Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 21
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүний нөөцийн зарим асуудалд
    (2025-01-01) ; ; ;
    Л.Мөнх-Эрдэнэ
    Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхийн Эмнэлгийн тоног тулд эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэшсэн инженер, техникчдийн төхөөрөмжийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай. Үүнийг инженер эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр Хүний нөөц хангах болон тэдгээрийн сэлбэг, хэрэгслийн бэлэн байдал зэрэгтэй Эрүүл мэндийн уялдуулах хэрэгтэй. Олон улсад нэг инженерт ойролцоогоор 100 тоног мэргэжилтэн төхөөрөмж, соронзон резонанст томографи аппарат (МК1), компьютерт томографи аппарат (СТ), позитрон эмиссоны томограф аппарат (РЕТ 8СА№), ангиографийн аппарат зэрэг томоохон тоног төхөөрөмжийг тус бүр нэг инженер хариуцан ажиллах жишигтэй байдаг бол манай оронд эмнэлгийн тоног төхөөрөмжийн тооноос үл хамаарсан стандарттай байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийг улсын хэмжээнд 4 их, дээд сургууль бэлдэж байгаа ч өсөн нэмэгдэж байгаа зах ------------------------------зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Зорилго: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтний хүний нөөцийн хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийсэн. Судалгаанд нийт 272 инженер, техникчдээс ажилласан жил, төгсөлтийн дараах сургалтад хамрагдалт, мэргэшлийн зэрэг, ажлын ачаалал зэрэг урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу мэдээлэл цуглуулсан. Судалгааны өгөгдлийг 8Р88 81а118Ис8 26 программ ашиглан боловсруулж, үр дүнг зураг, хүснэгт, хүүрнэсэн өгүүлбэрээр илэрхийллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийн 72.4% нь эрэгтэй, 95.6% нь үндсэн ажилтан, 68.8% нь бакалаврын зэрэгтэй байна. Харин ихэнх (90.4%) мэргэжилтнүүд нь мэргэшлийн зэрэггүй байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийг ажлын байран дээрх болон бусад сургалтад хамрагдсан байдлыг судлахад 73.5% нь сургалтад огт хамрагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдсан байдал нь ямар байгууллагад ажиллаж байгаагаас хамаарахгүй байна. Харин гадаадын болон үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан байдал нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд нь ажлын байран дээр гарснаасаа хойш сургалтад харьцангуй бага хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд мэргэжлээрээ ажилласан жил нэмэгдэх тусам үйлдвэрлэгчийн зохион байгуулсан сургалтад хамрагдах нь нэмэгдсэн байна. Харин дотоод, гадаадын сургалт, төгсөлтийн дараах сургалтад хамрагдах нь ажилласан жилтэй хамааралгүй байна. Дүгнэлт: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид нь олон улсын мэргэжилтнүүдээс ажлын ачаалал ихтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын хамрагдалт хангалтгүй байгаа нь салбарын хувьд анхаарах асуудал болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Их сургуулийн эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдлэгийг тодорхойлох нь
    (2021-03-21)
    Б.Бадрангуй
    ;
    Ж.Энхцэцэг
    ;
    ;
    Л.Баярмагнай
    ;
