Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс
    (2021-09-01)
    Б.Сувданцэцэг
    ;
    ; ;
    Д.Соёлмаа
    ;
    А.Туяа
    Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн
    (2025-01-01)
    Ө.Сарангэрэл
    ;
    ;
    Н.Хишигт
    ;
    ;
    Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн
    (2024-01-28) ;
    Б.Цолмон
    ;
    ;
    Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгааны нэг нь H.pylori юм. H.pylori устгах стандарт гурвал, дөрвөл эмчилгээний үндсэн антибиотикуудын нэг кларитромицины тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт гурвал эмчилгээний үр дүн Европын орнуудад 70%иас багасч, Монгол оронд 72.7% болсон байна. “Маастрихтийн VI удирдамж”-д H.pylori устгах эмчилгээг сонгохдоо кларитромицины тэсвэржилтинд үндэслэн тэсвэржилт өндөр (>15%) орнуудад нэгдүгээр сонголтоор висмут-агуулсан дөрвөл эмчилгээ болон сонгомол бусад эмчилгээг хэрэглэхийг зөвлөсөн. Сонгомол эмчилгээний нэг хувилбар өндөр тунт хоёрлосон эмчилгээ нь “Маастрихтийн VI удирдамж”, Франц, Тайван, Хятад зэрэг олон оронд эмчилгээний үр дүн 90%-иас дээш, гаж нөлөө багатай байна. Манай оронд тус эмчилгээ нь судлагдаагүй, эмнэлзүйн салбарт шинэ эмчилгээ тул тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: H.pylori-ийн халдвар оношлогдож, анх удаа эмчилгээ хийлгэж байгаа, судалгаанд хамрагдах шалгуур хангасан 96 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдаж буй бүх хүнд хоол боловсруулах дээд замын дуран, амьсгалын уреазын сорил, өтгөнд H.pylori антиген илрүүлэх шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг баталсан. Судалгаанд хамрагдагсадад 14 хоногийн өндөр тунт хоёрлосон эмчилгээг (эзомепразол 40 мг өдөрт 3 удаа, амоксациллин 1000 мг өдөрт 3 удаа 14 хоног), L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475 (BioGaia, Sweden) өдөрт 1 удаа уулгасан. Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа амьсгалын уреазын сорилд устсан эсэхийг үнэлсэн. Үр дүн: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4) байна. Судалгаанд хамрагдагсадын 6 нь эмээ дутуу уусан тул судалгаанаас хассан. Эмчилгээний үед хөнгөн зэргийн гаж нөлөө илэрсэн 2.1% (n=2) байсан ба амоксациллин ууж эхэлснээс эмчилгээний 7 дох хоногт суулгах гаж нөлөө илэрсэн байна. H.pylori - ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээг хийсний дараа аюулхайд өвдөх шинж тэмдэг 29.4%-иар (p=0.002), цээж хорсох шинж тэмдэг 46.6%-иар (p=0.01) буурсан байна. Дүгнэлт: Өндөр тунт хоёрлосон эмчилгээг H.pylori устгах эмчилгээнд эхний сонголтоор хэрэглэхэд үр дүнтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гэдэсний үрэвсэлт өвчний оношилгоонд баасны калпротектинийг ашигласан дүн
    (2026-05-22)
    Б.Марал
    ;
    ; ;
    Б.Сугар
    ;
    Үндэслэл: Гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) нь генетикийн урьдал нөхцөл, дархлааны зохицуулгын алдагдал, гэдэсний бичил биетний өөрчлөлт ба орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд аутоиммун үрэвсэл үүсгэж, архаг суулгалтаар илэрдэг эмгэг юм. Судалгаагаар хүн амын ойролцоогоор 0.5%-д тохиолдож байгаа ба 2030 он гэхэд 1%-д хүрэх хандлагатай байна. Баасны калпротектин нь нейтрофил эсээс ялгардаг S100 бүлгийн уураг бөгөөд гэдэсний салстын үрэвслийн үед баасанд өндөр агууламжтай илэрдэг тул гэдэсний үрэвслийг илрүүлэх инвазив бус биомаркер болдог. Иймд архаг суулгалттай өвчтөнүүдэд ГҮӨ-ийг гэдэс цочролын хам шинж ялган оношлоход баасны калпротектиныг өргөн ашиглагддаг. Монгол улсад энэ төрлийн судалгаа хомс байгаа байна. Зорилго: ГҮӨ-ий үеийн баасны калпротектин шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үрэвслийн зарим маркеруудтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 12 сараас 2025 оны 12 сарын хугацаанд Монгол-Япон эмнэлэг ба Интермед эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор үйлчлүүлсэн 18-аас 87 насны архаг суулгалттай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 109 хүмүүсийг хамруулсан. Оролцогчдоос асуумжийн мэдээлэл цуглуулж, цусны шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ц-урвалжит уураг (ЦУУ), улаан эсийн тунах хурд (УЭТХ)) болон баасны сорьцноос калпротектины хэмжээг тодорхойлов. Калпротектины шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж, бүлгүүдийн ялгааг Mann–Whitney U тестээр, хамаарлыг Спеармен корреляциар, категорийн хувьсагчдыг Хи квадрат тестээр үнэлсэн. ГҮӨ-ий оношилгоонд калпротектины босго утгыг ROC муруйн анализ болон Youden index-ээр тодорхойлов. Үр дүн: Судалгааны хамрагдагсдын 17.4%-д нь ГҮӨ оношлогдсон бөгөөд тэдний дундаж нас 47.41±15.52 жил байв. Баасны калпротектины түвшин ГҮӨ-тэй болон өвчингүй бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.001). Калпротектин нь ЦУУ болон лейкоцитийн тоотой сул эерэг хамааралтай (p=0.042, p=0.006) байсан бол УЭТХ-тэй хамаарал ажиглагдаагүй. 250 мкг/г босго утга дээр калпротектины мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 69.2%, PPV 37.8%, NPV 98.4% байв. ROC шинжилгээгээр оновчтой босго утга ~400 мкг/г (AUC=0.919, Youden index=0.724) гэж тодорхойлогдож, энэ үед мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 78.0% байлаа. Харин ЦУУ болон УЭТХийн ялган оношлох чадвар харьцангуй бага (AUC 0.640, 0.644) байв. Дүгнэлт: Баасны калпротектин нь ГҮӨ-ийг ялган оношлоход үрэвслийн зарим маркеруудаас илүү өндөр оношилгооны ач холбогдолтой ба калпротектины босго утгыг 400 мкг/г орчимд тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанар хамгийн өндөр байна. Иймд калпротектиныг эмнэлзүйн практикт урьдчилан сэргийлэх болон онош баталгаажуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тодорхойлогдлоо.