Dagvasumberel, Gonchigsuren
Loading...
Товч нэр
Dagvasumberel, Gonchigsuren
Бүтэн нэр
Dagvasumberel Gonchigsuren
Латин нэр
Dagvasumberel Gonchigsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үе дэх уушгины хатгааны дүрс оношилгоо(2021-06-10) ;Д.Цэвэлмаа; Д.Мөнхбаатар. Коронавируст (COVID-19) халдвар өвчин нь өндөр халдвартай, дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаж, хүнд хэлбэрийн амьсгалын хурц хам шинжээр илэрдэг эмгэг юм. Өвчнийг оношлох алтан стандарт шинжилгээ болох полемеразын гинжин урвалын хариуны мэдрэг чанар тухайн өвчтний халдвар авсан хугацаа, вирүсийн тоо, сорьцын байрлал, чанар, хэмжээ зэргээс хамаарч янз бүр байна. Дэлхий дахины өмнө энэхүү өвчнийг эрт оношилж тусгаарлах, халдварын тархалтыг зогсоох сорилттой тулгарсаар байна. Тиймээс өвчнийг оношлох, хянах, эмчилгээний шийдвэр гаргахад дүрс оношилгооны шинжилгээг ашиглах хэрэгцээ бий болсон. Бид энэхүү өгүүллэгт дэлхий эрүүл мэндийн байгууллага болон олон улсын голлох радиологийн нийгэмлэгийн зөвлөмж, цээжний дүрсийн шинжилгээнд илрэх өөрчлөлтийг харьцуулан бичлээ. Цээжний рентген шинжилгээнд голлон хэвийн уушгины зураглалууд бүдгэрэх, уушгины 2 талын суурийн хэсгээр давамгайлсан сүүн шилний шинж болон нэвчдэсийн сүүдэр илэрдэг бол цээжний компьютерт томографийн шинжилгээнд нийт өвчтний дийлэх өвчтөнд хэв шинжит хэлбэрийн өөрчлөлт болох захын байрлалтай,билатерал нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй сүүн шилний шинж,чулуун шалны зураглал эсвэл олон голомтот нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй дугараг хэлбэрийн сүүн шил, чулуун шалны зураглал эсвэл урвуу хүрээ шинж болон хэлбэржсэн хатгааны өөрчлөлтүүд илэрдэг. Харин уушгины хэт авиан шинжилгээнд А шугам арилах, В шугам олшрох, плеврийн шугам жигд бус болох зузаарах, уушгины хөдөлгөөн багасах, агааргүй нягтрал ихтэй том нэвчдэс тодорхойлогдох зэрэг шинжүүд илэрдэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага тархи гүүрний өнцгийн түгээмэл хавдруудын соронзон резонанст томографийн шинжүүдийг судалсан нь(2021-11-01) ;Б.Оюунтогос; ; Д.МөнхбаатарҮндэслэл: Бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ) тохиолдох хавдрын 95-98 Сонсголын дотор суваг хувийг шваннома болон менингиома хавдрууд эзэлдэг бөгөөд эмнэлзүйд Дохионы эрчим илрэх шинжүүд төстэй, зарим тохиолдолд ердийн Соронзон Резонанс Бичил цус Томографи (СРТ) шинжилгээгээр ялган оношлоход хүндрэлтэй байдаг. СРТ-ийн шинэлэг горим болох Susceptibility weighted imaging (SWI)ыг хавдрын оношилгоонд чухалчилж өргөн ашиглаж байна. Зорилго: СРТ-ийн уламжлалт горимууд болон дэвшилтэт горимыг ашиглан БТГӨ-т түгээмэл тохиолдох хавдруудын шинжүүдийг тодорхойлж, ялган оношлох боломжийг судлах юм. Материал, арга зүй: ЛюксМед эмнэлэгт СРТ-ийн шинжилгээгээр бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ)-т шваннома болон менингиома хавдар оношлогдож эмгэг судлалын шинжилгээгээр онош батлагдсан 34 үйлчлүүлэгчийн 36 хавдрыг түүвэрлэн авч ретроспектив аргаар судлан, хасах шалгуураар 6 хавдрыг хасаж, 30 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн. Үүсгэврийн эзэлхүүн, талбай, гадаргуу, хатуу хальсны сүүл шинж, сонсголын дотор суваг руу нэвчсэн байдал, тогтоц, тодосгогч бодисын тодрол зэргийг үнэлсэн. Үр дүн: Нийт 30 тохиолдлын 24 (80%) нь эмэгтэй, 6 (20%) нь эрэгтэй, дундаж нас 51.7±13.9 байсан. СРТ - ийн SWI горимд хавдар дотор бага дохионы эрчимтэй буюу бичил цус 20 (67%) хавдарт илэрсэн ба үүнээс 19 шваннома, 1 менингиома байсан (p<0.0001). Тодосгогч бодисын дараах T1WI горимд сонсголын дотор суваг руу нэвчиж ургасан нийт 19 (63%) тохиолдолын 16 (84%) шваннома байсан ба статистик ач холбогдолтой байв (p=0.012). Тус байрлалд тохиолдох менингиома болон шванномаг ялган оношлоход хавдрын хэлбэр, хэмжээ, байрлал, бүрхүүл хальсны шинж, хавдрын эргэн тойрны хаван, IV ховдол дарагдал зэрэг шинжүүд нь статистик ач холбогдолгүй байв. Дүгнэлт: СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжээр нь БТГӨ-ийн түгээмэл хавдруудыг ялган оношлох, гистологийн оношийг таамаглах боломжтой, СРТийн SWI горимд бага дохионы эрчим бичил цус илрэх нь шваннома хавдрыг менингиомаас ялган оношлох СРТ түлхүүр шинж болж байна. Шваннома хавдрын үед сонсголын дотор суваг руу нэвчиж ургах, хавдар доторх уйланхайт агууламжтай байх, менингиома хавдрын үед хатуу хальсны сүүл шинж илрэх нь дээрх хавдруудыг ялган оношлох чухал шинжүүд юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний хорт хавдрын хими-туяа эмчилгээний хариу урвалыг СРТ болон FDG-ПЭТ/ KT-ийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах нь(2026-09-15) ;Я.Эрдэнэтуяа; ; ;Б. АдьяадэлгэрэхГ.СарнайҮндэслэл: Манай улсад 2017 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 11.9%, хорт хавдрын нас баралтын 7.3%-г эзэлж гуравдугаар байранд орж байна. Америкийн цацрагийн хавдар судлалын нийгэмлэгийн удирдамжид УХХХ-ын 2018 оны FIGO IB3–IVA үе шатанд хосолсон хими-туяа эмчилгээ (XXTЭ) үр дүнтэй болохыг зөвлөсөн. ХХТЭ-ний дараах хавдрын хариу урвалыг зөв үнэлэх нь эмчилгээний үр дүнг тодорхойлох, үлдэгдэл хавдар болон дахилтын эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Соронзон резонанст томограф (СРТ) нь УХХХ-ын хэмжээ, хэсэг газрын тархалт, параметрийн эдийн нэвчдэс болон эмчилгээний дараах морфологийн өөрчлөлтийг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Харин 18F-FDG ПЭТ/КТ нь хавдрын анатомийн өөрчлөлтөөс гадна хавдрын метаболик идэвхийг үнэлэх боломжтой бөгөөд стандарт шингээлтийн утга (СШУ) үзүүлэлтээр эмчилгээний үр дүнг тоон хэлбэрээр үнэлэх давуу талтай. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвал болон СРТ бa FDG-PET/CT-ийн дүрс оношилгооны үзүүлэлтүүдийн хамаарлыг судлах Арга, аргачлал: Бид 2024-2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт УХХХ онош эд судлалын шинжилгээгээр батлагдаж, хосолсон хими-туяа эмчилгээ хийлгэсэн 35 үйлчлүүлэгчийн мэдээлэлд ретроспектив аргаар судалгаа хийсэн. ХХТЭ-ний дараах хяналтын СРТ хийлгэсэн 23 хүнд эмчилгээний хариу урвалыг үнэлсэн. СРТ-ийн шинжилгээнд Сиеменс 1.5Т хүчин чадалтай аппарат ашиглав. FDG-ПЭТ/КТ-д хавдрын голомтот анхдагч СШУ хэмжиж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 32-73 насны нийт 35 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 51.2±12.6 жил байв. СРТ-д хавдрын гурван хэмжээст өгөгдлийн дундаж хэмжээ 54.3±15.8 мм тодорхойлогдов. Хавдрын хэмжээгээр ангилж үзэхэд нийт 35 өвчтөний 28 (80.0%) нь 4 см-ээс том, 7 (20.0%) нь 4 см-ээс бага хавдартай байсан, FIGO үе шатны ангиллаар IIIC1 үе шат 22 (62.9%), IIIC2 үе шат 7 (20.0%), IIIB үе шат 3 (8.6%), IIB үе шат 2 (5.7%), IVA үе шат 1 (2.9%) байв. Эд