Ц.Энх-Оюун
Loading...
Товч нэр
Ц.Энх-Оюун
Бүтэн нэр
Цогзолбаатар Энх-Оюун
Латин нэр
Tsogzolbaatar Enkh-Oyun
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparative Study on Macroscopic Anatomy of Human Placenta in Term and Post Term Pregnancy(Mongolian National University of Medical Sciences, 2020-09-25); ; ; ; Objectives: We aimed to compare the macroscopic anatomy of human placenta in term and post-term pregnancy. Methods: This maternity hospital-based comparative study was carried out in Mongolia, in the year 2017-2018. For study purposes, placentae were collected from 1061 women between 17-44 years of age with live birth only. Term: 38 weeks to 40 weeks gestational period, and post-term: beyond 41 weeks gestational period. The macroscopic features of the placentae were measured as a standard protocol that is approved Department of Anatomy, Mongolian National University of Medical Sciences. Results: A total of rounded shapes was found in 72% of cases and oval in 26.3% cases, irregular shape in 1.7% cases of the three shape groups. The width and the weight of the placenta (t = 7.20, t = 13.27 respectively) were compared between groups term and post-term found to be significant (p < 0.001). Conclusions: We conclude that irrespective of term or post-term placentae, most of the placentae were round in shape. The averages of placental morphometric parameters of both of term or post-term placentae are in the normal limit. This study concludes that as the gestational period increases length, width, thickness, and weight of placenta increases in different. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын өсвөр залуу насныхны хепатитийн С вирүсийн халдварын тархалтын судалгаа(2021-09-01); ; ; ; Үндэслэл: Хепатитийн вирүсийн халдвар, тэдгээрийн алсын уршиг болох элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн нийт хүн амын 71 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 1% нь хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байна. Манай улсын хувьд 2018 оны байдлаар С вирүст хепатитийн 93 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.3 ногдож байгаа нь өмнөх оны түвшингөөс буураагүй байна. Иймээс бид өсвөр залуу насныхны ХСВийн халдварын тархалтыг судлахаар зорилоо. Зорилго: Монгол улсын Монгол улсын 10-40 насны хүн амын ХСВ-ийн халдварын тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж 6883 хүнийг хамрууллаа.Судалгааны мэдээ материалыг тоон аргаар асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашигласан. Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 иммунологийн бүрэн автомат анализатор ашиглан АШУҮИС-ийн лабораторид хийж гүйцэтгэсэн. Судалгааны statistic боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан хийлээ. Үр дүн: Судалгаанд Монгол Улсын эдийн засаг газар зүйн 4 бүсийн 8 аймаг, 26 сум, Улаанбаатар хотын 1040 насны нийт 6883 хүн хамрагдлаа. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХСВ-ийн халдварын тархалт 4.2% байсан ба эрэгтэйчүүдэд 4.3%, эмэгтэйчүүдэд 4.1%(p=0.657) байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсөх хандлагатай байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байгаа бөгөөд 4.1-5.6% нь ХСВ-ийн халдвартай (p=0.091) байлаа. Дүгнэлт: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХСВ-ийн халдвар 4.2% тодорхойлогдлоо. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсч байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн ойлголтыг судалсан үр дүн(2026-02-03) ;Б.Лхагвагарам ;М.Ундрам; ; Ө.ЖаргалтулгаҮндэслэл: Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчний аюултай ерөнхий шинжийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эцэг, эх, асран хамгаалагчдад төлөвшүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, өвчтэй хүүхдэд цогц урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй эмчилгээ, тусламжийг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Зорилго: Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалтын агшингийн судалгааг 0–59 сартай хүүхдийн 175 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээ. Хүүхдийн аюултай ерөнхий шинж, суулгалт болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлс, осол гэмтлээс сэргийлэх мэдлэгийг бүтэцлэгдсэн ярилцлагаар үнэлж, статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 18.8±13.2 сар байсан бөгөөд 50.3% нь өвчний учир эмнэлэгт хандсан байв. Оролцогчдын 60.0% нь аюултай ерөнхий шинжээс дөрөв ба түүнээс дээшийг нэрлэж чадсан. Хотын эцэг, эх, асран хамгаалагчид орон нутгаас хамрагдсан эцэг, эх нараас аюултай шинжийг илүү олон нэрлэсэн нь статистик ач холбогдолтой байлаа (дундаж 5.3 ба 3.2; p<0.001). Харин хүүхэд тухайн үед өвчтэй эсэхээс хамаарч мэдлэгийн түвшинд ялгаа илрээгүй. Суулгалтаас урьдчилан сэргийлэх дадал, осол гэмтлээс сэргийлэх мэдлэг нь хүүхдийн өвчлөлийн байдалтай шууд уялдаагүй байсан бол хөдөөгийн орон нутагт дотоод орчны агаар бохирдуулагч хүчин зүйлсийн өртөлт өндөр байв. Дүгнэлт: Эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, урьдчилан сэргийлэх дадал нь хүүхдийн тухайн үеийн өвчлөлийн байдлаас илүүтэй оршин суугаа газартай холбоотой ялгаатай байна. Иймд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд, ялангуяа хөдөөгийн бүсэд чиглэсэн, бүтэцтэй, тогтмол эрүүл мэндийн боловсрол, сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 15-24 насны залуусын согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг, хандлагыг судалсан үр дүн(2023-05-22) ;Б.