Х.Даариймаа
Loading...
Товч нэр
Х.Даариймаа
Бүтэн нэр
Хүрэлбат Даариймаа
Латин нэр
Khurelbat Daariimaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
24 results
Now showing 1 - 10 of 24
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Analysis of the health-promoting properties of herbal mixture B9 with the addition of whey powder(Institute of Rural Health, 2026-02-23) ;Ariunzaya Batjargal ;Ewa Kochan ;Justyna Rosicka‐Kaczmarek ;Karolina MiśkiewiczIzabela Weremczuk-JeżynaIntroduction and Objective.Irritable bowel syndrome (IBS) is a chronic functional gastrointestinal disorder characterized by recurrent disturbances in bowel habits and abdominal discomfort.Modulation of the gut microbiota and oxidative balance using plant-derived metabolites represents a promising supportive strategy for functional gastrointestinal disorders.The aim of this study is to evaluate the in vitro biological activity and cytocompatibility of the herbal mixture B9 supplemented with whey protein in the context of intestinal health. Materials and Method.The phenolic profile of the B9 extract was characterized using UHPLC-ESI-MS/MS and included ellagic acid, gallic acid, chebulanin, chebulic acid, corilagin, and quercetin.Antioxidant activity was assessed using the DPPH assay; the B9 preparation exhibited strong radical scavenging activity (EC50 = 4.13 µg/mL), nearly six times higher than butylated hydroxytoluene (BHT) and comparable to Trolox.Antioxidant effects were further evaluated by measuring protein carbonyl group levels in Enterococcus faecalis ATCC 29212.Cytocompatibility was assessed by measuring the metabolic activity of normal intestinal epithelial cells (CCD 841 CoTr) using the MTT assay.Results.The B9 preparation significantly reduced protein carbonyl levels in E. faecalis, indicating antioxidative activity.Cotreatment with whey increased metabolic activity of intestinal epithelial cells, with the strongest effects observed at 3.0% and 5.0% (v/v) of the B9 extract combined with 7.5% (v/v) of whey, indicating good cytocompatibility.Conclusions.In conclusion, the B9 herbal preparation enriched with whey exhibits pronounced antioxidant activity and favourable cytocompatibility toward normal intestinal epithelial cells in vitro, supporting its further investigation in the context of intestinal health and functional gastrointestinal disorders such as IBS. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Standardization Study of Aerial Parts of Iceland Poppy (Papaver Nudicaule L.)(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-20); ; ; ; Objective: This study aimed to establish quality standards for the aerial parts of the medicinal plant Iceland poppy (Papaver nudicaule L.). Methods: The anatomical structures of the aerial parts of plants were determined using microscopy. Bioactive compounds were identified and quantified using High-Performance Liquid Chromatography (HPLC). General quality parameters of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined using the methods outlined in the European Pharmacopoeia. Results: The plant was collected from gravelly soil along the riverbank near the mouth of the Gorkhi-Terelj Valley in Erdene Soum, Tuv Province. The microstructure of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) was determined. The quality parameters of the aerial parts of Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined as follows: total ash content 5.54±0.2131%, moisture content 4.11±0.41%, and extractable substances with 70% ethanol were found to be highest at 27.61±0.43%. Additionally, the heavy metal and microbiological purity levels complied with the recommendations of the WHO and the requirements of the European Pharmacopoeia. Conclusion: The standardization criteria for the aerial parts of Papaver nudicaule L. were established. In addition, the pseudoprotopine alkaloid content in the aerial parts of Papaver nudicaule was found to be 0.0288 ± 0.0005%. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн(2026-04-16) ;Б.Энхтуул; ; Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, эмийн ургамлын судалгаа, хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх бодлого олон улс оронд хэрэгжиж байна. Монголд 1100 орчим эмийн ургамал ургадгаас намуугийн овгийн 32 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) нь Монгол орны олон ургамал газарзүйн бүсэд тархан ургадаг. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг толгой өвдөх, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, цусан суулга, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн боловч Нүцгэн намуу ургамлын химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн талаарх судалгаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс тус ургамлын фитохимийн найрлагын судалгаа нь эмийн түүхий эдийн шинж чанар, биологийн идэвхт нэгдлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ач холбогдолтой. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн найрлагыг судлах. Арга, аргачлал: Ургамлын газрын дээрх хэсгийг ид цэцэглэлтийн үед түүж бэлтгэн Центрифугийн хуваагдлын хроматографи ашиглан фракцалсан. Ялгасан нэгдлүүдийн бүтэц байгууламжийг 1H NMR, 13C NMR, HSQC, COSY, HMBC спектроскопийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс Центрифугийн хуваагдлын хроматографи, Шингэний хроматографи-Масс спектрометрийн аргаар 27 нэгдлийг илрүүлэн таньж, тодорхойлсон. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс 27 нэгдлийг илрүүлэн таньж, бүтэц байгууламжийг тогтооход магнокурарин ((1R)-1-(4-гидроксифенил) метил-6-метокси-2,2-диметил-3,4-дигидро-1H изохинолин-2иум-7-ол), норкоклаурин (s-норкоклаурин), N-метилканадин л ((S)-N-метилканадин), канадин (N-метилхелантифолин), ютеолин (3′,4′,5,7-тетрагидроксифлавон), дигидрокриптопин (5,6,7,8-тетрагидрокриптопин) бодисууд нь тус ургамлаас анх удаа ялгагдсан болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамьянмядаг (Trollius asiaticus L.) ургамлын цэцгийн стандартчиллын судалгаа(2025-01-01) ;Ц.Баярхүү ;Д.ДаваадавгаҮндэслэл: Дэлхий дахинд нийлэг эмийн хэрэглээ 2.1-2.5%-иар нэмэгдэж байхад, байгалийн гаралтай эмийн хэрэглээ 3.5-4.8%-иар нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ.1Орчин үед эмийн үйлдвэрлэл боловсронгуй болж, ургамлын гаралтай эмийн хэрэглээ нэмэгдэж байгаа учир эмийн ургамал дахь биологийн идэвхит нэгдлийг тодорхойлж, импортын эмийг орлох үндэсний үйлдвэрийн эм үйлдвэрлэх шаардлага нэмэгдсэн. Азийн жамъянмядаг (ТгоШш аыайсш ^.) ургамлын цэцгийн түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа учир энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ) эмийн ургамлын цэцгийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийсэн. Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ^.) эмийн ургамлын цэцгийн гадна байдлыг мэдэрхүйн эрхтнээр, гадны хольц, таних урвал, үнслэг, чийглэг, нэрмэл усанд хандлагдах бодисын хэмжээ, нийлбэр полифенолт нэгдэл, нийлбэр флавоноид, микробиологийн цэвэршилт зэрэг чанарын шалгуур үзүүлэлтийг тодорхойлов. Үр дүн: Азийн жамъянмядаг (ТюШш а&айсш ^ ) эмийн ургамлын цэцэг нь улбар шар, шар өнгөтэй, органик хольц, эрдэс хольц, ялзарч муудсан хэсэг ба өөр ургамлын хольцгүй, нимгэн үет хроматографийн аргаар флавоноид нэгдлийн чанарыг шинжилгээг явуулахад стандарт бодис ориентинтэй ижил түвшинд КР=0.5125 бүхий толбо, полифенолт нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис галлын хүчилтэй ижил түвшинд КР=0.875 бүхий толбо илэрсэн, чийглэг 5.52%, сульфатын үнслэг 9.12%, давсны хүчилд үл уусах үнслэг 3.39%, нэрмэл усанд хандлагдах бодисын хэмжээ 36.21%, нийлбэр полифенолт нэгдэл 5.37±0.22%, нийлбэр флавоноид 0.0399±0.0013% агуулагдаж байна. Дүгнэлт: Азийн жамъянмядаг (ТгоШш а&айсш ^.) эмийн ургамлын цэцгийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопей болон ОХУ-ын фармакопей, БНХАУ-ын фармакопейн аргачлалаар тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдартай хүмүүст амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг судалсан нь(2023-02-16); ;Б.