Ч.Галбадрах
Loading...
Товч нэр
Ч.Галбадрах
Бүтэн нэр
Чулуунбаатар Галбадрах
Латин нэр
Chuluunbaatar Galbadrakh
Албан тушаал
Багш
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулсан дүн(2025-01-01) ;Г.Батнаст; ; ; В.БаярмааҮндэслэл: Дэлхийн хэмжээнд 10-19 насныхны 13% сэтгэцийн эмгэгтэй байна. 2020 оны байдлаар 19 хүртэлх насны 1.289.587 хүүхэд байгаа нь 2015 оныхоос 0.9%-иар өссөн үзүүлэлттэй. 2013 оны өсвөр үеийнхний судалгаагаар эрүүл саруул 60.5%, сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалтай 30.5%, эмгэгтэй 9% байна. Говь-Алтай аймагт (2018-2019 он) хийсэн судалгаагаар 58.6% эрүүл, 36.1% асуудалтай, 5.2% эмгэгтэй байна. Олон улсад өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг 8 ^ ^ асуулгаар үнэлэн, хиймэл оюуны аргаар таамагласан судалгааны ажлууд нилээд бий болж байна. Монгол улсын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт цугларсан их өгөгдөлд хиймэл оюун, машин сургалтын аргаар тооцоолсон судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болж байна. Зорилго: Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулах. Арга, аргачлал: Эрүүл Мэндийн Яамны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2022 оны 262 тоот тогтоолоор тус судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан. СЭМҮТ-тэй хамтран Говь-Алтай аймгийн 6-12 дугаар ангийн 3764 сурагч, тэдний асран хамгаалагч, ангийн багшийн “Хүчтэй ба сул талын тухай-8^^” асуумжаар өгөгдөл цуглуулан, сурагч, асран хамгаалагч, ангийн багш тус бүрийн өгөгдлийн сан үүсгэсэн. Сурагчийн санг машин сургалтын С50, бейс, дүрэмд үндэслэсэн аргуудаар шинжлэн, загварууд үүсгэн, загварын гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүрээр үнэлэн, харьцууллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын сэтгэл хөдлөлийн толгой өвдөх, олон зүйлд санаа зовох, аз жаргалгүй байх зэрэг шинж тэмдгээс эмгэг үүсэх магадлал 0.57, амархан айх, шинэ нөхцөл байдалд сандрахад зааг буюу сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.55 байна.Зан үйлийн хувьд уур уцаартай, дуулгаваргүй, бусад хүүхдүүдтэй зодолддог, гэр, сургууль, бусад газраас хулгай хийдэг зэрэг үзүүлэлтээс тулгамдсан асуудал үүсэх магадлалтай (0.67) байна. Хэт идэвхтэй байдлын тайван бус, анхаарал сарних зэрэг хүчин зүйлээс хамааран сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.65, эмгэг нь байнга эргэлзэх, үйлдэл хийхээсээ өмнө аливааг тунгаахгүй, даалгавраа эцэс хүртэл нь хийхгүй зэрэг шинж тэмдгээс шалтгаалан үүсэх магадлалтай. Үе тэнгийнхний харилцааны хувьд ганц дотны найзтай, бусдад таалагдахгүй зэрэг үзүүлэлтээс эмгэг, ихэнхдээ ганцаараа тоглох, дарамтлуулах, томчуудтай байх амар зэрэг шинж тэмдгээс сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлалтай. Дүгнэлт: Хөндлөн баталгаажуулалт нь НоШ-Ои1 аргаас 10-12% илүү загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүдийн үр дүн үзүүлсэн нь өгөгдлийн хэмжээ ихсэхэд хөндлөн баталгаажуулалт илүү үр дүнтэй болохыг харуулж байна. С50 алгоритмаар тооцсон загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүд бейсийн загвараас маш бага 1% илүү байсан ч хэт олон салаатай мод үүсэж, тайлбарлахад хүндрэлтэй байсан. Статистик ач холбогдлын шалгуураар загваруудын хооронд ялгаа гараагүй тул тайлбарлахад хялбар, маш бага зөрүүтэй бейсийн загвараар үр дүнг илтгэсэн. Энэ нь өгөгдлийн сангийн мөр болон аттрибутын тоог ихэсгэхэд бейсийн арга сайн ажиллаж буйг харуулж байна. Өгөгдлийн тандалт Ангилал Гүйцэтгэлийн хэмжүүр Статистик туршилт - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутны сэтгэл ханамжийн үнэлгээний кластер шинжилгээ(2023-05-22) ;Ц.Мөнгөнтуул; ; ; Үндэслэл: Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Зорилго: Анагаахын Суурь боловсролын I дамжааны оюутнуудаас Анагаахын физикийн хичээлд хэр сэтгэл ханамжтай байгааг кластерын аргаар судлахаар зорилоо. Арга, аргачлал: Энэхүү зорилгын хүрээнд АШУҮИСийн Анагаахын суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 324 оюутнаас асуумж судалгаа авлаа. Сэтгэл ханамжийн түвшинг “Маш Cайн”, “Cайн”, “Дунд ”, Муу”, “Маш Муу” гэсэн таван түвшингээр тодорхойлов. Оюутнуудаас хичээлийн үнэлгээний 8, багшийн үнэлгээний 19, оюутны үнэлгээний 12 нийт 39 асуумжаар судалгаа авлаа. Судалгаанаас 39 талбартай, 324 бичлэгтэй мэдээллийн санг үүсгэв. Энэхүү мэдээллийн санд өгөгдөл тандалтын k-means аргаар MATLAB, R програмд кластер шинжилгээ хийв. Үр дүн: Өгөгдлийн санг H шалгуур (hopkins)-ыг бодоход 0.88, 0.87, 0.97 гэсэн утгууд гарлаа. Энэ нь кластер шинжилгээний аргуудыг ашиглах боломжтой болохыг харуулж байна. Хичээлийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваалаа. Үүнд: I кластерт “Cайн” үнэлгээтэй 150 обьект 46.2%, II кластерт “Дунд” үнэлгээтэй 119 обьект 36.7%, III кластерт “Муу” үнэлгээтэй 54 обьект 16.6% байна. Багшийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваахад II кластерт “Cайн” үнэлгээтэй 179 обьект 55.2%, III кластерт “Дунд ” үнэлгээтэй 108 обьект 33.3% нь, I кластерт “Муу” үнэлгээтэй 36 обьект 11.1% байна. Оюутаны үнэлгээний дэд санг хоёр кластерт хуваахад II кластерт “маш Cайн” үнэлгээтэй 215 обьект 66.3%, I кластерт “Муу” үнэлгээтэй 108 обьект 33.3% байна. Энэхүү үүссэн кластеруудаа дүрслэлийн коэффициентоор (silhouette coefÏcient) үнэлэхэд нь хичээлийн үнэлгээний кластер 0.32, багшийн үнэлгээний кластер 0.31, оюутаны үнэлгээний 0.30 гарсан нь статистик ач холбогдолтой болохыг харуулж байна. Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд кластер шинжилгээгээр Анагаахын физикийн хичээлийн загварт “Cайн” үнэлгээ 46.2%, “Дунд” үнэлгээ 36.7%, “Муу” үнэлгээ 16.6%, багшийн үнэлгээтэй загварт “Cайн” үнэлгээ 55.2%, “Дунд” үнэлгээ 33.3%, “Муу” үнэлгээ 11.1%, оюутны үнэлгээний загварт “Cайн” үнэлгээ 66.3%, “Муу” үнэлгээ 33.3% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цахим сургалтын оюутны сэтгэл ханамжийн кластер шинжилгээ: K-means & divisive hierarchical(2021-06-10); ; ; ; Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Оюутнууд хичээлд оролцох идэвх, сургалтын орчин, хичээлийн үзүүлэн, материаллаг бааз, багшийн ур чадвар, хандлагад хэр сэтгэл ханамжтай байгааг судлахаар зорилоо. АШУҮИС-ийн суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 502 оюутнаас гурван бүлэг бүхий нийт 41 асуулттай асуумж судалгаа авлаа. Үүнд I бүлэгт тухайн хичээл хэрхэн үр дүнтэй, сонирхолтой байсан тухай 10 асуулт, II бүлэгт багшийн ур чадвар, хандлагын тухай 19 асуулт, III бүлэгт оюутан өөрөө хичээлдээ хэрхэн оролцсон тухай 12 асуулт бүхий сэтгэл ханамжийн судалгааны 502 бичлэгтэй мэдээллийн сан үүсгэв. Энэхүү мэдээллийн сандаа k-means, задалж, шатлах (Divisive Hierarchical Clustering) аргын R програмын eclust() функцээр кластер шинжилгээ хийлээ. Сэтгэл ханамжийг “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу”, “маш муу” гэсэн таван түвшингээр үнэлэв. Судалгаанд k-means аргаар 0.1-0.4, задалж-шатлах аргаар хуваах коэффициент 0.88-0.91 гарлаа. Иймээс задалж-шатлах аргаар хичээлийг үнэлэх гурав, багшийг үнэлэх гурав, оюутны хичээлд оролцоог үнэлэх хоёр кластерт тус тус хуваалаа. Хичээлийн үнэлэх загварын I кластерт дунд үнэлгээ 33%, II кластерт сайн үнэлгээ 61.4%, III кластерт муу үнэлгээ 5% байна. Багшийг үнэлэх загварын II кластерт сайн үнэлгээ 63.9%, I кластерт дунд үнэлгээ 31.8%, III кластерт муу үнэлгээ 4.1% байна. Оюутны хичээлийн идэвхийг үнэлэх загварын I кластерт сайн үнэлгээ 69.9%, II