Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Герпангин өвчний үүсгэгчийг эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан судалсан дүн
    (2022-04-28)
    Б.Булгамаа
    ;
    Б.Төгөлдөр
    ;
    ; ;
    Герпангин нь Энтеровирүс (EVs)-ээс үүдэлтэй 0-14 насны хүүхдэд тохиолддог амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.1 EVs нь агаар дуслын замаар халдварлах ба өвчний эхэн үед хамар залгиурын салстад байж аажмаар хоол боловсруулах замд хадгалагдаж удаан хугацаанд өтгөний хамтаар биеэс гадагшилдаг гэж ном сурах бичигт тэмдгэлэгдсэн байна.2,3,5 Арьсан дээр тууралт гардаггүй амны хөндий ба залгиурт анхдагч болон хоёрдогч морфологи элемент гарч халуурах шинж тэмдэгээр илэрдэг.3 Монгол улсад амны салстын герпангин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, үүсгэгчийг илрүүлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Судалгааг Нүүр Ам Судлалын (НАС) Төв Эмнэлэгт үзүүлж буй Герпангинаар оношлогдсон нийт 30 хүүхдийг судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл (№2020/3-05) авсаны дагуу судалгаанд хамруулсан. Салстад гарсан тууралтын арчдас, өтгөний дээжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Полиомиелитын лабораторид шинжлэв. Герпангин оноштой 2 сартайгаас 11нас хүртэлх нийт 30 хүүхдүүдийн дундаж нас нь 3 нас 2 сар (95% СI:2.4±0.1) байсан. Эдгээрийн 80%-д халуурах шинж тэмдэг илэрч дундаж халуун 38.1±0.49 тодорхойлогдов. Амьсгалын тогтолцооны ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэг 26.6%(8)-д, хоол боловсруулах замын биж шинж тэмдэг болох гэдэс өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг 13.3%(4)-д илэрсэн. Бодит үзлэгээр амны хөндийд 1-4 мм хэмжээтэй улайлтат толбо 6.7%-д, цэврүүнцэр ба шалбархай 16.7%-д, 76.6% (23)-д шалбархайнууд гарсан байна. Амны хөндийн байрлалаар зөөлөн тагнайд 37.5%, залгиурын арын хананд 16.67%, хавсарсан байрдлаар 12.5%-д зөөлөн тагнай ба залгиурын нум, 16.67%-д зөөлөн тагнай ба залгиурын арын хана, 16.67%-д зөөлөн тагнай, залгиурын нум ба залгиурын арын хананд тууралт илэрсэн тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан үйлчлэгчдээс цуглуулсан сорьцод эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд 70% (21)-д Энтеровирүс илэрсэн нь статистик ач холбогдол бүхий үнэн магадлалтай тодорхойлогдлоо (p<0.05).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сонсголын дотор хонгилын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн
    (2022-04-28) ; ;
    Д.Цэцгээ
    ;
    О.Пүрэвдорж
    ;
    Г.Амарсайхан
    Үндэслэл: Хүний сонсголын болон тэнцвэрийн эрхтэн нь дууны долгион болон биеийн тэнцвэрийн сэрлийн импульсийг хүлээн авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн дээд зэргийн хөгжилтэй нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм. Зорилго: Сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-АС-ийн Анатомийн тэнхим болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Дүрс оношлогооны тасгийг түшиглэн дескриптив судалгааны аргын ретроспектив загвараар хийж гүйцэтгэсэн. Бид судалгаанд 18 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 41 хүнийг КТГ-ийн зурагт сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлт болон хэлбэрийг тодорхойлов. Ингэхэд сонсголын дотор хонгилын бортогон хэлбэр хамгийн олон буюу 10 (52.6%) юүлүүр хэлбэр 5 (26.3%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 4 (21.1%) эмэгтэйд бортогон хэлбэр хамгийн олон буюу 13 (59.1%) юүлүүр хэлбэр 7 (31.8%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 2 (9.1%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. СДХ-ын морфометрийн үзүүлэлтүүдэд бэлгийн диморфизм илэрч байна. 2. СДХ-ын бортогон, юүлүүр, нахиан хэлбэрүүд тус тус тодорхойлогдож байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтцын түвшин тодорхойлсон дүн
    (2022-06-12)
    Ц.Сайнбаяр1.
