Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 11
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    PS-C22-4: ASSOCIATION OF ATRIAL NATRIURETIC PEPTIDE GENETIC POLYMORPHISMS WITH ARTERIAL HYPERTENSION IN MONGOLIAN POPULATION
    (Lippincott Williams & Wilkins, 2023-01-01) ; ; ;
    Objective of the present study was to evaluate the association between polymorphisms of atrial natriuretic peptide(ANP) gene and arterial hypertension. Design and method: This study was conducted in Ulaanbaatar between October 2018 and November 2019 years. A case-control study was performed in 123 subjects including 82 hypertensives and 41 normotensive subjects, aged 20–60 years. The family history of cardiovascular disease and risk factors of hypertension were taken by questionnaires and body mass index, systolic and diastolic pressures were evaluated by physical examination. Hypertension was defined as systolic BP ≧ 130 mm Hg and/or diastolic BP ≧ 80 mm Hg. After isolation DNA from peripheral blood, specific primers were used for PCR to detect the mutations of gene by using ThermoFisher dream Tag DNA Polymerase. QIAGEN QIAquick PCR purification kit and QIAquick Gel extraction kit were used to establish nucleic acid sequence. The study was approved by the Ethics Committee of Mongolian National University of Medical Sciences and all subjects participated in the study after making signed informed consents. Results: The mean age of the participants was 40.2 years and 56.1% were men. The T2325C variant of ANP gene was identified in 4.9% of all participants. According to the genotype results, the frequencies of T2325C polymorphism of the ANP gene were 1.2% in hypertensive patients and 12.2% in normotensive subjects respectively. The partial DNA sequence in ANP gene was shown in Figure 1. DNA sequencing showed a thymine to serine substitution at nucleotide 2325. Compared with individuals without T2325C polymorphism, individuals with T2325C polymorphism had higher percentage of family history of cardiovascular disease. Conclusion: The genetic polymorphism in ANP gene identified for the first time in the Mongolia. This case-control study indicated that the ANP T2325C gene polymorphism may have no relationship with arterial hypertension.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зүрхний ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй алдагдлыг чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд илрүүлсэн нь
    (2025-01-01)
    Ө.Цолмон
    ;
    ;
    Б.Бурмаа
    ;
    Ц.Сумъяа
    ;
    Үндэслэл: Чихрийн шижин 2 хэв шинж зүрхний дутагдал үүсэх эрсдэлийг 2-4 дахин ихэсгэдэг. Иймд чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай эрт илрүүлэх нь нь зүрхний дутагдлын өвчлөл ба эндэгдлийг бууруулах хамгийн оновчтой арга юм. Зорилго: Зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд натри хөөгч пептидийн сорилын тусламжтай зүрхний үйл ажиллагааны алдагдлыг илрүүлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Энэхүү тохиолдол хяналтын судалгаанд 35-64 насны, зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, чихрийн шижинтэй ба чихрийн шижингүй хүмүүсийг хамруулсан. Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг асуулгын ба үзлэгийн аргаар аргаар илрүүлсэн. Зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилоор үнэлсэн. Натри хөөгч пептидийн хэмжээг Р1А1100 маркийн анализаторыг ашиглаж тодорхойлсон. Натри хөөгч пептидийн хэмжээ >300 пг/мл байвал хэвийн түвшнээс их буюу сорилыг эерэг гэж үзсэн. Натри хөөгч пептидийн сорил эерэг гарсан тохиолдолд зүрхний ховдлын үйл ажиллагаа алдагдсан гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 35-64 насны нийт 536 хүн хамрагдсанаас чихрийн шижинтэй 150, чихрийн шижингүй 386, эмэгтэй 52.4% (281), дундаж нас 52.8±7.8 жил байв. Зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал чихрийн шижинтэй бүлгийн 7.3%-д, чихрийн шижингүй бүлгийн 5.2%д тус тус илэрсэн. Чихрийн шижинтэй бүлэгт зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал нас ахих тутам ихсэж байсан ба эмэгтэйчүүдэд арай илүү илэрч байсан боловч статистикийн ач холбогдол ялгаа илрээгүй (8.3% ^8 6.4%, р>0.05). Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлийг өвчний үргэлжилсэн хугацаа (5.30, 95%С1 1.36-20.66), хяналтгүй артерийн гипертензи (3.80, 95%С1 1,07-13.44), ахимаг нас (5.40, 95%С1 1.29-22.88) статистикийн үнэн магадлалтай ихэсгэж байсан. Дүгнэлт: Чихрийн шижингүй бүлэгтэй харьцуулахад чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал 1.4 дахин их илэрсэн, гэхдээ статистикийн ая холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлийг ахимаг (55-64) нас 5.4 дахин, өвчний удаан (>10 жил) үргэлжилсэн хугацаа 5.3 дахин, хяналтгүй артерийн гипертензи 3.8 дахин тус тус ихэсгэж байсан.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дасан зохицох чадвар оюутны сурлагын амжилт, мэргэжил сонголтын сэдэл хоорондын хамаарлыг судалсан үр дүн
    (2023-05-22)
    П.Батчулуун
    ;
    ;
    Б.Энхбаяр
    ;
    М.Туул
    Үндэслэл: Их сургуульд суралцах явц нь хувь хүний амьдралын хамгийн дарамт ихтэй, сэтгэл зүйн стресст өртөх эрсдэл бүхий үеийн нэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Оюутнууд энэ үедээ дэмжлэг туслалцаа бага авахын зэрэгцээ үүрэг хариуцлага болон ачаалал ихэсдэг. Ажил эрхэлдэг хүмүүсийг бодвол их сургуулийн оюутнууд өөрсдөд нь тохироогүй илүү их ачаалалд ордог. Оюутны дасан зохицох чадвар нь сурлагын амжилтад эергээр нөлөөлж, хамааралтай байна гэсэн статистик үнэн бодит үр дүн гараагүй байна. Харин мэргэжил сонголтын хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл нь сурлагын амжилт, дасан зохицох чадвар хоёрт нөлөөлж байгаа нь харагдаж байна. Зорилго: Оюутнуудын дасан зохицох чадвар сурлагын амжилтад нөлөөлж байгааг судлах Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар 189 оюутнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 72 асуулгаар 40 минутын хугацаанд судалгааг авсан. Үр дүн: Судалгаанд Этүгэн их сургуулийн их эмчийн мэргэжлээр суралцаж буй 2 дугаар дамжааны 189 оюутан оролцсон бөгөөд эрэгтэй 30 (15.9%), эмэгтэй 159 (84.9%) оюутан байна. Судалгаанд оролцогчдын 71% буюу 134 оюутан хөдөө орон нутгийнх, 29% буюу 55 оюутан Улаанбаатар хотод оршин суудаг байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 33.9% хувь буюу 63 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, 65.9% буюу 124 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар дунд зэрэг, 1.1% буюу 2 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар муутай гэсэн үр дүн гарсан байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын нийгэм, хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвартай оюутан судалгаанд оролцсон нийт оюутнуудын дийлэнх хувийг эзэлж байна. Оюутнууд нийгэм, сургуулийн орчин, анги хамт олондоо дасан зохицох чадвар сайн байх нь хичээлдээ явах идэвх санаачлага нэмэгдэж өөрийн сонгосон мэргэжлээ сайн эзэмшихэд нөлөөлж байна. Судалгаанд нийт хамрагдсан оюутнуудын 98,9% нь сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайн, дунд зэрэг гэсэн үр дүн гарсан байгаагаас харахад нийгэм, хамт олон, сургуулийн орчинд дасан зохицож чадсан оюутнууд, сургалтын үйл ажиллагаандаа дасан зохицоход хялбар болж байна. Нийгэм хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвар, сургалтын орчинд дасан зохицох чадвар хоорондоо хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зүрхний архаг дутагдлын хэлбэрүүдийн эрсдэлт хүчин зүйл, миокардын бүтцийн ба биомаркерийн өөрчлөлтийг судалсан дүн
