Б.Отгонбат
Loading...
Товч нэр
Б.Отгонбат
Бүтэн нэр
Батжаргал Отгонбат
Латин нэр
Batjargal Otgonbat
Албан тушаал
Багш
Харьяалал
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын зарим эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгсдэд жороор олгосон эмийн зохистой хэрэглээний судалгаа(2020-01-01); ; ;Б.Булган; Б.БолорМонгол улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогод эмийн зохистой хэрэглээг амьдралд төлөвшүүлэх нь эм зүйн тусламжийн хамгийн гол зорилтын нэг гэж заасан. Эмийн зохистой хэрэглээг сайжруулахад жор бичилт, жороор эм олгох үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. ДЭМБын зөвлөснөөр эмийн зохистой хэрэглээний төлөв байдлыг жороор дамжуулан 10 шалгуураар үнэлж дүгнэдэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын иргэдийн эмийн зохистой хэрэглээг судлан тогтоох, цаашид эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд шаардлагатай стандарт үзүүлэлтүүдийг тодорхойлох нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаторийн эмч нарын жор бичилтийн үзүүлэлт, эм зүйн тусламж үйлчилгээний үзүүлэлтийг ДЭМБ-ын шалгуураар тодорхойлсон. Судалгааны ажлыг Улаанбаатар хотын лавлагаа шатлалын нийт 12 эмнэлгийн тус бүрийн амбулаториор үйлчлүүлсэн 50, 50 иргэдийн эм авах жорын маягтыг эмнэлгийн дэргэдэх эмийн сангуудад түшиглэн сонгон авч ДЭМБ-ын зөвлөсөн “жороор дамжуулан эмийн зохистой хэрэглээний төлөвийг судлан тогтоох” аргачлалаар, нийт 600 жор, 1249 эмийг хамруулан жор бичилтийн үзүүлэлт болон эм зүйн тусламжийн судалгааг явуулж, нэгтгэн дүгнэлт гаргасан. Нэг жоронд бичигдсэн антибиотик эм 42.6%, тарилгын эм 6.0%, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм 49.2% байна. Эм олгосон дундаж хугацаа 41.6±14.4 секунд, олгосон эмийн эзлэх хувь 84.4%±7.2 байна. Судалгааны үр дүнг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад ЗШЭ-ийн жагсаалтад орсон эмийн эзлэх хувь зөвлөмжөөс бага, антибиотик эмийн эзлэх хувь зөвлөмжөөс их байв. Үйлчлүүлэгчид үзүүлж буй эм зүйн тусламжийн үзүүлэлтийг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад бүгд бага байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдлийн судалгаа(2024-04-13) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Б.Анударь ;К.ЕрболатҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзвэл арьсны идээт үрэвслээр амбулаторын өвчлөлийн тайланд 44903 тохиолдол, стационарын өвчлөлийн тайланд 1745 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс пластырь эмийн эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд нано бөөм агуулсан пластырь эмийн хэлбэрийн судалгааг өргөн хүрээтэй хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мөнгөжүүлсэн нано пластырийн арьсанд үзүүлэх үйлдлийг in vivo нөхцөлд үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Туршилтын хугацаанд амьтдыг 12 цагийн гэрэл/харанхуйн мөчлөгт хэвийн нөхцөлд, 40-60 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд ус болон тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжтойгоор байлгасан. Пластырийн эхний тунг хэрэглээд 48 цагийн дараа сольж дахин шинэ пластырь наана. Туршилтын амьтдыг сөрөг хяналтын, эерэг хяналтын, туршилтын 1,2,3-р бүлэг буюу нийт 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт 6 хулгана байхаар тооцов. Сөрөг хяналтын бүлэгт шарх үүсгэсэн бөгөөд эмчилгээний пластырь огт наахгүй зөвхөн натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалаар цэвэрлэж, шавшина. Эерэг хяналтын бүлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн шархны наалтийг нааж хэрэглэв. Туршилтын бүлгийг дотор нь 3 хувааж, туршилтын 1-р бүлэгт 50 мг/кг, туршилтын 2-р бүлэгт 75 мг/кг, туршилтын 3-р бүлэгт 100 мг/кг тунтай бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано пластырийг нааж шарх эдгээх үйлдлийг харьцуулан судлав. Үр дүн: Туршилтын 3 бүлэг хулганд тааруулан мөнгөжүүлсэн нано бөөмийг 50 мг/кг, 75 мг/кг 100мг/кг-аар тооцож, 1 ширхэг пластырьд 0,0012 г, 0,0017 г, 0,0023 г мөнгөжүүлсэн нано бөөм агуулахаар пластырийг бэлтгэж, тасалгааны температурт сэрүүн хуурай газарт хадгалсан. Сөрөг хяналтын, эерэг хяналтын болон туршилтын тун хамааралтай бүлгүүдэд шарх үүсгэж, бэлдмэлүүдийг хэрэглэснээс хойш 0, 3, 7,14 хоногуудад шархны эдгэрэлтийг ажиглаж, хэмжилт хийсэн. Сөрөг хяналтын бүлгийн хувьд 21 хоногийн турш шархны хэмжээ маш бага хэмжээгээр багассан ба эдгэрэлт явагдаагүй. Туршилтын 1-р бүлгийн хувьд 7 дахь хоногт 1.5 мм диаметртэй болж багасаад, 12 дахь эдгэрч, соривжсон. Туршилтын 2-р бүлгийн хувьд 7 дахь хоногт шархны хэмжээ 1.2 мм диаметртэй болж жижгэрсэн. 