    ;
    ;
    Т.Халиунаа
    ;
    Б.Оюунсувд
    ;
    М.Гансмаа
    Үндэслэл: Сахуу өвчин нь Corynebactarium бактериар үүсгэгддэг. Сахуу өвчний үүсгэгч нь хамар, залгиурын салстаар гадаад орчинд гарч, агаар дуслаар болон ахуйн хавьтлаар эрүүл хүнд халдварладаг бол татран өвчин Clostridium tetani бактериар үүсгэгддэг, гэмтсэн арьс салст, бохирдсон шархаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм. 2017-2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын “Тарилгатай халдварт өвчний дархлал тогтоц, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгаагаар татран өвчний эсрэг биеийн титр 26-аас дээш насны оролцогчдын 66.66%-д нь, 36-аас дээш насанд 52.26%-д нь бага байсан бөгөөд 35-аас дээш насны хүмүүс, ялангуяа газар тариалан, уул уурхай зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс, төрөх насны эмэгтэйчүүдийг сахуу, татран өвчний вакцины нэг тунгаар давтан дархлаажуулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.15 Иймээс 7-27 насны хүүхэд, залуучуудын дархлал тогтцын түвшин тогтоож, харьцуулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 7-27 насны 352 оролцогчдоос авсан захын цусны ийлдсэнд фермент холбоот урвалын аргаар сахуу, татран өвчний эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ хийв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогчдын 99% нь татран өвчний эсрэг дархлаатай, 1% нь дархлаагүй байхад сахуу өвчний эсрэг дархлал тогтоц 96%-д илэрсэн, 4%-д дархлал тогтоц илрээгүй байна. Үүнээс татран өвчний эсрэг дархлал тогтоц хамгийн их буюу 91%-д IgG-ийн хэмжээ ≥0.11 ОУН/ мл буюу хэвийн хэмжээний болон урт хугацааны дархлаатай байна. Дүгнэлт: 15-22 настай хүн амын 55%-д татран өвчний урт хугацааны дархлаатай, 28.2% нь сахуу өвчний урт хугацааны дархлаатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын ялгаатай бүсийн 12 настай хүүхдүүдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг PM 2.5-ын түвшинтэй уялдуулан судалсан дүн
    (2025-12-05) ; ; ;
    С.Хонгорзул
    ;
    М.Нандин-Эрдэнэ
    Үндэслэл: Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай нийслэл хотуудын нэг төдийгүй удаан үргэлжлэх хүйтний нөлөөллийн улмаас сүүлийн жилүүдэд гадаад орчны бохирдлын хэмжээгээр хамгийн их бохирдолтой хотын нэг болоод байна.1 Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ)-ын олон улсад баримтлах стандартад заасан агаарыг бохирдуулагч нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их,1,2 Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингөөс 3 дахин их байна.3 Энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл мэнд болон ялангуяа хүүхдийн эрүүл өсч хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. ДЭМБ-ын мэдээлснээр хүний эрүүл мэндэд хамгийн хортой агаарыг бохирдуулагч бол PM2.5 юм.4 Энэхүү нарийн ширхэгт тоосонцор нь хүний амьсгалын замаар дамжин биед нэвтэрч уушги, зүрх, тархи, бөөр, хоол боловсруулах эрхтнүүдийг ноцтой гэмтээхээс гадна хүний амны хөндийд буйл, тулгуур эдийн эмгэг, амны хавдар, шүд цоорох өвчин болон амны хөндийд олон төрлийн өөрчлөлт дагуулж байгааг нотолсон олон судалгаа байна.5-12 Манай улсад буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэлд РМ 2.5 агаар бохирдуулагчийн нөлөөг судалсан судалгаа хомс байгаа нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын ялгаатай бүсийн 12 настай хүүхдүүдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг агаар бохирдуулагч PM2.5-ын түвшинтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангуй их ба багатай бүсийн 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүүхдийн ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн байдал, буйл, шүдний тулгуур эдийн үзүүлэлтийг тодорхойлж, тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-29.0 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай нийт 190 хүүхдийг агаарын бохирдлын түвшингээр ангилан судалж үзэхэд агаарын бохирдол бага бүсэд ШЦӨ-ний тархалт ба эрчмийн үзүүлэлт 96% ба 5.37±2.75 ЦЛА/ш, өндөр бүсэд 91% ба 5.39±3.95 ЦЛА/ш (p<0.01) байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 23.2% нь буйлны үрэвсэлтэй гэж оношлогдсон ба агаарын бохирдлын түвшин багатай бүсэд 20.5%, өндөртэй бүсэд 25.2% нь буйлны үрэвсэлтэй байна. Шүдний тулгуур эдийн байдлыг эмнэл зүйн холбоосны түвшин (CAL)гийн дундаж үзүүлэлтийг ашиглан тодорхойлоход агаарын бохирдол бага бүсийн хүүхдэд 1.94±0.77 мм, өндөр бүсийн хүүхдийнх 1.89±0.89 мм (p<0.001) байсан ба энэ нь шүдний тулгуур эд хэвийн гэсэн ангилалд хамаарч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, шүдний тулгуур эдийн үзүүлэлт бага бүсийн хүүхдүүдийн үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй тодорхойлогдлоо.