Х.Баттулга
Loading...
Товч нэр
Х.Баттулга
Бүтэн нэр
Халтар Баттулга
Латин нэр
Khaltar Battulga
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалттай хүмүүсийн сийвэнгийн грелин, гтп-1 даавруудын түвшинг инсулин ба глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Х.Анир; ;Baoyinbat ;WurihanҮндэслэл:. Таргалалтын үед инсулины шүүрлийн зохицуулга алдагдан глюкозын солилцоо хямарч, цусанд глюкоз ихсэх, гиперинсулинеми болох цаашлаад инсулин дөжрөл үүссэнээр чихрийн жижин үүсэх гол шалтгаан болдог. Ходоодны дотоод шүүрлийн эсүүдээс ялгарах 28-аминхүчлээс тогтсон грелины глюкозоор идэвхижсэн инсулины шүүрэл ялгаралтыг дарангуйлдаг инсулиностатик үйлдэл, нарын гэдэсний дотоод шүүрлийн Л-эсээс ялгарах глюкагон төст пептид-1 (ГТП-1) дааварын инсулины шүүрэл ялгаралтыг идэвхжүүлдэг инсулинотропик үйлдлүүдийг олон судалгаагаар нотолсон. Таргалалттай хүнд өлөн үеийн ба глюкозын ачаалалтай сорил (ГАС) хийсний дараах үеийн цусанд дахь глюкозын ба инсулин дааврын шүүрлийн түвшинг инсулиностатик ба инсулинотропик даавруудын хөдлөл зүйтэй харьцуулсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Арга зүй: Бид судалгаандаа Монгол Япон Сургалтын эмнэлэгийн амбулаторийн тасагт хандан шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар таргалалттай 14, эрүүл 14 гэсэн 2 бүлэг (n=28) хүмүүсийг сонгон авч өлөн үеийн ба ГАС дараах 15, 30, 60, 120 минутанд захын цусанд глюкозыг глюкометрээр хэмжин, ийлдсийн ГТП-1, грелин, инсулины түвшинг фермент холбоот урвал (ELISA)-аар тодорхойлж, HOMA-IR, HOMA-B индексийг тооцооллоо. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад таргалалттай хүмүүст глюкозын ачаалалтай сорил хийснээс хойш цусан дахь глюкозын хэмжээ 15-30 минутанд (p<0.05), глюкозоор идэвхжсэн инсулины шүүрэл ялгаралт 0-120 дахь минутанд тус тус статистикийн үнэн магадлалтай ихэссэн (p<0.05). Таргалалттай хүмүүст HOMA-IR индекс 5.31±0.89, HOMA-B индекс 259.82±54.5 тодорхойлогдсон нь Хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай өндөр байв (p<0.05).Өлөн үеийн болон ГАС хийснээс хойшхи 120 дахь минутанд сийвэнгийн идэвхтэй грелины түвшин түвшин таргалалттай хүмүүст хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай (p<0.05) бага тодорхойлогдсон. Харин сийвэнгийн ГТП-1 даавар таргалалттай хүмүүст багассан байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүсийн цусан дахь идэвхтэй грелины хэмжээ багасах нь гипергликеми гиперинсулинеми болох, улмаар инсулины дөжрөл үүсч чихрийн шижингээр өвчлөх гол шалтгаан байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шаант, тахилзуур ясны хугарлын мэс засал эмчилгээний үр дүн(2020-04-13); ;Г.Бадамгарав; ;Ш.БаасансүрэнА.ЭрдэнэбилэгДэлхийн улс орнуудад жилд 10000 хүн тутмын 17 хүнд шилбэ яс хугарч гэмтдэг ба дэлхийн улс орнуудын хөгжингүй болон хөгжил буурай орнуудад уг үзүүлэлт өсөх хандлагатай байна. Сүүлийн 2018-2019 оны хугацаанд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 227803 өвчтөн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлснээс 7759 нь буюу 17,6% шилбэний хугаралтай байна. Шаантны хугарлын 75-85%-д тахилзуур хамт хугардаг бөгөөд хэвийн үед ачааллын 7 хүртэл хувийг дааж явдаг байна. Иймээс шаант тахилзуур ясны нэг түвшингийн хавсарсан хугарлын үед дээрх хүндрэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тахилзуурын уртыг сэргээх, шаантны бэхэлгээний үр дүнг сайжруулах шаардлагатай байна. Зорилго: Шилбэ ясны хугарлын үед шаант тахилзуурыг хамт бэхлэх мэс засал эмчилгээний дараах үр дүнг судлах. Материал, арга зүй: Бид судалгаандаа хяналтын бүлгийн 25, тохиолдолын бүлгийн буюу шаант тахилзуур ясыг хамт бэхэлсэн 25, нийт 50 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Шилбэ ясны хугарлын хагалгааны