10 дахь хоногт бүрэн эдгэрч, сорвижсон. Туршилтын 3-р бүлгийн хувьд 5 хоногт шархны хэмжээ 1 мм диаметртэй болж жижгэрсэн ба 7 дахь хоногт бүрэн эдгэрч, үс нь ургаж эхэлсэн ба 21 дэх хоногт үс нь нэгэн жигд болж ургасан. Дүгнэлт: Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдэл нь тунгаас шууд хамааралтай буюу 100мг/кг тунгаар шархыг хурдан эдгээж буйг тогтоолоо. Импортын шархны наалттай харьцуулахад шархыг илүү хурдан хугацаанд эдгээж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өлөн үеийн глюкозын түвшин, цус бүлэгнэлтийн зарим үзүүлэлтийн хамаарлыг судалсан дүн(2026-09-15); ; Үндэслэл: Чихрийн шижин болон нүүрс усны солилцооны алдагдал нь судасны эндотелийн үйл ажиллагааны алдагдал, архаг нам давтамжид үрэвсэл, ялтсын хэт идэвхжил, бүлэгнэлтийн хүчин зүйлсийн өөрчлөлтөөр дамжин тромбозын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Өлөн үеийн глюкозын түвшин ба цус бүлэгнэлтийн болон ялтсын зарим үзүүлэлтийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшны загвараар энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн ба нийт 172 оролцогчийг хамруулсан. Судалгааны хасах шалгуурын дагуу диабет өмнө нь оношлогдсон, антикоагулянт эм хэрэглэдэг болон элэгний эмгэгтэй хүмүүсийг хассан. Оролцогчдыг өлөн үеийн глюкозын хэмжээгээр <5.6 ммоль/л болон ≥5.6 ммоль/л гэсэн хоёр бүлэгт ангилсан ба ЗИТХ, ПХ, ОУТХ, TХ, фибриноген, ялтас эсийн тоо, ЯЭДЭ, ЯЭТӨ, ЯЭСХ үзүүлэлтүүдийг харьцуулсан. Бүлэг хоорондын ялгааг МаннУитнигийн U сорилоор, тасралтгүй хувьсагчдын хамаарлыг Спирманы корреляциар үнэлэв. Олон хүчин зүйлсийн шугаман регрессийн загварыг нас, хүйс, биеийн жингийн индексээр засварлав. Үр дүн: Нийт 172 оролцогчийн 145 (84.3%) нь өлөн үеийн глюкоз <5.6 ммоль/л, 27 (15.7%) нь ≥5.6 ммоль/л байв. Өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй бүлэгт ЗИТХ-ны голч утга <5.6 ммоль/л бүлэгтэй харьцуулахад богиноссон байв: 25.4 [24.2–26.8] секунд ба 26.3 [24.9–27.95] секунд; p=0.029. Харин ПХ, ОУТХ, TХ, фибриноген ялтас эсийн тоо, ЯЭДЭ, ЯЭТӨ, ЯЭСХ-ны хувьд бүлэг хоорондын статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Өлөн үеийн глюкоз ба ЗИТХ хооронд сул урвуу хамаарал ажиглагдсан (ρ=0.141). Нас, хүйс, БЖИ-ээр засварласан регрессийн шинжилгээгээр өлөн үеийн глюкоз 1 ммоль/л-ээр нэмэгдэхэд ЗИТХ 0.242 секундээр богиносож байв (B=-0.242; 95% итгэх интервал -0.465 ба -0.020; p=0.033). Дүгнэлт: 1. Өлөн үеийн глюкозын өөрчлөлт илрээгүй хүмүүстэй харьцуулахад өөрчлөлт илэрсэн хүмүүст ЗИТХ-ны голч утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. 2. Өлөн үеийн глюкозын түвшин 1 ммоль/л-ээр нэмэгдэхэд ЗИТХ 0.242 секундээр богиносож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн(2024-11-07) ;Б.Энхтуул ;Э.Буянжаргал; ;Д.ТөртүшихҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Диабетийн жижиг судасны зарим хүндрэл ба Д-Димерийн түвшин хоорондын хамаарлыг судалсан дүн(2026-10-30); ; ;Э.Байгалмаа ;Ж.Сувд - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Tribulus terrestris L. in traditional Mongolian medicine: Medicinal Applications, Phytochemistry, Pharmacology(EManuscript Services, 2025-05-07); ; ; ; Baigalmaa Dovchinsuren 1 , Ariunaa DamdinsurenIn 2024, a study was conducted to compare the medicinal formulas, ingredients, tastes, and properties of traditional medicines in Inner Mongolia and Mongolia.This study found that Mongolia has 510 traditional formulas, 581 types of taste, and 376 medicinal properties, whereas Inner Mongolia has 445 formulas, 667 tastes, and 430 medicinal properties.These medicinal materials were classified into 12 disease categories, 10 of whichScopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Pharmacy technician training in Mongolia: Past, present, and future(International Pharmaceutical Federation (FIP), 2022-10-22); ; ; ; Scopus© Citations 2