    (2024-11-07) ; ;
    О.Чулуунцэцэг
    ;
    Ц.Намхайдорж
    ;
    Ө.Цолмон
    Үндэслэл: Зүрхний архаг дутагдал нь тавилан муутай эмгэг бөгөөд Фраминхэмийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд таван жил амьдрах шалгуур боломж 40-50% байдаг. Зүрхний архаг дутагдлын хэлбэрүүд нь нас, Цацалтын фракц хүйс, эрсдэлт хүчин зүйлс болон бүтцийн өөрчлөлтөөр ялгаатай байдаг. NT pro BNP Манай улсад зүрхний дутагдлын хэлбэрийг харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Зүрхний архаг дутагдлын хэлбэрийг эмнэлзүйн шалгуур, биомаркер, багажийн шинжилгээ ашиглан тодорхойлж, нас, хүйс, эрсдэлт хүчин зүйл болон бүтцийн өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Уг судалгааг агшингийн загвараар зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг Фраминхэмийн шалгуурын дагуу хамруулсан. Эдгээр хүмүүст натри хөөгч пептид болон зүрхний хэт авиан шинжилгээ хийж оношийг баталж зүрхний архаг дутагдлын зүүн ховдлын цацалтын фракцаар ангилсан хэлбэрийг тодорхойлсон. Зүрхний архаг дутагдлын эрсдэлт хүчин зүйлсийг асуулгын ба үзлэгийн аргаар тодорхойлж зүрхний дутагдлын хэлбэртэй холбон судалсан. Үр дүн: Судалгаанд 1886 насны нийт 96 хүн хамрагдав. Үүнээс эрэгтэй 36 (37.5%), эмэгтэй 60 (62.5%), дундаж нас 56.7±14.5 жил байв. Цацалтын фракц хадгалагдсан дутагдлын тархалт нас ахих тутам нэмэгдэж байв (p=0.004). Таргалалт (p=0.02), чихрийн шижин нь (p=0.04) эмэгтэйчүүдэд цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх) үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл болсон бол артерийн даралт ихсэлт (p=0.04, p=0.03) болон тосгуурын жирвэгнээ (p=0.01, p=0.02) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд адил цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх) үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Харин зүрхний ишеми өвчин нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд ялгаагүй цацалтын фракц буурсан зүрхний дутагдал (ЗАДцфб) үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна (p=0.000). Зүүн ховдлын ханын зузаарал нь цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх)-тай бүлэгт (16%, p-0.000) илүү, зүүн ховдлын хөндийн хэмжээ тэлэгдэл нь цацалтын фракц буурсан дутагдал (ЗАДцфб)-тай бүлэгт (46%, p-0.000) зонхилж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Цацалтын фракц буурсан дутагдал 50-59 насанд хамгийн өндөр хувьтай байсан бол цацалтын фракц хадгалагдсан дутагдлын тархалт нас ахих тутам нэмэгдэж байна. 2. Цацалтын фракц хадгалагдсан дутагдал үүсэх эрсдлийг эмэгтэйчүүдэд таргалалт, чихрийн шижин үүсгэж байсан бол артерийн даралт ихсэлт болон тосгуурын жирвэгнээ нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд адил цацалтын фракц хадгалагдсан дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Харин зүрхний ишеми өвчин нь цацалтын фракц буурсан зүрхний дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. 3. Цацалтын фракц хадгалагдсан дутагдалтай бүлэгт ЗХ-н ханын зузаарал, цацалтын фракц буурсан дутагдалтай бүлэгт ЗХ-ын хөндийн хэмжээ тэлэгдэл давамгай байгаа нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тамирчдын стресс болон сэтгэл гутралын түвшнийг тодорхойлон, хамаарлыг судалсан дүн (Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн тамирчдын жишээ дээр)
    (2024-01-21) ;
    П.Батчулуун
    ;