Батчимэг ;М.УндрамҮндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2021 онд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архины хэрэглээ хамгийн өндөр байгаа нь Европын бүс, Америкийн бүс нутаг, Номхон далайн баруун хэсэгт байсан байна. Африкийн хөндлөн огтлолын судалгаагаар Өмнөд Африкт насанд хүрэгсдэд ногдох архины хэрэглээ дэлхийн бусад бүс нутгаас хамгийн өндөр байна.Түүнчлэн архины эрсдэлтэй хэв маяг нь 15-24 наснаас эхэлж насанд хүрсэн хойноо үргэлжилдэг байна. Зорилго: 15-24 насныхны согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг хандлагыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын болон 4 бүсийг хамруулсан ЕБС, их дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн 1002 оюутан залуусыг санамсаргүй түүврийн аргаар сонгож тэдгээрийн согтууруулах ундааны хэрэглээ, түүнтэй холбоотой мэдлэг, хандлагыг судлах тодорхойлох зорилготой уялдуулан судалгааг сургуульд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM Statistics компанийн SPSS стастик үр дүнгийн боловсруулалтын 26.0 хувилбар дээр хийж гүйцэтгэв.Судалгааны арга аргачлалыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 01 сарын 20 ны өдрийн 2023/3-01 тоот хурлаар хэлэлцүүлж судалгаа эхлэх зөвшөөрлийг авсан. Үр дүн: Судалгааны үр дүнд нийт оюутан залуусын 86,2% (n=872) нь согтууруулах ундаа хэрэглээ эрсдэл багатай, 12.8% (n=130) нь согтууруулах ундааны хэрэглээ эрсдэл өндөр байгаа нь тодорхойлогдов. Согтууруулах ундааны мэдлэгийн талаар үнэлсэн асуултанд нийт судалгаанд оролцогсдын 15,9% (n=160) нь муу, 50,6% нь (n=508) нь дунд, 33,1% (n=334) нь хангалттай мэдлэгтэй байна. Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий мэдлэгийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Дүгнэлт: Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. (P>0.05). Согтууруулах ундааны хандлага нь найзууд шаардсан учраас уудаг, үдэшлэг дээр хөгжилтэй байхад тусалдаг, нийгэмшихэд тусалдаг зэрэг шалтгаанууд нь согтууруулах ундааны хэрэглээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. (p<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа(2026-02-03) ;Д.Уянга ;Б.Батзориг; ; Л.БямбасүрэнҮндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын судалгаа(2021-03-21) ;Д.Дүүрэнжаргал; ; ;В.Наранцэцэг2014 онд Монгол улсад хийгдсэн судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй боловч тэмбүүгийн халдварын тархалт өндөр, 8.2 хувийг эзэлж байв. Энэхүү судалгааны зорилго нь хорих ангид ял эдэлж буй буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ, тэмбүүгийн тархалтыг тодорхойлох, халдвар авах эрсдэлт хүчин зүйлийг судлах явдал юм. Материал арга зүй: Бид Монгол Улсын 11 хорих ангид ял эдэлж буй 1105 эрэгтэйчүүдийг хамруулсан. Мэдээ материал цуглуулах тоон аргаар мэдээллийг цуглуулж, SPSS25 программ ашиглан хи-квадрат тест арга ашиглан р утгаар харьцуулж, р утгаар илэрхийлэн хорих ангид ял эдлэгчдийн дунд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг судалсан. Мөн ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлохдоо нэг болон олон хүчин зүйлийн анализ хийж р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. 2019 оны судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй бөгөөд тэмбүүгийн тархалт 15.7% байна. Тэмбүүгийн халдварын тархалт нь эрсдэлтэй бэлгийн зан үйлтэй хамааралтай байна (тохиолдлын бэлгийн харьцаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орох). Боловсрол бага байх, огт бэлгэвч хэрэглэхгүй байх, ТББ, ХӨСҮТ-ээс үйлчилгээнд хамрагдахгүй байх нь тэмбүү өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis B, C, and D Virus Infections and AFP Tumor Marker Prevalence Among the Elderly Population in Mongolia: A Nationwide Survey(Korean Society for Preventive Medicine, 2022-05-31); ; ; ;Khuyag, Ser-OdScopus© Citations 9 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Childhood burn injury in the ger districts of Ulaanbaatar, Mongolia: an analysis of parent narrativesChildhood burns pose a significant public health concern, particularly in low- and middle-income nations, where the burden is pronounced. Mongolia stands out for its elevated rates of burn-related child mortality, especially among 1 to 5-year-olds. Despite this, there is a lack of research on the current status of childhood burns in Ulaanbaatar. This study utilized Cognitive Edge's Sensemaker® to collect micronarratives from parents in the ger districts of Ulaanbaatar, aiming to understand the present context of childhood burn injuries. Thematic analysis revealed four key themes, including features in home and outdoor environments, lack of safety measures, and limitations in supervision. The findings emphasize the need for a comprehensive approach to burn injury prevention tailored to the Mongolian context. Implementing suitable safety measures in ger districts based on these results could be instrumental. Additionally, extending this approach to other low- and middle-income countries warrants further investigation for effective preventive measures.Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Post-vaccination Immunity Against Hepatitis B Among Mongolian Adolescents and Youths(Brieflands, 2022-05-29); ;Khuyag, Ser-Od; ; Scopus© Citations 4