    Үндэслэл: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудалд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо бус, эрчүүдийн оролцоо, тэдний гэр бүл төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Их сургуулийн 18-24 насны эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт (ГБТ), НҮЭМ-н талаарх мэдлэгийг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийж гүйцэтгэн, судалгааны материалыг асуумжийн аргаар ДХИС, БХИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС-н эрэгтэй оюутнуудаас онлайнаар авав. Үр дүн: Судалгаанд ИС-н 460 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас 20.03 байв. Судалгаанд оролцогчдын 60.4% нь ганц бие, 4.6% гэрлэсэн ба 76.5% бэлгийн харилцаанд орсон байв. Бэлгийн харилцаанд орсон ба ороогүй хоёр бүлгийн нөхөн үржихүйн талаарх мэдлэгийн оноог харьцуулахад бэлгийн харилцаанд орсон бүлгийн 7.7% нь сайн, 47.7% нь дунд, 44.6% нь муу мэдлэгтэй байсан бол бэлгийн харилцаанд ороогүй бүлэг нь 60.2% нь хангалтгүй түвшний мэдлэгтэй байв (p=0.001). Судалгаанд оролцогчдын 56.1% нь эцэг эхтэйгээ НҮЭМ-н талаар ярилцдаггүй байна. ЕБС-д суралцаж байхдаа үзсэн НҮЭМ-н хичээл нь 50.9%д өнөөгийн амьдралд нь хангалтгүй мэдлэг болсон гэж хариулжээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь залуусын дунд 77.6% нь их байна гэж хариулсан. Дүгнэлт: Эрэгтэй оюутнуудын ГБТ болон орчин үеийн ЖСА-н талаарх мэдлэг хангалтгүй байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь
    (2023-02-16)
    М.Гантуяа
    ;
    ;
    Үндэслэл: Тархмал хатуурал (ТХ) нь олон тогтолцооны голомтот өөрчлөлтийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг, долгион явц бүхий мэдрэлийн ширхэгүүдийн миелингүйдэлт өвчин юм. ТХ-аар 20-40 насны хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилдөг ба залуу хүмүүсийн дундах гэмтлийн бус шалтгаант мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах томоохон шалтгаан болдог. Манай орны хувьд тархмал хатуурал өвчин хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх нөлөөллийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр үнэлж түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшингийн судалгааны загвараар Улаанбаатар хотын 20-40 настай ТХ оношлогдсон 27 үйлчлүүлэгчдийг хамруулан амьдралын хэв маяг, эмнэл зүйн мэдээллийн талаарх 36 асуулт бүхий асуумж бөглүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр (ХЧАӨҮ) чадвар алдалтыг 0-10 хүртэлх оноогоор үнэлэх ба <5 оноо бол хөнгөн зэргийн, 5≤ бол дундаас хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалт гэж 2 бүлэгт ангилж үзнэ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 11.1% нь хөнгөн зэргийн, 88.9% нь дундаас хүнд зэргийн чадвар алдалттай байв. Харааны болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлдөг бөгөөд олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд ХЧА-тай болох эрсдэлийг өвчин эхэлсэн нас хожуу байх нь OR=1.50; [P утга <0.001; Confidence interval (CI) 95% (1.02-4.39)] дахин, ТХ-ын эмчилгээ хийлгэсэн хугацаа урт байх нь OR=1.02; [P-утга <0.01; CI 95% (1.001.17)] дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: ТХ өвчин эхэлсэн нас хожуу байх болон эмчилгээ хийлгэж байгаа хугацаа урт байх нь хөдөлмөрийн чадвар алдалттай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эмнэлзүйн талаас харааны өөрчлөлт болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын иргэдийн явганаас унах эрсдэлийн үнэлгээ
    (2025-05-05)
    М.Болор-Эрдэнэ
    ;
    ;
    Л.Амарсайхан
    ;
    Э.Бөртэ
    ;
    Үндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр явганаас унахаас үүдэн 684,000 хүний амь нас хохирч, МУ-ын хэмжээнд 45-85 насны 47 хүн явганаас унасантай холбоотой нас барж байгаа тухай баримт байна. Иймд манай улсад ард иргэдийн дунд явганаас унах эрсдэлийг үнэлэн, эрсдэлт хүчин зүйлсийг тогтоон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 45-аас дээш насны иргэдийн явганаас унах эрсдэлийг үнэлэх. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж буй 45-аас дээш насны 408 үйлчлүүлэгчдийг хамруулан нэг агшны загвар ашиглан явганаас унах эрсдэлийг ОУ-ын FRAT үнэлгээний асуумжийн дагуу судалсан. Судалгааны үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 59.24±6.54 жил, хүйсийн хувьд 40% нь эрэгтэйчүүд, 60% нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.3% нь (n=185) явганаас унах эрсдэл бага, 33.6% нь (n=137) явганаас унах эрсдэл дунд, 21.1% нь (n=86) эрсдэл өндөр байв. Явганаас унахад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо ложистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд гутлын ул халтирдаг эсэх OR, 0.226, 95% CI (итгэх интервал) 0.119-0.428, p=0.001, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжихдээ тодорхойгүй аюултай гэнэтийн хөдөлгөөн хийдэг эсэх (OR, 0.262, 95% Cl 0.143-0.48 p=0,00 алхахдаа нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх (OR, 0.209, 95% Cl 0.11-0.397, p=0.001) сэтгэл түгших, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог эсэх (OR, 0.276, 95% Cl 0.148-0.514 р=0.001) бусдын зааварчилгааг дагахгүй, зөрүүдлэх хандлага байдаг эсэх (OR, 0.33, 95% Cl 0.183-0.596, p=0.001) эргэн тойрны орчныг таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг эсэх (OR, 0.354, 95% Cl 0.187-0.671 p=0.001) явганаас өмнө нь унаж байсан өгүүлэмж (OR, 4.737, 95% Cl 2.151-10.429 p=0.001) зэрэг нь эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдыг явганаас унах эрсдэлийн (FRAT) үнэлгээгээр үнэлэхэд 45.3% нь бага эрсдэлтэй, 33.6% нь дунд эрсдэлтэй, 21.1% нь өндөр эрсдэлтэй байв. 2. Явганаас унахад гэнэтийн хөдөлгөөн, нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх, сэтгэл санааны байдал зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь явганаас унах эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжид хийсэн үнэлгээний үр дүн
    (2022-04-28) ;
    Б.Янжинлхам
    ;
    Д.Отгонбаяр
    ;
    Л.Баярмагнай
    ;
    Э.Эрдэнэчимэг
    Хөтөлбөрийн үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагааг сайжруулах хөгжүүлэх зорилгоор суралцах явцад нь хийдэг бол төгсгөлийн үнэлгээ дүгнэлт болон чанарын баталгаажуулалтын зорилгод төвлөрдөг гэж үздэг. Бид Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжийг үнэлэх зорилготой ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалч хөтөлбөрөөр суралцаж байгаа III-Y дамжааны 74 оюутнууд, 39 багш нар, 2012-2021 онуудад уг хөтөлбөрөөр суралцаж төгссөн 74 төгсөгч, эрүүл мэндийн байгууллагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг 84 удирдах ажилтнууд зэрэг нийт УБ хот ба хөдөө орон нутгийн 271 хүнийг судалгаанд хамруулсан. Сургалт үр дүнтэй сайн гэж судалгаанд оролцогч оюутнуудын 93.1%, төгсөгчдийн 91.8% нь дундаас дээш үнэлсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг хангалттай сайн гэж багш нарын 97.5% нь, сургалтын орчин шаардлагад нийцнэ гэж 92.1% нь дундаас дээш үнэлсэн байна. Сургалтын үйл ажиллагааг (сургалтын зохион байгуулалт, хичээл хоорондын уялдаа холбоо, багшийн заах арга зүй, оюутан мэдлэг, чадвараа бодитой үнэлүүлсэн, сургалтын орчин, ном сурах бичиг, оюутны ачаалал тохиромжтой) зэрэг үзүүлэлтээр үнэлэхдээ оюутнууд 86.7% харин төгсөгч нар 91.5% нь дундаас дээш буюу ликертийн 3-аас дээш оноогоор