Narmandakh, Shijir
Loading...
Товч нэр
Narmandakh, Shijir
Бүтэн нэр
Narmandakh Shijir
Латин нэр
Narmandakh Shijir
Албан тушаал
Судлаач
ORCID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Vitamin Regulation of Osteoclast Differentiation(Mongolian National University of Medical Sciences, 2020-09-25); ; ;Zinamyadar, Munkhjargal; Objectives: Vitamins play critical roles in cellular metabolism, growth, and many enzymatic processes of the human body. They are also crucial in signal transduction and transcription pathways of many processes, including osteoclast differentiation. This review focused on the positive or negative effect of vitamins on osteoclast differentiation in vivo and in vitro, especially signal transduction. Methods: A systematic review of the literature regarding the contributions of the osteoclast differentiation and vitamins was performed, and the most relevant findings on the effect of vitamins on osteoclast differentiation were selected. Results: Vitamin D, E, B1, B5, B6, and B12 have mainly anti-osteoporotic effects; however, their mechanism on osteoclast differentiation and activation are variable. Vitamins A and C have been considered to activate osteoclast differentiation and function, but some report a suppressive effect on osteoclast function. Vitamin K and B2 exert an inhibitory effect on osteoclast differentiation and activation both in vitro and in vivo. In contrast, a direct action of niacin, biotin, and folic acid on osteoclast differentiation and activation remains unclear. Conclusions: Collectively, vitamins act on osteoclast differentiation and function in various ways depending on cell type, cell maturation and microenvironment - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдрын болон хэвийн эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан нь(2023-02-16) ;О.Энххишиг; ; ;Д.ЭнхмааҮндэслэл: Судлаачдын тэмдэглэсэнээр хавдрын эсрэг эмийн бодисын 60% нь ургамлын гаралтай байдаг бөгөөд сонгомлоор хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах эмийн бодисын судалгаа эрчимтэй хийгдэсээр байгааг дурьджээ. Апигенин-7-О-глюкозид нь үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг, апигенин-6-С-глюкозид хавдрын эсрэг үйлдэлтэй талаар мэдээлэл байгаа боловч эдгээрийг хавдрын ба хэвийн эсийн өсгөвөрт харьцуулан судалсан баримт хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хавдрын RAW264.7 лейкемийн эс ба хулганын хэвлийн хөндийн макрофаг эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судлалаа. Арга, аргачлал: Тус судалгааг харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу vitro орчинд хулганын хэвлийн хөндийн макрофаг эс болон хавдрын RAW 264.7 эсийн өсгөвөрт харьцуулан судлав. Дэгжин шиваантиг (Pyrethtum pulchrum) ургамлаас цэврээр нь ялган авсан Апигенин-7-О (А7О) болон апигенин-6-С-глюкозидыг (А6С) диметилсульфоксидод уусгаж туршилтад хэрэглэв. Эдгээр бодисын дараалсан тунгаар эсэд үйлчилж 24 цагийн дараа эсийн өсгөвөрт үзүүлэх нөлөөг МТТ урвалжаар амьд эсийн харьцангуй үзүүлэлтийг тооцлон гаргасан. Эсийн өсгөврийг 50% саатуулах идэвх IC50-ийг онлайн тооцоолуураар бодсон бөгөөд хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индекс (Selectivity Index -SI)-ийг тооцохдоо хавдрын эсийн өсгөврийг саатуулах IC50-ийг анхдагч хэвийн эсийн өсгөврийг саатуулах IC50-тай харьцуулан бодож гаргав. Үр дүн: А6С 10 мкМ-ээс дээш тунгаар харин А7О нь 2.5 мкМээс дээш тунгаар RAW264.7 хавдрын эсийг үхүүлж, А6С нь 200 мкМ-ээс дээш тунгаар, А7О-глюкозид 100 мкМ-ээс дээш тунгаар хэвлийн макрофаг эсийг тус тус үхүүлж байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг 50% саатуулах идэвхийг тооцоход IC50 (А6С)=80 мкМ, IC50 (А7О)=14.31 мкМ байлаа. Хэвлийн хөндийн макрофаг эсийн өсөлтийг 50% саатуулах идэвх харьцангуй их буюу 184.2-228.2 мкМ байсан нь энэхүү бодисууд бага тунгаар хавдрын эсийг үхүүлж харин хэвийн эсийг үхүүлэхгүй байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индексийг бодоход SI(А6С)=2.85, SI(А7О)=13.1 байсан бөгөөд үүнээс харахад А7О илүү идэвхтэй байна. Дүгнэлт: Апигенин7-О болон 6-С-глюкозид хавдрын эсийн өсөлтийг сонгомлоор саатуулах үйлдэлтэйг тодорхойллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм(2021-03-13); ;З.Мөнхжаргал ;А.Авирмэд; Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа(2021-03-21) ;Х.Пүрэвсүрэн; ; ; Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The inhibitory effect of salidroside on RANKL-induced osteoclast formation via NFκB suppression(Springer Science and Business Media LLC, 2025-01); ; ;Zinamyadar, Munkhjargal; Bone fractures are a prevalent clinical issue, and recent studies highlighted the promising potential of natural bone healing agents in enhancing fracture repair and regeneration. The regulatory interaction mechanism between osteoblasts and osteoclasts is crucial for bone cell biology and bone disease. In Mongolian medicine, people have used the Rhodiola rosea (R. rosea) extract to accelerate bone healing in bone fractures. Salidroside is a bioactive compound of R. rosea. Salidroside is known to regulate bone metabolism and inhibit the activation of osteoclast cells, but how it affects the differentiation of osteoclasts is unknown. We examined the effect of R. rosea extract and its bioactive compound salidroside on the RANKL-induced osteoclast formation in RAW 264.7 cells. The present study observed that salidroside directly inhibits RANKL-induced TRAP-positive osteoclast formation. Immunoblotting analysis revealed that salidroside inhibited the expression of c-Fos and NFATc1, osteoclastogenic key transcription factors, by suppressing late activation of p65 NFκB. Further, the ethanol extracts of R. rosea significantly reduced the RANKL-induced osteoclasts in a dose-dependent manner. In conclusion, salidroside inhibits RANKL-induced osteoclast formation via suppressing the NFκB/c-Fos/NFATc1 signalling pathway. R. rosea, a primary source of salidroside, is helpful for bone healing via its inhibitory effect on osteoclast formation.Scopus© Citations 4