Оюунцэцэг; ; Г.НоминҮндэслэл: Толгой хүзүүний хавдрын үед туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн шүлс ялгаралт буурсантай холбоотойгоор 55.2%-д амны мөөгөнцөрт өвчин илэрч амны хөндийд агуулагдах мөөг 27-77% хүртэл ихэссэн мэдээ байдаг. Амны мөөгөнцөрт өвчнийг үүсгэгч мөөгний 150-200 орчим төрөл тодорхойлогдсоноос Candida albicans нь хамгийн өндөр тархалттай тохиолддог бөгөөд эрүүл болон өвчтэй хүний 6080%-д нь илэрдэг эмгэг төрөгч юм. Түүнчлэн C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis, C. tropicalis, C. kefyr, C. guilliermondii төрлүүд түгээмэл илэрдэг байна. Манай орны хувьд толгой хүзүүний хавдартай хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн зүйлийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасагт туяа эмчилгээг хийлгэн, хэвтэн эмчлүүлж байгаа болон өдрөөр эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч, толгой хүзүүний хавдрын тасагт эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн амны салстад гарсан морфологи элементээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) хийв. Кандид хром агар дээр ургасан клоноос ялган дүйлт хийж, зүйлийг тодорхойлсон цэвэр өсгөврөөс тусгаар колони авч мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарын шинжилгээг хийв. Үүний тулд цэвэр хуруу шилэнд 3 мл салины уусмал хийгээд дээр нь мөөгний тусгаар колониос хийн булинга бэлтгэсэн. Булингыг Мак Фарландын 2.00 булингатай тэнцүү бэлтгэх ёстой бөгөөд үүнийг денсичекээр хэмжиж тохируулсан. Бэлтгэсэн мөөгний булингад мөөгний эмийн мэдрэг чанарын картны гуурс хэсгийг дүрээд Vitek-II compact төхөөрөмжид уншуулсан. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийв. Үр дүн: Үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр толгой хүзүүний хавдрын эсрэг туяа эмчилгээ хийлгэж буй тохиолдлын бүлгийн үйлчлүүлэгдэд 100% амны мөөгөнцөрт өвчний үүсгэгч илэрсэн бол толгой хүзүүний хавдартай, туяа эмчилгээ, мэс засал хийлгээгүй хяналтын бүлгийн оролцогчдын 25%-д үүсгэгч илэрсэн байна. Үүсгэгчийг зүйлийн түвшинд судлахад тохиолдлын бүлгийн 75%-д Candida albicans, 15%-д Candida dubliniensis, 5%-д Candida sphrica, 5%-д Cryptococcus laurentii илэрсэн бол хяналтын бүлэгт 100% Candida albicans тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгааны хяналтын болон тохиолдлын бүлэгт мөөгөнцөрт өвчний үүсгэгчээс Candida albicans давамгайлан тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлэгт 100% үүсгэгч тодорхойлогдсон ба толгой хүзүүний хавдартай туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст амны мөөгөнцөрт өвчин харьцангуй өндөр тохиолдож байна хэмээн бид дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын биологийн идэвхт нэгдэл ба эластаза ферменттэй харилцан үйлчлэлийн судалгаа(2026-05-22) ;Э.Буянжаргал; ;Б.Энхтуул; Д.ЭнхжаргалҮндэслэл: Ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд нь гоо сайхны болон арьс судлалын салбарт өргөнөөр судлагдаж, хэрэглэгдэх болсон. Ялангуяа ургамлын гаралтай полифенол, антрахинон зэрэг нэгдлүүд нь антиоксидант болон эластаза ферментийн идэвхийг саатуулах идэвхээрээ онцлогтой байдаг. Эластаза нь арьсны уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй эластин уургийг задлах фермент бөгөөд түүний хэт идэвхжил нь арьсны хөгшрөлт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх ургамлын гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь шинэ бүтээгдэхүүний найрлага, чанар, эмчилгээний үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзсэн нь судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын ханданд биологийн идэвхт нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх идэвхийг судлах Арга, аргачлал: Бид Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндсийг агшигласан ба шинжилгээний дээж бэлтгэхдээ эхлээд ургамлын үндсийг жижиглэж ханд гарган авсан. (50%-ийн этанол, хэт авиан усан ванн). Бэлтгэсэн хандыг вакуум центрифуг багаж ашиглан этанол уусгагчийг бүрэн ууршуулан хатаасан. Хатаасан дээжээс 10 мг-ыг жинлэн авч дээр нь 100 мкл метанол, 900 мкл ус нэмж хольсны дараа дээжийг 0.1 мкм мембранан шүүлтүүрээр шүүж, 1:1 хяналтын дээж болон эластаза энзимтэй дээж бэлтгэн LC-MS багажаар шинжилсэн. Үр дүнг Agilent Mass Hunter Qualitative Analysis 10.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд нийт 16 биологийн идэвхт нэгдэл илрүүлэв. Ургамлын ханд болон эластаза энзимтэй дээжийн харьцуулсан шинжилгээнд глюконы хүчил, нимбэгийн хүчлийн пикийн талбай буурч, эмодины пикийн талбай нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өөрчлөлт нь дээжүүдийн хооронд ялгаатай байдлыг илэрхийлж байна. Дүгнэлт: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр антрахинон, фенолт болон флавоноидын бүлэгт хамаарах олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд илэрсэн. Эластаза энзимтэй харьцуулсан шинжилгээнд зарим нэгдлүүдийн пикийн талбайд өөрчлөлт ажиглагдсан нь эдгээр нэгдлүүд ферменттэй харилцан үйлчлэлцэж байгааг илтгэв. Иймээс уг ургамлын үндэс нь эластаза ферментийн идэвхэд нөлөөлөх боломжтой биологийн идэвхт нэгдлүүдийг агуулж байгаа бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны чиглэлд ашиглах судалгааны үндэслэлтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f. ) ургамлын бичил бүтэц ба гистохимийн судалгаа(2025-12-05) ;Б.Нурдана ;Л.Дэнсмаа ;Б.Энхтуул ;Б.МөнхзулҮндэслэл: Монгол орны Gentianaceae овгийн ургамлууд гашуун иридойд гликозид, флавоноид, полифенолт нэгдлээр баялаг бөгөөд уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт, элэг хамгаалах, халуун дарах зэрэгт өргөн хэрэглэгддэг. Эдгээрээс тархмал зүйл болох Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f.)-ийн бичил бүтэц, гистохимийн талаарх стандарчлагдсан мэдээлэл хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэвтээ дэгд ургамлын газрын дээд ба доод хэсгийн бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх. Арга, аргачлал: 2024 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас түүсэн дээжийг салхитай сүүдэрт хатаав. Микроскопийн шинжилгээнд ус-спирт-глицерин (1:1:1) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар микротомоор иш, навч, үндэс, цэцгийн (дохиур, дэлбээ, суудал/ хальс) хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидрат хэрэглэв. Будахдаа: калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂+KI), тимол+концентрацитай H₂SO₄, метилен хөх зэргийг ашиглав. Бэлтгэлийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор 40х, 100х өсгөлтөөр ажиглаж, 12 MP камерын зураглалаар баримтжуулав. Үр дүн: Навч: дорсивентрал зохион байгуулалттай, дээд талдаа нягт палисадын паренхим, доод талдаа завсар ихтэй сийрэг мезофилл, гипостомат байрлалтай амсрын эс, судлын орчмын колленхим ажиглагдсан. Гистохимид судалсан урвалжууд сөрөг (цардуул/фенол илрээгүй). Иш: гаднаас эпидермисөргөн кортикстасралтгүй склеренхимын бөгждотор талд 12–15 эвколлатерал судлын багцөргөн төв паренхим ажиглагдсан. K₂Cr₂O₇-д бор-шаргал будагдалт (полифенол/лигнин), люголиор хүрэн-бор (цардуул) эерэг; FeCl₃, метилен хөх, тимол+H₂SO₄ ихэнхидээ сөрөг (хөндлөн зүслэг). Харин ишний тууш зүслэгт люголь (цардуул) ба тимол+H₂SO₄ (полисахарид) эерэг. Үндэс: анхдагч байгууламжтай радиаль ксилем-флоэм; тод эндодерми (каспарын зурвас), перицикл. K₂Cr₂O₇ ба FeCl₃-д эерэг (фенолт нэгдэл/лигнин), люголиор паренхимд цардуул элбэг. Цэцгийн суудал/хальс: зузаан кутикултай эпидермис, трихом, гадна-төв паренхим; олон жижиг хаалттай дамжуулах багц (амфивазал маягийн зураглал). K₂Cr₂O₇, FeCl₃ эерэг (полифенол/ флавоноид, таннин), люголь эерэг (цардуул), тимол+H₂SO₄ хэсэгчлэн эерэг (полисахарид). Дохиур (тууш): эпидермис, эндотец, тоосны уут, дамжуулах багц тод, K₂Cr₂O₇, люголь, FeCl₃ эерэг будагдалт ажиглагдав. Дүгнэлт: G.decumbens-ийн анатомийн зураглал нь хуурай, өндөр гэрэлтэй орчинд тохирсон механик бэхжилт (склеренхимын бөгж), фотосинтетик үр ашиг (нягт палисад), нөөц хуримтлал (төв/кортикс паренхим дахь цардуул)-ыг харууллаа. Гистохимийн аргаар үндэс, иш, цэцгийн эрхтэнд полифенолт нэгдэл болон цардуул/полисахарид локалчлогдож, навчанд илрээгүй нь эрхтэн хооронд бодисын хуримтлал ялгаатайг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Б.