үнэлсэн байна. Цогц чадамжийг үнэлсэн дүнг ликертийн оноогоор харуулахад дунджаар 93,2% дундаас дээш үнэлгээ өгсөн байна. НЭМ-ийн 8 цогц чадамжид өгсөн оноог төгсөгч, ажил олгогчийн хувьд харьцуулахад Үр ашигтай хамтрагч, харилцагч, Соёл ёс зүйг эрхэмлэгч, Олон нийтийн ажилтан нөлөөлөгч, Манлайлагч зэрэг ур чадваруудыг ажил олгогчид төгсөгчдөөс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага түвшинд үнэлсэн байна (p>0.05). Судалгаанд хамрагдсад болох одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчид, багш нар, удирдах ажилтнууд буюу ажил олгогчид нар нь нийгмийн эрүүл мэндийн судлалч сургалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун гэж үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улс, Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр эрэмбэлэн нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох нь
    (2022-12-26) ;
    В.Даваахүү
    Үндэслэл: Олон улсад ажлын байрны үнэлгээг хийдэг бөгөөд энэ Ажлын байр нь ижил мэргэжлийн хүмүүсийн ажиллах хөдөлмөр эрхлэлтийн Сувилагч нөхцөл, ажлын ачаалал, ажлын хариуцлага, ур чадвараасаа хамааран Ур чадвар эрэмбэлэгддэг байна1. Эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур Хүндийн жин чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан Оноогоор цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох, ажлын ачааллыг тооцож, норм нормативтай болгох хэрэгтэй байна7. Зорилго: Монгол улс ба Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр нь эрэмбэлэн харьцуулж, нөлөөлж буй хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох. Шинэлэг тал: Монгол улс, Япон улсын сувилагчийн 28 ажлын байрыг онооны аргаар үнэлэн хүндийн жинг тодорхойлж, сувилагчийн ажлын байрны үнэлгээг мэргэжлийн ур чадварт тулгуурлан үнэлсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар Монгол улсад ХНХЯ болон ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан аргачлалыг ашиглан Монгол улсын Улаанбаатар хотын төрөлжсөн, төв эмнэлэг (УНТЭ, УХТЭ), аймгийн нэгдсэн эмнэлэг (Завхан, Архангай)-ийн нийт 200 сувилагчаас, Япон улсын Хирошима мужийн Фүкүяма хотын нэгдсэн эмнэлэг, Фүкүока мужийн Китакюшү хотын Кокүра кинэн эмнэлэг, Осака мужийн Сакаи хотын нэгдсэн эмнэлэг, Осака хотын Вакакүса эмнэлэг, Окаяма мужийн Такасүги эмнэлэг, Токио хотын Коозүшима арлын эрүүл мэндийн төв, Токүшима мужийн Хоэцү эмнэлгийн нийт 200 сувилагч, нийт 400 сувилагчаас тоон судалгааны аргаар хийв. Үр дүн: Үр дүнг нэгтгэвээс сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч, ахлах сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна. Дүгнэлт: 1. Сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, ахлах сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. 2. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна (p=0.01).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт чихрийн шижин хэвшинж 2 оношлогдсон үйлчлүүлэгчдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийг үнэлэх
    (2022-04-28)
    Ж.Баярмаа
    ;
    ;