    З.Нандин-Эрдэнэ
    ;
    Д.Цогзолмаа
    ;
    М.Туул
    Үндэслэл: Монгол улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4, 2016 онд 109.5, 2019 онд 127.9 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна. Зорилго: Тамирчдын стресс, сэтгэл гутралын түвшин тогтоож, зарим хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн тамирчдаас санамсаргүй түүврийн аргаар, нэг агшингийн загвараар Этүгэн их сургуулийн ёс зүйн хорооны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/1-01 тоот зөвшөөрөлтэй таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 119 тамирчдыг хамруулсан бөгөөд стрессийн түвшнийг SRQ-20 асуулга болон сэтгэл гутралын түвшнийг PHQ-9 асуулгаар судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 16-54 насны тамирчид хамрагдсан бөгөөд дундаж нас нь 22.68 жил байв. Хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 89 (74.79%), эмэгтэй 30 (25.21%) хүн, спортоор хичээллэсэн хугацаа дунджаар 5.48 жил байсан бөгөөд хамгийн бага нь 1 жил, их нь 18 жил тус тус байв. Судалгаанд оролцогчдын 75 (63.03%) стрессгүй, 44 (36.97%) стресстэй байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд оролцсон тамирчдын 11 (9.24%) нь хүнд зэргийн стресстэй, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа бөгөөд сэтгэцийн эмчийн үзлэг, оношилгоо, сэтгэл зүйчийн зөвлөгөө шаардлагатай байна. Сэтгэл гутралын түвшингөөр авч үзвэл 37 (32.50%) нь эрүүл, 33 (27.5%) бага зэргийн сэтгэл гутралтай, 27 (22.69%) нь дунд зэргийн сэтгэл гутралтай, 16 (13.33%) нь дундаас их сэтгэл гутралтай багаа бол 6 (5%) хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байв. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай тамирчдын 50% нь 4-6 жил спортоор хичээллэж байгаа тамирчин байв. Сэтгэл гутралын түвшин спортын зэргийн хувьд (Chi2=10.74) ялгаатай байгаа үр дүн дисперсийн шинжилгээгээр гарав. Сэтгэл гутралын тулгамдсан асуудал болон стрессийн оноо r=0.87 хүчтэй эерэг хамааралтай байв. Нэг хүчин зүйлийн шугаман регрессээр сэтгэл гутралын тулгамдсан асуудлын оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэл гутралын оноо 0.61 дахин нэмэгдэж байгаа нь (p=0.04) статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Судалгаанд оролцсон тамирчдын стресс болон сэтгэл гутралын тархалт харьцангуй өндөр байгаа нь нийгмийн харилцааны энгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, амиа хорлох эрсдэлтэйг илтгэх тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болохыг харуулж байна. Сэтгэл гутралын тулгамдсан асуудал стрестэй хүчтэй шууд, сэтгэл гутралтай сул хамааралтай байгаа нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, цаг тухайд нь тохирсон арга хэмжээг авснаар сэтгэл гутрах эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг илтгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тамирчны олон талт оюун ухаан (multiple intelligence) болон сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан (emotional intelligence)-ны хамаарлыг судалсан үр дүн
    (2023-05-18) ;
    П.Батчулуун
    ;
    Б.Энхбаяр
    ;
    Д.Цогзолмаа
    ;
    М.Туул