Энхтуул ;Б.Номин ;Б.БуянжаргалҮндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2023-11-03) ;Ц.Амаржаргал ;Ц.Шинэцэцэг; ;Б.ЭнхтуулҮндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MRXA7 уургийн идэвхтэй төвтэй флавоноидын молекулуудын харилцан үйлчлэлийг молекул докингийн аргаар үнэлэсэн нь(2026-02-03) ;Ц.Амаржаргал ;Д.Ариунзаяа ;Б.Нурдана ;Л.ДэнсмааБ.БилгүүнҮндэслэл: Арьсны шархны эдгэрэлт, уян хатан байдал болон хамгаалах чадвар нь эсийн нөхөн төлжилт, эсийн гаднах матрикс (ЭГМ)-ийн дахин зохион байгуулалттай нягт холбоотой байдаг нь судалгаагаар нотлогтсон байна. MXRA7 (Matrix Remodeling Associated Protein 7) нь эсийн гаднах матрикс (ЭГМ)-ийн зохицуулалт, эдийн нөхөн төлжилт болон үрэвслийн процессод оролцдог уураг бөгөөд сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээр шархны эдгэрэлтийг дэмжих чадамжтай болох нь тогтоогдоод байна. Гэсэн хэдий ч MXRA7-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх байгалийн гаралтай бага молекулуудын талаарх судалгаа хомс хэвээр байна. Харин флавоноидууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлдлээрээ шархны эдгэрэлт ЭГМ-ийн зохицуулалтад эерэг нөлөө үзүүлдэг нь өмнөх судалгаагаар нотлогдсон байна. Иймээс флавоноид нэгдлүүд MXRA7 уургийн боломжит зохицуулагч байж болох таамаглал дэвшүүлэв. Зорилго: MXRA7 уургийн идэвхтэй төвд 14 төрлийн байгалийн гаралтай флавоноид нэгдлийн холбогдох чадвар, холболтын энерги, харилцан үйлчлэлийн онцлогийг молекул докингийн аргаар үнэлэх. Арга, аргачлал: Флавоноидын молекулын бүтцийг PubChem мэдээллийн сангаас авч, MXRA7 уурагтай харилцан үйлчлэлийг CB-Dock2 болон SwissDock программ хангамж ашиглан молекул докингийн аргаар судлав. Докингийн үр дүнг PyMOL программаар дүрслэн, RMSD, холболтын чөлөөт энерги (∆G), ингибиторын тогтмол (Ki), позын эрэмбэлэлт болон кластер анализын үзүүлэлтүүдээр үнэлэлэв. RMSD ≤ 2.0Å-ийг тогтвортой холболтын шалгуур болгон ашиглав. Үр дүн: MXRA7 флавоноидын комплексүүдийн RMSD утга 0.081–0.622Å-ийн хооронд хэлбэлзсэн нь бүх нэгдлүүд уургийн холбогдох хөндийд тогтвортой байрлаж байгааг тодорхойлов. Физетин (0.081Å), Нарингенин (0.107Å), Хесперетин (0.107Å) хамгийн бага RMSD үзүүлсэн нь холбогдох байрлалын тогтвортой байдал өндөр болохыг илтгэнэ. Холболтын энерги (∆G) -6.0– -7.1 ккал/моль-ийн хооронд байсан ба Протропин хамгийн хүчтэй холболт (∆G=-7.1ккал/моль) үзүүлэв. Ихэнх флавоноидууд MXRA7 уургийн амин хүчлийн үлдэгдлүүдтэй устөрөгчийн холбоо, гидрофоб болон π–π харилцан үйлчлэл үүсгэх боломжтой байв. Кластер анализын дүнгээр флавоноидуудын ихэнх нь нэг үндсэн холбогдох байрлалд төвлөрсөн бол Физетин, Нарингенин, Хесперетин тусдаа дэд кластер үүсгэн илүү тогтвортой байрлалтай байв. Лигандын үр ашгийн (LE) үнэлгээгээр Хризин, Апигенин, Нарингенин өндөр LE үзүүлсэн нь жижиг молекулуудын холболтын үр ашиг сайн болохыг харуулав. Дүгнэлт: Флавоноид нэгдлүүд MXRA7 уургийн идэвхтэй төвтэй тогтвортой харилцан үйлчлэх боломжтойг молекул докингийн аргаар үнэлэсэн. Ялангуяа Протропин холболтын энергиэр, Физетин, Нарингенин, Хесперетин холбогдох байрлалын тогтвортой байдлаар онцгой үр дүн үзүүлсэн. Эдгээр нэгдлүүд нь MXRA7-т чиглэсэн боломжит биоидэвхт молекулууд байж болох бөгөөд цаашдын судалгаанд молекулын динамик симуляци болон туршилтаар баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.
