Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа
    (2026-03-30)
    М.Дөлгөөнөө
    ;
    ;
    Ч.Оюун-Эрдэнэ
    ;
    Б.Ариунзаяа
    ;
    С.Цогтсайхан
    Үндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох
    (2024-04-13)
    Ү.Сувд-Эрдэнэ
    ;
    С.Энхтуяа
    ;
    ; ;
    Т.Өлзийхүү
    Үндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг гарган авсан дүн
    (2024-04-13) ; ;
    С.Энхтуяа
    ;
    Т.Өлзийхүү
    ;
    Ү.Сувд-Эрдэнэ
    Үндэслэл: Хавдрын эсрэг дархлаа эмчилгээний суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дархлаа эмчилгээ нь хавдрын боломжит эмчилгээ болохыг харуулж байна. Т эсийн OX-40 дохио дамжуулах замыг идэвхжүүлэх нь Т зохицуулагч эсийг дарангуйлж Т эффектор эсийг идэвхижүүлдэг. Хоёр үндсэн төрлийн OX40 агонистыг энэ зорилгоор ашигладаг. Үүнд anti-OX40 хүнийжүүлсэн эсрэгбие болон OX40L-Fc гагнаас уураг орно. OX40L-Fc гагнаас уураг нь анти-OX40 хүнийжүүлсэн эсрэгбиеийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Монгол улсад үйлдвэрлэх боломжтой байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авах. Арга, аргачлал: Плазмидын загварчлалыг US20160024176A1 патент бүхий MEDI6383 OX40L-Fc гагнаас уургийн амин хүчлийн дарааллыг ашиглан SnapGene программ дээр загварчлалыг гаргав. Оруулга ДНХ дарааллуудыг ПГУ-ын аргаар олшруулан бэлтгэсэн. Векторын дарааллыг HindIII, XhoI рестрикцийн эсгэгээр зүсэн бэлтгэлээ. ПГУ бүтээгдэхүүнүүд болон зүсэгдсэн векторыг цэвэршүүлэн гарцыг дүгнэсэн. Бэлэн болсон дарааллуудыг Гибсон угсралтын аргаар угсарсан ба угсрагдсан плазмидыг ПГУ-ын аргаар болон рестрикцийн эсгэгээр зүсэн шалгасан. Үр дүн: Гибсон угсралтын аргаар плазмидыг загварчлалын дагуу угсрахад агар дээр нэг клон ургасан бөгөөд ургасан клоныг шалгахад IgG4Fc, Traf, OX40L гэх дарааллууд тус ПГУ аргаар олширсон. Рестрикцийн эсгэгээр зүсэн шалгахад амжилттай зүсэгдсэн. Дүгнэлт: Плазмидыг ПГУ аргаар болон рестрикцийн эсгээр зүсэн шалгахад плазмид угсрагдсан байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлсон дүн
    (2024-05-13) ;
    Ш.Орхонтуул
    ;
    С.Энхтуяа
    ;
    ;
    Үндэслэл: Тархины анхдагч хавдрын үеийн өвөрмөц хавдрын маркер ФХЭБУ хомс тул батлах шинжилгээг СРТ (Соронзон резонанст томографи), КT Ийлдэс (Компьютерт томографи) багажийн шинжилгээний тусламжтай хийх ба Глиобластома цаашид мэс заслын үед эдийн биопси авч шинжилдэг. Эдийн биопси Глиома авах нь тархины анхдагч хавдрын оношилгооны стандарт арга ч зарим хавдар мэс заслаар хүрч очих боломжгүй хэсэгт байрладаг. Тархины анхдагч хавдрын үед шинэ судас үүсэх үйл явцад VEGF (судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл) чухал үүрэгтэй. Судлаач Раду А (2013) нар глиобластомын оноштой нийт 50 хүнийг хамруулсан судалгаандаа VEGF-ийн мРНХ-ийн илрэл нь үхжил ихтэй хэсгийн хавдрын эсэд илүү өндөр байгааг онцолсон байна. Харин манай улсад энэ талаар хийсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай эмчлүүлэгчдийн ийлдэс дэх VEGF-ийн агууламжийг тодорхойлж тархины анхдагч хавдрыг илрүүлэх нэмэлт маркер болгон ашиглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал (№2024/3-03)-аар хэлэлцүүлж авав. Судалгаанд ШУГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдраар оношлогдсон болон харьцангуй эрүүл нийт 84 хүн хамрагдсан. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд тархины анхдагч хавдартай 57 (67.9%), эрүүл 27 (32.1%) хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 48.57±12.75 жил, хүйсийн харьцаа 47 (56%) нь эмэгтэй, 37 (44%) нь эрэгтэй байв. Ийлдсийн VEGF-ийн агууламж тархины анхдагч хавдартай хүмүүст 30.69-242.60 (голч 41.90) пг/мл, харьцангуй эрүүл хүмүүст 25.74-103.64 (голч 35.03) пг/мл байв. Үр дүнг Манн-Витней Ю Тестээр үнэлэхэд ийлдсийн VEGF-ийн агууламж харьцангуй эрүүл оролцогчидтой харьцуулахад тархины анхдагч хавдартай хүмүүст статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) ихэссэн байв. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын зэрэглэлтэй харьцуулан судлахад 4 дүгээр зэрэглэлийн тархины анхдагч хавдрын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.012). Ийлдсийн VEGF-ийн агууламж ба тархины анхдагч хавдрын зэрэглэл хооронд хамаарал бий эсэхийг регрессийн шинжилгээ (R=0.034 p>0.192)-ээр тодруулахад статистик ач холбоглол бүхий хамаарал байсангүй (Спирмены корреляци R=0.122 p>0.3). Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын оношийн ангилалтай харьцуулан судлахад глиобластомын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.026). ROC шинжилгээгээр ийлдсийн VEGF-ийн өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлоход өвөрмөц чанар 59.3%, мэдрэг чанар нь 77.2% байлаа. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлох нь оношилгооны ач холбогдолтой байна.