судлалын шинжилгээнд нийт тохиолдлын 31 (88.6%) нь хавтгай эсийн гаралтай хорт хавдар, аденокарцинома 3 (8.6%) харин тунгалаг эсийн хорт хавдар (clear cell carcinoma) 1 (2.9%) байлаа. СРТ-ийн RECIST 1.1 шалгуураар CR буюу бүрэн эдгэрсэн 15 (65.2%) ба PR буюу хэсэгчилж эдгэрсэн 8 (34.7%) тохиолдол байсан. ХХТЭ-ний дараа CR бүлэгт хавдрын хэмжээ дунджаар 94.8%, харин PR бүлэгт 65.3%-аар тус тус буурч статистикийн үнэн магадлалтай байлаа. ХХТЭ-ний өмнөх ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, CR бүлэгт анхдагч СШУ-ын дундаж утга харьцангуй бага дүрслэгдсэн (Mann–Whitney U test, p=0.059). Дүгнэлт: Хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвалыг RECIST 1.1 шалгуураар үнэлэхэд хавдрын хэмжээ мэдэгдэхүйц буурж, хэсэгчилж багассан бүлэгтэй харьцуулахад бүрэн эдгэрсэн бүлэгт хавдрын хэмжээний өөрчлөлт өндөр байв (p=0.0016). ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, ХХТЭ-ний өмнөх СШУ утга өндөр байх тусам хавдрын хэмжээний бууралт бага байх хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа(2026-05-22) ;А.Цэрэнсугир; ; ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архины шалтгаант элэгний хатуурлын үе шатыг Соронзон Резонанст Томографийн b-утгат нэвчилтээр жинлэгдсэн дарааллаар судалсан нь(2021-11-01) ;Г.Хөвчин ;Ц.Эрдэмбилэг; ;Д.МөнхбаатарҮндэслэл: Элэгний хатуурал даамжран эргэшгүй сорвижилт өөрчлөлтийг үүсгэнэ. Өнөөдрийг хүртэл эрт үеийн оношилгооний төгс аргачлал хараахан шийдэгдээгүй хэвээр байна. Уг эмгэгийг эрт эхэн үе шатанд нь оновчтой зөв оношилж, үе шатыг тодорхойлж цаг алдалгүй эмчилгээ хийснээр элэгний хатуурал цаашилбал хавдрын үүсэл явцыг удаашруулахад маш чухал ач холбогдолтой юм. Зорилго, зорилт: 3.0T CPT-р архины шалтгаант элэгний хатуурлыг нэвчилтээр жинлэгдсэн дараалалд төрөл бүрийн b-утга ашиглан хатуурлыг үе шатыг тогтоох. Арга, аргачлал: Эмнэлзүй, шинжилгээгээр онош нь батлагдсан архины шалтгаант элэгний хатуурал бүхий 60 өвчтөнийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож судалгаанд харуулав. Харьцуулах хяналтын хоёр бүлэгт 3.0T СРТ НЖД-аар шинжилгээ хийсний дараа 5 төрлийн b-утгыг (200 s/mm², 400 s/mm², 600 s/mm², 800 s/mm², 1000 s/ mm²) сонгон авч өөр өөр b-утга дахь элэгний ADC үзүүлэлтийг хэмжив. Үр дүн: Архины шалтгаант элэгний хатуурлын үед элэгний паренхимийн ADC үзүүлэлт нь харилцан адилгүй b-утгатай нөхцөлд Чайлд Пьюгийн ангилалын бүх бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад бага утгатай байна. Ижил b утгатай нөхцөлд ADC үзүүлэлт нь архины шалтгаант элэгний хатуурлын үе шат хүндрэх тусам аажмаар багасдаг буюу урвуу хамааралтай байна. Харилцан адилгүй b утгатай нөхцөлд хяналтын бүлэг болон архины шалтгаант архинаас хамаараалтай элэгний хатуурал бүхий бүлэг хоорондын ADC үзүүлэлтийн зөрүү нь статистикийн хувьд ач холбогдолтой (p<0.05) байна. Дүгнэлт: CPT-ийн DWI горимын үед ADC үзүүлэлтийн бууралт нь архины шалтгаант элэгний хатуурлын хүндрэлтэй урвуу хамааралтай байна. b=600s/mm² үед DWI-аар архины шалтгаант элэгний хатууралтай өвчтөний элэгний хатуурлыг оношилох үеийн нарийвчлал нь бусад b утгатай нөхцлүүдийн нарийвчлалаас илүү өндөр бөгөөд энэ үед харьцангуй сайн чанартай DWI зураглалыг гаргаж байна. Иймд b утга нь 600 s/mm² байх нь элэгний DWI зураглалын хамгийн тохиромжтой b утга болохыг тодорхойлов.