дараах 14, 30, 90 дахь хоногуудад асуумж авч, ажиглалт, рентгенграмаар шаант ясны хэмжээсийг тодорхойлох, шаант, шагайн үений хоорондынөнцөг хэмжих (Talocrural angle), шагайн үений үйл ажиллагааг америкын шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээний (the American orthopedic foot and ankle score)ийн аргаартооцоолох, шагайн тавхайн тогтвортой байдлыг үнэлж (FADI арга) нарийвчлан судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тохиолдлуудыг хугарлын АО ангилалаар авч үзвэл А хэлбэрийн хугарал 34, В хэлбэрийн хугарал 13, С хэлбэрийн хугарал 3 байна. Хяналтын бүлгийн шаант ясны хугарлыг дангаар бэхэлсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлт байсан ба дунджаар 8.2±2 градус байна. Энэ судалгааны бүлгийнхээс их байгаа нь статистик ач холбогдолтой байна. (P<0.01) 14, 30, 90 хоногуудад 2 бүлгийн хооронд харьцуулан AOFAS (the American orthopedic foot and ankle score) үнэлгээ хийж үзэхэд ач холбогдол бүхий ялгаатай өөрчлөлтүүд гарсан. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын шаант ясны доод булууны өргөний хэмжээ эрэгтэйд 25.6±4.4мм, эмэгтэйд 24.1±3.7мм, уртын хэмжээ эрэгтэйд 280±21.2мм, эмэгтэйд 251.9±12.9мм байна. 2. Шаант ясны хугарлыг дангаар бэхлэсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлттэй байсан ба дунджаар 8.2±2 градус статистик ач холбогдолтой байна. 3. Шилбэ ясны хавсарсан хугарлын үед тахилзуурыг хамт бэхэлсэн нь эрт үеийн хүндрэлээс сэргийлж тулах цэгийн алдагдал, эргэлтийн зөрүү үүсэх, тахилзуурын богиносолт үүсэх эрсдэлийг бууруулж байна. (P<0.01) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн ясны эрдсийн нягтралыг DEXA аргаар тодорхойлсон дүн(2026-10-30); ;Б.Оюунчимэг ;Р.Лхаасүрэн; А.Эрдэнэбилэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Two-pore domain potassium channel TREK-1 contributes to arachidonic acid-induced Ca2+ signaling in human fibroblast-like synovial cells(2025-09); ;Toyoda, Futoshi ;Kumagai, Kosuke ;Yayama, TakafumiHuman fibroblast-like synovial cells (hFLSs) are essential in maintaining the structural integrity of the articular cartilage and promoting joint inflammation. These cells are highly responsive to various physical and chemical stimuli, many of which influence cellular processes through intracellular Ca2+ signaling and membrane ion channel activity. In this study, we investigated the role of the TREK-1 two-pore domain potassium (K2P) channel as a molecular sensor of arachidonic acid (AA) in FLSs. Patch-clamp recordings revealed an outwardly rectifying K+ conductance resistant to conventional K+ channel blockers (4-AP and TEA) but sensitive to inhibition by quinidine, a broad-spectrum K2P blocker. Activation of the TREK-1 channel with 4-(2-Butyl-6,7-dichloro-2-cyclopentyl-indan-1-on-5-yl) oxobutyric acid (DCPIB) and ML402 increased this current, and immunocytochemical staining demonstrated TREK-1 expression in hFLSs. AA exposure potentiated the K+ current in a concentration-dependent manner and caused hyperpolarization of the resting membrane potential, effects fully antagonized by pretreatment of the cells with spadin, a TREK-1 selective blocker. Fluorescent Ca2+ measurements showed that AA-induced variable increase in the intracellular Ca2+ concentration ([Ca2+]i) in different FLSs, and spadin attenuated these responses, reducing the number of cells exhibiting oscillatory and sustained [Ca2+]i elevations. In a nominally Ca2+-free medium, spadin had no effect, suggesting that TREK-1 channels regulate plasma membrane Ca2+ influx. Our findings provide the first electrophysiological and pharmacological evidence for the involvement of TREK-1 channels in AA-induced Ca2+ signaling in hFLSs.Scopus© Citations 2
