Munkhzorig, Enkhbileg
Loading...
Товч нэр
Munkhzorig, Enkhbileg
Бүтэн нэр
Munkhzorig Enkhbileg
Латин нэр
Munkhzorig Enkhbileg
Албан тушаал
Судлаач
ORCID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудын ясны нягт ба бие бялдрын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг судалсан дүн(2026-05-22); ;Г.Алтанзул ;Т.Эрдэнэсайхан ;Б.ГанбаатарТ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Ясны нягт нь ясны бат бөх, хугаралд тэсвэртэй байдлыг илтгэх чухал үзүүлэлт бөгөөд нас, хүйс, удамшил, бие бялдрын байдал, хооллолт, хөдөлгөөний идэвх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Залуу насанд яс эрдэсжин нягтрах үйл явц явагдаг тул энэ үеийн өөрчлөлтийг илрүүлэх нь цаашдын эрсдлийг тодорхойлоход ач холбогдолтой. Иймээс Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудад ясны нягтыг хэмжин, бие бялдрын үзүүлэлтэд үнэлгээ өгөх нь уг судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Оюутнуудын ясны нягтыг бие бялдрын зарим үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн I дамжааны 17-35 насны 297 оюутныг судалгаанд хамруулав. Ясны нягтыг хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр шуу ясанд авиа тархах хурдаар тодорхойлсон. Гарын атгалтын хүчийг электрон динамометрээр хэмжиж үнэлсэн. Бие бялдрын үзүүлэлтүүдэд нас, хүйс, биеийн өндөр, жин зэрэг үзүүлэлтүүдийг тооцон стандарт аргачлалаар хэмжин үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийв. Уг судалгаа нь АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11-р сарын 21-ний өдрийн (№26/1) хурлаар ёс зүйн зөвшөөрөл авч, 2026 оны 3-р сарын 28-ны (№26/03-Б02) хурлаар ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ясны нягт Т-оноогоор хэвийн (n=110) 37.1%, багасалттай (n=187) 62.9%, Z-оноогоор хэвийн (n=159) 52.5%, багасалттай (n=138) 45.6% байна. T-оноо 20-иос доош насанд 1.87±0.69, 20-30 насанд 1.44±0.55, 30-аас дээш 1.10±0.31 байсан бол Z-оноо 20-иос доош насанд -0.73±1.38, 20-30 насанд -0.43±1.23, 30-с дээш-0.02±1.27 байсан ба ANOVA шинжилгээгээр бүлгүүдийн хооронд статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдсан. (p<0.01) T оноо болон насны хооронд эерэг хамаарал ажиглагдсан бол бусад үзүүлэлтийн хооронд хамаарал ажиглагдаагүй. Z-оноо гарын атгалтын хүчтэй эерэг хамааралтай байна. Дүгнэлт: 1. Ясны нягт бууралт өндөр хувьтай илэрсэн нь залуу насанд ясны эрдэсжилт бүрэн гүйцээгүйтэй холбоотой байж болно. 2. Насны бүлгүүдийн хооронд ясны нягт ялгаатай байсан (p<0.01) нь насыг ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн бакалаврын I дамжааны оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлсэн дүн(2026-05-22) ;Б.Сүхбат ;Б.Цэрэннадмид ;Б.Байгалмаа ;Т.Бат-ЭрдэнэЦ.ДашдуламҮндэслэл: АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1/3 нь тамхи хэрэглэдэг бөгөөд жил ирэх тусам тамхины хэрэглээ тогтмол буурч, тамхитай төстэй бүтээгдэхүүний хэрэглээ, түүний дотор электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Энэ асуудалтай тэмцэхийн тулд электрон тамхи гол хэрэглэгчид гэж тооцогддог залуучуудын дунд электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Сувилахуйн бакалаврын I-р дамжааны оюутнуудын электрон тамхины мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Сувилахуйн сургуулийн Сувилахуйн бакалаврын I-р дамжааны 128 оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Судалгааны үр дүнг IBM SPSS Statistics-25.0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Судалгааны ажлыг хийх ёс зүйн зөвшөөрөл АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2023/3-01 хурлаар хэлэлцүүлэн авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудыг насны байдлыг авч үзэхэд 41.4% нь 18 настай, 46.9% нь 19 настай, 11.7% нь 20 настай тус тус байв. Хүйсийн хувьд 113 (88.3%) нь эмэгтэй, 15 (11.7%) нь эрэгтэй оюутнууд байв. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 65 (50.8%) нь Улаанбаатар хот, 63 (49.2%) нь орон нутгаас элсэн суралцаж байна. Эдгээрээс электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэхэд өмнө мэдлэгтэй байсан эсэх 78.1% (100) мэдлэгтэй гэж хариулсан бол 21.9% (28) нь энэ талаар мэдлэггүй байв. Дүгнэлт: Сувилахуйн ангийн оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа бөгөөд оюутнуудын гэр бүл, найз нөхдийн хэн нэгэн тамхи татдаг нь тамхи татахад нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь(2022-12-26) ;Г.Марал; ; ; Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн үрэвсэлт ба бүтцийн өөрчлөлттэй хэлбэрээр явагддаг дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын эрхтэн тогтолцооны архаг өвчин. Судалгааны баг олон генүүд нь дангаар болон хамтдаа УАБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болж байгааг тогтоосон. Зорилго: MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбоо хамааралтай эсэхийг судлахаар зорилго тавьлаа. Арга, аргачлал: Бид судалгааны тохиолдлын бүлэгт 181, хяналтын бүлэгт 292, нийт 473 хүнийг хамруулж MMP1 генийн rs1799750 полиморфизмыг харьцуулан судлав. Оролцогсдоос ерөнхий мэдээлэл, багажийн шинжилгээний үзүүлэлтийг асуумжаар авсан. ММР1 генийн rs1799750, MMP2-ын rs11646643, rs243864 полиморфизмыг тодорхойлоход өвөрмөц праймерын тусламжтай аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар бүтээгдэхүүнийг олшруулж, үр дүнг 1.5%-ийн агароз гельд гүйлгэн зургийг авч тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнд бүлэг хооронд нас, хүйс, БЖИ, боловсролын түвшингийн хувьд ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин тамхи таталт, уушгины амьдралын үзүүлэлтүүд ялгаатай байв (p<0.05). ММР1 генийн rs1799750 полиморфизмын аллель, генотипийн давтамж статистик ач холбогдол илэрсэнгүй. ММР2 генийн rs243864 полиморфизм хяналтын болон тохиолдлын бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Дүгнэлт: ММР1 генийн rs1799750 полиморфизм тухайн популяцид уушгины архаг бөглөрөлт өвчнийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болж чадахгүй байгааг тогтоолоо. Хаин Харин ММР2 генийн rs243864 полиморфизм уушгины архаг бөглөрөлт өвчний удмын хүчин зүйл болж болох боломжтойг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SNP-SNP positive interaction between MMP2 and MMP12 increases the risk of COPD(Public Library of Science (PLoS), 2024); ; ; ; Determining SNP-SNP interaction of the disease has become important for further investigation of pathogenesis and experimental research. Although many studies have been published on the effect of MMPs gene polymorphisms on chronic obstructive pulmonary disease (COPD), there is a lack of information on SNP-SNP and SNP-environment interactions. This study aimed to investigate the interaction between the polymorphisms of MMP1, MMP2, MMP9 and MMP12 genes and its combined effect with smoking on the risk of developing COPD. Totally 181 COPD patients and 292 healthy individuals were involved. Blood samples from the participants were tested for genotyping and data were collected through questionnaires. Genotyping was performed with nested allele-specific polymerase chain reaction (AS-PCR) and polymerase chain reaction-restriction fragment length polymorphism (PCR-RFLP). SNP-SNP and SNP-environment interactions were investigated using multifactor dimensionality reduction and logistic regression analysis. The result showed that participants with high nicotine dependence and heavy smokers had a higher risk of COPD than non-smokers. Also, G/G genotype (cOR = 5.83; 95% CI, 1.19-28.4, p = 0.029) of MMP2 rs243864 and T/T genotype (cOR = 1.79; 95% CI, 1.16-2.76, p = 0.008) of MMP12 rs652438 independently contributes to the susceptibility of COPD. For SNP-SNP interaction, the positive interaction between rs243864 G/G genotype of MMP2 and rs652438 T/T genotype of MMP12 was found, and the combination of risk genotypes has a high risk of COPD (OR = 12.92; 95% CI, 1.46-114.4, p = 0.021). Moreover, the combination of T/T genotype of MMP12 rs652438 and smoking-related factors increases the risk of COPD approximately 4.5 to 6-fold. The results suggests that there is a combination of MMP2, MMP12, and smoking-related factors may increase the risk of developing COPD.Scopus© Citations 3