    Үндэслэл: Спортоор хичээллэх явцад сэтгэл хөдлөлөө үр дүнтэй Тамирчин даван туулахын тулд, сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах, хянах, Сэтгэл хөдлөл амжилт гаргахад нөлөөлж болохуйц чухал хүчин зүйл юм. Спорт нь Оюун ухаан олон талын чадварыг зэрэг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд, Эмпати тамирчин биеийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэл хийж байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах зэрэг нь олон талт оюун ухааны чадвар дээр суурилсан үйлдлүүдийг гүйцэтгэхэд нөлөөлдөг бөгөөд тамирчдад тулгардаг өдөр тутмын сорилтууд нь олон талт оюун ухааны чадвар өндөр байхад нөлөөлж байна гэж үзэн энэхүү судалгааг хийхээр болов. Зорилго: Тамирчдын сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан, олон талт оюун ухааныг судлахад оршино. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 4 сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн спорт зааланд бэлтгэл хийдэг тамирчдаас энгийн санамсаргүй түүврээр 119 тамирчнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч эхлүүлэв. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшнийг Д.В.Люсины боловсруулсан “ЭмИн” загвараар, олон талт оюун ухааны хөгжлийн түвшнийг Х.Гарднерын MI (Multiple Intelligences) сорилоор хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгааны үр дүнд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, хүмүүс хоорондын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдах бүлгийн дундаж оноо өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдахаас өндөр байгаа боловч дундаж түвшинд байгаа бол олон талт оюун ухааны хүмүүс хоорондын оюун ухаан, бие бялдрын оюун ухаан бусад үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хэл ярианы оюун ухаантай r=0.41 дунд зэрэг эерэг хамааралтай, логик математик оюун ухаан, хөгжмийн оюун ухаан, орон зайн оюун ухаан, бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харилцах оюун ухаан (R=0.36, 0.18, 0.29, 0.36, 0.33, 0.37, 0.37) сул эерэг хамааралтай байгаа нь (p<0.05) статистик ач холбогдол бүхий байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр хэл ярианы оюун ухааны оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан 1.19 дахин (119%) нөлөөлдөг болох нь P=0.032* статистик үнэн магадлалтайгаар батлагдав. Дүгнэлт: Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны ерөнхий 4 бүлгээс Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах чадвар бусад үзүүлэлтээс өндөр байна. Олон талт оюун ухааны дунджаас ажиглахад бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харьцах оюун ухаануудын дундаж болон дунджаас дээгүүр эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад тамирчдын олон талт оюун ухааны чадвар өндөр байна. Хэл ярианы оюун ухааны хөгжлийг тэргүүн эгнээд тавьж хөгжүүлэх нь сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хөгжих үндсэн суурь болно үзэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь
    (2021-09-01) ; ;
    Н.Баясгалан
    ;
    В.Бямбасүрэн
    Хөхний хорт хавдрын хими эмчилгээнд антрациклин ба моноклоны эсрэг бие зэрэг бүлгийн эмүүдийг хэрэглэдэг болсноор хавдрын шалтгаант нас баралт буурсан. Гэсэн хэдий ч эдгээр эмнүүдтэй холбоотой зүрхний хордлого үүсч хавдрын бус (зүрхний) шалтгаанаар нас барах тохиолдол нэмэгдэх болсон нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Тиймээс бид хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараа үүсэх зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорилоо. Бид уг судалгааг агшингийн болон тууш судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ХСҮТ-д хөхний хорт хавдар оноштой хими эмчилгээ хийлгэж буй 36 үйлчлүүлэгчдийг 3 курс хими эмчилгээний өмнө ба дараа 2 удаа зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, харьцуулан судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаанд оролцогчид 100% (n=36) эмэгтэй ба дундаж нас 47±9.3 байв. Зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний диастолын үйл ажиллагааны эхний хэмжилтийн үзүүлэлтүүдийг 3 курс хими эмчилгээний дараах байдалтай харьцуулахад 11 хүнд диастолын үйл ажиллагааны алдагдал шинээр илэрсэн. Логистик регрессийн шинжилгээгээр нас OR-1.06 (95% Cl: 1.01-1.12, p=0.02), БЖИ OR-1.12 (95% Cl: 1.04-1.20, p=0.01) болон антрациклин OR-4.32 (95% Cl: 1.07-25.6, p=0.04) үр дүн гарсан нь нас, БЖИ өндөртэй болон антрациклины бүлгийн хими эмчилгээг хэрэглэх нь диастолын үйл ажиллагааны алдагдал үүсэхэд нөлөөлөх статистикийн ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлс болж байгааг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлэх нь
