Х.Алтайсайхан
Loading...
Товч нэр
Х.Алтайсайхан
Бүтэн нэр
Хасаг Алтайсайхан
Латин нэр
Khasag Altaisaikhan
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
27 results
Now showing 1 - 10 of 27
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн чихрийн шижингийн тусламж үйлчилгээ(2021-06-10); ;Д.Гангаамаа; ; Т.Баясгалан - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Efficacy and Safety of “Kyushin” in Mongolian Patients with Ischemic Heart Disease and Heart Failure(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; ; ;Badarch, AmarjargalShukhert, TungalagObjectives: This study aimed to investigate the efficacy and safety of Kyushin in addition to conventional drug therapy. Methods: This study included 109 (Male/Female = 44/65) subjects were assigned to two groups (Kyushin and conventional treatment vs. conventional treatment alone) based on age, gender, and initial physiologic test values. Subjects in the Kyushin group received Kyushin 30 mg orally three times daily for eight weeks. Subjective complaints, physiological examinations (ECG, echocardiography, blood pressure, pulse rate) and laboratory tests were conducted at the start of the study and after eight weeks of treatment. The pre- and post-treatment Kyushin results were compared with the conventional treatment group’s findings. Results: In the patients treated with Kyushin, significant improvements were observed in these subjective complaints, physiological examinations (ECG, echocardiography, blood pressure, pulse rate) and laboratory tests. No adverse effects were observed during this study. Conclusions: This study shows that Kyushin is not only safe, it is more effective than conventional treatment alone in patients with ischemic heart disease and heart failure. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Батзориг; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Монгол улсад халдварт бус өвчин, тэдгээрийн завсрын эрсдэлт Триглицеридхүчин зүйлсийн тархалт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр глюкозын индекс байна. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын Артерийн гипертензи үр дүнгээс харахад завсрын эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг Төвийн таргалалт инсулинд дөжрөлтэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй Чихрийн шижин байна. Зорилго: Хүн амын дунд инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлэн халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Триглицерид ба глюкозын үзүүлэлтээр триглицерид-глюкозын индекс (ТуО)-ийг тооцон инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлсэн. ТуО индексийг ^п [өлөн үеийн триглицерид (мг/дл) х өлөн үеийн глюкоз (мг/дл) / 2] томъёогоор тооцсон. ‘Ъп” нь натурал логарифм (иа1ига1 1одапШт)-ыг утгаар “е” (Эйлерийн тоо) суурь үзүүлэлтээр 2.71828 гэсэн тогтмол тоонд үндэслэсэн. ТуО-ийн түвшинг < 8.5 үед инсулинд дөжрөлийн эрсдэл бага, 8.5-9.0 үед дунд, 9.0 үед өндөр эрсдэлтэй хэмээн ангилсан. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үе шатны ангиллын дагуу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 44.3±15.2 жил ба 39.2% (п=49270) нь эрэгтэй, 41.4% (п=49,749) нь хотод амьдардаг хүмүүс эзэлж байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 59.1%-д биеийн жингийн илүүдэл ба таргалалт, 23.6%-д чихрийн шижин ба өлөн үеийн глюкозын өөрчлөлт, 61.4%-д артерийн гипертензи, 19.7%-д триглицеридын хэмжээ ихэссэн байв. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр ангилж авч үзэхэд хүн амын 62.8% нь бага, 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байв. инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр систолын артерийн даралтын дундаж хэмжээг харьцуулахад чихрийн шижингүй, төвийн таргалалт илрээгүй хэдий ч инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд САДын түвшин нэмэгдэж байв (бага эрсдэлтэй бүлэгт 117.0±П.7, дунд эрсдэлтэй бүлэгт 121.1±10.9, өндөр эрсдэлтэй бүлэгт 123.5±16.2 мм.МУБ). Артерийн гипертензийн эрсдэлийг инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр шалгасан регрессийн шинжилгээний дүнгээс харахад эрсдэл багатай бүлгийн хүмүүстэй харьцуулахад эрсдэлийн түвшин нэмэгдэхийн хирээр артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байв (дунд эрсдэлтэй бүлэгт ОК=1.35, р<0.0001, өндөр эрсдэлтэй бүлэгт ОК=1.63, р<0.0001). Дүгнэлт: Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр хүн амын 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байна. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байгаа нь төвийн таргалалт, чихрийн шижингийн үе шатаас үл хамааран статистик ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт болон хүндрэлтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;Т.Анужин; ; ; Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь эмнэлзүйд Глюкозжсон хамгийн өргөн ашиглагддаг, бүх эмгэгийн оношилгоо, эмчилгээний үр гемоглобин дүнгийн хяналтыг илтгэх мэдээлэл сайтай, өртөг хямд, өдөр тутмын Макрошинжилгээний арга бөгөөд өнөөгийн технологийн дэвшлийн үр дүнд микроангиопати цусны эсүүдийг нарийвчилж 36 үзүүлэлтээр хэмжиж байна. Чихрийн Цагаан эсийн шижин (ЧШ)-гийн тархалт дэлхий дахинд төдийгүй манай улсад хэлбэрүүд хурдацтай нэмэгдэж, хожуу оношлогдох, хяналт муу байх, улмаар архаг Үрэвслийн маркер хүндрэлүүд нэмэгдэж, эмчилгээ үр дүнгүй болох зэрэг таагүй үр дагаврууд их. Гипергликеми нь архаг үрэвслийг нөхцөлдүүлэх хүчин зүйл бөгөөд үрэвслийг илтгэх шинэ маркер болох нейтрофил-лимфоцитын харьцаа (НЛХ)-г ЧШ-ийн хяналтын үнэлгээнд ашиглах боломжтой юм. Сүүлийн жилүүдэд НЛХ-г үрэвслийг илтгэх бусад биомаркеруудтай харьцуулахад системийн үрэвслийн төлөвийг илүү сайн тусгадаг, илрүүлэхэд хялбар нийлмэл биомаркер болгон судалж байна. Цусан дахь нейтрофилийн тоо болон хувь ихсэх нь архаг, ужиг явцтай, хоруу чанартай, өвөрмөц бус үрэвслийг илтгэх бол лимфоцитын тоо ба хувь багасах нь дархлаа зохицуулга хангалтгүй, идэвхгүй байгааг илтгэнэ. Иймд НЛХ өндөр байх нь архаг үрэвслийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааны төлөв байдлыг илэрхийлэхээс гадна цусан дахь нийт цагаан эсийн тоотой харьцуулахад илүү тогтвортой, эрүүл болон эмгэг физиологи, физик хүчин зүйлсийн нөлөөнд өртөх нь бага, хямд, өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаанд ашиглах боломжтой, архаг эмгэгүүдийн системийн үрэвслийн найдвартай, сонголт бүхий маркер гэж судлагдсаар байна. Зорилго: Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт, хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгийн дотоод шүүрлийн кабинетаар үйлчлүүлсэн ЧШ хэвшинж 2 оноштой 145 эмчлүүлэгчийг хамруулсан ба ЦДТТТ дэх НЛХ, глюкозжсон гемоглобин (Н§ЪА1с), ЧШ-ийн шалтгаант нүд, мэдрэл, хөлний хүндрэлийн мэдээллийг “Карте-Эмнэлэгийн удирдлагын систем”-ээс цуглуулсан. НЛХ-ны түвшингээр үзүүлэлтийн давтамжийн муруйд үндэслэн бага (0.37-1.49), дунд (1.50-2.13), их (2.14-6.19) гэсэн 3 бүлэгт ангилан гликемийн хяналт, хүндрэлтэй харьцуулан корреляц болон шугаман регрессийн шинжилгээгээр тооцон, р<0.05 тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын (п=145) дундаж нас 57.3±12.9, 46.8% (п=131) нь эрэгтэйчүүд байлаа. ЧШ-ийн үргэлжилсэн жилийн дундаж 9.6 (1-31), НЪА1сийн дундаж хэмжээ 8.6±2.47 ба 59.3% (п=86) нь хяналт муу байв. Нийт оролцогчдын 50.7%-д ЧШ-ийн ямар нэг хүндрэл илэрсэн ба үүний 31.5% нь нэг, 11.6% нь хоёр, 7.6% нь > 3 хүндрэл илэрсэн байна. Хамгийн элбэг тохиолдож буй хүндрэлд ретинопати (28.7%), нефропати (25.2%), том судасны хүндрэл (7.4%) байв. НЛХ-ны түвшингээр ангилсан бүлгүүдэд НЪА1с-ийн дундаж статистик ач холбогдол бүхий нэмэгдэж байна (р=0.003). НЛХ-ны шугаман үзүүлэлтийг НЪА1с (г=0.194, р=0.001) ба ЧШ-ийн архаг хүндрэлүүд илэрсэн тооны шугаман (г=0.162, р=0.002) утгаар корреляцийн шинжилгээгээр шалгахад статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: НЛХ-ны түвшин нь ЧШ-ийн хяналт, архаг хүндрэлийн илрэлтэй эерэг хамааралтай байгаа тул хяналт, хүндрэлийн илрүүлэгт ашиглаж болохуйц өртөг хямд, өдөр тутмын шинжлэгдэхүүн болж чадах юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал(2020-01-01) ;Baoyinbatu ;Wurihan ;Х.Анир ;Б.ХэрлэнЦ.СарнайЧихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Диализ эмчилгээний өмнөх ба дараах гарын атгах хүчний хэмжээг шим тэжээлийн байдалтай холбон судалсан дүн(2024-01-28) ;Б.Мөнх-Од ;Д.Мөнхзаяа; Үндэслэл: Шим тэжээлийн алдагдлыг үнэлэх олон аргуудыг судлаачид судлан эмнэлзүй болон эрдэм шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал гарын атгах хүч (ГАХ)-ийг хэмжих нь шим тэжээлийн үнэлгээний цаг хугацаа, өртөг хэмнэсэн нэг арга болох нь батлагдсаар байна. Манай улсын хувьд бөөр орлуулах, диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст диализ эмчилгээний үеийн гарын атгах хүчний өөрчлөлтийг шим тэжээлийн байдалтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2023 онд гемодиализ эмчилгээнд хамрагдсан нийт ЧШ-тэй 102 хүнийг хамруулав. Судалгааг нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Бид эмчилгээний өмнөх ба дараах биеийн жин, гарын атгах хүчийг хэмжин зөрүүг тус тус тооцоолсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 хүн хамрагдсан ба 65.1% (n=65) эрэгтэй, дундаж нас 51.2±14.8 жил, диализийн дундаж хугацаа 4.6±4.1 жил байв. Биеийн жингийн дундаж өөрчлөлт буюу хуурай жингийн дундаж 4.22 кг (0-17 кг хооронд хэлбэлзэж) байв. Биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон хүмүүст диализ эмчилгээний өмнөх ба дараах ГАХ-ыг хэмжихэд статистик ач холбогдол бүхий ялгаатай бага байв. Биеийн жин 5 кг хүртэл буурсан эрэгтэй оролцогчдын хувьд ГАХ 22 кг-аас 28 кг болж өссөн бол биеийн жин 5 кг-аас дээш буурсан тохиолдолд ГАХ 48 кг-аас 28 кг хүртэл буурсан байна. ГАХ ба бугалганы тойргийн хэмжээ хооронд эерэг хамаарал (Спирманы корреляцийн коэффициент, r=0.126, p=0.001)-тай байв. Дүгнэлт: Диализ эмчилгээ хийгдэж буй хүмүүст биеийн хуурай жин ба гарын атгах хүч хооронд сул урвуу хамааралтай байна. Гарын атгах хүчийг хэмжих нь диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг илтгэх нэг үзүүлэлт болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Төв эмнэлгээр үйлчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүст глюкоз бууруулах эмийн эмчилгээ, гликемийн хяналтыг судалсан дүн(2022-12-26) ;Э.Билгүүн ;Б.Энхтуяа ;С.Цэрэнчимэд ;Т.БаасандолгорҮндэслэл: Чихрийн чижин (ЧШ)-ийн эмчилгээнд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн эм, инсулиныг Монгол улсад өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Мөн ЧШ-ийн оношилгоо, эмчилгээний удирдамж 2021 онд шинэчлэгдсэн хэдий ч удирдамжийн практик хэрэглээ, ЧШ-тэй хүмүүст хэрэглэж буй эмийн ба инсулин эмчилгээний төрлүүд, үүнтэй холбоотой гликемийн хяналтыг судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэж буй эмийн ба инсулин эмчилгээний төрөл, гликемийн хяналтын байдлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааны хүрээнд эмнэлэгт суурилсан нилэнхүй түүврийн, нэг-агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Төв эмнэлгээр үйлчлүүлсэн ЧШ-тэй хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 262 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд тэдгээрийн дундаж нас 56.4±12.01 ба 56.9% (n=149) нь эрэгтэ чүүд, ЧШ-ийн үргэлжилсэн жил 8.6 жил (0-34) ба дийлэнх буюу 94.0% (n=246) нь хэвшинж-2-той байв. ЧШ-тэй хүмүүсийн 79% нь глюкоз бууруулах эмийн эмчилгээтэй ба үлдсэн 21% нь инсулин хэрэглэж байна. ЧШ-тэй хүмүүст хэрэглэж буй эм, инсулины төрлийг авч үзэхэд 47.3 (n=124) нь метформин, 14.1 (n=37) нь сульфанилмочевиний бүлгийн эмүүдийг 25.6 (n=67) нь инкретинд суурилсан эмийн бэлдмэл хэрэглэж байна. Инсулины хувьд аналог инсулины хэрэглээ бага буюу нийт инсулин эмчилгээтэй хүмүүсийн 23.6% байв. Гликемийн хяналтын хувьд 30% нь глюкозжсон гемоглобины шинжилгээг сүүлийн 1 жилийн хугацаанд хийлгээгүй, шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 60% нь хяналт муу байна. Дүгнэлт: ЧШ-ийн эмчилгээнд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн эм, инсулины төрлүүдээс Монгол улсад хэрэглэж байгаа ч ЧШ-тэй хүмүүсийн дийлэнх буюу 60% нь гликемийн хяналт муу байна. Иймд ЧШ-ийн удирдамжын практик хэрэглээг нэмэгдүүлэх, ЧШ-тэй хүмүүсийн хяналтын үзлэгт хамрагдалт, менежментийг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулин эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан нь(2021-03-21) ;Б.Баярцэцэг; ; ;Ш.МөнгөнчимэгД.БолормааҮндэслэл: Инсулин дааврыг нээснээс хойш 100 жилийн түүхэн хугацаанд түүний үр дүн, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор инсулины төрөл, хэлбэр, тарих арга техник жилээс жилд сайжирсаар байна. Манай орны хувьд инсулин эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын талаар хараахан судлаагүй байна. Материал, арга зүй: Судалгааг нэг-агшингийн загвараар Улаанбаатар хотын 3 дүүргийн Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд буй инсулин хэрэглэдэг нийт 262 Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийг хамруулсан. Асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47.3% (n=124) нь эрэгтэй, дундаж нас 52.4±12.9 байв. Нийт ЧШ-тэй хүмүүсийн 78.2% (n=205) нь хүний-рекомбинант, харин 21.8% (n=54) нь аналог инсулин хэрэглэж байна. Хүний инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл их байна (p<0.05). ЧШ-тэй хүмүүсийн 30.5% (n=80)-д инсулин эмчилгээтэй холбоотой гипогликеми илэрсэн байна. Регрессийн шинжилгээний дүнгээс харахад гипогликемид орох эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчин зүйлст глюкозын хэт хэлбэлзэл, инсулины хоногийн тун орж байна. Дүгнэлт: Инсулин эмчилгээний үр дүн нь түүний хэлбэрээс хамааралтай буюу аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл бага байна. Глюкозын хяналт муу байх нь гипогликемийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүсийн хавсарсан эмгэгүүдийн судалгаа(2024-11-07) ;Б.Анударь; ;М.Даваасүрэн ;Б.НарангэрэлС.АззаяаҮндэслэл: Монгол Улсад чихрийн шижингийн тархалт нэмэгдсээр байгаа хэдий ч Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийн дундах хавсарсан эмгэгүүдийг судалсан судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах хавсарсан эмгэгүүдийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив бичиглэлийн ба аналитик судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт 2023.01.01-2023.12.31-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн ЧШтэй хүмүүсийн “Эмнэлгийн мэдээллийн систем” дэх мэдээллүүдийг урьдчилан бэлтгэсэн судалгааны хуудсыг ашиглан цуглуулсан. Үр дүн: Судалгаанд нийт 121 өвчтөн хамрагдсан ба дундаж нас нь 56.1±13.1 жил байв. Нийт хэвтэн эмчлүүлэгсэдийн 42.1% нь эрэгтэй (n=51) байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн дундаж хугацаа 7.12 хоног (хамгийн бага 5-аас хамгийн удаан 21 хоног) байв. Эмчлүүлэгчдийн дийлэнх нь (86.1%, n=105) төлөвлөгөөт журмаар, харин 13.2% (n=16) нь яаралтай тусламжийн тасгаар дамжин хэвтсэн эмчлүүлсэн. Нийт эмчлүүлэгчдийн дийлэнх буюу 94.2% (n=114) нь ЧШ хэвшинж-2, харин 5.8% (n=7) нь ЧШ хэвшинж-1-тэй байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн шалтгааны хувьд 33.1% (n=41) нь ямаг нэг цочмог хүндрэлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн. ЧШ-тэй хэвтэн эмчлүүлэгчдийн 95.0% (n=115)-д ямар нэг хавсарсан архаг тохиолдсон ба үүний дотроос зүрх судасны тогтолцооны эмгэгүүд хамгийн элбэг буюу 65.8%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд 36.8%, бөөр шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд 29.8% орж байна. Хавсарсан архаг эмгэгүүд ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн шалтгаан хоорондын хамаарлыг судлахад 2 ба түүнээс дээш хавсарсан архаг эмгэгтэй байх нь ЧШ-ийн кетоацидозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 4.5 (харьцуулсан харьцаа OR=4.01, 95% итгэх интервал 1.34-12.4, p=0.001) дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүсийн 33.1% нь ямаг нэг цочмог эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ЧШ-тэй хүмүүст зонхилон тохиолдох хавсарсан эмгэгүүдийн дунд зүрх судасны тогтолцооны эмгэгүүд хамгийн элбэг буюу 65.8% тохиолдож байна. Хавсарсан олон архаг эмгэгүүдтэй байх нь ЧШ-ийн цочмог хүндрэлийн эрсдэлийг 4 дахин нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн дүн(2024-01-28); ; Үндэслэл: Халдварт бус өвчин болох чихрийн шижингийн тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт Монгол улс төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г улс орон даяар зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болон чихрийн шижин, шинээр оношлогдсон чихрийн шижин, чихрийн шижингийн урьдал байдлын тархалтыг тодорхойлох нь энэ судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2022 оны 5 сарын 1-нээс 2023 оны 4 сарын 1-нийг хүртэл Монгол улс даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-аас дээш насны нийт 187615 чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй хүмүүс хамрагдсан. Асуумжаар өмнө нь чихрийн ЧШ оношлогдож байсан хүмүүсээс гадна өлөн үеийн глюкозын (ӨҮГ) түшингээр ЧШ онош шинээр батлагдсан нийт хүн амыг хамруулан чихрийн шижингийн тархалт тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 64.1% нь эмэгтэй, 35.9% нь эрэгтэй, дундаж нас 49.0±12.9 жил байлаа. ЧШ-гийн тархалтыг тогтооход 6.9% (n=13031) нь ЧШ-тэй, 5.6% (n=10488) нь өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй байв. Шинээр оношлогдсон ЧШ-гийн тархалтыг тогтооход 3.4% (n=6448) ба нийт чихрийн шижингийн 50.5%-ийг эзэлж байна. Шинээр оношлогдож буй ЧШ-гийн дундаж ӨҮГ 9.5±3.2 ммоль/л бол өмнө оношлогдсон ЧШ-ийн дундаж ӨҮГ 8.9±3.9 ммоль/л байлаа. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 19.4% (n=50031) нь ЧШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Чихрийн шижингийн удамтай байх, нас, хэвлийн таргалалт нь ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйл болж байв. Дүгнэлт: Чихрийн шижингийн тархалт 6.9% байгаа нь Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үндэсний судалгаатай дүйж байна. Үүнээс шинээр оношлогдсон ЧШ нь нийт чихрийн шижингийн тал хувийг бүрүүлж байгаа нь оношлогдоогүй чихрийн шижингийн тархалт өндөр байгааг харуулж байна. Монгол хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсээс чихрийн шижингийн удамтай эсэх, биеийн жингийн илүүдэл, хэвлийн таргалалтай байх нь ЧШ-ийн эрсдэлийг илүүтэй нэмэгдүүлж байна.