    Бид чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон Монгол эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийн түвшинг Чихрийн шижингийн үнэлэв. Арга, аргачлал: Энэхүү судалгааг хүн амд суурилсан хүндрэл агшингийн загвараар хийж гүйцэтгэн 20-65 насны чихрийн шижин хэв Остеопени шинж оношлогдсон 369 оролцогчдыг хамруулсан. Судалгааг 2021 Инсулин оны сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд Блумын арга Олон Улсын ясны сийрэгжилтийн мэдлэгийг үнэлэх асуумжийг авч Эмэгтэйчүүд. ясны сийрэгжилтийн мэдлэгийг дараах зарчмаар оноог үнэлсэн: сайн оноо ≥20, дунд зэргийн оноо 14-19, муу оноо ≤1-13. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 72.1% нь 50-с дээш насны эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдгээрийн 79.1% нь дунд болон дээд боловсролтой, 73.4% нь ажилгүй, 80.8% нь байр, орон сууцанд амьдардаг, 85.9% нь гэрлэсэн байв. Мөн судалгаанд оролцогчдын 50.1% нь чихрийн шижин хэв шинж 2 оношлогдоод 5 хүртэлх жил, 25.8% нь 6-10 жил, 24.1% нь 11-ээс дээш жил тус тус болсон байна. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 30% нь хавсарсан эмгэгтэй бөгөөд дийлэнх нь буюу 72.6% нь даралт бууруулах эм, 55.8% нь сахар бууруулах эм, 36% нь инсулин эмчилгээ хийлгэж байв. Судалгаанд хамрагдагсдын 11.1% нь тамхи татдаг, 10.6% нь согтууруулах ундаа хэрэглэдэг, 31.4% нь дасгал хөдөлгөөн хийдэггүй, 82.6% нь давстай хоол иддэг, 53.7% нь давстай цай уудаг эрсдэлт зан үйлтэй байна. Судалгаанаас харахад оролцогчдын ясны сийрэгжилтийн мэдлэг хангалтгүй буюу 69.4% нь муу, 29.3% нь дунд зэргийн мэдлэгтэй байна. Түүнчлэн нүд болон үений эмгэг хавсарсан өвчтэй хүмүүсийн мэдлэгийн түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: 1. Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэг хангалтгүй байна (p=0.6). 2. Чихрийн шижинтэй иргэдэд дасгал хөдөлгөөний ач холбогдол, кальцийн хэрэглээ болон ясны сийрэгжилтийн талаар мэдлэг олгох сургалтын хэрэгцээ шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Их сургуульд суралцаж байгаа эрэгтэй оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны уртыг шашин шүтлэгтэй холбон судалсан дүн
    (2024-01-28)
    Б.Хэнчбиш
    ;
    ;
    Б.Намуунцэцэг
    ;
    Үндэслэл: Гарын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) нь ургийн хөгжлийн харьцангуй нарийн үе дэх тестостерон ба эстрогений концентрацийн харьцангуй үзүүлэлт болдог бөгөөд зан төлөв болон хувийн шинж чанаруудтай холбоотой гэж үздэг. Зорилго: Их сургуульд суралцаж буй эрэгтэй оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны уртыг шашин шүтлэгтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын их сургуулийн 265 эрэгтэй оюутнуудыг хамруулсан. Хурууны уртыг сканнердсан зургуудаас авч ImageJ 1.53 K(NIH) программ ашиглан хэмжсэн. Үр дүн: Судалгаанд нийт 265 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 20.5±1.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын хамгийн залуу оюутнууд (n=40) нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)ийн оюутнууд байсан бөгөөд дундаж нас 19.8±1.3 жил, хамгийн ахмад нь (n=18) дундаж нас 21.6±1.5 жил Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль ҮБХИС-ийн оюутнууд байв. Оюутнуудын 45.66% (n=121) шүтлэггүй, буддын шашин шүтдэггүй 25.28% (n=67), исламын шашин шүтдэг 13.21% (n=35), бөө мөргөл 10.19% (n=27) болон бусад 5.66% (n=15) эзэлж байсан ба судалгаанд хамрагдсагсдын шашны хувьд хоёр болон дөрөвдүгээр хурууны харьцаа (2D:4D) ихээхэн ялгаатай байв. Судалгаанд хамрагдсагсдын зүүн гарын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) нь шашин шүтлэгтэй харьцангүй уялдаатай гарсны дүнд исламын шашинтай оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) шашин шүтлэгтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Гарын хурууны хоёр ба дөрөвдүгээр хурууны уртын (2D:4D) харьцаа нь исламын шашинтай оюутнуудын шашин шүтлэгтэй холбоотой болохыг харуулж байна.