    (2020-05-01) ; ;
    Н.Баясгалан
    ;
    В.Бямбасүрэн
    Introduction: Chemotherapy has shown great progress last decades, leading to the gradual increase in the survival of cancer patients. However along with this benefit, the cardiovascular side effects of modern anticancer agents have also proven to be an increasing problem. Purpose: Assessing diastolic dysfunction among breast cancer patients undergoing chemotherapy in National Cancer Center Mongolia. Materials and methods: This cross-sectional, longitudinal study comprised 36 (47.3±9.3 age) consecutive female patients receiving chemotherapy for breast cancer between July 2019 and October 2019. All patients underwent questionnaire, clinical evaluation, and echocardiogram two visits at 3 months after and before chemotherapy. We performed transthoracic echocardiography to measure E/A, E/E/, IVRT, DT and S/D. Results: 15 (42%) out of the 36 patients had type I diastolic dysfunction in the first visit. Whereas 11 (52%) out 21 patients (without diastolic dysfunction in the first visit) had diastolic dysfunction newly diagnosed via echocardiography. The 92 % of the newly diagnosed diastolic dysfunction group was using anthracyclines. There was significant increase in the tissue Doppler early filling velocity (E/E/) ratio, DT and IVRT and decrease E/A (p<0.05). Conclusion: Diastolic dysfunction was newly diagnosed in 11 patients undergoing 3 courses of chemotherapy. The incidences were higher among the patients using anthracyclines and trastuzumab.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй фасцикуляр тахикарди (Эмнэлзүйн тохиолдол)
    (2022-11-02)
    Э.Цэндсүрэн
    ;
    Д.Дашбазар
    ;
    Д.Гансувд
    ;
    ;
    Удиртгал: Зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй фасцикуляр тахикарди нь зүрхний цахилгаан бичлэгт баруун гиссийн хөлийн хориг (БГХХ) болон зүүн тэнхлэгийн хазайлтаар тодорхойлогддог ховдлын тахикарди юм. Энэ нь зүрхний бүтцийн эмгэггүй, залуу насны эрэгтэйчүүдэд (1540 насны) зонхилон тохиолддог. Эмнэлзүйн практикт тохиолдож буй бүх зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй тахикардийн 10%-15%-ийг фасцикуляр тахикарди эзэлж байна. Авсан арга хэмжээ: 27 настай эрэгтэй зүрх дэлсэх, дотор давчдах зовиуртай МЯЭ-ийн ЯТТ-д ирсэн. Өвчтөнг хяналтын мониторд холбоход синусын бус хэмтэй,нарийн бүрдэлт тахикарди бичигдсэнийг тахикарди удирдамжийн дагуу стандарт эмчилгээнүүдийг хийсэн боловч үр дүнгүй, зүрхний эход бүтцийн эмгэггүй, ЗЦБ-т зүүн тэнхлэгийн хазайлт Гиссийн баруун хөлийн хориг илэрсэн тул фасцикуляр тахикарди сэжиглэн, верапамил эмчилгээнд хэрэглэхэд хэм алдагдал засарсан. Дүгнэлт: Энэ хэм алдагдалыг цаг алдалгүй таних шаардлагатай, учир нь энэ нь катетер аблаци хийхэд эмчлэгдэх боломжтой. Хэрэв Вагал маневр, аденозин хэрэглэх зэрэг стандарт аргууд нь хэм алдалтыг засаж чадахгүй, ЗЦБ-т зүүн тэнхлэгийн хазайлт Гиссийн баруун хөлийн хориг илэрвэл фасцикуляр тахикарди бодолцож үзэх шаардлагатай. Цочмог үед эмийн эмчилгээний эхний шат нь Верапамил юм. Катетр аблаци нь эмчилгээний үр дүнтэй арга бөгөөд шинж тэмдэг хүндэрсэн эсвэл эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг.