Narmandakh, Shijir
Loading...
Товч нэр
Narmandakh, Shijir
Бүтэн нэр
Narmandakh Shijir
Латин нэр
Narmandakh Shijir
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм(2021-03-13); ;З.Мөнхжаргал ;А.Авирмэд; Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа(2021-03-21) ;Х.Пүрэвсүрэн; ; ; Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.
