийн хяналтанд 1283 эмчлүүлэгч байгаа нь нийт эмчлүүлэгчдийн 18.9%-ийг эзэлж байна. Манай орны нөхцөлд сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний талаар зарим нэг судалгаа хийгдсэн боловч эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хангалттай судлагдаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар (2023-03-02) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үр дүнг компьютерийн Microsoft Word, Microsoft Excel, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 47.4% (n=99), эмэгтэй 52.6% (n=110), хүйсийн харьцаа (1:1.1) байв. Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн өвчин анх эхэлсэн дундаж нас 23.5±7 жил (11-48 нас) байсан бол эмнэлгийн хяналтанд байгаа жилийн дундаж нь 21.04±13.2 (1-58 жил), өвчин үргэлжилж буй дундаж хугацаан нь 21.04±13.2 (1-58 жил) байв. Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Морскийн сорилоор үнэлэхэд 1.5% (n=3) нь сайн, 52.6% (n=110) нь дунд зэрэг, 45.9% (n=96) нь эмийн эмчилгээний дэглэм муу баримталдаг (Кронбах α=0.781) байна. Эмчилгээтэй холбоотой нөлөөлөх зарим хүчин зүйлсийг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судлахад 61.7% (n=129; p=0.001) нь байнга эм уух нь биед хортой гэж боддог, 32.1% (n=67; p=0.000) нь ихэнх тохиолдолд эмээ уухаа мартдаг, эмийн хэрэглээний талаар хэнээс зөвлөгөө авдаг эсэх (p=0.001) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол 13.9% (n=29) нь өдөрт олон удаа эм уух нь төвөгтэй байдаг, 15.3% (n=32) нь гаж нөлөө тод илэрдэг учир бусдаас ичдэг, 49.8% (n=104) нь эмийн гаж нөлөө их учир өөрт төвөгтэй байдаг, 32.1% (n=67) нь мөнгөний боломжгүйгээс эм худалдан авч чаддаггүй гэж хариулсан ба статистик 0 таамаглалтай буюу эмчилгээний дэглэм баримтлах байдалд хамааралгүй байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн 98.5% нь эмийн эмчилгээний дэглэмийг дунд зэрэг болон муу баримталж байна. Эмийн эмчилгээний дэглэм баримтлахад гэр бүлийн гишүүдийн тусламж дэмжлэг сайнаар нөлөөлдөг бол эмчлүүлэгчдийн байнга эм уух нь биед хортой гэж боддог нь эмийн эмчилгээний дэглэм баримтлахад сөргөөр нөлөөлж байна гэж тамаглаж байна.
