Ч.Гантөмөр
Loading...
Товч нэр
Ч.Гантөмөр
Бүтэн нэр
Чимэддулам Гантөмөр
Латин нэр
Chimeddulam Gantumur
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны гаралтай III ангиллын зуултын гажгийг мэс засал ба гажиг заслын аргаар эмчилсэн эмчилгээний үр дүн(2025-01-01); ;Д.Отгонтуяа ;А.Даваасүрэн ;Б.БолормааА.Уртнасан - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний үений толгойн налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт тодорхойлсон дүн(2023-02-16) ;П.Очгэрэл; Үндэслэл: Нүүр амны согог заслын эмчилгээ нь шүд ба шүдний эгнээний согогийг авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр нөхөн сэргээх ба үйлчлүүлэгчийн эрүүний үений толгойн налуу өнцгийг зөв тодорхойлохоос ихээхэн хамаардаг. Эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэл зүйн бодит үзлэг болон нэмэлт шинжилгээний аргаар тодорхойлдог. P.K.Tannamala (2012) нарын судлаачид анх эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэлзүйн бодит үзлэг болон дэлгэмэл рентген зургийг харьцуулан судалсан. Орчин үед үений толгойн налуу өнцгийн үзүүлэлтүүдийг эмнэл зүйн практикт өргөн хүрээнд ашиглаж байна. Зорилго: Эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг эмнэл зүйн бодит үзлэг болон дүрс оношилгооны арга дээр харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг дескривтив судалгааны аргаар 20-25 настай 40 хүнд эрүүний урагшилсан хөдөлгөөний дардас болон дэлгэмэл рентген зурагт эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг тодорхойлсон. Үр дүн: Эрүүний үений толгойн налуу өнцөг хагас тохируулгатай үелүүрт хэмжихэд баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04°, дэлгэмэл рентген зурагт хэмжсэн хэмжилтэнд баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° байсан. Үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талын эмнэл зүйн бодит үзлэгийн арга болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн р˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талд үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Эрүүний үений налуу өнцгийг хагас тохируулгатай үелүүрээр тодорхойлоход баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04° тодорхойлогдлоо. 2. Дэлгэмэл рентген зураг дээрх хэмжилтээр баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° тодорхойлогдлоо. 3. Хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талдаа p˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талдаа үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын хамаарлыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай судлах нь(2023-02-16) ;Т.Хулан; Үндэслэл: Шүдний имплант суулгац нь алдагдсан шүдийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл бөгөөд имплант суулгах эмчилгээний төлөвлөгөө боловсруулах явцад компьютер томографи (КТ) болон конус цацрагт компьютер томограф (КЦКТ) аппаратын тусгай программын тусламжтай ясны чанар болох холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг үнэлдэг. Эрүүний яс ба имплант суулгацын хооронд үүсэх шууд холбоог Branemark PI нарын судлаачид 1969 онд анх нээн илрүүлж оссеоинтегрэйшн (osseointegration) хэмээн нэрлэсэн бѳгѳѳд энэ нь амьд яс ба имплант суулгацын гадаргуу хооронд шууд бүтцийн болон үйл ажиллагааны холбоо болохыг илрүүлжээ. Имплантын суулгацын анхдагч тогтворжилтонд ясны чанар буюу түүшийн дээд ирмэгийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг тодорхойлох нь имплант суулгацын насжилттай шууд хамааралтай байдаг гэж судлаачид тодорхойлсон байна. Зорилго: Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд ирмэгийн холтослог ясны зузаан, түүшийн хэмт ясны нягтралыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд нийт 100 хүний КЦКТ зургийг шалгуур үзүүлэлтийн дагуу 40 зургийг түүвэрлэн авч, Ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн дээд холтослог ясны зузааны дундаж нь 1.445 [0.28] (p=0.036), түүшийн хэмт ясны нягтралын дундаж нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд холтослог ясны зузааны дундаж утга 1.445 [0.48 ] мм байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт байлаа. 2. Эрүүний араа хэсгийн түүшийн хэмт ясны нягтралын дундаж утга нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт юм. 3. Эрүүний араа хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын үзүүлэлтүүд нь хоорондоо шугаман хүчтэй хамааралтай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголчуудын дунд тохиолдож буй шүдний эгнээний согогийн төлөв байдлыг судалсан дүн(2024-05-13) ;П.Маралгоо ;Б.