Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн(2025-01-01) ;Ө.Сарангэрэл; ;Н.Хишигт; Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрт илрүүлэгт хамрагдагсдын дунд элэгний фиброзыг инвазив бус аргаар илрүүлсэн дүн(2026-05-22) ;Б.Энхжин; ;Г.Сарантуяа ;Ц.СарантуяаЭ.ОюунсүрэнҮндэслэл: Элэгний архаг өвчний хүндрэл болох цирроз, элэгний хорт хавдрын суурь эмгэг нь элэгний фиброз бөгөөд үүнийг эрт илрүүлснээр нас баралт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Фиброзыг оношлох алтан стандарт арга болох элэгний биопси нь инвазив, өртөг өндөр, давтан хийх боломж хязгаарлагдмал бөгөөд хүн амын эрт илрүүлэгт хэрэглэхэд тохиромжгүй. Нөгөө талаас элэгний фиброз нь удаан хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг тул эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх найдвартай, хүртээмжтэй арга шаардлагатай болсон ба үүнтэй холбоотойгоор олон улсын элэгний эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжуудад лабораторийн энгийн үзүүлэлтэд тулгуурласан инвазив бус аргууд, тэр дундаа FIB-4 индексийг эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвлөж байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амын дунд элэгний фиброзыг FIB-4 индексээр үнэлж, эрсдэлтэй бүлэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаандаа 2022–2023 онд үндэсний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 447,409 насанд хүрэгчдийн мэдээллээс оролцуулах болон хасах шалгуурыг хангасан 37,961 хүнийг хамруулсан. FIB-4 индексийг нас, AST, ALT, ялтас эсийн үзүүлэлтээр тооцож, <1.3 үед бага эрсдэлтэй, 1.3–2.67 үед эрсдэл тодорхойгүй, ≥2.67 үед өндөр эрсдэлтэй гэж ангилсан. Биеийн жингийн индекс, артерийн даралт, өлөн үеийн глюкоз, триглицерид болон вирүст гепатитын үзүүлэлтүүдийг стандарт шалгуурын дагуу ангилж үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS21.0 программаар хийж, тоон хувьсагчдыг дундаж±стандарт хазайлтаар илэрхийлэн, ангиллын хувьсагчдыг χ² сорилоор харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44.96±11.31 жил байсан бөгөөд 61.3% (n=23,285) нь эмэгтэй, 38.7% (n=14,676) нь эрэгтэй байв. FIB-4 индексийн дундаж 0.89±1.09 байлаа. FIB-4 индексээр үнэлэхэд 86.9% нь бага эрсдэлтэй, 11.8% нь тодорхойгүй, 1.4% нь өндөр эрсдэлтэй байсан бөгөөд нийт 13.1% (n=4,975) нь фиброзын эрсдэлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаардлагатай бүлэгт хамрагдсан. Насны бүлгээр авч үзэхэд FIB-4 эрсдэл нас ахихын хэрээр шаталсан байдлаар нэмэгдэж, ≥60 насны бүлэгт хамгийн өндөр түвшинд хүрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээнд эрэгтэй хүйс (тХХ=1.45; 95% ИИ: 1.36–1.56), вирүст гепатит (тХХ=1.85; 95% ИИ: 1.68–2.03), нас ахих нь статистикийн ач холбогдолтой бие даасан холбоотой хэвээр үлдсэн. Мөн туранхай байдал болон маш өндөр триглицерид нь эрсдэлийг нэмэгдүүлсэн бол илүүдэл жин, таргалалт, төвийн таргалалт урвуу хамааралтай байв. Дүгнэлт: 1. Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг FIB-4 индексээр үнэлэхэд оролцогчдын 13.1% нь элэгний фиброзын тодорхойгүй ба эрсдэлтэй ангилалд багтаж байгаа нь тодорхойлогдлоо. 2. FIB-4 индексийн эрсдэлтэй ангилалд эрэгтэй хүйс, нас ахих, вирүст гепатит нь бие даасан эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Ц.СарантуяаҮндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоод-улаан хоолойн сөргөөний фенотипийг 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр тодорхойлсон дүн(2026-05-22) ;Д.Анхбаяр ;Б.Амаржаргал; Г.СарантуяаҮндэслэл: Орчин үед ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ийг ходоодны дуран болон улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлтpH метрийн шинжилгээнд үндэслэн шалбархайт сөргөө өвчин (ШСӨ), шалбархайт бус сөргөө өвчин (ШБСӨ), сөргөөт хэт мэдрэгшил (СХМ), үйл ажиллагааны цээж хорсолт (ҮАЦХ) гэсэн 4 фенотипд ангилж байна. Монгол улсад ХУХСӨ-ий тархалт өндөр3, хронофизиологийн зарим асуудал судлагдсан8 боловч энэхүү өвчний фенотипийн ангилал ба физиологийн оношилгооны (эсэргүүцэлт-pH метр) талаарх мэдээлэл дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цээж хорсох зовуурьтай насанд хүрэгчдийн дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний фенотитийн тархалтыг тогтоож, улаан хоолойн өндөр ялгаралт манометр, pH метрийн шинжилгээний зарим үзүүлэлтийг бүлэг хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 20222025 онд цээж хорсох зовуурийн улмаас Интермэд эмнэлэгт хандан 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээ хийлгэсэн 347 насанд хүрэгчдийн өгөгдлийг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. Бүлэг хооронд БЖИ, ходоодны хүчиллэг, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, шөнийн суурь эсэргүүцлийн дундаж утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Улаан хоолойходоодны заагийн морфологийн III хэлбэр нь шалбархайт сөргөөний бүлэгт 78.76%, шалбархайт бус сөргөөний бүлэгт 64.7%, сөргөөт хэт мэдрэгшлийн бүлэгт 56.2%, үйл ажиллагааны цээж хорсолттой бүлэгт 42.6% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. ХУХСӨ-ий фенотипийн хувьд 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. 2. ХУХСӨ-ий фенотипийн бүлгүүдийг харьцуулан судлахад биеийн жингийн индекс, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, улаан хоолойн шөнийн суурь эсэргүүцэл, улаан хоолой ходоодны заагийн морфологийн хэлбэр зэрэг нь ялгаатай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний үрэвсэлт өвчний оношилгоонд баасны калпротектинийг ашигласан дүн(2026-05-22) ;Б.Марал; ; ;Б.СугарҮндэслэл: Гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) нь генетикийн урьдал нөхцөл, дархлааны зохицуулгын алдагдал, гэдэсний бичил биетний өөрчлөлт ба орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд аутоиммун үрэвсэл үүсгэж, архаг суулгалтаар илэрдэг эмгэг юм. Судалгаагаар хүн амын ойролцоогоор 0.5%-д тохиолдож байгаа ба 2030 он гэхэд 1%-д хүрэх хандлагатай байна. Баасны калпротектин нь нейтрофил эсээс ялгардаг S100 бүлгийн уураг бөгөөд гэдэсний салстын үрэвслийн үед баасанд өндөр агууламжтай илэрдэг тул гэдэсний үрэвслийг илрүүлэх инвазив бус биомаркер болдог. Иймд архаг суулгалттай өвчтөнүүдэд ГҮӨ-ийг гэдэс цочролын хам шинж ялган оношлоход баасны калпротектиныг өргөн ашиглагддаг. Монгол улсад энэ төрлийн судалгаа хомс байгаа байна. Зорилго: ГҮӨ-ий үеийн баасны калпротектин шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үрэвслийн зарим маркеруудтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 12 сараас 2025 оны 12 сарын хугацаанд Монгол-Япон эмнэлэг ба Интермед эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор үйлчлүүлсэн 18-аас 87 насны архаг суулгалттай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 109 хүмүүсийг хамруулсан. Оролцогчдоос асуумжийн мэдээлэл цуглуулж, цусны шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ц-урвалжит уураг (ЦУУ), улаан эсийн тунах хурд (УЭТХ)) болон баасны сорьцноос калпротектины хэмжээг тодорхойлов. Калпротектины шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж, бүлгүүдийн ялгааг Mann–Whitney U тестээр, хамаарлыг Спеармен корреляциар, категорийн хувьсагчдыг Хи квадрат тестээр үнэлсэн. ГҮӨ-ий оношилгоонд калпротектины босго утгыг ROC муруйн анализ болон Youden index-ээр тодорхойлов. Үр дүн: Судалгааны хамрагдагсдын 17.4%-д нь ГҮӨ оношлогдсон бөгөөд тэдний дундаж нас 47.41±15.52 жил байв. Баасны калпротектины түвшин ГҮӨ-тэй болон өвчингүй бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.001). Калпротектин нь ЦУУ болон лейкоцитийн тоотой сул эерэг хамааралтай (p=0.042, p=0.006) байсан бол УЭТХ-тэй хамаарал ажиглагдаагүй. 250 мкг/г босго утга дээр калпротектины мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 69.2%, PPV 37.8%, NPV 98.4% байв. ROC шинжилгээгээр оновчтой босго утга ~400 мкг/г (AUC=0.919, Youden index=0.724) гэж тодорхойлогдож, энэ үед мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 78.0% байлаа. Харин ЦУУ болон УЭТХийн ялган оношлох чадвар харьцангуй бага (AUC 0.640, 0.644) байв. Дүгнэлт: Баасны калпротектин нь ГҮӨ-ийг ялган оношлоход үрэвслийн зарим маркеруудаас илүү өндөр оношилгооны ач холбогдолтой ба калпротектины босго утгыг 400 мкг/г орчимд тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанар хамгийн өндөр байна. Иймд калпротектиныг эмнэлзүйн практикт урьдчилан сэргийлэх болон онош баталгаажуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тодорхойлогдлоо.