кластерт дунд үнэлгээ 30.07% байна. Шинжилгээнд задалж-шатлах загваруудын хуваах коэффициент нь илүү ач холбогдолтой загвар бүхий кластер болохыг илтгэж байна. Энэхүү хичээлийг үнэлэх загварт 61.4% сайн, багшийн үнэлгээний загварт 69.1% сайн, оюутны идэвх, оролцооны загварт 31.2 маш сайн, 38.8 сайн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Significance Statistical Test Analysis on Classification Models of Adolescent’s Emotional Problems(Advances in Artificial Intelligence and Machine Learning, 2023); ; ;Vaanchindorj, Bayarmaa; Chilkhaasuren, BaasandorjScopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Study of decision tree algorithms: effects of air pollution on under five mortality in Ulaanbaatar(BMJ, 2023-03); ; ;Oyunbileg, Bat-Enkh; OBJECTIVES: 4.2 million people die every year from many diseases due to air pollution. The WHO confirms that 92% of the world's population lives in areas where the air quality limit is exceeded. In 251 days of 2011, the concentration of fine particulate matter in Ulaanbaatar exceeded the permissible level by 62%-76%. According to the results of the research, the content of fine particles decreased by 37%-46% in 2019. Because it is harmful to the health of children, we aimed to show the effect of air pollution on the mortality through data mining. METHODS: In many countries, research is being conducted to generate effective knowledge from big data using data mining methods. So, we are working to introduce this method to the health sector of Mongolia. In this study, we used the decision tree algorithms. RESULTS: We collected data on air pollution and under five mortality for 2019-2022 in Ulaanbaatar and created the database, built the models using the algorithms, and compared the results with the Mongolian standard. If the average of PM10 in winter is higher than the concentration specified in the standard, the mortality rate is likely to be high. Mortality is likely to be high if the nitrogen dioxide tolerance is high in the spring. CONCLUSION: The accuracy of the models calculated by the C5.0 algorithm is higher than the determined by the CART algorithm, the sensitivity and specificity values are higher than 0.50, so the mortality rates are uniformly predicted and low mortality prevails.Scopus© Citations 4 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparison of classification models for adolescent's emotional and behavioral problems(Oxford University Press (OUP), 2026-08); ; ; ;Vaanchindorj, BayarmaaOBJECTIVES: Mental disorders are very common among children and adolescents around the world. In Mongolia, the international Strengths and Difficulties Questionnaire (SDQ) is used to detect mental disorders in adolescents. In this article, different types of classification methods were compared to determine adolescent emotional and behavioral problems using the SDQ. MATERIALS AND METHODS: Data were collected from teenagers, teachers, and parents in Govi-Altai Province, and the databases were created for each group. The teenager database was divided into 10 folds using cross-validation, and the models were developed using classification methods and evaluated using performance measures. The results were mainly analyzed using the Bayes model. RESULTS: The teenagers have emotional and behavioral problems due to emotional and peer interactions, but they were at risk of developing disorders due to hyperactivity and behavioral changes. CONCLUSION: Future work will examine the difficulties encountered in the creation of emotional and behavioral problems among the teenagers involved in the study using a progressive classification method.