Батбаяр; ; Үндэслэл: 2022 онд ДЭМБ-аас амны хөндийн зарим өвчнөөс (шүдний Хэсгийн шүдгүйдэл цоорол, шүдгүйдэл, эрүү нүүрний хавдар, ШТЭҮӨвчин, эрүү нүүрний Кеннеди гэмтэл, уруул тагнайн сэтэрхий, нома буюу нүүр амны үхжилтэт өвчин)Авагддаг шүдэлбэр өөс урьдчилан сэргийлэх бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тархалт болсон байна. 1981, 1997, 2013 онуудад амны өвчлөлийг бууруулах зорилт бүхий зөвлөмжийг боловсруулсан байдаг. Шүдгүйдэл, шүдний тоо, хуучирсан хэрэгцээгүй шүдэлбэр, шүдний цоорол, гэмтэл хөдөлгөөн зэрэг нь шүдний зажлах чадварт нөлөөлж зажлах үйлийг бууруулдаг. Монгол улсад 2013 оноос хойш хот болон хөдөө орон нутгийн иргэдийг хамарсан шүдгүйдлийн цогц судалгаа хийгдээгүй байгаа бөгөөд энэхүү асуудлыг судалснаар асуудал дэвшүүлсэн нотолгоонд суурилан шүдгүйдлийн тархалтыг бууруулах, шүдгүйдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монголчуудын дунд тохиолдож бу шүдни эгнээни согоги н төлөв байдал, тархалтыг газар зүйн бүсчлэлээр тогтоох. Арга, аргачлал: Монгол улсын Баруун, Хангай, Зүүн, Төв болон Улаанбаатар хотоос нийт 18-аас дээш насны 1638 хүнийг таниулсан зөвшөөрлийн дагуу судалгаанд хамруулж хэсгийн шүдний эгнээний согогийн төлөв байдлыг судлав. Хүн амд суурилсан, аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүнгийн боловсруултыг SPSS-25 программ дээр хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 90.2% нь шүдний эгнээний согогтой. Төвийн бүсэд 85.9%, Зүүн бүсэд 87.7%, Улаанбаатар бүсэд 91.6%, Баруун бүсэд 92.1%, Хангайн бүсэд 92.4% тус тус шүдний эгнээний согогийн тархалттай байлаа. Судалгаанд хамрагдагсдын шүдний эгнээний согог хоншоор эрүүнд нийт тохиолдож буй байдлаар 1-3 шүд авхуулсан 54.9%, 4-6 шүд авхуулсан 27.8%, 7-13 шүд авхуулсан 17.4% байлаа. Согогийн байрлалаар нь 35.5% хоёр талын төгсгөлийн согог, 28.0% нэг талын төгсгөлийн согог, 34.9% хажуугийн завсрын согог, 1.8% үүдэн бүлэг шүдний согог тус тус байв. KIII согог 18-34 насны бүлэгт 50.1%, KI согог 65-аас дээш насанд 70.5% тус тус өндөр тохиолдож байв. Бүсчлэлээр авч үзвэл Улаанбаатар хотод KIII согог 43.5%, 1-3 шүд авхуулсан тохиолдол 71.2%, Төвийн бүсэд хосолмол согог 34.6% тус тус хамгийн өндөр байв. Дүгнэлт: 1. Монголчуудын дунд шүдний эгнээний согогийн тархалт 90.2% байсан бөгөөд нас ахихын хэрээр ихсэж байлаа. Бүс нутгаар шүдний эгнээний согогийн тархалтыг тодорхойлоход бүс нутаг хамаарахгүй өндөр тархалттай байна. 2. Судалгаанд хамрагдагсдын шүдний эгнээний согогийг хэмжээгээр нь тодорхойлоход 1-3 шүд авхуулсан тохиолдол өндөр байлаа. Залуу насныханд завсрын согог илүү тохиолдож байсан бол нас ахихын хэрээр хоёр талын төгсгөлийн согогууд илүү тохиолдож байв. Бүсчлэлээр авч үзвэл Улаанбаатар хотод 1-3 шүд авхуулсан тохиолдол 71.2% харьцангуй өндөр байгаа нь бусад бүс нутгийн хүмүүстэй харьцуулахад нүүр амны эмчилгээ үйлчилгээ илүү авч олон шүдээ алдахаас урьдчилан сэргийлж байна гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал(2023-11-03) ;Г.Дэлгэрцэцэг ;Б. Батбаяр ;Э.Сумъяа ;М.ХүслэнШ.ДаваахүүҮндэслэл: Шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) нь шүд цоорох өвчний дараа орох өндөр тархалттай, олон шалтгаант өвчин бөгөөд шүдний тойрон эдийн эвдрэлийг үүсгэн улмаар шүдгүйдэлд хүргэдэг өвчин юм. Манай орны хувьд ШТЭӨ-ний тархалт төдийлөн буурахгүй нас ахих тусам нэмэгдэж, буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрснээр эмчилгээний шаардлага ч гэсэн ихсэх хандлагатай байна. ШТЭӨ-ний хүндрэлээс сэргийлж, эрт илрүүлэхийн тулд тархалтыг 5 жил тутамд судлах шаардлагатай байдаг нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол орны Хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэн, тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2022.06.22–2022.07.10-ны хооронд Хойд бүсийн 5 аймгийн 13 сумын 1134 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан, таниулсан зөвшөөрлийг авч амны хөндийн үзлэг оношилгоо хийсэн. Судалгааг Нэг-агшингийн загвараар ДЭМБ-ын аргачлалын дагуу (2013, 5th edition ) хийж гүйцэтгэсэн. Амны эрүүл ахуйн төлөв, шүдний тулгуур эдийн индекс (CPI), эмнэл зүйн холбоосын түвшин зэргийг тодорхойлон үр дүнг STATA программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 15-65 насны хүмүүсийн 77.3% (877) нь эмэгтэй, 22.7% (257) нь эрэгтэй байсан бөгөөд дундаж наслалт нь 33.56±6.58 жил байв. Судалгаанд нийт хамрагдсан 1134 хүний 5.3% нь CPI-0, 10.1% нь CPI-1, 47.0% нь CPI-2, 28.2% нь CPI-3, 9.4% нь CPI-4 үзүүлэлттэй байсан бол 88.4% нь өнгөртэй, 80.4% нь чулуутай байв. Дүгнэлт: Монгол орны Хойд бүсийн хүн амын дунд ШТЭӨ-ний тархалт 94.7% байсан бөгөөд 35-44 насны бүлэгт зонхилон тохиолдож байв. Үүнээс буйлны үрэвслийн тархалт 42.7%, ШТЭҮ-ийн тархалт нь 52.0% байснаас ШТЭ-ийн хөнгөн зэргийн үрэвсэл нь 6.3%, дунд зэргийн үрэвсэл нь 23.1%, хүнд зэргийн үрэвсэл нь 22.6% байлаа.
